Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 25
(1420)
— 1192 —

Журам батлах тухай № 79

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 03 дугаар Улаанбаатар

сарын 11-ний өдөр Дугаар 79 хот

Журам батлах тухай

Малчны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь заалт, 4.3 дахь

хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж

яваад амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Журмыг хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга

нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД М.БАДАМСҮРЭН
Төрийн мэдээлэл · 2026 · № 25 (1420)1192-р хуудас