Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 4
(1399)
— 369 —

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк (АХБ) хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
МОНГОЛ УЛС
БОЛОН
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК (АХБ)
ХООРОНДЫН
САНХҮҮЖИЛТИЙН ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР
ҮҮНЭЭС

(A) Монгол Улс Хавсралт 1-д туссан төсөл, хөтөлбөрийг

санхүүжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банк /цаашид “АХБ” гэнэ/-аас зээлийн санхүүжилт хүсэж болно.

(Б) Монгол Улс болон АХБ нь Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр

(“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”) байгуулах хүсэлтэй байгаа ба энэ хүрээнд Монгол Улс нь АХБ-ны зээлийн нөхцөлийн дагуу АХБ-аас зээлийн санхүүжилт хүсэж болно.

Иймээс талууд дараах зүйлсийг хэлэлцэн тохиролцов:

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Хэсэг 1.01. Доор дурдсан Хэсэг 1.02 болон 1.03-т заасантай

холбоотойгоор энэхүү Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн Хавсралт 1-д заасан Монгол Улсын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор АХБ нь Монгол Улсад зээлийн санхүүжилт олгож болно.

а) Зээлийн санхүүжилтийн хэмжээ нь дөрвөн зуун далан таван

сая (475,000,000)1 ам.доллароос хэтрэхгүй байх ба үүнийг АХБ-ны энгийн эх үүсвэрийн сангийн энгийн болон хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж болно.

Хэсэг 1.02. Хөгжлийн төсөл, эсхүл хөтөлбөр тус бүрийн

санхүүжилтийн хэмжээг Монгол Улc, АХБ-тай харилцан тохиролцож байгуулах зээлийн хэлэлцээрийн хүрээнд тохирно. Хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн урьдчилсан мэдээллийг Хавсралт 1-д заасан болно. Түншлэлийн хөрөнгө оруулалтаар Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрт ногдуулж буй нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн албан татвараас чөлөөлөх, мөн төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зардлыг холбогдох улсын төсвөөс санхүүжүүлснийг тооцно. Монгол Улсын нутаг дэвсгэрт ногдуулж буй нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн албан татвараас чөлөөлсөн тохиолдолд уг татварын чөлөөлөлтийг хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд оруулсан Монгол Улсын хөрөнгө оруулалт гэж үзнэ.

1 Энэхүү Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн 1.01(a)-д заасан нийт зээл олгох хэмжээ/хязгаарт олон үе шатлалт санхүүжилт болон түүний үе шат бүрийн санхүүжилтийн хэмжээг хамруулахгүй болно.

Төрийн мэдээлэл · 2026 · № 4 (1399)369-р хуудас