Журам шинэчлэн батлах тухай № 168
2025 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 09-ний өдөр Дугаар 168 хот
Журам шинэчлэн батлах тухай
Иргэний нисэхийн тухай хуулийн 7.1.3-т заасныг үндэслэн Монгол
Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Агаарын тээврийг хялбаршуулах журам”-ыг хавсралт ёсоор
шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай”
Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 137 дугаар тогтоол, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 340 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ
᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠔ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ᠋ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠙ -ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠑᠖᠘ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠵᠢᠷᠤᠮ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠢᠰᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:
᠑᠂«ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠯᠪᠠᠷᠰᠢᠭᠤᠯᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ»᠆ᠢ᠋ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠶᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠒᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ «ᠵᠢᠷᠤᠮ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ» ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠑ ᠣᠨ ᠤ᠋ ᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ᠋ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠆ᠤ᠋ᠨ
ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠑᠓᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ᠂ «ᠵᠢᠷᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ» ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ᠋ ᠶ᠋ᠢᠨ
᠑᠓᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠓᠔᠐ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᢈᠦᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠯ ᠣ᠋᠂ᠣᠶᠤᠨ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ
ᠵᠠᠮ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠪᠦ᠂ᠳᠡᠯᢉᠡᠷᠰᠠᠶᠢᠬᠠᠨ
Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 168 дугаар тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журам (цаашид “журам” гэх)-ын зорилго нь АНУ-ын Чикаго
хотноо 1944 оны 12 дугаар сарын 7-ны өдөр баталсан Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын холбогдох зүйл болон түүний Хавсралт-9 “Хялбаршуулалт”-д тусгасан агаарын тээврийг хялбаршуулахтай
холбоотой олон улсын стандарт, зөвлөмжид болон дотоодын хууль тогтоомжид нийцүүлэн агаарын хөлөг, багийн гишүүд, зорчигч, ачаа, шуудан, бараа болон бусад эд зүйлсийг улсын хилээр хүндрэлгүй, саадгүй нэвтрүүлж, хилийн хяналт шалгалтын үйл ажиллагааг давхардалгүй, шуурхай зохион байгуулах, холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгоход оршино.
1.2.Энэ журамд хэрэглэсэн нэр томьёог дараах утгаар ойлгоно:
1.2.1.“албадан гаргаж байгаа гадаадын иргэн” гэж
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1-д заасны дагуу Монгол Улсаас албадан гаргаж буй этгээдийг;
1.2.2.“Аяллын цахим систем” гэж зорчигчоос Монгол
Улсад зорчихоор гаргасан хүсэлтийг хүлээн авах, шалгах, цахим виз олгох системийг;
1.2.3.“гадаадад зорчих бичиг баримт” гэж Монгол Улсын
иргэний хувьд үндэсний гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэх, гадаадын иргэний хувьд тухайн улсаас гадаадад зорчих хүчин төгөлдөр паспорт буюу паспортыг орлох баримт бичгийг;
1.2.4.“Зорчигчийн өгөгдлийн нэг цонх” гэж агаарын
тээврийн үйлчилгээнд оролцогч байгууллагууд зорчигчийг хилээр нэвтрүүлэхэд төрийн байгууллагуудаас тавьдаг шаардлагад тусгасан стандартчилагдсан мэдээллийг нэг цэгт байршуулсан системийг;
1.2.5.“Зорчигчийн урьдчилсан мэдээллийн интерактив
систем” гэж агаарын тээвэрлэгчээс зорчигчийг бүртгэх явцад цуглуулсан мэдээллийг хилийн хяналтын байгууллагад илгээх, хилийн хяналтын
байгууллага мэдээллийг хянаж, зорчигчийг бүртгэх явцад буцаан хүргүүлэх цахим системийг;
1.2.6.“итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж” гэж Дэлхийн
гаалийн байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг хангах багц стандарт”-ын дагуу гаалийн байгууллагаас олгосон итгэмжлэл бүхий бараа нийлүүлэх сүлжээнд оролцогч (үйлдвэрлэгч, импортлогч, экспортлогч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч, тээвэр зууч, агуулах эзэмшигч, бараа илгээгч)-ийг;
1.2.7.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналт”
гэж Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.1-д заасан бэлдмэлийг агаарын хөлгөөр хууль бусаар тээвэрлэхэд тавих хяналт, шалгалтын арга хэмжээг;
1.2.8.“Нисэх багийн гишүүний гэрчилгээ” гэж нисэх багийн
гишүүнийг улсын хилийн цахим гарцаар визгүй нэвтрэхэд шаардагдах аяллын бичиг баримтыг;
1.2.9.“Монгол Улсад орохыг үл зөвшөөрсөн зорчигч”
гэж Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22.1-д заасан гадаадын иргэнийг;
1.2.10.“нэг цонхны үйлчилгээ” гэж гадаад худалдаа болон
тээвэрлэлтэд оролцогч талуудад барааг улсын хилээр нэвтрүүлэхэд шаардлагатай бичиг баримт олгох, тэдгээрийг мэдээллээр хангах үйлчилгээг нэг цэгт үзүүлэхийг;
1.2.11.“ойрын хавьтлыг тогтоох” гэж халдварт өвчтэй
этгээдтэй ойрын хавьтал болсон, эсхүл халдвар авсан байж болзошгүй этгээдийг илрүүлэх, мэдэгдэх зэрэг үйл ажиллагааг хянах үйл явцыг;
1.2.12.“урьдчилан сэргийлэх арга хэмжээ” гэж агаарын
тээвэрлэгч, эсхүл түүнээс эрх олгосон байгууллагын бэлтгэгдсэн ажилтнууд зорчигчийг агаарын хөлөгт суухаас өмнө дамжин өнгөрөх, зорчих улсын хилээр орох гадаад паспорт, шаардлагатай тохиолдолд виз, оршин суух зөвшөөрөлтэй эсэхийг шалгах үйл ажиллагааг;
1.2.13.“харгалзан дэмжигч” гэж насанд хүрээгүй хүүхдийг
асран хамгаалж, харгалзан дэмжиж, хамт зорчиж буй насанд хүрсэн зорчигчийг (Энэ хүн нь тухайн насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч биш байж болно);
1.2.14.“харгалзан хүргэгч” гэж Монгол Улсад орохыг
үл зөвшөөрөх болон албадан гаргаж байгаа гадаадын иргэнийг дагалдуулахаар томилсон албаны хүнийг;
1.2.15.“хилийн хяналтын байгууллага” гэж Монгол Улсын
хилийн тухай хуулийн 3.1.16-д заасан байгууллагуудыг;
1.2.16.“хилийн хяналтын хоёр (улаан, ногоон) гарцын
тогтолцоо” гэж хилийн хяналтын байгууллага эрсдэлийн удирдлагын тогтолцоог ашиглан агаарын хөлгийн баг, зорчигч, ачаа, тээш, шуудан, бараа, бүтээгдэхүүнийг шалгах аргачлалыг;
1.2.17.“хөгжлийн бэрхшээлтэй зорчигч” гэж Хөгжлийн
бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д тодорхойлсон этгээдийг;
1.2.18.“хэв журам зөрчсөн зорчигч” гэж агаарын хөлгөөр
зорчих журам болон олон улсын нислэгийн журам зөрчсөн, нисэх буудал, хилийн хяналтын байгууллагын ажилтан, агаарын хөлгийн багийн зааврыг үл дагаж, нисэх буудлын болон нислэгийн хэвийн ажиллагааг алдагдуулж буй этгээдийг;
1.2.19.“цахим гарц” гэж зорчигч, нисэх багийн
бүрэлдэхүүний биеийн давхцахгүй өгөгдлийг шалгаж, нэвтрүүлэх суурин автомат төхөөрөмжийг;
1.2.20.“цахим төхөөрөмжөөр уншигдах аяллын бичиг
баримт” гэж иргэний нисэхийн олон улсын байгууллагын Док 9303 “Цахим төхөөрөмжөөр уншигдах аяллын бичиг баримт”-ын стандартад нийцсэн, цахим төхөөрөмжөөр уншуулахад мэдээлэл нь цахим хэлбэрт шилждэг бичиг баримтыг;
1.2.21.“эрүүл мэндийн хуудас” гэж зорчигч болон нисэх
багийн гишүүн улсын хилээр орох, эсхүл дамжин өнгөрөхдөө халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах шаардлагыг хангасан болохыг нотолж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-ийн дагуу олгох бичиг баримтыг;
1.2.22.“эрсдэлийн үнэлгээ” гэж эрсдэлийн дүн шинжилгээ
хийж, эрсдэлийг тодорхойлох үйл явцыг.
Хоёр.Агаарын тээврийг хялбаршуулах талаар иргэний
нисэхийн болон бусад байгууллагын үүрэг
2.1.Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага (цаашид “Ерөнхий газар” гэх) нь энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, агаарын тээврийг хялбаршуулах талаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
2.1.1.журмыг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох,
оролцогч байгууллагуудын үүргийг уялдуулан зохицуулах;
2.1.2.агаарын тээврийг хялбаршуулах дүрэм, журмыг
боловсруулж, мөрдүүлэх;
2.1.3.агаарын тээврийг хялбаршуулах олон улсын стандарт,
зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих, судалгаа хийх, дүгнэлт гаргах;
2.1.4.агаарын тээврийг хялбаршуулахтай холбоотой
бодлогын санал боловсруулах, нисэх буудал, агаарын тээвэрлэгч болон бусад байгууллагуудад зөвлөмж, зөвлөгөө өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;
2.1.5.агаарын тээврийг хялбаршуулахад чиглэсэн
сургалтыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
2.1.6.агаарын тээврийн үйл ажиллагаатай холбоотой
барилга байгууламжийн бүтэц, зохион байгуулалт, тоног төхөөрөмжийн ашиглалт, суурилуулалт нь агаарын тээврийг хялбаршуулах зарчимд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, зөвлөмж өгөх;
2.1.7.агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг
нисэхийн аюулгүйн хамгаалалтын түвшнийг бууруулахгүйгээр төлөвлөн хэрэгжүүлэх;
2.1.8.бусад улсын эрх бүхий байгууллагаас хүсэлт
гаргасан тохиолдолд энэ журмын шаардлагатай хэсгийг хүргүүлэх;
2.1.9.агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг
сайжруулах зорилгоор Монгол Улстай агаарын харилцаа бүхий улстай хамтран ажиллах;
2.1.10.цахилгаан тэжээлээр ажилладаг төхөөрөмж,
түүний дотор урсамтгай цахилгаан тэжээлээр ажилладаг хөдлөх хэрэгслийг агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон тохиолдолд энэ тухай Олон улсын иргэний нисэхийн байгууллагад мэдэгдэж, хоригийн талаар олон нийтэд мэдээлэх;
2.1.11.агаарын хөлгийн ослын улмаас хохирсон зорчигч,
тэдгээрийн гэр бүлд туслалцаа үзүүлэх бодлого, эсхүл журам баталж хэрэгжүүлэх.
2.2.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага агаарын тээврийг хялбаршуулах талаар дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.2.1.үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг
баримтын загварыг өөрчлөх, хэвлэх, тараах болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Док 9303 “Цахим төхөөрөмжөөр уншигдах аяллын бичиг баримт”-д нийцүүлэх арга хэмжээ авах;
2.2.2.Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Док 9303
“Цахим төхөөрөмжөөр уншигдах аяллын бичиг баримт”-ын 1 дүгээр хэсэгт заасан цахим төхөөрөмжөөр уншигдах аяллын бичиг баримт (MRTD), иргэний биеийн давхцахгүй өгөгдөл, иргэний фото зураг бүхий чиптэй цахим гадаад паспорт (eMRTD) олгох;
2.2.3.үндэсний гадаад паспортын бэлдэц алдагдах, хууль
бусаар ашиглахаас сэргийлэх арга хэмжээ авах;
2.2.4.гадаад паспортыг мэдүүлэх, хүлээн авах, олгох үйл
явцад хяналт тавих;
2.2.5.хулгайлагдсан, гээгдсэн болон хүчингүй болсон
гадаад паспортын талаарх мэдээллийг Интерполд нэн даруй мэдэгдэж, “Хулгайлагдсан, гээсэн аяллын бичиг баримтын мэдээллийн сан”-д бүртгүүлэх;
2.2.6.гадаад паспорт олгох, шинэчлэх, солих хураамжийн
хэмжээ нь тухайн бичиг баримтын өртгөөс хэтрэхгүй байх;
2.2.7.Агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг
зохицуулах зөвлөлийн хуралд оролцох.
2.3.Агаарын тээвэрлэгч нь агаарын тээврийг хялбаршуулах
талаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
2.3.1.энэ журмыг хэрэгжүүлэх ажил, үйлчилгээг
санаачлан, агаарын тээврийн үйлчилгээг зорчигчдод хүндрэл, саадгүйгээр үзүүлэх зорилгоор хилийн хяналтын болон нисэх буудлын удирдлагатай идэвхтэй хамтран ажиллах;
2.3.2.Монгол Улсад ирэх агаарын хөлгийн ачаалалтын
талаарх мэдээлэл (зорчигчдын нэрсийн жагсаалт, паспортын өгөгдлүүд, ачааны дагалдах бичиг, мэдүүлэг)-ийг очих нисэх буудлын хилийн хяналтын байгууллагад урьдчилан дамжуулж, хилийн хяналтын үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх боломжийг олгох;
2.3.3.зорчигчийг агаарын хөлөгт суухаас өмнө дамжин
өнгөрөх болон очих улсад зорчиход шаардлагатай бичиг баримтыг биедээ авч явж байгаа эсэхийг шалгах;
2.3.4.зорчигчийг дамжин өнгөрөх болон зорчих улсын хил
нэвтрэхэд тавигдах тусгай шаардлагын талаар мэдээллээр хангах;
2.3.5.ажилтнаа гадаадад зорчих бичиг баримттай
холбоотой сургалтад хамруулах;
2.3.6.нислэгийн саатал болон бусад өөрчлөлтийн талаар
үйлчлүүлэгч болон холбогдох байгууллагад цаг тухайд нь мэдэгдэх;
2.3.7.нисэхийн аюулгүйн хамгаалалтын болон хилийн
хяналтын байгууллага шалгаж, тээвэрлэхийг зөвшөөрсөн ачаа, тээш, шууданг хяналтад авах;
2.3.8.бүртгэлийн хугацааг багасгах зорилгоор паспорт
унших төхөөрөмж ашиглах;
2.3.9.зорчигчийн тээш, ачааг хулгай, дээрмээс хамгаалах
арга хэмжээг авах;
2.3.10.Монгол Улсад орохыг үл зөвшөөрсөн зорчигч
тээвэрлэж ирсэн тохиолдолд тухайн зорчигчийг хүлээн зөвшөөрөх улс руу тээвэрлэх ажиллагааг хариуцах;
2.3.11.хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид дараалал
харгалзахгүй үйлчлэх;
2.3.12.хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид шаардлагатай
тусгай хэрэгслийг агаарын хөлгийн бүхээгийн боломжит хэсэгт, эсхүл жин, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан, зөвшөөрсөн тохиолдолд ачааны бүхээгт үнэ төлбөргүй тээвэрлэх;
2.3.13.хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийн хөтөч
амьтныг тухайн зорчигчийн хөлд байрлуулж, үнэ төлбөргүй тээвэрлэх;
2.3.14.агаарын нэг хөлгөөс нөгөөд шилжин суух хөгжлийн
бэрхшээлтэй зорчигчид туслалцаа үзүүлэх;
2.3.15.хөгжлийн бэрхшээлтэй зорчигч эмнэлгийн
тодорхойлолтгүй аялахыг зөвшөөрөх бөгөөд гагцхүү зорчигчийн эрүүл мэндийн байдал өөрт нь болон бусад зорчигчийн аюулгүй, тав тухтай зорчиход сөргөөр нөлөөлөхөөр байна гэж үзвэл эмнэлгийн тодорхойлолт шаардах;
2.3.16.хөгжлийн бэрхшээлтэй зорчигч нь түүнд туслах
хүн хэрэгтэй эсэхийг өөрөө тогтоох бөгөөд гагцхүү уг зорчигчийн биеийн байдал өөрт нь болон бусад зорчигчийн аюулгүй, тав тухтай зорчиход сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзвэл туслах хүнтэй зорчихыг шаардах, энэ тохиолдолд туслах хүнд үнийн хөнгөлөлт үзүүлэх;
2.3.17.ачаа ачих олон улсын стандарт, шаардлага
хангасан тавцан болон чингэлэг хэрэглэх;
2.3.18.хэв журам зөрчсөн зорчигчийг тээвэрлэхээс
зайлсхийх;
2.3.19.бүхээгийн ажилтныг хэв журам зөрчсөн зорчигчийг
тодорхойлох, зохицуулалтын арга хэмжээ авах сургалтад хамруулсан байх;
2.3.20.нислэгийн үед халдварт өвчний сэжигтэй
тохиолдол илэрвэл тухайн зорчигчийн мэдээлэл болон илэрч буй шинж тэмдгийн талаар буулт хийх нисэх буудалд урьдчилан мэдэгдэх;
2.3.21.эрх бүхий байгууллагын шаардсанаар агаарын
хөлөг, хөлгийн баг, зорчигч, ачаа, тээш, шуудангийн талаарх мэдээллийг хүргүүлэх;
2.3.22.зорчигчийн нэр, бүртгэлийн өгөгдлийг шилжүүлэхэд
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Удирдлага, худалдаа, тээврийн цахим өгөгдлийн солилцооны дүрэмд суурилсан “Агаарын тээвэрлэгч-Засгийн газар” гэсэн өгөгдөл шилжүүлгийн үндсэн аргыг ашиглах;
2.3.23.агаарын тээвэрлэгч, эсхүл нисэх багийн дарга нь
нислэгийн аюулгүй байдал болон аюулгүйн хамгаалалтыг хангах зорилгоор
албадан гаргаж байгаа гадаадын иргэнийг тухайн нислэгээр тээвэрлэхээс татгалзах эрхтэй байх;
2.3.24.албадан гаргаж байгаа гадаадын иргэний талаарх
лавлагаа, мэдээллийг 24 цагийн турш, тасралтгүй солилцох нөхцөлийг бүрдүүлэх;
2.3.25.газрын үйлчилгээний болон агаарын хөлгийн
бүхээгийн ажилтнуудыг насанд хүрээгүй зорчигчид анхаарал хандуулах, туслах талаар сургаж, бэлтгэсэн байх;
2.3.26.мэдээллийн нууцлалыг хангаж, насанд хүрээгүй
зорчигчийн асрамжийн асуудлаар эрх бүхий байгууллагатай 24 цагийн турш мэдээлэл солилцох;
2.3.27.харгалзан дэмжигчгүй зорчигчийг тээвэрлэхдээ
дараах мэдээллийг цуглуулсан байна:
2.3.27.1.харгалзан дэмжигчгүй зорчигч, үдэн
гаргагч болон угтагчийн овог, нэр, паспорт, эсхүл иргэний үнэмлэхийн дугаар, холбоо барих мэдээлэл (оршин суугаа улс, гэрийн хаяг, утасны дугаар);
2.3.27.2.харгалзан дэмжигчгүй зорчигчийн эцэг,
эх, эсхүл асран хамгаалагчийн овог, нэр, холбоо барих мэдээлэл (оршин суугаа улс, гэрийн хаяг, утасны дугаар).
2.3.28.харгалзан дэмжигчгүй зорчиж буй насанд хүрээгүй
хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүнд анхаарч, үйлчлэх журам баталж хэрэгжүүлэх, аяллын явцад шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудал тулгарсан тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагын хамгаалалтад нэн даруй шилжүүлэх;
2.3.29.таваас доош насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр
зорчуулахгүй байх;
2.3.30.агаарын хөлгийн баг болон зорчигчийг хилийн
шалган нэвтрүүлэх цэг дээр ирэх болон Монгол Улсад орохыг зөвшөөрөх хүртэл өөрийн хяналтад байлгах;
2.3.31.төөрсөн, нэхэмжлээгүй, эзэн нь танигдаагүй
тээшийг зорчигчийн өмнөөс хилийн хяналтаар шалгуулах;
2.3.32.аюулгүйн хамгаалалтын болон хилийн хяналтын
байгууллагын шалгаж бүртгэсэн тээшийг тээвэрлэлтэд хүлээж авах бөгөөд тээшинд ногдуулах татвар, хураамж, төлбөрийг хариуцахгүй байх;
2.3.33.Монгол Улсад орохыг үл зөвшөөрсөн зорчигч
тээвэрлэж ирсэн агаарын тээвэрлэгч тухайн хүнийг хүлээн зөвшөөрөх улс руу тээвэрлэх ажиллагааг хариуцах;
2.3.34.төрийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу
нисэх багийн гишүүний гэрчилгээг анкет шалгасны үндсэн дээр олгох;
2.3.35.нисэх багийн гишүүний гэрчилгээг Док 9303
“Цахим төхөөрөмжөөр уншигдах аяллын бичиг баримт”-ын 5 дугаар хэсгийн стандартад заасны дагуу цахим төхөөрөмжөөр уншигдах карт хэлбэрээр олгоно;
2.3.36.“Зорчигчийн нэрийн бүртгэл (PNR)”-ийг
“Зорчигчийн өгөгдлийн нэг цонх (PDSW)”-д дамжуулахад “түлхэх” аргыг ашиглах бөгөөд системд хадгалагдаж байгаа зорчигчийн хувийн мэдээллийн нууцлалыг хангаж, мэдээллийн аюулгүй байдалд хяналт тавих;
2.3.37.агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг
зохицуулах зөвлөлийн хуралд оролцох.
2.4.Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага гадаадын иргэнд Монгол Улсад орох зөвшөөрөл олгох асуудлыг хариуцаж, энэ журмын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
2.4.1.Монгол Улсад нэвтрэх цахим виз олгох;
2.4.2.хураагдсан, эсхүл хүчингүй болсон бичиг баримтын
талаар цахим мэдээллийн сан бүрдүүлэх;
2.4.3.орох, гарах, дамжин өнгөрөх зорчигчид тавих тусгай
шаардлагын талаар агаарын тээвэрлэгч болон нисэх буудалд мэдэгдэх;
2.4.4.гамшгийн үед судалгаа, шинжлэн шалгах ажиллагаа
явуулах багийн гишүүд ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай нэвтрэх визийг дараалал харгалзахгүй олгох;
2.4.5.Монгол Улсад орохыг үл зөвшөөрөх зорчигч
болон албадан гаргаж байгаа гадаадын иргэнийг буцаах ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдэх;
2.4.6.олон улсын нислэгийн нисэх багийн гишүүдээс
72 цаг хүртэл хугацаатай нэвтрэхэд виз шаардахгүй байх;
2.4.7.Монгол Улсаас албадан гаргаж байгаа болон
Монгол Улсад орохыг үл зөвшөөрөх зорчигчийг буцаах агаарын хөлөгт суулгах хүртэл хугацаанд хамгаалалтад авч, тус улсад түр байрлуулах асуудлыг хариуцах;
2.4.8.Монгол Улсад орохыг үл зөвшөөрөх зорчигчийг
хүлээн зөвшөөрөх улс руу тээвэрлэх хугацааг агаарын тээвэрлэгчтэй зөвшилцөх, тээвэрлэх хугацаа өөрчлөгдөж болохыг зөвшөөрөх;
2.4.9.Монгол Улсад орохыг үл зөвшөөрсөн, эсхүл
албадан гаргаж байгаа харгалзан хүргэгчгүй зорчигчид онцгой анхаарал хандуулж, түүнийг дамжин өнгөрөх болон хүрэх цэгт хүлээн авах асуудлыг зохицуулах;
2.4.10.Монгол Улсад орохыг үл зөвшөөрөх зорчигчийг
буцаах бичгийн хамт /нэр, нас, хүйс, иргэншил (мэдэж байгаа тохиолдолд), тээвэрлэн ирсэн агаарын тээвэрлэгчийн мэдээллийг тодорхой тусгасан/ буцаан тээвэрлэх агаарын тээвэрлэгчид хүлээлгэн өгөх;
2.4.11.гадаадын иргэнийг албадан гаргах тохиолдолд
тээвэрлэгчийн нэг нислэгээр тээвэрлэх албадан гаргаж байгаа иргэний тоог тогтоосон журам, бодлогод нийцүүлэх;
2.4.12.гадаадын жуулчдын Монгол Улсад зорчихоор
гаргасан хүсэлтийг хүлээн авах, шалгах, цахим виз олгох "Аяллын цахим систем"-ийг нэвтрүүлж, холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
2.4.12.1.“Аяллын цахим систем”-ийг нэвтрүүлэхдээ
“Аяллын өмнөх баталгаажуулалтын систем”-ийг “Зорчигчийн урьдчилсан мэдээллийн интерактив систем”-тэй нэгтгэх;
2.4.12.2.зорчигч нислэгийн захиалга өгөх үед
түүнд “Аяллын цахим систем”-ийн шаардлагын талаар мэдээлэл өгөх;
2.4.12.3.Монгол Улсад зорчих хүсэлтийг хүлээж
авах цахим бүртгэлийн платформоор найдвартай, хүртээмжтэй хангаж,
албан бус гуравдагч борлуулагч этгээд нэмэлт төлбөр авахыг хязгаарлах зорилготой албан ёсны систем болохыг баталгаажуулах;
2.4.12.4.зорчих хүсэлтийн маягтыг бөглөх үед
алдаа гаргахаас сэргийлэх болон хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулан нэмэлт хэрэгсэл бий болгох, Монгол Улсад орохыг үл зөвшөөрөх зорчигчийн хүсэлтийг хүлээн авахгүй байх боломж бүрдүүлэх;
2.4.12.5.хэвлэмэл визний оронд цахим виз олгох;
2.4.12.6.зорчигчид шаардлагатай мэдээлэл нь
хууль тогтоомжид нийцсэн, ойлгоход хялбар, хүртээмжтэй байх;
2.4.12.7.“Аяллын цахим систем”-ийг нэвтрүүлсний
дараа шинээр тавигдах шаардлагыг биелүүлэх хугацааг тодорхой зааж, тухайн хугацаанд орох зорчигчийг уг шаардлагын талаарх мэдээллээр хангах.
2.4.13.Монгол Улсад оршин суух эрхтэй гадаадын
иргэнээс бусад гадаадын иргэдээс гарах виз шаардахгүй байх;
2.4.14.Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан
төрийн захиргааны байгууллага албадан гаргаж байгаа гадаадын иргэнийг тээвэрлэхээс 24 цагаас доошгүй хугацааны өмнө дараах мэдээллийг агаарын тээвэрлэгчид хүргүүлнэ:
2.4.14.1.албадан гаргах тушаалын хуулбар;
2.4.14.2.нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөх
эрсдэлийн талаарх холбогдох мэдээлэл;
2.4.14.3.албадан гаргаж байгаа гадаадын иргэн
нь харгалзан хүргэгчтэй бол түүний овог нэр, холбогдох мэдээлэл.
2.4.15.Гадаадын иргэнд Олон улсын иргэний нисэхийн
байгууллагын Док 9303 “Цахим төхөөрөмжөөр уншигдах аяллын бичиг баримт”-т заасан шаардлагыг хангасан цахим төхөөрөмжөөр уншигдах паспортыг орлох бичиг баримт олгох;
2.4.16.Агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг
зохицуулах зөвлөлийн хуралд оролцох.
2.5.Хил хамгаалах байгууллага энэ журмын хүрээнд дараах үйл
ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.5.1.улсын хилээр нэвтрэх агаарын хөлгийн баг,
зорчигчийн гадаадад зорчих бичиг баримт болон зорчих, дамжин өнгөрөх улсын виз хүчин төгөлдөр эсэхийг шалгах;
2.5.2.улсын хилээр нэвтрүүлэх хяналт шалгалтыг шуурхай,
чанартай гүйцэтгэх үйл ажиллагааны дараалал, тогтолцоотой байх;
2.5.3.Монгол Улсын иргэнээс Монгол Улсын хилээр
нэвтрэх виз шаардахгүй байх;
2.5.4.нисэх буудал болон хилийн хяналтын бусад
байгууллагатай хамтран аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын шаардлагад нийцсэн хяналт шалгалтын бүс, хилийн зурвасыг тогтоож, тэмдэглэх;
2.5.5.онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд Монгол Улсад
орох зорчигч, агаарын хөлгийн багаас агаарын хөлөг дотор болон хилийн хяналтын цэгт очих хүртэлх хугацаанд аяллын бичиг баримтыг хураан авахгүй, шаардахгүй байх;
2.5.6.улсын хилээр нэвтрэхэд шаардлагатай хилийн
орох, гарах хуудсыг Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын Хавсралт-9 “Хялбаршуулалт”-д заасан стандартад нийцүүлэн хэвлүүлж, агаарын тээвэрлэгч болон аялал жуулчлалын байгууллагуудад үнэ төлбөргүй тараах;
2.5.7.улсын болон иргэний нисэхийн аюулгүйн
хамгаалалтад заналхийлэл учруулж болзошгүй гадаад, дотоодын гэмт этгээд, террорист этгээдийн аялах боломжийг хаах, илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
2.5.8.Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдэх
Зорчигчийн мэдээллийн төв нь Дэлхийн гаалийн байгууллага, Олон улсын иргэний нисэхийн байгууллага, Олон улсын агаарын тээврийн холбооноос баталсан зорчигчийн урьдчилсан мэдээллийн удирдамжид нийцсэн “Зорчигчийн урьдчилсан мэдээллийн интерактив систем”-ийг нэвтрүүлж, зорчигчийн мэдээллийг урьдчилан авах, харилцан мэдээлэл солилцох, түүний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;
2.5.9.Зорчигчийн мэдээллийн төвийн үйл ажиллагааг
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 25.1.10-д заасны дагуу баталсан “Олон улсын нислэг үйлдэх агаарын
тээвэрлэгчээс зорчигчийн мэдээллийг урьдчилан авах, харилцан
мэдээлэл солилцох, түүний аюулгүй байдлыг хангах журам”-аар зохицуулах;
2.5.10.агаарын тээвэрлэгч, холбогдох бусад байгууллагад
зориулан гадаадад зорчих бичиг баримтыг хүчин төгөлдөр эсэхийг таних, хүчинтэй хугацаа болон эзэмшигчийг тодорхойлох сургалт зохион байгуулах, туслалцаа үзүүлэх;
2.5.11.техникийн шалтгаанаар нисэх боломжгүй болсон
агаарын хөлгийг засварлахаар ирсэн техникийн ажилтнуудыг түр нэвтрүүлэх арга хэмжээг саадгүй авах;
2.5.12.гадаад паспортад улсын хилээр гарсан гэсэн
тэмдэглэгээ хийгдсэн, эсхүл Монгол Улсад ороогүй дамжин өнгөрөх зорчигчийн нислэг саатсан, хойшилсны улмаас тус улсад хонох шаардлагатай болсон тохиолдолд нисэх буудлыг орхих, байрлах газар руу явах боломжоор хангах;
2.5.13.зөрчилтэй паспортыг хураан авч, холбогдох
байгууллагад шилжүүлэх;
2.5.14.бичиг баримтын зөрчилтэй зорчигчийг буцааж
тээвэрлэхийг агаарын тээвэрлэгчээс шаардах;
2.5.15.улсын хил хамгаалах болон хилээр нэвтрүүлэхтэй
холбоотой хяналт, шалгалтыг үнэ төлбөргүй, шуурхай гүйцэтгэх;
2.5.16.зорчигчийг хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг
боловсронгуй болгох, хүний биеийн давхцахгүй өгөгдөл буюу биометрик мэдээлэлд суурилсан таних технологийг нэвтрүүлэх;
2.5.17.цахим гарцаар нэвтэрч байгаа зорчигчдын урсгалыг
хэвийн байлгах зорилгоор гарц бүрд бэлтгэгдсэн ажилтан ажиллуулах, хүний ялгаатай байдлыг хүндэтгэн шалгах, системд гэмтэл гарсан тохиолдолд аюулгүй, нэгдмэл байдлыг яаралтай хангах;
2.5.18.Монгол Улсад орсон зорчигч бүрийн гадаад
паспорт, түүнийг орлох бичиг баримтыг Интерполын “Хулгайлагдсан, гээсэн аяллын бичиг баримтын мэдээллийн сан”-аас шүүж, тулгах;
2.5.19.зорчигчоос хилийн орох, гарах хуудсыг авахдаа
түүн дээрх мэдээллээс өөр нэмэлт мэдээлэл болон бусад нотолгоо шаардахгүй байх;
2.5.20.зорчигч болон агаарын хөлгийн багийн гишүүд
хилийн шалган нэвтрүүлэх цэгт ирэхээс өмнө тэднээс гадаад паспорт үзүүлэхийг шаардахгүй байх;
2.5.21.агаарын хөлгийн осол, сүйрлийн үед эрэн хайх,
авран туслах үйл ажиллагаанд оролцох, шинжилгээ судалгаа хийх, агаарын хөлгийг засах, холдуулах зэрэг үүрэг гүйцэтгэх тусгай анги, багийг Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын Хавсралт-12 “Эрэн хайх, авран туслах” болон Хавсралт-13 “Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах”-ыг үндэслэн гадаад паспортаас өөр аяллын бичиг баримт шаардахгүйгээр, түр нөхцөлтэйгөөр саадгүй нэвтрүүлэх;
2.5.22.зорчигчийг Монгол Улсад орохыг үл зөвшөөрөх,
саатуулах талаар эрх бүхий байгууллагаас мэдэгдсэн тохиолдолд улсын хилээр оруулахгүй байх;
2.5.23.Агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг
зохицуулах зөвлөлийн хуралд оролцох.
2.6.Гаалийн байгууллага энэ журмын хүрээнд дараах арга хэмжээг
хэрэгжүүлнэ:
2.6.1.бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн
явцыг шуурхай болгох зорилгоор орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг ашиглаж, биет үзлэг шалгалтыг боловсронгуй болгох;
2.6.2.агаарын хөлөг, нисэх баг, зорчигч, тээш, ачаа,
шууданд хийх үзлэг шалгалтыг чирэгдэл учруулахааргүй, хүний ялгаатай байдал, эрхэм чанарыг хүндэтгэн зохион байгуулах;
2.6.3.ачаа, шууданг ирсэн даруйд гаалийн бүрдүүлэлтэд
оруулж, 3 цагийн дотор холбогдох баримтыг бүрдүүлэн гаалийн хилээр нэвтрүүлсэн байхаар зохион байгуулж хэрэгжүүлэх;
2.6.4.улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон,
хязгаарласан бараа бүтээгдэхүүн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх зорилгоор зорчигч, ачаа, шууданг шалгах;
2.6.5.гаалийн хяналт, шалгалт, бүрдүүлэлтэд эрсдэлийн
удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, хялбаршуулах;
2.6.6.улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан
бараа, түүнд зөвшөөрөл олгох нөхцөл болон шаардагдах бичиг баримтын жагсаалтыг урьдчилан гаргаж, түгээх;
2.6.7.зорчигч гаальд мэдүүлэх бараа авч яваагүй
тохиолдолд гаалийн мэдүүлэг бөглөхийг шаардахгүй байх;
2.6.8.Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын
Хавсралт-9 “Хялбаршуулалт”-д заасны дагуу агаарын хөлөг ирэх, явахад шаардлагатай мэдээллийг цахимаар хүртээмжтэй дамжуулах тоног төхөөрөмжтэй байх;
2.6.9.гадаадын агаарын тээвэрлэгч, түүний итгэмжилсэн
байгууллагаар хүргүүлж байгаа газрын үйлчилгээний болон аюулгүйн хамгаалалтын тоног төхөөрөмж, эд анги, сургалтын материал болон үзүүлэн таниулах материалыг гаалийн хялбаршуулсан бүрдүүлэлтээр шуурхай нэвтрүүлэх;
2.6.10.явах ачааны бүрдүүлэлтийг гаалийн бүрдүүлэлтийн
аль ч цэг дээр хийхээр зохион байгуулах;
2.6.11.гаалийн хяналт, шалгалтыг үнэ төлбөргүй,
шуурхай гүйцэтгэх;
2.6.12.гаалийн бүрдүүлэлтийг итгэмжлэгдсэн аж ахуйн
нэгжид зориулан хялбаршуулах, гадаад худалдааны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлэх, тэдгээр зохицуулалтыг харилцан хүлээн зөвшөөрөх талаар бусад улстай хэлэлцээр байгуулах;
2.6.13.барааны гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахын
тулд ачааны мэдээллийг урьдчилан авах, ачаа тээвэрлэгчдийн систем хоорондын харилцан ажиллагааг хангах, барааны шилжилт, хөдөлгөөнтэй холбоотой мэдээлэл солилцооны цахим системийг боловсронгуй болгох;
2.6.14.эрх бүхий төрийн байгууллагаас шаардсан ачаа
болон агаарын хөлөг ирэх, буцахтай холбоотой мэдээллийг нэг цонхны үйлчилгээний системд байршуулах;
2.6.15.хилээр бараа нэвтрүүлэх хялбаршуулсан журмыг
батлан хэрэгжүүлэх бөгөөд уг журамд дараах зохицуулалтыг тусгана:
2.6.15.1.улсын хилээр нэвтрүүлэх барааны
мэдүүлэгт товч бөгөөд шаардлагатай мэдээллийг оруулах;
2.6.15.2.барааны гаалийн бүрдүүлэлтийг эрх
бүхий ажилтны албан байранд, эсхүл гаалийн хяналтын бүсэд хийх;
2.6.15.3.барааны мэдүүлэг нь эрх бүхий ажилтны
бүртгэлд үндэслэх;
2.6.15.4.барааг улсын хилээр тодорхой хугацаанд,
тогтмол давтамжтай нэвтрүүлэх бол нэг мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийх.
2.6.16.агаарын хөлгийн ачаалалтад өөрчлөлт ороогүй
буюу зорчигч, ачаа, шуудан, нөөц ачих, буулгах ажиллагаа явагдаагүй тохиолдолд хилийн хяналтын холбогдох байгууллага зөвхөн энэ тухай тэмдэглэгээ хийсэн ерөнхий мэдүүлгийг шаардах;
2.6.17.зорчигч татвар төлөөгүй гэх үндэслэлээр агаарын
тээвэрлэгчээс төлбөр, хураамж шаардахгүй байх;
2.6.18.хөдлөх чадвараа алдсан, осол, сүйрэлд орсон
агаарын хөлөгт тусламж үзүүлэхээр ирсэн агаарын хөлөг болон агаарын хөлгийг засах, осол, сүйрлийг шинжлэн шалгах, хохирогчдыг эрэн хайх, авран туслах ажиллагаанд ашиглах багаж, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хялбаршуулсан бүрдүүлэлтээр улсын хилээр оруулж, гаргах;
2.6.19.хүний болон мал, амьтны гоц халдварт өвчний үед
хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх, хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид зориулсан зөвлөмж боловсруулах;
2.6.20.хяналт шалгалтын бүсэд ажиллаж байгаа халдварт
өвчний сэжигтэй ажилтан, албан хаагч, зорчигч, мал, амьтанд халдвараас сэргийлэх хариу арга хэмжээ авч, мэргэжлийн байгууллагад шилжүүлэх;
2.6.21.шаардлагатай тохиолдолд халдварын сэжигтэй
зорчигч, мал, амьтныг тусгаарлах, нисэх буудалд халдвараас сэргийлэх тусгаарлах байрыг байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах;
2.6.22.улсын хилээр нэвтрүүлж байгаа агаарын хөлөг,
зорчигч, тээш, ачаа, хоол, хүнс, бодис, бараа бүтээгдэхүүн болон тэдгээрийг агуулах үйлчилгээнд эрүүл ахуй, хорио цээр, чанар, аюулгүй байдлын хяналт шалгалт хийх тогтолцоотой байх;
2.6.23.хяналт шалгалтын бүсэд үйл ажиллагаа явуулж
байгаа байгууллагын бараа бүтээгдэхүүн, хоол, хүнс, агаарын тээвэрлэгч, зорчигчийн хоол, хүнс бэлтгэх байр, тэдгээрийг агуулах үйлчилгээнд эрүүл ахуй, чанар аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
2.6.24.хилээр нэвтрүүлэх бодис, бараа, бүтээгдэхүүний
эрсдэлд суурилсан эрүүл ахуй, хорио цээр, чанар аюулгүй байдлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх;
2.6.25.хилийн хяналтын болон бусад байгууллагыг
холбогдох мэдээ, мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;
2.6.26.халдварт өвчний голомттой бүсээс ирсэн зорчигчоос
эрүүл мэндийн мэдүүлэг авч, шинжилгээ хийлгэсэн тухай баримтыг шаардаж авахаас гадна дараах арга хэмжээг авах:
2.6.26.1.нийтийг хамарсан цар тахлын үед ойрын
хавьтлыг тогтоох зорилгоор нисэх баг болон зорчигчдын мэдээллийг цахимаар, эсхүл Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын Хавсралт-9 “Хялбаршуулалт”-ийн 13 дахь “Ойрын хавьтлыг тогтоох маягт”-ын дагуу цуглуулах;
2.6.26.2.“Олон улсын эрүүл мэндийн дүрэм
(2005)”-ийн 36 дугаар зүйл болон Хавсралт-6 “Агаарын хөлгийн үйл ажиллагаа”-ны дагуу урьдчилан сэргийлэх тун хийлгэснийг нотлох олон улсын загвар гэрчилгээ, эсхүл түүний цахим хэлбэрийг шаардах;
2.6.26.3.зорчигч нь тухайн улсын хилээр
нэвтрүүлэх эрүүл мэндийн шаардлагыг хангаагүйн улмаас хилээр нэвтрэх боломжгүй болсон тохиолдлын тоог бууруулах, мэдээллийг тухай бүр хүргэх арга хэмжээ авах, энэ чиглэлээр агаарын тээвэрлэгчтэй хамтран ажиллах.
2.6.27.хяналт шалгалтыг төлөвлөхдөө түргэн гэмтэх,
хадгалалтын тусгай нөхцөл шаардах, шуурхай тээвэрлэх шаардлагатай бараа бүтээгдэхүүн болон мал, амьтныг тэргүүн ээлжид шалгахаар зохион байгуулах;
2.6.28.халдваргүйтгэлийн ажлыг агаарын хөлгийн
баг, зорчигчдод хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулж, тэдгээрийг холбогдох мэдээллээр хангах, хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн дохионы хэл, харилцах самбар, цахим хэрэгсэл ашиглан хүртээмжтэй мэдээлэх;
2.6.29.халдварт өвчний голомттой бүсээс ирсэн агаарын
хөлөгт хийх халдваргүйтгэлийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр, дараах шаардлагын дагуу гүйцэтгэх:
2.6.29.1.халдваргүйтгэлийг Дэлхийн эрүүл
мэндийн байгууллагын гарын авлагын дагуу эмгэг үүсгэгчийн төрөл болон эрсдэлийн бүлгүүдэд нийцүүлэн хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд тухайн агаарын хөлөг үйлдвэрлэгчийн зөвлөмжийн дагуу хийх;
2.6.29.2.агаарын хөлгийн халдварлагдсан байж
болзошгүй хэсгүүдийг тухайн нянг устгах шинж чанартай химийн болон химийн бус бодис ашиглан халдваргүйтгэх;
2.6.29.3.халдваргүйтгэлийг тусгайлан бэлтгэсэн
мэргэжилтэн хамгаалах өмсгөлтэй гүйцэтгэх;
2.6.29.4.халдваргүйтгэл хийхэд ашиглаж байгаа
химийн болон химийн бус бодис нь агаарын хөлөг, тоног төхөөрөмж, эд анги, зорчигч, амьтанд гэмтэл учруулахгүй, тохирсон байх арга хэмжээ авах;
2.6.29.5.ялгадас, биологийн шингэнээр бохирдсон
агаарын хөлгийн гадаргуу болон тоног төхөөрөмжид халдваргүйтгэл хийхэд ашигласан багаж хэрэгсэлд хяналт тавих.
2.6.30.агаарын хөлөгт шавж, мэрэгч устгах ажиллагааг
тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэхэд хяналт тавьж, дараах арга хэмжээг авах:
2.6.30.1.агаарын хөлөгт шавж, мэрэгч устгах
ажиллагааг хүн, амьтны эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахгүй, тэдний тав тухыг алдагдуулахгүйгээр зохион байгуулах;
2.6.30.2.агаарын хөлөгт шавж, мэрэгч устгах
ажиллагаанд ашиглаж байгаа бодис нь агаарын хөлөг, түүний тоног төхөөрөмжийг гэмтээхгүй, сөрөг нөлөө үзүүлэхгүй байх арга хэмжээг авах;
2.6.30.3.агаарын хөлөгт шавж, мэрэгч устгах
ажиллагаанд тухайн агаарын хөлөг үйлдвэрлэгчийн санамжийн дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгосон химийн болон химийн бус аргыг ашиглах.
2.6.31.агаарын тээвэрлэгчдэд эрүүл мэндийн хуудасны
мэдээллийг буруу бөглөсөн, эсхүл хуурамчаар үйлдсэн эсэхийг илрүүлэхэд тусламж үзүүлэх;
2.6.32.Агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг
зохицуулах зөвлөлийн хуралд оролцох.
2.7.Цагдаагийн байгууллага энэ журмын хүрээнд дараах арга
хэмжээг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ:
2.7.1.агаарын тээврийг хялбаршуулах эрх зүйн
зохицуулалтыг боловсронгуй болгох талаар холбогдох байгууллагад дэмжлэг үзүүлэх;
2.7.2.агаарын хөлөг болон нисэхийн байгууламжид хэв
журам зөрчих, нийтийн эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох;
2.7.3.нисэх буудал, агаарын тээвэрлэгч, хилийн хяналтын
байгууллагууд болон холбогдох бусад байгууллагын ажилтнуудад эрх зүйн болон хэв журам зөрчсөн зорчигчийг илрүүлэх, саатуулах чиглэлээр сургалт зохион байгуулах;
2.7.4.хэв журам зөрчсөн зорчигчийг илрүүлэх, үүссэн
нөхцөл байдлыг шийдвэрлэх сургалтад холбогдох байгууллагын албан хаагчдыг хамруулах;
2.7.5.Агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг
зохицуулах зөвлөлийн хуралд оролцох.
2.8.Нисэх буудал агаарын тээврийг хялбаршуулах талаар дараах
арга хэмжээг хэрэгжүүлнэ:
2.8.1.хилийн хяналтын болон холбогдох байгууллагуудын
үйл ажиллагааг уялдуулан зохицуулах “Нисэх буудлын үйл ажиллагааг хялбаршуулах журам”-ыг боловсруулан, мөрдөж ажиллах;
2.8.2.нисэх буудлын барилга байгууламжийн зохион
байгуулалтыг оновчтой төлөвлөж зорчигч, тээш, ачааны урсгал, хөдөлгөөнийг зохицуулах;
2.8.3.нисэх буудалд үйлдэгдэх нислэгийн мэдээллийг
зорчигч, үйлчлүүлэгчдэд цаг тухайд нь үнэн зөв, шуурхай мэдээлж байх тогтолцоо бүрдүүлэх;
2.8.4.агаарын хөлөг зогсоолд эргэлт хийх хугацааг
хамгийн бага байхаар төлөвлөх, хуваарилах, газрын үйлчилгээг зохицуулан бэлэн байлгах;
2.8.5.нисэх буудлын тоног төхөөрөмжийг боловсронгуй
болгох талаар холбогдох байгууллага, агаарын тээвэрлэгч болон нисэх буудалд үйлчилгээ явуулж байгаа бусад байгууллагатай зөвшилцөх;
2.8.6.мансууруулах бодис, эм, сэтгэцэд нөлөөт бодис
зэрэг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, аюултай ачаа, багаж, зэвсгийг илрүүлэх ажиллагааг түргэн шуурхай, үр дүнтэй гүйцэтгэх зориулалттай тоног төхөөрөмж ашиглахыг холбогдох байгууллагаас шаардах, талбайгаар хангах;
2.8.7.нисэх буудлын барилга байгууламж, үйлчилгээ
хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан байх;
2.8.8.агаарын хөлгийн баг, тэдний тээшний үйлчилгээг
хөнгөн шуурхай зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэх;
2.8.9.нисэхийн аюулгүйн хамгаалалттай бүс болон
өндөржүүлсэн аюулгүйн хамгаалалттай бүсийг иргэний нисэхийн
ажиллагаанд саад учруулахгүйгээр төлөвлөх;
2.8.10.хилийн болон гаалийн хяналттай бүсийг нисэх
буудал дахь хилийн хяналтын байгууллагатай хамтран төлөвлөх;
2.8.11.нисэх буудлын барилга байгууламж, тоног
төхөөрөмж дараах шаардлагыг хангасан байна:
2.8.11.1.үйлчлүүлэгч нисэх буудалд зүг чигээ
хялбар олох нөхцөлийг бүрдүүлж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын шаардлага Док 9636 “Нисэх онгоцны буудал, далайн терминал дахь зорчигчдод зааварчилгаа өгөх олон улсын тэмдэглэгээ”-д нийцсэн тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах;
2.8.11.2.ирэх, явах нислэгийн аяллын дугаар,
тооцоот болон бодит цаг, нислэгийн төлөв, агаарын хөлөгт суух гарцын талаарх мэдээллийг цахим самбарт байршуулах;
2.8.11.3.нисэхийн аюулгүйн хамгаалалтын
шаардлагыг хангасан тээшний агуулахтай байх;
2.8.11.4.тээш бүртгэх, дамжуулах, түгээх
механикжсан тоноглолтой байх;
2.8.11.5.нисэх буудлын ачаалал, хүчин чадалд
тохирсон автомашины түр болон урт хугацааны зогсоолтой байх;
2.8.11.6.ачаа, шуудангийн үйлчилгээ үзүүлэх,
хадгалах болон хамгаалах шаардлага, эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартыг хангасан агуулахтай байх;
2.8.11.7.нисэх буудлаар үйлчлүүлэгчдэд
зориулсан хангалттай тооны тээшний тэргэнцэртэй байх;
2.8.11.8.эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага
хангасан заал, танхим болон ариун цэврийн өрөө, тоноглолтой байх;
2.8.11.9.хүн, мал, амьтан, ургамлын аюулгүй
байдлыг хангах, хамгаалах, хадгалахад шаардлагатай халдвар
хамгааллын дэглэмд тохирсон зориулалтын өрөө, тасалгааг тохижуулан бэлтгэсэн байх, зорчигч, нисэх багийн гишүүд болон газрын үйлчилгээний ажилтнуудад зориулсан эрүүл мэндийн тоног төхөөрөмж, эмнэлгийн үйлчилгээтэй байх;
2.8.11.10.хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийн
агаарын хөлөг болон зорчигч терминал хооронд хийх шилжилт хөдөлгөөнийг хялбаршуулж, босго, саадгүй бөгөөд мэдрэгчтэй хаалгатай болгох, эсхүл тусгай зориулалтын өргөх систем, хөдөлгөөнт бусад хэрэгслээр тоноглох;
2.8.11.11.сонсголын болон харааны бэрхшээлтэй
зорчигчид зориулсан мэдээллийг тэдний хэрэгцээ шаардлагыг хангасан хэлбэрээр хүргэх;
2.8.11.12.хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийг
угтах, үдэх цэг нь нисэх буудлын төв хаалгатай ойр, бартаа, саадгүй замтай байх;
2.8.11.13.хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид
зориулсан тээврийн хэрэгслийн зогсоолтой, зогсоолоос зорчигч терминалын барилга хүртэл бартаа, саадгүй замтай байх;
2.8.11.14.хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийг
өргөж, зөөвөрлөх шаардлагатай бол энэ талаар түүнд урьдчилан мэдэгдэх.
2.8.12.нисэх буудалд халдварт өвчин тархсан үед хариу
арга хэмжээ авах зохицуулалтыг онцгой нөхцөлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх;
2.8.13.Агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг
зохицуулах зөвлөлийн хуралд оролцох.
2.9.Энэ журмын хүрээнд үйл ажиллагаа явуулах байгууллагууд
дараах ажлыг хамтран зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавина:
2.9.1.олон улсын явах нислэгийн зорчигчийн үйлчилгээг
бүртгэлээс агаарын хөлөгт суух хүртэл 60 минут, ирэх нислэгийн зорчигчийн үйлчилгээг агаарын хөлгийн багтаамжаас үл хамааран 45 минутын хугацаанд нэвтрүүлэх чадамжтай байхаар зохион байгуулах;
2.9.2.цахим мэдээллийн солилцоог хялбарчлах зорилгоор
төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүд олон улсын түвшинд батлагдсан, холбогдох стандарт, гэрээнд нийцсэн мэдээллийн системийг ашиглах;
2.9.3.агаарын хөлөг зайлшгүй шалтгаанаар олон улсын
хилийн боомтоор тогтоогдоогүй нисэх буудалд буулт үйлдэх тохиолдолд буулт үйлдэх боломжоор хангах, зогсоол бэлтгэх, агаарын хөлгийн баг, зорчигчдыг түр хугацаагаар буух талбайгаар хангаж, хяналтын үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах;
2.9.4.зорчигчийн урьдчилсан мэдээллийн системийг
24 цагийн турш тасралтгүй ажиллагаатай байлгах нөхцөлийг бүрдүүлэх, системийн гэмтэл, саатлаас урьдчилан сэргийлэх, гэмтэл, саатал гарсан тохиолдолд мэдээлэх, хариу арга хэмжээ авах тогтолцоо бүрдүүлэх, хэвийн үйл ажиллагаанд шилжүүлэх нэмэлт төхөөрөмжтэй байх;
2.9.5.нисэх буудал, агаарын тээвэрлэгч, газрын
үйлчилгээний болон аялал жуулчлалын байгууллагууд хөгжлийн
бэрхшээлтэй зорчигчид тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээллийг өгөх, хүндэтгэлтэй харьцах, бусад зорчигчийн адил тусламж, үйлчилгээ авах боломжоор хангах талаар хамтран ажиллах;
2.9.6.нисэх буудал, агаарын тээвэрлэгч болон газрын
үйлчилгээний байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид үйлчлэх сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, ажилтнуудыг сургаж бэлтгэх, ур чадварыг баталгаажуулах;
2.9.7.нислэгийн явцад хөлгийн даргад халдварт өвчний
шинж тэмдэг илэрсэн тохиолдолд энэ тухай мэдээллийг нислэгийн хөдөлгөөний удирдагчид нэн даруй мэдэгдэх, агаарын хөлөг буух үед хилийн хяналтын байгууллагууд холбогдох зохицуулалтыг хийж, эмнэлгийн болон бусад тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах;
2.9.8.хүмүүнлэгийн тусламжийн болон нутаг буцаах
тусгай нислэгээр тээвэрлэж байгаа ачаа, тээш болон бусад барааг улсын хилээр хялбаршуулсан журмаар нэвтрүүлэх;
2.9.9.нийтийг хамарсан халдварт өвчин тархах эрсдэл
үүссэн үед хилийн хяналтын байгууллагууд, агаарын тээвэрлэгч, нисэх буудлын бэлэн байдлыг хангах хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөтэй байх;
2.9.10.агаарын тээвэрлэгч болон нисэх буудал нь агаарын
хөлгийн осол, сүйрэлд өртөгсөд болон тэдгээрийн гэр бүлд тусламж, дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөтэй байх;
2.9.11.хилийн хяналтын байгууллагууд, агаарын тээвэрлэгч,
нисэх буудал нь халдварт өвчний тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг эрсдэлд суурилсан, олон үе шаттай байхаар зохион байгуулах.
2.10.Хилийн хяналтын байгууллага энэ журмын хүрээнд дараах
арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ:
2.10.1.дамжин өнгөрөх зорчигч, тээшийг аяллын эцсийн
нисэх буудалд шалгах;
2.10.2.ачааны үзлэг, шалгалтыг нислэг саатахгүй байдлаар
хамтран гүйцэтгэх;
2.10.3.агаарын хөлгийн баг, тэдний тээшийг хялбаршуулсан
хэлбэрээр шалгах;
2.10.4.Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх,
бусад улсаас албадан гаргаж байгаа гадаадын иргэний тээвэрлэлтийг хялбаршуулах, түүнийг харгалзах байгууллага, агаарын тээвэрлэгчид дэмжлэг үзүүлэх;
2.10.5.агаарын хөлгийн баг болон зорчигчийг хилийн
хяналтын хоёр (улаан, ногоон) гарцын тогтолцоог ашиглан шалгах;
2.10.6.гамшгийн улмаас үүссэн хор хөнөөлийг арилгахад
туслах гадаадын тусламжийн багийн бие бүрэлдэхүүнийг хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу Засгийн газрын шийдвэрээр улсын хилээр хялбаршуулсан журмаар нэвтрүүлэх;
2.10.7.агаарын хөлгийг улсын хилээр нэвтрүүлэхэд
Нэгдсэн Үндэстний Байгууллагын албан ёсны хэл (араб, хятад, англи, франц, орос, испани)-ээр үйлдсэн бичиг баримтыг хүлээн авах бөгөөд шаардлагатай тохиолдолд өөрийн улсын төрийн албан ёсны хэл дээрх аман болон бичгийн орчуулгыг шаардах;
2.10.8.ажилтнуудыг насанд хүрээгүй хүүхэд болон
хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид анхаарал тавьж, тусламж, үйлчилгээ үзүүлэхэд сургаж, чадавхжуулах;
2.10.9.зорчигчийн урьдчилсан мэдээллийн өгөгдөл
солилцох “Нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлж, нэг нислэгийн зорчигчийн урьдчилсан мэдээллийг дахин шаардахгүй байх, системийн гэмтэл, доголдлоос шалтгаалан мэдээллийг дамжуулаагүй, эсхүл дутуу, гэмтсэн мэдээлэл дамжуулсан тохиолдолд агаарын тээвэрлэгчид торгууль ногдуулахгүй байх;
2.10.10.зорчигчийн урьдчилсан мэдээллийг цахим
хэлбэрээр хүлээн авч байгаа тохиолдолд зорчигчийн манифестийг хэвлэмэл хэлбэрээр шаардахгүй байх;
2.10.11.“Зорчигчийн нэр, бүртгэлийн өгөгдөл” шаардахдаа
Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Док 9944 “Зорчигчийн нэр бүртгэлийн өгөгдлийн удирдамж” болон “Зорчигчийн нэр бүртгэлийн мэдээг хэрэгжүүлэх удирдамж”-д тус тус нийцүүлэх;
2.10.12.зорчигчийн урьдчилсан мэдээллийн систем
(API), Зорчигчийн урьдчилсан мэдээллийн интерактив систем (iAPI) болон Зорчигчийн нэр бүртгэл (PNR)-ийн стандарт бус хэсэг болох элементүүдээр хангахыг агаарын тээвэрлэгчдээс шаардахгүй байх;
2.10.13.мэдээллийг цуглуулах, дамжуулахдаа нууцлал,
аюулгүй байдлыг үндэсний болон бусад улсын системийн хүрээнд авч үзэж, зорчигчийн нэр, бүртгэлийн өгөгдөл солилцохыг хориглодог улстай эрх зүйн шаардлагаа уялдуулах талаар хамтран ажиллах;
2.10.14.ирсэн болон дамжин өнгөрсөн зорчигч бичиг
баримтын зөрчилтэй болох нь илэрсэн тохиолдолд тухайн зорчигчийн бичиг баримтыг урьдчилан шалгаж, шаардлагатай арга хэмжээ авсан болохоо нотолж чадвал агаарын тээвэрлэгчид торгууль ногдуулахгүй байх;
2.10.15.улсын хилээр нэвтрэх агаарын хөлгийн баг болон
зорчигчийг шалгах ажиллагааг нисэхийн аюулгүйн хамгаалалт, хилийн
халдашгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт болон цагаачлалын хяналтыг харгалзан оновчтой зохион байгуулах;
2.10.16.улсын хилээр зорчигч, тээшийг нэвтрүүлэхдээ
Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүчин төгөлдөр паспорт, түүнийг орлох бичиг баримт, шаардлагатай бол Монгол Улсын хилээр орох/гарах визнээс өөр баримт бичиг шаардахгүй байх;
2.10.17.ердийн нөхцөлд зорчигчийн тээшинд үзлэг,
шалгалт хийхдээ өөрийг нь заавал байлцуулахыг шаардахгүй байх;
2.10.18.гааль, хилийн мэргэжлийн хяналтын байгууллага
агаарын хөлгийн баг болон зорчигчоос зайлшгүй мэдүүлбэл зохих бараа авч яваагаас бусад тохиолдолд мэдүүлэг бөглөхийг шаардахгүй байх;
2.10.19.гааль болон хилийн мэргэжлийн хяналтын
байгууллага хяналт, шалгалтын үйл ажиллагаандаа эрсдэлийн үнэлгээний тогтолцоог нэвтрүүлж, хоёр гарцын тогтолцоог ашиглах;
2.10.20.агаарын хөлгийн багийн гишүүд болон зорчигчийн
паспорт, түүнийг орлох бичиг баримтыг шалгасан даруйд эзэнд нь эргүүлэн гардуулах;
2.10.21.хилийн хяналтын байгууллага нисэх буудалтай
хамтран агаарын хөлгийн баг, шилжин суух болон дамжин өнгөрөх зорчигчийг хилийн хяналтын шалгалтаар оруулахгүй байх;
2.10.22.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн
37.1.2-т заасны дагуу ташаарч тээвэрлэгдсэн тээшийг эзэнд нь хүргэх агаарын тээвэрлэгчид татвар, хураамж, шимтгэл ногдуулахгүй байх;
2.10.23.олон улсын нислэгээр ирсэн, эзэнд нь олгохгүйгээр
дараагийн нислэгээр явуулах тээшийг нисэхийн аюулгүйн хамгаалалтын болон гааль, хилийн мэргэжлийн хяналтын байгууллага шалгах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд хяналт шалгалтаар оруулахгүйгээр дараагийн нислэгийн тээвэрлэлтэд хүлээлгэн өгөх бөгөөд хэрэв нэг нислэгээс нөгөө нислэгт шууд дамжуулах боломжгүй бол аюулгүйн хамгаалалтын шаардлага хангасан зориулалтын агуулахад хадгалах;
2.10.24.ачаа болон бусад эд зүйлсийг улсын хилээр
нэвтрүүлэх үзлэг, шалгалтын үйл ажиллагааг шуурхай байдлаар зохион байгуулах арга хэмжээг агаарын тээвэрлэгч болон бусад оролцогч байгууллагатай зөвшилцөн хэрэгжүүлэх;
2.10.25.Гаалийн байгууллага агаарын хөлөгт ачсан ачааг
дахин шалгах шаардлага гарсны улмаас нислэг саатах нөхцөл үүсвэл агаарын тээвэрлэгч уг ачааг шалгуулахаар буулгаж, нислэгээ
саатуулахгүйгээр үргэлжлүүлэх;
2.10.26.улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон
зорчигч илэрсэн тохиолдолд гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага агаарын тээвэрлэгч болон хил хамгаалах байгууллагад нэн даруй мэдэгдэж, буцаах бичгийн хамт хүлээлгэн өгөх;
2.10.27.агаарын хөлгийн осол, сүйрэлд өртсөн зорчигчийн
гэр бүлийн гишүүнийг хялбаршуулсан хэлбэрээр улсын хилээр түр нэвтрүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд виз олгох асуудлыг холбогдох байгууллага шуурхай шийдвэрлэх;
2.10.28.агаарын хөлгийн осол, сүйрэлд өртсөн хүн, амьд
үлдсэн зорчигч, тэдний гэр бүлийн гишүүн, харьяалах улсын албан ёсны төлөөлөгч, агаарын хөлөг эзэмшигчийг түр хугацаагаар нэвтрүүлж, хилийн хяналт шалгалтыг хялбаршуулсан байдлаар гүйцэтгэх;
2.10.29.Ерөнхий газартай хамтран баталсан “Агаарын
хөлөг хилийн боомтоор тогтоогдоогүй нисэх буудалд аргагүйдсэн буулт үйлдсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн журам”-ыг хэрэгжүүлэх.
Гурав.Агаарын тээврийг хялбаршуулах
зөвлөлийн эрх, үүрэг
3.1.Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын Хавсралт-9
“Хялбаршуулалт”-ын стандартын 8.19, зөвлөмжийн 8.21-д заасны дагуу иргэний нисэх, гадаад харилцаа, хууль зүй, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, эрүүл мэнд, улсын бүртгэл, гааль, цагдаа, хил хамгаалах, онцгой байдлын болон хуваарьт нислэг гүйцэтгэдэг агаарын тээврийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Агаарын тээврийг хялбаршуулах зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) ажиллана.
3.2.Зөвлөлийн дарга нь иргэний нисэхийн асуудал эрхэлсэн
Засгийн газрын гишүүн байна.
3.3.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг энэ журмын 3.1-д заасан
байгууллагын удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр Зөвлөлийн дарга батална.
3.4.Зөвлөл нь жилд 2-оос доошгүй удаа хуралдах бөгөөд
шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг зохион байгуулна.
3.5.Зөвлөлийн гишүүн нь Зөвлөлийн хуралд биечлэн оролцох
бөгөөд боломжгүй тохиолдолд төлөөлөх хүнийг оролцуулж болно. Төлөөлөх хүн нь Зөвлөлийн гишүүн байгууллагын нэрийн өмнөөс мэдэгдэл хийх, албан ёсны санал өгөх эрх бүхий албан тушаалтан байна. Зөвлөлийн хуралд шинжээч, холбогдох салбарын мэргэжилтнийг урьж оролцуулж болно.
3.6.Зөвлөл нь дараах бүрэн эрхтэй:
3.6.1.агаарын тээврийг хялбаршуулахтай холбоотой
үйл ажиллагаа, арга хэмжээ, түүнтэй холбогдон гарсан эрх зүйн болон удирдлагын баримт бичиг нь олон улсын стандарт, дотоодын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;
3.6.2.энэ журмыг хэрэгжүүлэхэд байгууллага хоорондын
уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааны хүрээг тогтоох;
3.6.3.агаарын тээврийг хялбаршуулахтай холбоотой
үйл ажиллагаа, арга хэмжээ нь Монгол Улсын аялал жуулчлал, гадаад худалдааны хөгжилд нөлөөлөх нөлөөллийг тодорхойлж, үнэлгээ өгөх.
3.7.Зөвлөл нь дараах үүрэгтэй:
3.7.1.агаарын тээврийг хялбаршуулахтай холбоотой
өөрчлөлтийн талаар иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын холбогдох агентлагийг мэдээллээр хангах, зөвлөмж хүргүүлэх;
3.7.2.агаарын тээврийг хялбаршуулах, нислэгийн саатлаас
урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
3.7.3.олон улсын нислэгтэй холбоотой үйл ажиллагааг
хялбаршуулах талаар санал боловсруулж, Ерөнхий газар, эсхүл холбогдох хилийн хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ;
3.7.4.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын
тээвэрлэлт, хууль бус цагаачлал, хуурамч бичиг баримтаар зорчих зэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
3.7.5.агаарын тээврийг хялбаршуулах зорилгоор техник,
технологийн шинэчлэлт хийх, барилга байгууламж барьж байгуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх.
3.8.Зөвлөл нь хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийн хэрэгцээнд
нийцсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх талаар холбогдох байгууллагуудад зөвлөмж өгөх, нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмж хязгаарлагдмал тохиолдолд зохицуулалт хийх, уян хатан төлбөрийн нөхцөлтэй тусгай тээврийн хэрэгслээр үйлчлэх арга хэмжээ авна.
3.9.Зөвлөл нь агаарын тээвэрлэгчдээс “Зорчигчийн урьдчилсан
мэдээлэл”, “Зорчигчийн урьдчилсан мэдээллийн интерактив систем”, “Зорчигчийн нэр бүртгэлийн өгөгдөл” солилцох шаардлагын хүрээнд нисэх багийн мэдээллийн шаардлагыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хангах нийтлэг өгөгдлийн дамжуулалт бүхий стандартчилагдсан мэдээллийг тусад нь, эсхүл нэгтгэн оруулахыг оролцогч талуудад зөвшөөрсөн зорчигчийн өгөгдлийн нэг цонхны системийг бий болгон хөгжүүлнэ.
3.10.Агаарын тээвэрлэгч нь зорчигчийн хүчин төгөлдөр аяллын
бичиг баримтыг үндэслэн зорчигчийн урьдчилсан мэдээллийг цуглуулах бөгөөд мэдээлэл солилцоонд үүссэн үл тохиролтой холбоотой хариуцлага хүлээхгүй.
Дөрөв.Нислэгийн төлөвлөлт, зөвшөөрөл олгох
4.1.Агаарын хөлөг Монгол Улсад орохтой холбоотой бичиг
баримт нь дараах хэлбэртэй байж болно:
4.1.1.цахим;
4.1.2.цаасан дээр үйлдэж, цахим сүлжээгээр шилжүүлсэн;
4.1.3.Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын
Хавсралт-9 “Хялбаршуулалт”-д заасан маягтын дагуу гараар бичсэн.
4.2.Ерөнхий газар нислэгийн төлөвлөлт, зөвшөөрөл олгох
ажиллагааг хялбаршуулах талаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
4.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдэх захиалгат
болон онцгой, тусгай үүргийн, ерөнхий зориулалтын нислэгт зөвшөөрөл олгохтой холбоотой мэдээллийг Нисэхийн мэдээллийн эмхэтгэлд тусган хэвлүүлж тараах;
4.2.2.хилийн хяналтын болон холбогдох бусад
байгууллагад ирэх, явах, дамжин өнгөрөх нислэгийн талаар мэдээлэх;
4.2.3.төрийн айлчлалын буюу онцгой үүргийн нислэгээс
бусад нислэгийн захиалгыг Засгийн газрын шугамаар дамжуулан авахыг шаардахгүй байх;
4.2.4.Монгол Улсын агаарын зайгаар дамжин өнгөрөх,
эсхүл техникийн түр буулт үйлдэх агаарын хөлөгт нислэгийн зөвшөөрөл олгоход нислэгийн төлөвлөгөөнд тусгаснаас өөр мэдээлэл шаардахгүйгээр, захиалгыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор шийдвэрлэхээр зохицуулах;
4.2.5.дамжин өнгөрөх, эсхүл техникийн түр буулт хийх
агаарын хөлгийн хувьд нислэгийн төлөвлөгөөг Монгол Улсын агаарын зайд орж ирэхээс 2-оос доошгүй цагийн өмнө урьдчилан мэдэгдсэн байхаар, нислэгийн төлөвлөгөөнд өөрчлөлт орсон тохиолдолд түүнээс дээш хугацааг шаардаж болохоор зохицуулах;
4.2.6.Нислэгийн зөвшөөрөл олгоход дараах зарчмыг
баримтална:
4.2.6.1.нислэгийн захиалга авч, шуурхай
шийдвэрлэх тогтолцоотой байх;
4.2.6.2.хуваарьт нислэгийг тодорхой хугацаа
буюу нислэгийн тоо зааж багцалсан хэлбэрээр олгох;
4.2.6.3.төлбөр, хураамж шаардахгүй байх.
Тав.Журмын хэрэгжилтэд хяналт тавих
5.1.Зөвлөлийн гишүүн байгууллага хилийн хяналт болон бусад
үйл ажиллагаа, агаарын тээврийг хялбаршуулах талаар энэ журамд нэмэлт, өөрчлөлт оруулах саналын төслийг тус тусын чиг үүргийн дагуу боловсруулж, Зөвлөлд хүргүүлж болно.
5.2.Зөвлөлд төлөөлөлтэй байгууллага холбогдох чиг үүргийн
дагуу энэ журмыг хэрэгжүүлж ажиллана.
5.3.Зөвлөл энэ журмын хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд
Ерөнхий газар энэ журмын хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг жилд нэг удаа Зөвлөлд хүргүүлнэ.
Зургаа.Санхүүжилт
6.1.Энэ журамд заасан үүрэг хүлээсэн байгууллага хариуцсан
чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүр төсөвтөө тусган санхүүжүүлнэ.
----о0о----