Журам батлах тухай № 171
2025 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 09-ний өдөр Дугаар 171 хот
Журам батлах тухай
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.4, 22.3-т заасныг
тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Байгаль орчин, уур амьсгалын сангийн зохион байгуулалт,
сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Байгаль орчин, уур амьсгалын сангийн Ажлын алба
(байгууллага)-ыг татан буулгаж, чиг үүргийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд шилжүүлсүгэй.
3.Сангийн Ажлын албаны хаалтын балансыг гаргах, үндсэн болон
эргэлтийн хөрөнгө, өр, авлагыг зохих журмын дагуу шилжүүлэн авах, албан хаагчдад олгох цалин хөлс, тэтгэмж, бусад холбогдох зардлын тооцоог хийхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяад даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Зохион байгуулалт, орон
тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 189 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.