Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай № 5
142. Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай Дугаар 5 557
143. Хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай Дугаар 19 558
144. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Дугаар 20 558
145. Стратеги, төлөвлөгөө батлах тухай Дугаар 34 559
2013 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 5 хот Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай Татварын ерөнхий хуулийн 60.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.047 хувь байхаар тогтоож, 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 6 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.