“Өмгөөллийн Эм Ди Эс энд хаанлекс” ХХН-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай № 001/ХТ2026/0001
2025 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 23-ны өдөр Дугаар 001/ХТ2026/0001 хот
“Өмгөөллийн Эм Ди Эс энд хаанлекс” ХХН-ийн
нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн
шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Батбаатар
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны
06 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0452 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09
дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2025/0591 дүгээр магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн
хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2025/0526 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Майзориг (цахимаар), нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батбуян (№2558), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтан-Эрдэнэ, М.Ганзул,
Б.Даваагэрэл, Г.Намуунаа, Ч.Октябрь, Ц.Ундармаа нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага:
1.“Өмгөөллийн Эм Ди Эс энд хаанлекс” ХХН-өөс Сүхбаатар
дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “Татварын буцаан олголт авахаар