Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2013 оны 02 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/43 дугаар зүйлийн 43.1.8 дахь заалт:
“43.1.8.ерөнхий боловсролын сургуулийн эмч, бага ангийн багшид Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 7.8-д заасан нэмэгдлийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч сар бүр олгох;” 2/43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэг: “43.6.Энэ хуулийн 43.1.8-д заасан нэмэгдлийг Төрийн албаны тухай хуулийн 28.9-д заасны дагуу тогтооно.”
2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“3.1.9.“хөгжлийн бэрхшээлтэй суралцагч” гэж Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан иргэнийг;”
3 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.8 дахь заалтын дугаарыг “43.1.9” гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.