Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(773)
— 517 —

Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

бэрхшээлтэй нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд оролцох чадвар нь” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтын “иргэнд” гэснийг “иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд” гэж, мөн зүйлийн 5.1.2 дахь заалтын “3 жил тутам нэг удаа” гэснийг “эдэлгээний хугацаа дууссан болон тухайн хүүхдийн өсөлтийн улмаас бие эрхтэнд нь таарахгүй болсон тохиолдолд тухай бүр” гэж, 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийн “эрүүл мэндийн байгууллагын нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын.” гэснийг “энэ хуулийн 10.1-д заасан.” гэж, 5 дугаар зүйлийн “5.1.7-5.1.14” дэх хэсгийн дугаарыг “5.1.8-5.1.15” гэж, 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсгийн дугаарыг “7.11” гэж, 10 дугаар зүйлийн 10.4-10.6 дахь хэсгийн дугаарыг “10.5-10.7 “ гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2013 оны 02 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/18 дугаар зүйлийн 18.2.11 дэх заалт:

“18.2.11.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх.”

2/18 дугаар зүйлийн 18.9 дэх хэсэг:

“18.9.Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг энэ хуулийн 18.8-д заасны дагуу магадлан итгэмжлэх журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

3/19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсэг: “19.10.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах үйлчилгээ, өдрийн үйлчилгээг үзүүлэх, тухайн хүүхдийг хөгжүүлэх төв, төрөлжсөн асрамжийн үйлчилгээг холбогдох стандартын дагуу зохион байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлыг нийгмийн халамжийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран шийдвэрлэнэ.”

4/28 дугаар зүйлийн 28.8.11, 28.8.12 дахь заалт:

“28.8.11.иргэнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний талаар бүрэн мэдээлэл өгөх;

28.8.12.өрх, иргэнийг нийгмийн халамжийн үйлчилгээнд үр дүнтэй хамруулах зорилгоор эрүүл мэнд, боловсролыг дэмжих зэрэг нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай зуучилж өгөх.”

5/31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг:

“31.4.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээнд хамрагдах иргэнээс хууль тогтоомжид заагаагүй баримт бичиг ирүүлэхийг шаардах, тухайн иргэний өргөдлийг энэ хуулийн 14.2-т заасан хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн, эсхүл шийдвэрлүүлэхгүй орхигдуулсан бол гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.”

2 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.6 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“13.5.6. байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд Засгийн газраас тогтоосон тухайн үеийн нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээний тусламжийг.”

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2013 · № 8 (773)517–518-р хуудас