Журам шинэчлэн батлах тухай № 117
2025 оны 10 дугаар Улаанбаатар
сарын 01-ний өдөр Дугаар 117 хот
Журам шинэчлэн батлах тухай
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар
зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журам”-ыг
хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах, тогтоолын
хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 197 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд
хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт даалгасугай.
4.Энэ тогтоолыг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.