Жагсаалт батлах тухай № 77
2026 оны 03 дугаар Улаанбаатар
сарын 11-ний өдөр Дугаар 77 хот
Жагсаалт батлах тухай
Биеийн тамир, спортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь
заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Монгол Улсад 2026 онд зохион байгуулах олон улс, тив, дэлхийн
аварга шалгаруулах тэмцээний жагсаалт”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын хавсралтад заасан тэмцээнийг зохион
байгуулахад шаардагдах зардлыг 2026 оны батлагдсан төсвийн багцаас санхүүжүүлж, төсвийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт даалгасугай.
3.Тэмцээний бэлтгэл ажлыг сайтар ханган, өндөр түвшинд зохион
байгуулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт даалгасугай.
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 77 дугаар тогтоолын хавсралт
№ Тэмцээний нэр
1. Дэлхийн их дуулга жүдо бөхийн “Улаанбаатар 2026” тэмцээн
2. Боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
3. Таеквондогийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах XXVII тэмцээн (пүмсэ болон пара спортын ангилалтай)
4. Олон улсын чөлөөт бөхийн “Улаанбаатар опен” тэмцээн
5. Шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
6. Дэлхийн гранпри сагсан бөмбөгийн 3x3 эмэгтэйчүүдийн цуврал тэмцээн
7. Волейболын эрэгтэйчүүдийн Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн
8. “Контр-Страйк (CS)” и-спортын олон улсын тэмцээн
---o0o---