Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протокол
Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын
Засгийн газар, цаашид “Талууд” гэх,
Монгол, Оросын харилцааг цаашид бэхжүүлэхэд хувь нэмрээ
оруулан,
Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол
Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Хэлэлцээрийн (цаашид “Хэлэлцээр” гэх) 10 дугаар зүйлийг харгалзан,
Дараах зүйлийг харилцан тохиролцов. Үүнд:
1 дүгээр зүйл
Хэлэлцээрт дараах өөрчлөлтийг оруулна. Үүнд:
1) 4 дүгээр зүйлд:
1 дүгээр заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулна:
“1. Талуудын эрх бүхий байгууллагууд нь Монгол Улсын
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын (ІСАО-ийн нисэх буудлын код: ZMCK) агаарын хөлгийг түлшээр цэнэглэх дэд бүтцийг (цаашид “Байгууламж” гэх) удирдах болон ашиглах Хамтарсан компани байгуулна.”;
5 дугаар заалтад “газрын тосны бүтээгдэхүүн” гэж заасныг
“агаарын хөлгийн түлш” гэж өөрчлөх;
2) 7 дугаар зүйлийн 2 дугаар догол мөрийг хасах;
3) 9 дүгээр зүйлийн 2 дугаар заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулна:
“2. Хэрэв маргаан эхэлсэн өдрөөс хойш 2 сарын дотор
шийдвэрлэгдэхгүй тохиолдолд Талуудын аль нэг талын хүсэлтээр маргааныг Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотод байрлах Беларусын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон улсын