Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 11
(1406)
— 627 —

“Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмж батлах тухай № 108

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 09 дүгээр Улаанбаатар

сарын 24-ний өдөр Дугаар 108 хот

“Цахимаар нэн тэргүүнд” бодлогын

зөвлөмж батлах тухай

Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар

хавсралтаар баталсан ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны 5.3 дахь зорилт, Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.2.2, 4.3 дахь хэсэгт заасан зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг

эрчимжүүлэх зорилгоор “Цахимаар нэн тэргүүнд бодлогын зөвлөмж”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.Цахимаар нэн тэргүүнд бодлогын зөвлөмжийг бүх шатны төрийн

байгууллагад сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулан, тайлан, мэдээллийг нэгтгэн жил бүрийн 4 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал нарт даалгасугай.

3.Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд,

Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож, шүүх, прокурор, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад тус тус зөвлөсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Э.БАТШУГАР

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ

᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠙ ᠳ᠋ᠣᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠔ -ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠑᠐᠘ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

«ᠴᠠᢈᠢᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠨᠡᠩ ᠲᠡᠷᠢᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ»

ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠐ ᠣᠨ ᠤ᠋ ᠕᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ««ᠠᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠷᠠᠭ ᠠ᠆᠒᠐᠕᠐»

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠤᠷᠲᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠒᠐᠒᠑᠆᠒᠐᠓᠐ ᠣᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ»᠆ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ

ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ «ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ

ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔᠆᠒᠐᠒᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠥᠲᠦᠯᠪᠣᠷᠢ»᠆ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠒᠂᠒᠂ ᠔᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ

ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂

ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠓᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠠ᠋ᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:

᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠷᠴᠢᠮᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ «ᠴᠠᢈᠢᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠨᠡᠩ ᠲᠡᠷᠢᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ»᠆ᠶ᠋ᠢ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠶᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠒᠂ᠴᠠᢈᠢᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠨᠡᠩ ᠲᠡᠷᠢᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᢈᠦ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠨ ᠲᠠᠨᠢᠭᠤᠯᠵᠤ᠂

ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᠨ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ

ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠥᢉᠵᠢᠯ᠂ ᠢᠨ᠊ᠨᠣᠧᠠᠼ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠶᠢᠳ ᠡ ᠂ᠪᠠᠲᠤᠱᠣᠭᠠᠷ ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠡᠷᠢᢉᠦᠨ ᠰᠢᠳᠠᠷ

ᠰᠠᠶᠢᠳ ᠪᠦᢉᠡᠳ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠨᠢ ᠂ᠤᠴᠠᠷᠠᠯ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠓᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᢉᠧᠨᠲ᠋ᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂

ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠣᠯᠭᠠᠵᠤ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ᠂ ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠠ᠋ᠴᠠ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠲᠣᠮᠢᠯᠠᠭᠳᠠᠳᠠᠭ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠵᠥᠪᠯᠡᠰᠦᢉᠡᠢ᠃

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠥᢉᠵᠢᠯ᠂ ᠢᠨ᠊ᠨᠣᠧᠠᠼ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ

ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠶᠢᠳ ᠡ ᠂ᠪᠠᠲᠤᠱᠣᠭᠠᠷ

Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 108 дугаар тогтоолын хавсралт

“ЦАХИМААР НЭН ТЭРГҮҮНД (DIGITAL FIRST)” БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖ

Нэг.Ерөнхий зүйл

1.1.“Цахимаар нэн тэргүүнд (Digital First)” бодлогын зөвлөмж

нь хүн төвтэй үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр нэн тэргүүнд санал болгож, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, өгөгдөлд суурилсан бодлого, шийдвэр гаргалтыг төлөвшүүлэх, хувийн хэвшлийн цахим инновацыг дэмжих замаар улсын хэмжээнд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд баримтлах зарчим болно.

1.2.Энэхүү бодлогын зөвлөмж нь Улсын Их Хурлын 2020 оны 52

дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын зорилт 5.3.(Хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлнэ), зорилт 7.5.(Төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулж, өрсөлдөх чадварыг бий болгоно), Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилт 6.1.(Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулна), Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.2.2.(Дэвшилтэт технологид суурилсан цахим засаглал), 4.3.(Цахим засаглал, төрийн бүтээмжийн дахин инженерчлэл)-т заасан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд баримтлах баримт бичиг мөн.

Хоёр.Баримтлах зарчим

2.1.Хүн төвтэй үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд цахим

хэлбэрээр нэн тэргүүнд санал болгож, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, өгөгдөлд суурилсан бодлого, шийдвэр гаргалтыг төлөвшүүлэх, хувийн хэвшлийн цахим инновацыг дэмжих замаар улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд дараах зарчмыг баримтална.

2.1.1.Хүн төвтэй, үйлчилгээ нь хялбар, хүртээмжтэй байх:

2.1.1.1.аливаа үйлчилгээг цахим хэлбэрээр

загварчлахдаа хэрэглэгч (иргэн, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, байнгын оршин суугаа гадаад иргэд)-ийн хэрэгцээ, хүсэл, оролцоонд тулгуурлан зохион байгуулна;

2.1.1.2.хэрэглэгчийн туршлага (User Experience-UX),

хэрэглэгчийн интерфейс (User Interface-UI) нь хэрэглэхэд хялбар, ойлгомжтой, хүртээмжтэй (олон төхөөрөмж ашиглах боломжтой) байна;

2.1.1.3.үйлчилгээ нь олон хэл (монгол, англи)

дээр, төлбөрийн аливаа хэлбэр бүхий сонголттой байх бөгөөд орон зай, цаг хугацаанаас үл хамаарч авах боломжтой байна;

2.1.1.4.хэрэглэгчээс үйл ажиллагаа болон

үйлчилгээний чанар (шат дамжлага, хялбар байдал), хүртээмжид санал, үнэлгээ өгөх сувагтай байна;

2.1.1.5.төрийн цахим үйлчилгээг хиймэл оюунд

суурилсан төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)-д бүрэн холбож, хэрэглэгч дуу, дүрс, дуу-дүрсийн хосолсон оролцоогоор үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлнэ;

2.1.1.6.үйлчилгээг хэрэглэгчийн ялгаатай байдал

(нас, байршил, хөгжлийн бэрхшээл, хэл г.м)-аас үл хамаарч эрх тэгш авах боломжийг бүрдүүлнэ;

2.1.1.7.цахим орчинд иргэний эрх зүйн байдлыг

тодорхойлж, цахим оролцоог зохицуулсан “Цахим иргэн”-ий тухай эрх зүйн орчныг бүрдүүлнэ;

2.1.1.8.иргэн хуулийн этгээдийн цахим хувийн

хэрэг (Digital Profile)-ийг үүсгэнэ;

2.1.1.9.төрийн бодлогыг боловсруулахдаа

иргэдийн санал, дэмжлэг, шүүмжлэл хүлээн авдаг нэгдсэн системийг ашиглана;

2.1.1.10.төсөв боловсруулах, батлах, зарцуулах,

бүртгэх, тайлагнах, хяналт тавих зэрэгт иргэд болон хуулийн этгээд оролцох боломжийг бүрдүүлсэн системтэй байна. Цахимаар санхүүгийн тайлантай танилцах, төлсөн татварын зарцуулалтыг хянах эрхтэй байх;

2.1.1.11.иргэний амьдралын үйл явцад

суурилсан үйлчилгээг төрөлд нь ангилах бус, харин иргэний амьдралын чухал үе шатуудад (жишээ нь, хүүхэд төрөх, гэрлэх, шинэ бизнес эхлүүлэх) тохирсон цогц багц үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх;

2.1.1.12.иргэд, хуулийн этгээдэд зориулсан

төрийн үйлчилгээний төлбөрийг нэгдсэн гарц ашиглан төрийн санд шууд төвлөрүүлж, төлбөр төвлөрүүлэх сувгийн тоог нэмэгдүүлэх.

2.1.2.Бүх төрлийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэхийг

үндсэн хэлбэр болгох:

2.1.2.1.иргэн, хуулийн этгээдийн тухай мэдээлэл

хариуцагч өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй байна;

2.1.2.2.мэдээллийн системийг дахин загварчлах,

хамтран ашиглах боломжтой байх бөгөөд техник технологийн харилцан үйлчлэлийг оролцогч талуудтай урьдчилан тохиролцсон байна;

2.1.2.3.мэдээллийн системийг шинээр үүсгэх,

өөрчлөх, шинэчлэхдээ амьдралын мөчлөгийн аргачлал (life-cycle

approach)-ыг бүрэн цахим байхаар боловсруулж, хэрэгжүүлнэ;

2.1.2.4.төрийн үйл ажиллагаа, үйлчилгээний

талаарх мэдээллийг бодит цагийн горимоор солилцох өгөгдөл нь зөвшөөрөгдсөн этгээдэд хандах боломжтой, стандарт, хууль, эрх зүйн шаардлагад нийцсэн, тухай бүр шинэчилсэн, бүрэн аюулгүй, найдвартай, эх сурвалж нь тодорхой байна;

2.1.2.5.иргэнд зориулсан цахим үйлчилгээг

төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)-д, хуулийн этгээдэд зориулсан үйлчилгээг “е-Business” платформд нэгтгэж, иргэд, хуулийн этгээдтэй харилцдаг ажилтны тоог бууруулна;

2.1.2.6.бүх шатны төрийн байгууллагын

үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэхэд Төрийн цахим үйлчилгээний стандартыг баталж, мөрдөнө;

2.1.2.7.төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр

хүргэхэд үйл ажиллагааны дахин инженерчлэлийг салбар бүрд нэвтрүүлж, төрийн үйлчилгээний 90 хувийг цахим хэлбэрт шилжүүлнэ;

2.1.2.8.үйл ажиллагаа, үйлчилгээнд хиймэл

оюуныг ашиглана;

2.1.2.9.бүх шатны төрийн байгууллага албан

хэрэг хөтлөлтийн систем ашиглах бөгөөд албан бичиг солилцооны дундын системд холбогдсон байна;

2.1.2.10.төрийн албаны үйл ажиллагаанд тоон

гарын үсгийг баталгаажуулалтын үндсэн хэлбэр болгоно;

2.1.2.11.цахим орчинд иргэн, хуулийн этгээд,

хуулийн этгээдийн албан тушаалтныг танихдаа арга хэрэгсэл, аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан танилт нэвтрэлтийн систем ашиглана;

2.1.2.12.бүх шатны төрийн байгууллагын

(захирамжлалын) шийдвэр, үүрэг даалгавар, тайлангийн анхдагч хэлбэр нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах цахим хэлбэртэй байна.

2.1.3.Өгөгдөл солилцооны нэгдсэн стандарт, аргачлалтай

байх:

2.1.3.1.аливаа өгөгдөл бодит цагийн чанартай

байх бөгөөд өгөгдөлд үндэслэж төлөвлөлт, шийдвэр гаргана;

2.1.3.2.өгөгдлийг нэг удаа цуглуулж

(data-once-only), нэг эх сурвалжаас үнэн зөв мэдээлэл (single-source-of-truth, SSoT) авдаг байна;

2.1.3.3.өгөгдлийг үүлэн технологид бүрэн

шилжүүлнэ;

2.1.3.4.мэдээлэл хариуцагч байгууллагууд

төрийн их өгөгдлийн санд өгөгдлөө нийлүүлнэ;

2.1.3.5.өгөгдөл солилцооны нэгдсэн платформыг

иргэн, хуулийн этгээд (төрийн болон хувийн хэвшил) тэгш, хүртээмжтэй ашиглана;

2.1.3.6.хиймэл оюун болон өгөгдөл солилцох эрх

зүйн орчныг бүрдүүлнэ;

2.1.3.7.хиймэл оюун болон өгөгдөл солилцооны

нэгдсэн стандарт, аргачлалыг боловсруулж, бүх шатны төрийн байгууллагад мөрдүүлнэ;

2.1.3.8.өгөгдөл цуглуулах, боловсруулах,

ашиглах, хиймэл оюуны GPU кластерыг дата төвүүдэд үүсгэнэ;

2.1.3.9.өгөгдөл цуглуулах, боловсруулах,

ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах дэд бүтэц бүхий үндэсний их өгөгдлийн нэгдсэн сан байгуулна;

2.1.3.10.“Их өгөгдөлд суурилсан шийдвэр

гаргалт, нэгдсэн мэдээлэл, хяналтын дашбоард систем”-ийг өргөжүүлэх, бүх шатны төрийн байгууллагуудад нэвтрүүлэх;

2.1.3.11.өгөгдөл ашиглалт, хиймэл оюуны

хэрэглээнд ёс зүйн хяналт (Artificial Intelligence ethic)-ыг хэрэгжүүлнэ;

2.1.3.12.өгөгдлийг программ хангамжийн

интерфейс болон их өгөгдөл хиймэл оюуны технологи ашиглах боломжтойгоор боловсруулж, хадгалах бөгөөд бодит цагийн мэдээлэл дээр үндэслэн, урьдчилан таамаглах системтэй байна;

2.1.3.13.их өгөгдөл, өгөгдөл боловсруулах,

хадгалах, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулах эрх зүйн орчинтой байна.

2.1.4.Кибер аюулгүй байдлыг хангасан байх:

2.1.4.1.иргэн, хуулийн этгээд хувь хүний

мэдээллийг ашиглахдаа мэдээллийн эзнээс зөвшөөрөл авдаг байна;

2.1.4.2.үүлэн технологид суурилсан тоон гарын

үсгийн хэрэглээг нэмэгдүүлж, олон улсад итгэмжлүүлнэ;

2.1.4.3.цахим оролцоог хангасан гамшиг,

онцгой байдалд хариу арга хэмжээ авах, сэргээх үйл ажиллагаанд зориулсан тусгай стратегитай байна;

2.1.4.4.төрийн байгууллагын кибер аюулгүй

байдлын удирдлагын тогтолцоог сайжруулж, эрсдэлийг урьдчилан тооцох, мэдээлэл хамгаалах нэгдсэн стандарт, шаардлагыг тогтооно;

2.1.4.5.кибер аюулгүй байдал, мэдээллийн

аюулгүй байдалд хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлнэ;

2.1.4.6.кибер халдлага, зөрчлийг мэдээлэх,

бүртгэх, солилцох дэд бүтэцтэй байна;

2.1.4.7.технологийн хэрэглээнээс үүдэн гарах

эмзэг байдал, аюул заналыг таних, эрсдэлийг бууруулах, халдлага, зөрчилтэй тэмцэхэд дэвшилтэт технологийг ашиглана;

2.1.4.8.мэдээлэл, харилцаа холбооны техник

хэрэгсэл, программ хангамж, электрон төхөөрөмжийн үндэсний үйлдвэрлэл, инновац, судалгаа, шинжилгээний хөгжүүлэлтийг дэмжиж, технологийн хараат байдлыг бууруулна;

2.1.4.9.мэдээллийн аюулгүй байдлын

стандартуудыг нэвтрүүлэх, хяналтыг хэрэгжүүлнэ;

2.1.4.10.үзүүлж байгаа үйлчилгээний онцлогт

тохируулж, мэдээллийн аюулгүй байдлын болон нууцлалын бодлоготой байна;

2.1.4.11.шинэ (хиймэл оюун, робот, блокчен,

5G, IoT, дрон, сансрын технологи г.м) болон шинээр гарах дараа үеийн технологийг турших, нэвтрүүлэх, ашиглахтай холбоотой хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

2.1.5.Бүх нийтийн цахим ур чадвар, оролцоог нэмэгдүүлсэн

байх:

2.1.5.1.зорилтот бүлэгт чиглэсэн цахим ур

чадварыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, цахим орчинд тэгш, хүртээмжтэй оролцох боломжийг бүрдүүлнэ;

2.1.5.2.төрийн албан хаагчийн цахим ур

чадварыг сайжруулах хөтөлбөрийг боловсруулж, үе шаттай хэрэгжүүлнэ;

2.1.5.3.төр, хувийн хэвшил, иргэний нийгэм,

боловсролын байгууллагын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурлан цахим ур чадварын сургалтыг зохион байгуулна;

2.1.5.4.насан туршийн боловсролыг дэмжих

нээлттэй цахим сургалтын платформыг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлнэ;

2.1.5.5.технологийн дотоодын болон олон улсын

тэргүүлэх байгууллагын сертификаттай мэргэжилтэн бэлтгэж, салбарт нарийн мэргэшлийн хүний нөөцийг нэмэгдүүлнэ;

2.1.5.6.төрийн бүх шатны байгууллага мэдээллийн

технологийн бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх, мэдээллийн болон кибер аюулгүй байдлыг хангаж, их өгөгдөл, хиймэл оюун (Al) ашиглах үйл ажиллагааг мэдээллийн технологийн чиглэлийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод тусгасан байна;

2.1.5.7.ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар

ангиас мэдээлэл технологи, STEM, хиймэл оюуны хөтөлбөрийг

боловсруулж нэвтрүүлэх, цахим боловсролын тогтоолцоог төлөвшүүлнэ.

2.1.6.Төр хэрэглэгч болон хувийн хэвшлийн байгууллагатай

өрсөлдөхгүй байх:

2.1.6.1.төр хууль, журамд тусгайлан зааснаас

бусад мэдээллийн систем, программ хангамжийг хөгжүүлэхгүй, үйлчилгээний зориулалттай тоног төхөөрөмж (киоск машин г.м) суурилуулахгүй бөгөөд

хувийн хэвшлийн хөгжүүлсэн мэдээллийн систем, программ хангамж, тоног төхөөрөмжийг ашиглахыг үндсэн хэлбэр болгоно;

2.1.6.2.хувийн хэвшлийн санаачилга, төрийн

үйлчилгээний аутсорсингийг дэмжиж, бүтээмжийг нэмэгдүүлнэ;

2.1.6.3.төсөл, хөтөлбөрийг хувийн хэвшилд

шилжүүлэх, төрөөс хэрэгжүүлж байсан зарим төсөл, үйл ажиллагааны нууцлал аюулгүй байдлыг хангаж, хувийн хэвшлийн байгууллагуудад гэрээгээр шилжүүлэн өгөх;

2.1.6.4.оюуны өмч, патент олгох тогтолцоог олон

улсын түвшинд хүргэнэ;

2.1.6.5.энэ зөвлөмжийн 2.1.6.1-2.1.6.3 дахь дэд

заалтыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд зардал гаргахгүйгээр, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмыг нэн тэргүүнд баримтална.

2.1.7.Хүртээмжтэй, тасралтгүй, найдвартай дэд бүтэцтэй

байх:

2.1.7.1.ухаалаг хот шийдлийг засаг захиргаа,

нутаг дэвсгэрийн бүх нэгжид нэвтрүүлнэ;

2.1.7.2.төр, хувийн хэвшлийн түншлэлийн

хүрээнд харилцаа холбооны сүлжээ хүрээгүй орон нутгийн нэгжийг холбоно;

2.1.7.3.хот, суурин газар, хилийн боомтуудыг

орчин үеийн 5G сүлжээгээр тасралтгүй хангана;

2.1.7.4.орон нутгийн интернэтийн урсгалыг

нэмэгдүүлнэ;

2.1.7.5.үндэсний хиймэл дагуулын сүлжээ

ашиглан цахим дэд бүтцийг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлнэ;

2.1.7.6.харилцаа холбооны сүлжээний

төлөвлөлтийг бусад инженерийн шугам сүлжээтэй уялдуулж, цахим үйлчилгээний тасралтгүй, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлнэ;

2.1.7.7.шуудангийн илгээмжийг ангилан

боловсруулахад болон хүргэлтийн үйл ажиллагаанд робот, дрон, хиймэл оюуны технологийг ашиглана;

2.1.7.8.өргөн нэвтрүүлгийн тоон технологийг

нэвтрүүлнэ;

2.1.7.9.хаягийн нэгдсэн системийг нэвтрүүлнэ;

2.1.7.10.хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж,

эрчим хүчний хэмнэлттэй, ногоон хөгжлийг дэмжсэн стратегитай байна;

2.1.7.11.харилцаа холбоо, мэдээллийн технологийг

турших туршилтын орчин (sandbox)-той байна.

Гурав.Бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх удирдлага,

зохион байгуулалт, хөрөнгө оруулалт

3.1.“Цахимаар нэн тэргүүнд (Digital first)” бодлогын зөвлөмжийг

хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах Ажлын хэсгийг Ерөнхий сайдын дэргэд, нэгдсэн төлөвлөгөөг салбар бүрийн уялдааг ханган хэрэгжүүлэх Ажлын дэд хэсгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд тус тус байгуулна.

3.2.Бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөө болон

бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөний гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлт (KPI)-ийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

3.3.Засгийн газрын бүх шатны байгууллага энэхүү бодлогын

зөвлөмжийг хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөний дагуу өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг ханган, холбогдох тайлан, мэдээллийг хагас жил тутам цахим хөгжил, инновац, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.4.Бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн

эх үүсвэр нь улсын болон орон нутгийн төсөв, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, буцалтгүй тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт байна.

---о0о---

Төрийн мэдээлэл · 2026 · № 11 (1406)627–636-р хуудас