Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 4
(1399)
— 353 —

Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан зээлийн хэлэлцээр

(Үйл ажиллагааны дугаар 55677)

МОНГОЛ УЛС

болон

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНК

хооронд байгуулсан

ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР

(Монгол Улс GRCF3 W2- ЗСҮТ Төсөл)

Огноо 2025 оны [___10 дугаар сарын 29-ний өдөр____]

АГУУЛГА
НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ – СТАНДАРТ НӨХЦӨЛ; НЭР ТОМЬЁОНЫ
ТОДОРХОЙЛОЛТ ...........................................................................................2

1.01 дэх хэсэг. Стандарт нөхцөлийг хэрэглэх ...................................2 1.02 дахь хэсэг. Нэр томьёоны тодорхойлолт ..................................2 1.03 дахь хэсэг. Тайлбар ....................................................................3

ХОЁРДУГААР ЗҮЙЛ – ЗЭЭЛИЙН ҮНДСЭН НӨХЦӨЛ .................................3

2.01 дэх хэсэг. Мөнгөн дүн ба валют .................................................3 2.02 дахь хэсэг. Зээлийн бусад санхүүгийн нөхцөл ..........................4 2.03 дахь хэсэг.Шууд татан авалт ......................................................4 2.04 дэх хэсэг. Зээлийн татан авалт хийх эрх бүхий этгээд ............5

ГУРАВДУГААР ЗҮЙЛ – ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ..........................................5

3.01 дэх хэсэг. Хэрэгжүүлбэл зохих төслийн бусад үүрэг ................5

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ – ТҮДГЭЛЗҮҮЛЭХ; ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН ХУГАЦААГ ХУРДАСГАХ, ЦУЦЛАХ ................................................................6

4.01 дэх хэсэг. Түдгэлзүүлэх ..............................................................6 4.02 дахь хэсэг. Зээлийн эргэн төлөлтийн хугацааг хурдасгах .......7

ТАВДУГААР ЗҮЙЛ – ХҮЧИН ТӨГӨЛДӨР БАЙДАЛ .......................................7

5.01 дэх хэсэг.Хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөл ...............7 5.02 дахь хэсэг. Хууль зүйн дүгнэлт ..................................................7 5.03 дахь хэсэг.Хэлэлцээр хүчин төгөлдөр болоогүйгээс дуусгавар болох ....................................................................................................8

ЗУРГААДУГААР ЗҮЙЛ – БУСАД ЗҮЙЛС .......................................................8

6.01 дэх хэсэг. Мэдэгдэл .....................................................................8

ХАВСРАЛТ 1 – ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА ..................................................1
ХАВСРАЛТ 2 – АНГИЛАЛ БА ЗЭЭЛ ТАТАН АВАЛТ .....................................1
ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР

ХЭЛЭЛЦЭЭРИЙГ МОНГОЛ УЛС (цаашид “Зээлдэгч” гэх) болон ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНК (цаашид "Банк" гэх) хооронд 2025 оны [10 дугаар сарын 29 ]-ний өдөр байгуулав.

УДИРТГАЛ

Банк нь олон намын тогтолцоот, ардчилсан, олон ургалч үзэлтэй, зах зээлийн эдийн засгийн зарчмуудыг хэрэгжүүлэхээр амласан бөгөөд хэрэгжүүлж буй улс орнуудын нээлттэй зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үйл явцыг хөхиүлэн дэмжихийн тулд тухайлсан төслүүдийг санхүүжүүлэх, мөн хувийн хэвшлийн бизнесийн санаачилга, төслийг дэмжих зорилготойгоор үүсгэн байгуулагдсан болохыг ТЭМДЭГЛЭН,

Хавсралт 1-д тодорхойлсон зүрх судасны шинэ эмнэлгийг Монгол Улсын Улаанбаатар хотод барихад дэмжлэг үзүүлэх төслийг зээлдэгч нь хэрэгжүүлэх зорилготой болохыг ТЭМДЭГЛЭН,

Зээлдэгчийн санхүүгийн туслалцаа, Монгол Улсын Эрүүл мэндийн яам (цаашид “Төсөл хэрэгжүүлэгч байгууллага” гэх)-ны дэмжлэгтэйгээр төслийн А хэсгийг Улсын гуравдугаар төв эмнэлэг (цаашид “Төслийн компани” гэх) хэрэгжүүлэхийг ТЭМДЭГЛЭН,

Зээлдэгч нь төслийг санхүүжүүлэхэд туслалцаа үзүүлэхийг банкнаас хүссэн болохыг ТЭМДЭГЛЭН,

Банк бусад зүйлүүд болон дээр дурдсаныг үндэслэн энэхүү хэлэлцээр болон төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төслийн компани ба банкны хооронд байгуулах түүнд заасан өдөр байгуулах төслийн хэлэлцээр (стандарт нөхцөлд тодорхойлсноор “төслийн хэлэлцээр” гэх)-т заасан нөхцөл шаардлагаар зохицуулах 34,870,000 ам.долларын дүнтэй зээлийг Зээлдэгчид олгохыг зөвшөөрснийг ТЭМДЭГЛЭН,

Банк нь зээлдэгчид төслийн C хэсгийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэхээр буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгох техникийн хамтын ажиллагааны хөрөнгө (цаашид “Техникийн хамтын ажиллагааны хөрөнгө” гэх)-ийг авахаар ажиллаж байгааг ТЭМДЭГЛЭН,

Зээлдэгч нь төслийн B, D болон E хэсгүүдийг санхүүжүүлэхээр Люксембургийн Их Гүнт Улсын Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагаас санхүүжүүлэх, зээлдэгч/хүлээн авагч болон Люксембургийн Их Гүнт Улсын хоорондын буцалтгүй тусламжийн, эсхүл хоёр талын хэлэлцээрийн нөхцөл шаардлагаар зохицуулах 22,500,000 евро

хүртэл үнийн дүнтэй буцалтгүй тусламж авахаар ажиллаж байгааг ТЭМДЭГЛЭН,

ЕСБХБ-ны зээл болон Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагаас олгох буцалтгүй тусламж нь хамтдаа төслийн

санхүүжилтийн ерөнхий бүтцийн салшгүй хэсгийг бүрдүүлэх ба тус бүр холбогдох хэлэлцээрээр зохицуулагдахыг ТЭМДЭГЛЭН,

ИЙНХҮҮ, талууд доор дурдсан нөхцөлийг үүгээр харилцан тохиролцов.

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ – СТАНДАРТ НӨХЦӨЛ; НЭР ТОМЬЁОНЫ
ТОДОРХОЙЛОЛТ

1.01 дэх хэсэг. Стандарт нөхцөлийг хэрэглэх

Банкны 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн стандарт

нөхцөлийн бүхий л зохицуулалт нь тэдгээрийг энэхүү хэлэлцээрт бүрэн заасантай адил эрх зүйн хүчин чадалтай үйлчилж, дагаж мөрдөгдөнө.

1.02 дахь хэсэг. Нэр томьёоны тодорхойлолт

Хэрэв энэхүү хэлэлцээрт өөрөөр заагаагүй эсхүл агуулга нь өөрөөр

шаардаагүй бол энэхүү хэлэлцээр (үүнд удиртгал болон хавсралтууд мөн хамаарна)-т удиртгалд заасан нэр томьёог түүнд харгалзах утгаар, стандарт нөхцөлд заасан нэр томьёог түүнд заасан утгаар, дараах нэр томьёог доор дурдсан утгаар тус тус ойлгоно. Үүнд:

"Зээлдэгчийн эрх бүхий төлөөлөгч" гэж зээлдэгчийн Сангийн сайдыг ойлгоно.

"КлайнтНэт" гэж банк болон түүний үйлчлүүлэгчийн хооронд баримт бичиг, мэдээлэл дамжуулах банкны онлайн портал болон үүнийг

орлох банкны зүгээс зээлдэгчид тухай бүр мэдэгдэх цахим хуудсыг ойлгоно.

"Барилгын хяналтын зөвлөх" гэж төслийн хэлэлцээрт заасан утгаар ойлгоно.

"Зээлийн хүүгийн тохируулга" гэж жилийн 0.608 хувийг (0.608%) ойлгоно.

"Албадан хэрэгжүүлэх бодлого, журам" гэж банкны 2017 оны 10-р сарын 04-ний өдрийн албадан хэрэгжүүлэх бодлого,

журмыг ойлгоно.

"Санхүүгийн жил" гэж жил бүрийн 1-р сарын 1-ний өдөр эхлэх зээлдэгчийн хуанлийн жилийг ойлгоно.

"Индекс нийтэлсэн

хугацаа" гэж 15:00 цаг (Нью-Йорк хотын цагаар) (эсвэл банкнаас зээлдэгчид мэдэгдсэн өөр цаг)-ыг ойлгоно.

"Индекс нийтлэгч" гэж Администраторыг ойлгоно.

"Индексийг лавлах хуудас" гэж https://www.newyorkfed.org/markets/

reference-rates/sofr-averages-and-index

(эсхүл үүнийг орлон эсхүл өөрчлөн

Администраторын цахим хуудас дээр гарч ирэх хуудас)-ыг ойлгоно.

"Зээлийн валют" гэж Америкийн Нэгдсэн Улсын хууль ёсны мөнгөн тэмдэгт америк долларыг ойлгоно.

"Төсөл дуусгавар болох өдөр" гэж зүрх судасны шинэ эмнэлгийг барьж, тоног төхөөрөмжөө суурилуулж, үйл

ажиллагаагаа эхэлснээ Төсөл Хэрэгжүүлэгч Байгууллага, эсхүл Төслийн Компани

ЕСБХБ-нд баталгаажуулсан өдрийг

ойлгоно.

"Төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зөвлөх" гэж төслийн хэлэлцээрт заасан утгаар ойлгоно.

"Төсөл хэрэгжүүлэх нэгж, эсхүл ТХН" гэж 3.01(b)(1) дэх хэсгийн дагуу байгуулах нэгжийг ойлгоно.

"Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажлын даалгавар" гэж банкнаас урьдчилан зөвшөөрөл авч, тухай бүр нэмэлт, өөрчлөлт оруулж болох банкнаас зөвшөөрсөн, төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас батлах төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааг тодорхойлсон ажлын даалгаврыг ойлгоно.

1.03 дахь хэсэг. Тайлбар

Энэхүү хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол хэлэлцээрт аливаа зүйл

хэсэг, эсхүл хавсралтыг дурдсан бол энэхүү хэлэлцээрийн тэрхүү зүйл, хэсэг, хавсралтыг хэлж байгаа гэж ойлгоно.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ – ЗЭЭЛИЙН ҮНДСЭН НӨХЦӨЛ

2.01 дэх хэсэг. Мөнгөн дүн ба валют

Банк нь энэхүү хэлэлцээрт заасан нөхцөл шаардлагын дагуу

34,870,000 (гучин дөрвөн сая найман зуун далан мянган) ам. долларын мөнгөн дүнг Зээлдэгчид зээлдүүлэхийг зөвшөөрч байна.

2.02 дахь хэсэг. Зээлийн бусад санхүүгийн нөхцөл

(a) Зээл татан авалтын доод хэмжээ 300,000 ам. доллар байна.

(b) Зээл хугацаанаас өмнө төлөх доод хэмжээ 3,000,000 ам. доллар

байна.

(c) Зээл цуцлах доод хэмжээ 500,000 ам. доллар байна.

(d) Хүү төлөх өдөр жил бүрийн 04 дүгээр сарын 15-ны өдөр болон

10 дугаар сарын 15-ны өдөр байна.

(e) (1) Зээлдэгч нь зээлийг хагас жил тутамд жил бүрийн 04 дүгээр сарын 15-ны өдөр болон 10 дугаар сарын 15-ны өдөр, 28 удаагийн тэнцүү (эсхүл аль болох тэнцүү) хуваарилалтаар эргэн төлөх бөгөөд эхний зээл эргэн төлөх өдөр нь энэхүү хэлэлцээрийг байгуулсны 4 дэх жилийн ойн өдрийн дараа тохиох эхний хүү төлөх өдөр, зээл эргэн төлөх сүүлчийн өдөр нь энэхүү хэлэлцээрийг байгуулсны 18 дахь жилийн ойн өдрийн дараа тохиох хүү төлөх өдөр байна.

(2) Дээр заасныг үл харгалзан, хэрэв (i) зээлдэгч нь нийт зээлийн дүнг энэхүү 2.02.(e) хэсэгт заасан эхний зээл эргэн төлөх өдрөөс өмнө татан аваагүй, болон (ii) банк нь доорх 2.02.(f) хэсэгт заасан зээл олгох сүүлчийн өдрийг тэрхүү эхний зээл эргэн төлөх өдрөөс хойш аль нэг өдөр байхаар сунгасан бол эхний зээл эргэн төлөх өдөр, эсхүл түүнээс хойших өдөр хийгдсэн зээлийн татан авалт бүрийн дүнг тэрхүү татан авалтын өдрөөс хойших хэд хэдэн зээл эргэн төлөх өдрүүдэд тэнцүү хэмжээгээр эргэн төлөхөөр ногдуулж хуваарилна (тухай бүрд бүхэл тоо байлгах шаардлагатай бол тийнхүү хуваарилах тухайн дүнд банк тохируулга хийнэ).

Банк нь ийнхүү хуваарилсан дүнгийн талаар зээлдэгчид тухай бүр мэдэгдэнэ.

(f) Зээл Олгох Сүүлчийн Өдөр нь энэхүү Хэлэлцээрийг байгуулсны

7 дахь жилийн ойн өдөр, эсхүл уг өдрөөс хойших Банкны тогтоож болох, Зээлдэгчид мэдэгдэх өдөр байна.

(g) Хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны хураамж хувь жилийн 0.5%

байна.

(h) Зээл хувьсах хүүгийн хувьтай байна.

2.03 дахь хэсэг. Шууд татан авалт

(a) Зээлдэгч зээлийн боломжит дүнг хавсралт 2-т заасны дагуу

төсөлд шаардагдах бараа, ажил, үйлчилгээний гарсан (эсхүл хэрэв банк зөвшөөрсөн бол гарах) үндэслэлтэй зардлыг санхүүжүүлэхээр тухай бүр татан авч болно.

(b) Зээлдэгч нь зээлийн боломжит дүнгээс зээл олголтын урьдчилсан

шимтгэлийг төлөхгүй гэж сонговол оронд нь өөрийн эх үүсвэрээс зээл олголтын урьдчилсан шимтгэлийг төлнө. Зээлдэгч нь зээл олголтын урьдчилсан шимтгэлийн төлбөрийг стандарт нөхцөлийн 3.05(d) дахь хэсгийн дагуу төлнө.

2.04 дэх хэсэг. Зээлийн татан авалт хийх эрх бүхий этгээд

Монгол Улсын Сангийн сайд нь стандарт нөхцөлийн 2.03(a),

3.01 болон 3.02 хэсэгт заасны дагуу шаардлагатай, эсхүл зөвшөөрөгдсөн аливаа үйлдлийг хийх зорилгоор зээлдэгчийн эрх бүхий этгээд байна.

ГУРАВДУГААР ЗҮЙЛ – ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ

3.01 дэх хэсэг. Хэрэгжүүлбэл зохих төслийн бусад үүрэг

Банк өөрөөр зөвшөөрөөгүй бол стандарт нөхцөлийн IV болон V

дугаар зүйлд заасан ерөнхий нөхцөлөөс гадна зээлдэгч нь дараах үүргийг хүлээнэ:

(a) Төслийг хэрэгжүүлэхээр зээл болон техникийн хамтын

ажиллагааны хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагад олгоно;

(b) Төсөл хэрэгжүүлэх нэгжид санхүүжилт олгоно (Төслийн Е хэсгийн

дагуу);

(c) Төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төслийн компаниар тэдгээрийн

төслийн хэлэлцээрээр хүлээсэн бүх үүргийг биелүүлэх, үүнд доор дурдсан үүргүүд багтах бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

(1) Төслийн хэлэлцээрийн 2.02 дахь хэсэгт заасны дагуу төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, ажиллуулах;

(2) Төслийн хэлэлцээрийн 2.03 дахь хэсэгт заасны дагуу төслийн бараа, ажил, үйлчилгээ болон зөвлөх үйлчилгээг худалдан авах;

(3) Төслийн хэлэлцээрийн 2.04 дэх хэсэгт заасны дагуу байгаль орчин, нийгмийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

(4) Төслийн хэлэлцээрийн 2.05 дахь хэсэгт заасны дагуу төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зөвлөхийг ажиллуулах;

(5) Төслийн хэлэлцээрийн 2.06 дахь хэсэгт заасны дагуу төсөлтэй холбоотой асуудлуудын болон төслийн компанийн үйл ажиллагааны тайланг боловсруулах, хүргүүлэх;

(6) Төслийн хэлэлцээрийн 3.01 дэх хэсэгт заасны дагуу санхүүгийн дүрэм журмыг хэрэгжүүлэх, данс, бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан боловсруулах, аудит хийлгэж банканд хүргүүлэх, төсөл, төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон төслийн компанийн үйл ажиллагаатай холбоотой бусад холбогдох мэдээллээр банкийг хангах;

(7) Төслийн хэлэлцээрийн 3.02 дахь хэсэгт заасны дагуу төсөл болон төслийн компанийн санхүү болон үйл ажиллагаатай холбоотой бүхий л үүргийг хэрэгжүүлэх;

(8) Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Ард Аюушийн өргөн чөлөө - 2, 10-р хороололд байрлах төслийн компанийн барилга байгууламжийн дэргэд шинэ эмнэлэгт шаардагдах газрыг олгох.

(9) Төсөл дуусгавар болох өдрөөс хойш 6 сарын дотор төслийн дагуу баригдсан барилгад үндэсний барилгын эрчим хүчний A+ (EPC) гэрчилгээ авах;

(d) Төсөл дуусгавар болох өдөр төслийг хэрэгжүүлж дуусахад

шаардлагатай хөрөнгийг олгоход шаардагдах бүхий л нэмэлт үйл ажиллагааг хийж гүйцэтгэх, эсхүл гүйцэтгүүлсэн байх, үүнд дараах зүйлс багтана:

(1) Банк хүлээн зөвшөөрөхүйц, ТХН-ийн ажлын даалгаврын дагуу ажилд авсан, шаардлага хангасан ажиллах хүчний нөөцтэй төсөл хэрэгжүүлэх нэгжид төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас холбогдох төслийн хүрээнд багтаан хангалттай санхүүжилт олгох;

(2) Төсөл дуусгавар болох өдрөөс өмнө төслийн байгууламжууд бүрэн ажиллагаатай байхад шаардлагатай эмнэлгийн болон эмчилгээний бүхий л тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагаа хийгдсэн байх явдлыг хангуулахаар төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас санхүүжилт олгох (эсхүл төсөл дуусгавар болох өдрөөс өмнө тэрхүү шаардлагатай эмнэлгийн болон эмчилгээний бүхий л тоног төхөөрөмжийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас олгох);

(3) Үйл ажиллагааны болон засвар үйлчилгээний зардлыг оролцуулаад төсөл хэрэгжүүлэхэд хангалттай санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас олгох;

(e) Банкнаас олгох зээл болон техникийн хамтын ажиллагааны

хөрөнгөөс санхүүжүүлэх бүхий л бараа, ажил, үйлчилгээ (үүнд зөвлөх үйлчилгээ багтана)-г татвар (үүнд НӨАТ багтах бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй) болон гаалийн албан татвар (гаалийн хураамжийг оролцуулах бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй)-аас чөлөөлөх.

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ – ТҮДГЭЛЗҮҮЛЭХ; ЗЭЭЛИЙН ЭРГЭН
ТӨЛӨЛТИЙН ХУГАЦААГ ХУРДАСГАХ

4.01 дэх хэсэг. Түдгэлзүүлэх

Стандарт нөхцөлийн 7.01(a)(xvii) хэсгийн зорилгод доор дурдсаныг

тодотгож байна:

(a) Банк бичгээр зөвшөөрснөөс бусад тохиолдолд зээлдэгчийн нутаг

дэвсгэрт эрүүл мэндийн салбарт үйлчлэх хууль тогтоох болон захиргааны тогтолцоо өөрчлөгдөж, түдгэлзэж, цуцлагдаж, хүчингүй болсон, эсхүл тэдгээрийн үйлчлэлээс татгалзсан;

(b) Хууль өөрчлөгдөж, түдгэлзэж, цуцлагдаж, хүчингүй болсон, эсхүл

тэдгээрийн үйлчлэлээс татгалзсан;

(c) Төслийн компанийн хяналтыг зээлдэгчээс өөр талд шилжүүлсэн;

(d) Төсөл хэрэгжүүлэгч байгууллага ба/эсхүл төслийн компани нь

тэдгээрийн төслийн хэлэлцээрт заасан үүргээ зөрчсөн.

4.02 дахь хэсэг. Зээлийн эргэн төлөлтийн хугацааг хурдасгах

Стандарт нөхцөлийн 7.06(f) хэсгийн зорилгод доор дурдсаныг

тодотгож байна. Дээрх 4.01 дэх хэсэгт дурдсан аль нэг нөхцөл байдал.

ТАВДУГААР ЗҮЙЛ – ХҮЧИН ТӨГӨЛДӨР БАЙДАЛ

5.01 дэх хэсэг. Хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөл

Стандарт нөхцөлийн 9.02(c) хэсгийн зорилгод энэхүү хэлэлцээр

болон төслийн хэлэлцээр хүчин төгөлдөр болох дараах нэмэлт урьдчилсан нөхцөлүүдийг тодотгож байна:

(a) Төслийн хэлэлцээрийг байгуулж, талуудад хүргүүлсэн байх,

зээлийн хэлэлцээрийн хүчин төгөлдөр байдлаас бусад түүний хүчин төгөлдөр болох бүхий л урьдчилсан нөхцөлүүд бүрэн биелэгдсэн байна.

5.02 дахь хэсэг. Хууль зүйн дүгнэлт

(a) Стандарт нөхцөлийн 9.03(a) хэсгийн зорилгод зээлдэгчийн

нэрийн өмнөөс Хууль зүй, дотоод хэргийн сайд хууль зүйн дүгнэлт, эсхүл дүгнэлтүүдийг гаргасан байна.

(b) Стандарт нөхцөлийн 9.03(c) хэсгийн зорилгод төсөл хэрэгжүүлэгч

байгууллагын нэрийн өмнөөс түүний дотоод хуульч зөвлөх хууль зүйн дүгнэлт, эсхүл дүгнэлтүүдийг гаргах ба банканд хүргүүлэх уг хууль зүйн дүгнэлт, эсхүл дүгнэлтүүдэд тусгах доорх нэмэлт зүйлсийг тодотгож байна:

(1) Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төслийн хэлэлцээрийг байгуулах бүрэн эрхтэй, эсхүл баталсан, байгуулсан, түүний нэрийн өмнөөс нөгөө талд хүргүүлсэн бөгөөд төслийн хэлэлцээр нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хуулийн хүчин төгөлдөр үүргийг үүсгэж, түүний нөхцөлийн дагуу албадан биелүүлэх хууль зүйн хүчин чадалтай болно.

(c) Стандарт нөхцөлийн 9.03(c) хэсгийн зорилгод төслийн компанийн

нэрийн өмнөөс түүний зөвлөх хууль зүйн дүгнэлт, эсхүл дүгнэлтүүдийг гаргах ба банканд хүргүүлэх уг хууль зүйн дүгнэлт, эсхүл дүгнэлтүүдэд тусгах доорх нэмэлт зүйлсийг тодотгож байна:

(1) Төслийн гэрээ нь төслийн компанийн зүгээс зохих ёсоор зөвшөөрөгдөж, баталгаажуулагдан, гарын үсэг зурж, хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн гэрээ нь төслийн компанид хүчин төгөлдөр, хууль ёсны үүрэг хүлээлгэгч баримт бичиг бөгөөд түүний нөхцөл,

заалтын дагуу төслийн компанид хуулийн дагуу хэрэгжих боломжтой байна.

5.03 дахь хэсэг. Хэлэлцээр хүчин төгөлдөр болоогүйгээс дуусгавар болох

Стандарт нөхцөлийн 9.04 дэх хэсгийн зорилгод хэлэлцээрийг

байгуулсан өдрөөс хойш 365 хоногийн дараах өдөр болохыг тодотгож байна.

ЗУРГААДУГААР ЗҮЙЛ – БУСАД ЗҮЙЛС

6.01 дэх хэсэг. Мэдэгдэл

(a) Стандарт нөхцөлийн 10.01 дэх хэсгийн зорилгод аливаа

мэдэгдлийг гарт нь хүргүүлэх, шуудангаар, эсхүл цахим шуудангаар, PDF, эсхүл төсөөтэй хэлбэрээр илгээснээс бусад тохиолдолд дараах хаягт хүргүүлэхийг тодотгож байна:

Зээлдэгчид:

Монгол Улс Монгол Улсын Сангийн яам Засгийн газрын II байр Данзангийн гудамж 5/1 Улаанбаатар 15160, Монгол Улс

Хэнд: [__Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын

Өрийн удирдлагын хэлтэс___]

И-мэйл: [____debt_service@mof.gov.mn ______]

ЕСБХБ-д:

Европын сэргээн босголт, хөгжлийн банк

5 дугаар банкны гудамж

Лондон хот Е14 4БЖ

Их Британи Улс

Хэнд: Банкны Үйлчилгээ / Үйл ажиллагааны № 55677

Утас: +44 20 7338 6000

И-мэйл: bankingservices@ebrd.com

(b) Банк нь Зээлдэгчийг КлайнтНэт, эсхүл цахим харилцаа

холбооны өөр хэлбэрийг хэрэглэхийг санал болгож болох ба хэрэв Зээлдэгч болон Банк КлайнтНэт, эсхүл цахим харилцааны өөр хэлбэрийг хэрэглэхээр тохирсон тохиолдолд Зээлдэгчээс Банканд, эсхүл Банкнаас Зээлдэгчид илгээх (энэхүү Хэлэлцээр [эсхүл аливаа бусад Санхүүжилтийн Хэлэлцээр]-ээр эх хувиар, гэрчлэгдсэн хуулбараар, эсхүл цаасаар байхаар шаардсан мэдэгдэл, өргөдөл, эсхүл бусад харилцаа холбооноос бусад) аливаа мэдэгдэл, өргөдөл, эсхүл бусад харилцаа холбоо нь КлайнтНэт, эсхүл тухайн харилцаа холбооны бусад хэлбэрийн нөхцөл, шаардлагын хүрээнд, КлайнтНэтэд тухайн мэдэгдэл, өргөдөл, эсхүл бусад харилцаа холбоог байршуулж, эсхүл тохиролцсон бусад харилцаа холбооны нөхцөл, шаардлагын дагуу илгээж болно.

(c) Биечлэн, агаарын шуудангаар, факсаар, эсхүл КлайнтНэт,

эсхүл тохиролцсон цахим харилцаа холбооны бусад хэлбэрээр хүргэсэн аливаа мэдэгдэл, өргөдөл, эсхүл бусад харилцаа холбоо нь зөвхөн унших боломжтой байдлаар, бодитоор хүлээн авсан (эсхүл боломжтой болсон) тохиолдолд хүчинтэйд тооцогдоно. Энэ тохиолдолд тухайн мэдэгдэл, өргөдөл, эсхүл бусад харилцаа холбоог 17:00 цагаас хойш, тухайн мэдэгдэл, өргөдөл, эсхүл бусад харилцаа холбоог хүлээн авах талын энэхүү Хэлэлцээрийн зорилгод түүний хаягийг зааж хүргүүлсэн (эсхүл боломжтой болсон) бол тэдгээрийг дараагийн өдрөөс хүчин төгөлдөр болсонд тооцно.

(d) Банкнаас КлайнтНэттэй: холбогдуулан аливаа урилга явуулах

зорилгоор холбогдохоор эхний ээлжид томилогдсон Зээлдэгчийн холбоо барих этгээдийн нэр, албан тушаал, и-мэйл хаягийг доор дурдаж байна. КлайнтНэтийг хэрэглэхэд групп и-мэйл хаягууд бүртгэгдэхгүй тул доор дурдсан и-мэйл хаягууд зөвхөн хувь хүнийх байхыг анхаарна уу.

Нэр Албан тушаал И-мэйл хаяг Хэл – Англи, Орос, Франц

Өрийн удирдлагын хэлтэс - debtservice@mof.gov.mn Англи

Лувсандоржийн Гантогтох

Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга

Gantogtokh_l@mof.gov.mn Англи

Булганхүүгийн Ганзориг

Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн хэлтсийн дарга

Ganzorig_b@mof.gov.mn Англи

ДЭЭР ДУРДСАНЫГ ГЭРЧЛЭН, энэхүү Хэлэлцээрийн талууд өөрийн зохих ёсоор эрх олгогдсон төлөөлөгчөөрөө дамжуулан дээр дурдсан өдөр [гурван] хувь энэхүү Хэлэлцээрт гарын үсэг зурж, [Их Британи Улс, Лондон]-д хүргүүлсэн болно.

МОНГОЛ УЛС

Гарын үсэг: ______________________________

Нэр:

Албан тушаал:

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНК

Гарын үсэг: ______________________________

Нэр:

Албан тушаал:

ХАВСРАЛТ 1 – ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

1. Төслийн зорилго нь Улаанбаатар хотод 120 орчим орны хүчин

чадалтай зүрх судасны шинэ эмнэлэг барихад зээлдэгчид дэмжлэг үзүүлэх болно.

2. Төсөл нь дараах хэсгүүдээс бүрдэх бөгөөд банк болон зээлдэгч

нар тухай бүр тохиролцон өөрчлөлт оруулж болно:

A Хэсэг: 120 орчим орны хүчин чадалтай зүрх судасны шинэ эмнэлэг барих (үүнд тавилга, тэмдэглэгээ, бусад эмнэлгийн бус дэд бүтцийг оролцуулаад эмнэлгийн барилга байгууламжийн ерөнхий тоноглол багтана, харин эмнэлгийн тоног төхөөрөмжүүд орохгүй).

B Хэсэг: Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх.

C Хэсэг: Төсөл хэрэгжүүлэхэд үзүүлэх дэмжлэг.

D Хэсэг: Барилгын хяналтын дэмжлэг.

E Хэсэг: Төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны болон захиргааны зардал (ажиллагсдыг оролцуулаад).

3. Төсөл дуусгавар болох өдөр 2029 оны 12 дугаар сарын 31-ний

өдөр байхаар төлөвлөсөн.

ХАВСРАЛТ 2 - АНГИЛАЛ БА ЗЭЭЛ ТАТАН АВАЛТ

1. Энэхүү хавсралтын хүснэгтэд ангилал, ангилал тус бүрд ногдох

зээлийн хэмжээ, ангилал тус бүр дэх санхүүжүүлэх зардлын хувийг тусгасан болно.

2. Дээрх 1 дүгээр зүйлд заасныг үл хамааран, доор дурдсанд зээл

татан авалт хийхгүй:

(a) доор дурдсан нөхцөл тус бүр хангагдсаныг банк хүлээн зөвшөөрөх хүртэл:

(1) Банк хүлээн зөвшөөрөхүйц ажлын даалгаврын дагуу хангалттай нөөц болон шаардлага хангасан ажиллах хүчин ажилд авч, ТХН-ийг үүсгэн байгуулж, түүний үйл ажиллагааг шаардлагатай хэмжээгээр бүрэн санхүүжүүлсэн байх;

(2) Банк хүлээн зөвшөөрөхүйц ажлын даалгаврын дагуу төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зөвлөхийг сонгож, гэрээ байгуулсан байх;

(3) Зээлдэгч нь төслийн бүрэлдэхүүн хэсгээс дотоодын санхүүжилтээр санхүүжүүлэх шаардлагатай хөрөнгийг

төсвийн хүрээнд баталсан, эсхүл олон улсын хандивлагч байгууллагын эх үүсвэрээр санхүүжүүлэхээр байгуулсан гэрээний аль хамааралтайгаас зохих ёсоор, бүрэн хэмжээгээр баталгаажсаныг банк хүлээн зөвшөөрөхүйц баримт нотолгоо гаргасан байх.

(b) Зээлийн хэлэлцээрийн өдрөөс өмнө гарсан зардал.

Хавсралт 2. Хүснэгт

Ангилал Зээлийн валютаар олгох зээлийн дүн Санхүүжүүлэх зардлын хувь

(1) А хэсгийн бараа,

ажил, үйлчилгээ 34,870,000 ам. доллар Аливаа татвар оролцуулахгүйгээр хэлэлцээрийн үнийн дүнгийн 100%

Нийт 34,870,000 ам. доллар

Төрийн мэдээлэл · 2026 · № 4 (1399)353–368-р хуудас