Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 2
(1397)
— 224 —

Чиглэл өгөх тухай № 124

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 30-ны өдөр Дугаар 124 хот

Чиглэл өгөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1

дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2025 оны 109 дүгээр тогтоолын

хавсралтаар баталсан Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалах, үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай:

1/үнийн өсөлтөөс сэргийлэх, түүний эрсдэлийг

бууруулах зорилгоор төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаж, төсвийг хэт тэлэх, эрэлтийн гаралтай инфляц үүсэхээс сэргийлэх, дотоодын зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байх;

2/уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагааг

биржийн арилжаанаас салгаж, бие даасан байдлаар зохицуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулах;

3/хилийн боомт, гаалийн үйл ажиллагааг бүрэн

цахимжуулж, төр өөрт байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс давхардуулан шаардахгүй байх, нэвтрэх хугацааг богиносгох замаар тээврийн зардлыг бууруулах, тээвэр, логистикийн саатлаас шалтгаалан импортын барааны үнэ өсөхөөс урьдчилан сэргийлэх;

4/уул уурхайн салбарын өсөлтөөс үүдсэн төсвийн хэт

тэлэлтээс хамгаалах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг чангатгах, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон нэмэлт орлогыг хуримтлуулах, боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, технологи зэрэг бусад боломжит салбарт хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийг төрөлжүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэх;

5/барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх,

оюуны өмчөөр хамгаалагдсан, эсхүл нарийн технологи шаардсанаас

Төрийн мэдээлэл · 2026 · № 2 (1397)224-р хуудас