Засгийн газарт чиглэл өгөх тухай № 119
2025 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 26-ны өдөр Дугаар 119 хот
Засгийн газарт чиглэл өгөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1
дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн
үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2025 оны 109 дүгээр тогтоолд тусгасан ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслийг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх замаар эрчим хүчний болон газрын тосны импортын хараат байдлыг бууруулах, үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай:
1/сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх,
эрчим хүчний алдагдлыг бууруулах, ногоон технологид суурилсан тогтвортой аялал жуулчлал, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх болон байгаль орчинд ээлтэй зам, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, олон улсын стандартад нийцсэн ногоон барилга, хот байгуулалтын технологи, шийдлийг нэвтрүүлэхэд чиглэсэн төслийн санал, санаачилгыг дэмжих;
2/өрхийн болон орон нутгийн цахилгаан хангамжийн
найдвартай байдлыг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж, айл өрхүүдэд нарны панель, батарей, халаагуур хосолсон системийг үе шаттайгаар суурилуулах, хэт урт шугамын цахилгаанаар хангагддаг аймаг, сум, суурин газрын сэргээгдэх эрчим хүчний бие даасан эх үүсвэр, эрчим хүч хуримтлуур бүхий системээр хангах замаар төвлөрсөн шугам сүлжээний ачаалал, алдагдлыг бууруулах, хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах;
3/цахилгаан тээврийн хэрэгслийн нийтийн хурдан
цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад тулгуурласан сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий олон улсын туршлагад нийцсэн цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийн багц төслийг нэвтрүүлэх.
2.Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний
Байгууллагын суурь конвенцын Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлд
заасан удирдамжийн хүрээнд гадаад улстай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар карбон кредитийг хөгжүүлж, энэ тогтоолын 1 дэх заалтад заасан арга хэмжээтэй холбоотой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр өгөөжтэй байдлаар ашиглах, Монгол Улсад орох хөрөнгө оруулалт, үр өгөөжийг нэмэгдүүлэхийг чиглэл болгон ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т үүрэг болгосугай.
3.Цахилгаан эрчим хүчний импортыг бууруулах, төвлөрсөн
эрчим хүчний системээс алслагдсан хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах зорилгоор эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох, ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, ногоон санхүүжилтийн хөрөнгө оруулалтын боломжийг өргөтгөх, тархмал эх үүсвэрийн төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хөрөнгө оруулалт, санхүүгийн таатай орчныг бүрдүүлэх хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолын 1 дэх заалтыг богино хугацаанд үр дүнтэй
хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд дараах арга хэмжээг
авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай:
1/ногоон төслийн бэлэн байдлыг хангуулах хүрээнд
санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхэд шаардлагатай техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах арга хэмжээг зохион байгуулах;
2/тархмал эх үүсвэрийг түгээх сүлжээнд холбох, илүү
гарсан цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан дүрэм, журмыг иргэн, хувийн хэвшилд ойлгомжтой, хэрэглэгчид ээлтэй, шийдвэр гаргалт, үйл ажиллагааг ил тод, шуурхай болгож, өөрчлөх;
3/20 кВт хүртэлх хүчин чадалтай нарны панель, батарейн
системийг техникийн нөхцөл шаардахгүйгээр нэг стандартыг хангуулан түгээх сүлжээнд холбох, хэрэглээнээс илүү гарсан цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбогдсон орлогыг нийлүүлэгчид тухай бүр авах боломжийг бүрдүүлэх;
4/өөрийн хэрэглээг хангаж, эрчим хүчээ хэмнэх
зорилготой, түгээх сүлжээнд цахилгаан нийлүүлэхгүй тархмал эх үүсвэрийг техникийн нөхцөл шаардахгүйгээр 10 кВ хүртэлх хүчдэлийн түгээх сүлжээнд холбох боломжийг бүрдүүлэх;
5/эрчим хүчний хэмнэлттэй сууц, стандартад нийцүүлэн
сууцаа дулаалсан айл өрхөд нарны панель, батарей, халаагуур хосолсон системийг үе шаттайгаар нэвтрүүлж, халаалтын асуудлыг шийдвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах, цэвэр, эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх;
6/төвлөрсөн эрчим хүчний системээс алслагдсан, хэт урт
шугамын цахилгаанаар хангагддаг, эрчим хүчний алдагдал өндөртэй бүс нутагт тархмал эх үүсвэр, эрчим хүч хуримтлуурын нэгдсэн шийдлийг үе шаттайгаар нэвтрүүлэх;
7/тархмал эх үүсвэрийн төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг
үзүүлэх хөрөнгө оруулалт, санхүүгийн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр, олон улсын хөгжлийн болон санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд төслийн нэгжийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах, урт хугацааны, хөнгөлөлттэй санхүүжилт татах, нийлүүлэлтийн сүлжээг оновчтой зохион байгуулах арга хэмжээг авах;
8/тархмал эх үүсвэр бүхий халаалтын системийг
нутагшуулах зорилгоор олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, зураг төсөл, угсралт, суурилуулалт, туршилт тохируулга, засвар үйлчилгээ, ашиглалтын инженер, техникийн ажилтан, гүйцэтгэгчийг бэлтгэх,
давтан сургах чиглэлээр мэргэжлийн холбоо, сургалтын байгууллагатай хамтран чадавх бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний нөөцийг орон нутгаас бэлтгэж, төслийн бүтээн байгуулалт, туршилт тохируулга, засвар үйлчилгээ, ашиглалтын ажилд орон нутгийн ажиллах хүчний оролцоог дэмжих;
9/тархмал эх үүсвэрээс эрчим хүч худалдах, худалдан
авах урт хугацааны гэрээг түншлэгч, төсөл хэрэгжүүлэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор тусгай нөхцөлөөр байгуулж, сонгогдсон байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, эсхүл улсын тусгай хэрэгцээнд авч, төслийг саадгүй хэрэгжүүлэх боломжоор хангах;
10/олон улсын, орон нутгийн чанартай болон тусгай
зориулалтын авто зам, аялал жуулчлал, логистик, худалдааны коридор дагуух стратегийн байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх станц байгуулах, үйлдвэрлэсэн ногоон эрчим хүчийг дотоодын хэрэглээнд үр ашигтайгаар шингээх, нийтийн хурдан цэнэглэх дэд бүтцийг хот болон хот хоорондын авто тээврийн бодлоготой уялдуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
11/бүрэн цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл болон
туулах зай уртасгагчтай цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг
байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийн ангилалд оруулж, замын хөдөлгөөний дугаарын хязгаарлалтад хамруулахгүй байх зохицуулалтыг нэвтрүүлж хэрэгжүүлэх;
12/агаарын бохирдол, эрчим хүчний алдагдлыг бууруулах
зорилтын хүрээнд гэр, хувийн сууц, барилга байгууламжийн дулаан төсөл болон эрчим хүчний, ногоон барилга байгууламжийг барих, цэнэглэх станцын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг “ногоон төсөл”-ийн ангилалд хамруулж, зөвшөөрөл олголтыг хялбаршуулах, холбогдох зөвшөөрлийг, төсөл хэрэгжүүлэгчид Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан тогтворжуулах гэрчилгээг тус тус олгох, ногоон төслийн хэрэгжилтэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;
13/хот байгуулалт, дахин төлөвлөлт, эрчим хүчний
сүлжээний өргөтгөл, орон сууцны бодлогыг агаарын бохирдлыг бууруулах бодлоготой уялдуулан дулаалгын төслийг хэрэгжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит барилга байгууламжид дулаалгын ажлыг үлгэрчилсэн байдлаар хэрэгжүүлж, зах зээлийн тогтвортой эрэлтийг бий болгох;
14/дулаалгын төслийн үр дүнд бий болох эрчим хүчний
хэмнэлт, хүлэмжийн хийн ялгарлын бууралтад үндэслэн карбон кредит тооцох, бүртгэх, арилжаалах боломжийг бүрдүүлэх, “хэмжилт, тайлагнал баталгаажуулалт” /MRV/-ын тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэн нэвтрүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
15/дулаалгын төслийн хэрэгжилт, санхүүжилтийн үр
ашиг, бодит үр нөлөөнд тогтмол мониторинг хийх, агаарын бохирдлыг хэмжих үндэсний сүлжээг бий болгож үнэлгээ хийх, хэрэгжилтийн үр дүнд тулгуурлан бодлогын дэмжлэгийн механизмыг үе шаттайгаар сайжруулах;
16/агаарын бохирдлын төлбөрөөс төсөвт төвлөрөх
орлогыг агаарын бохирдлыг бууруулах дулаалгын төслийг хэрэгжүүлэх эх үүсвэрт төвлөрүүлж, олон улсаас ногоон санхүүжилт татах бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх.
5.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Б.Бейсен/, Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд тус тус даалгасугай.
6.Энэ тогтоолын 4 дэх заалтад заасан арга хэмжээний явц,
биелэлтийн талаар Улсын Их Хуралд 2026 оны 1 дүгээр улиралд багтаан танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай.
7.Эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх
эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтийн уялдаа холбоог хангуулж, эрчимжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавьж, үр дүнг танилцуулахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Б.Бейсен/, Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд тус тус даалгасугай.
8.Энэ тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ
᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠒ ᠳ᠋ᠣᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠖ -ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠑᠑᠙ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠥᢉᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋
ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠕᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:
᠑᠂«ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠢ᠋ ᠒᠐᠒᠖-᠒᠐᠓᠐ ᠣᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠠᠪᠤᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ» ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ
᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠐᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋
ᠲᠠᠷᠬᠠᠮᠠᠯ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠵᠠᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠪᠤᠯᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠢᠮᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠷᠠᠭᠠᠲᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂
ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᢈᠢᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ
ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ /ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ/-ᠲᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ:
᠑/ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠠᠯᠳᠠᠭᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ
ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠵᠢᠭᠤᠯᠴᠢᠯᠠᠯ᠂ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᢈᠥᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠡᢉᠡᠯᠢᠲᠡᠢ ᠵᠠᠮ᠂
ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ᠂ ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ᠂
ᠰᠢᠢᠳᠦᠯ ᠢ᠋ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ᠂ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ;
᠒/ ᠡᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠠᠶᠢᠳᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠠᠶᠢᠯ ᠡᠷᠦᢈᠡ ᠨᠦᢉᠦᠳ ᠲᠦ ᠨᠠᠷᠠᠨ ᠤ᠋ ᠫᠠᠨᠧᠯᠢ᠂ ᠪᠠᠲ᠋ᠠᠷᠧᠢ᠂ ᠬᠠᠯᠠᠭᠠᠭᠤᠷ ᠬᠣᠣᠰᠯᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠡᠲᠦ
ᠤᠷᠲᠤ ᠱᠤᠭᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠭᠳᠠᠳᠠᠭ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠰᠠᠭᠤᠷᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶ ᠡ ᠳᠠᠭᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ᠂
ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦ ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠭᠤᠷ ᠪᠦᢈᠦᠢ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠵᠠᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠱᠤᠭᠤᠮ ᠰᠦᠯᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠠᠴᠢᠶᠠᠯᠠᠯ᠂ ᠠᠯᠳᠠᠭᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂
ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠠᠶᠢᠳᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ;
᠓/ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠷᠳᠤᠨ ᠴᠡᠨᠡᢉᠯᠡᢈᠦ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠲᠥᠷᠦ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠲᠠᠷᠬᠠᠮᠠᠯ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠪᠦᢈᠦᠢ
ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠴᠡᠨᠡᢉᠯᠡᢈᠦ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠭᠴᠠ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠃
᠒᠂ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠻᠤᠨᠧᠧᠨᠼ ᠤ᠋ᠨ ᠫᠠᠷᠢᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ
᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠷᠴᠢᠮᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠥᠷᢉᠡᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠵᠠᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠻᠠᠷᠪᠤᠨ ᠻᠷᠧᠳᠢᠲ ᠢ᠋ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠲᠠᠢ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᢈᠥᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠦᠷ ᠡ ᠥᢉᢉᠦᢉᠡᠵᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ
ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠣᠷᠤᠬᠤ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠦᠷ ᠡ ᠥᢉᢉᠦᢉᠡᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠪᠤᠯᠭᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ
/ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ/-ᠲᠥ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠤᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠓᠂ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠢᠮᠫᠣᠷᠲ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠡᠴᠡ ᠠᠯᠤᠰᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠴᠢᠳ ᠢ᠋
ᠨᠠᠶᠢᠳᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠦᠯᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠣᠯᠪᠤᠬᠤ᠂ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠥᠷᢉᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠲᠠᠷᠬᠠᠮᠠᠯ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ
ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠭᠠᠲᠠᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋
ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ /ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ/-ᠲᠥ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠤᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠔᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠭᠤᠨᠢ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠲᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ
ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ /ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ/-ᠲ ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ:
᠑/ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠯᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠭᠤᠯᠬᠤ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ
ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭᠠᠲᠠᠢ ᠲᠧᢉᠨᠢᢉ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ᠂ ᠵᠢᠷᠤᠭ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;
᠒/ ᠲᠠᠷᠬᠠᠮᠠᠯ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠦᢉᠡᢉᠡᢈᠦ ᠰᠦᠯᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠣᠯᠪᠤᠬᠤ᠂ ᠢᠯᠡᢉᠦᠦ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦ ᠶ᠋ᠢ ᠲᠦᢉᠡᢉᠡᢈᠦ
ᠰᠦᠯᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳᠦᠷᠢᠮ᠂ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠮᠵᠢᠲᠠᠢ᠂
ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᠡᢉᠡᠯᠢᠲᠡᠢ᠂ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠰᠢᠭᠤᠷᠬᠠᠢ ᠪᠤᠯᠭᠠᠵᠤ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ;
᠓/ ᠒᠐ ᠻᠧᠲ ᢈᠥᠷᠲᠡᠯᠡᢈᠢ ᢈᠥᠴᠦᠨ ᠴᠢᠳᠠᠯᠲᠠᠢ ᠨᠠᠷᠠᠨ ᠤ᠋ ᠫᠠᠨᠧᠯᠢ᠂ ᠪᠠᠲ᠋ᠠᠷᠧᠶ ᠢ᠋ᠢᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ ᠲᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ
ᠨᠢᢉᠡ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠭᠤᠯᠤᠨ ᠲᠦᢉᠡᢉᠡᢈᠦ ᠰᠦᠯᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠣᠯᠪᠤᠬᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠡᠴᠡ ᠢᠯᠡᢉᠦᠦ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦ ᠶ᠋ᠢ ᠲᠦᢉᠡᢉᠡᢈᠦ ᠰᠦᠯᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ
ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠦᠷᠢ ᠠᠪᠬᠤ ᠪᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;
᠔/ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ᠂ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦ ᠪᠠᠨ ᢈᠡᠮᠨᠡᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ᠂ ᠲᠦᢉᠡᢉᠡᢈᠦ ᠰᠦᠯᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ
ᠦᢉᠡᠢ ᠲᠠᠷᠬᠠᠮᠠᠯ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠑᠐ ᠻᠸ ᢈᠥᠷᠲᠡᠯᠡᢈᠢ ᢈᠥᠴᠦᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠦᢉᠡᢉᠡᢈᠦ ᠰᠦᠯᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠣᠯᠪᠤᠬᠤ
ᠪᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;
᠕/ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᢈᠡᠮᠨᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠰᠠᠭᠤᠴᠠ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠ ᠪᠠᠨ ᠳᠤᠯᠠᠭᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠠᠶᠢᠯ ᠡᠷᠦᢈᠡ ᠳ᠋ᠦ ᠨᠠᠷᠠᠨ ᠤ᠋
ᠫᠠᠨᠧᠯᠢ᠂ ᠪᠠᠲ᠋ᠠᠷᠧᠢ᠂ ᠬᠠᠯᠠᠭᠠᠭᠤᠷ ᠬᠣᠣᠰᠯᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠬᠠᠯᠠᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ
ᠪᠤᢈᠢᠷᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠴᠡᠪᠠᠷ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠬᠤ ᠪᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;
᠖/ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠡᠴᠡ ᠠᠯᠤᠰᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ᠂ ᢈᠡᠲᠦ ᠤᠷᠲᠤ ᠱᠤᠭᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠭᠳᠠᠳᠠᠭ᠂
ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠠᠯᠳᠠᠭᠳᠠᠯ ᠥᠨᠳᠦᠷ ᠲᠡᠢ ᠪᠦᠰᠡ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᠲᠠᠷᠬᠠᠮᠠᠯ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ᠂ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦ ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠭᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠢᠢᠳᠦᠯ ᠢ᠋ ᠦᠶ ᠡ
ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠗/ ᠲᠠᠷᠬᠠᠮᠠᠯ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠠᠭᠠᠲᠠᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷ ᠡ᠂ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠡᠷ᠂ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠤᠷᠲᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋᠂
ᢈᠥᠩᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠲᠠᠲᠠᠬᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠦᠯᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠣᠨᠤᠪᠴᠢᠲᠠᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠬᠤ;
᠘/ ᠲᠠᠷᠬᠠᠮᠠᠯ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠪᠦᢈᠦᠢ ᠬᠠᠯᠠᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ ᠨᠤᠲᠤᠭᠰᠢᠭᠤᠯᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ᠂ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ
ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠵᠢᠷᠤᠭ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠤᠭᠰᠠᠷᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠲᠤᠷᠰᠢᠯᠲᠠ ᠲᠣᢈᠢᠷᠠᠭᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠠᠰᠠᠪᠤᠷᠢ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ᠂ ᠲᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ
ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ᠂ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠳᠠᠪᠲᠠᠨ ᠰᠤᠷᠭᠠᠬᠤ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢ
ᠪᠠᢈᠢᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᢈᠥᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠡᠴᠠ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠵᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠲᠤᠷᠰᠢᠯᠲᠠ ᠲᠣᢈᠢᠷᠠᠭᠤᠯᠭ ᠠ᠂
ᠵᠠᠰᠠᠪᠤᠷᠢ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ;
᠙/ ᠲᠠᠷᠬᠠᠮᠠᠯ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠡᠴᠡ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠤᠷᠲᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᢉᠴᠢ᠂
ᠲᠥᠰᠦᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠠᠰᠢᠭ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠰᠣᠩᠭᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠵᠠᠷ
ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠣᠯᠭᠣᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠪᠴᠤ᠂ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠰᠠᠭᠠᠳ ᠦᢉᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠤᠯᠤᠮᠵᠢ ᠪᠠᠷ
ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;
᠑᠐/ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠨᠠᠷᠲᠠᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠦᠲ᠋ᠣ᠋ ᠵᠠᠮ᠂ ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠵᠢᠭᠤᠯᠴᠢᠯᠠᠯ᠂ ᠯᠣᢉᠢᠰᠲ᠋ᠢᠻ᠂
ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠻᠤᠷᠢᠳᠣᠷ ᠳᠠᠭᠠᠭᠤᢈᠢ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠲᠠᠷᠬᠠᠮᠠᠯ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠪᠦᢈᠦᠢ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠴᠡᠨᠡᢉᠯᠡᢈᠦ ᠰᠲ᠋ᠠᠨᠼᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᠰᠢᠩᢉᠡᢉᠡᢈᠦ᠂
ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠷᠳᠤᠨ ᠴᠡᠨᠡᢉᠯᠡᢈᠦ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠲᠠ ᠪᠤᠯᠤᠨ ᠬᠣᠲᠠ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠦᠢᠲ᠋ᠣ᠋ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ
ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠑/ ᠪᠦᠷᠢᠨ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠦᠷ ᠲᠦ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠤᠭᠤᠯᠬᠤ ᠵᠠᠢ ᠤᠷᠲᠣᠰᠬᠠᠭᠴᠢ ᠲᠠᠢ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠦᠷ ᠲᠦ
ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠡᢉᠡᠯᠢᠲᠡᠢ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ
ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᠵᠦ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠒/ ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠤᢈᠢᠷᠳᠠᠯ᠂ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠠᠯᠳᠠᠭᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢉᠡᠷ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠ᠂ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠤᠯᠠᠭᠠᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠤᠯᠤᠨ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋᠂ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠷᠢᠬᠤ᠂ ᠴᠡᠨᠡᢉᠯᠡᢈᠦ ᠰᠲ᠋ᠠᠨᠼᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ᠂
ᠲᠣᠨᠤᠭ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ «ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᠲᠥᠰᠦᠯ»-ᠤ᠋ᠨ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠣᠯᠭᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠯᠪᠠᠷᠰᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠢ᠋᠂
ᠲᠥᠰᠦᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠣᠯᠭᠣᠬᠤ᠂ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ
ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠯᠭᠠᠷᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᢈᠥᠨᠳᠦᠷᠡᠯ ᠪᠠᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ ᠢ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠓/ ᠬᠣᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠳᠠᢈᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠰᠦᠯᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠥᠷᢉᠡᠳᢈᠡᠯ᠂ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠ ᠢ᠋ᠢᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ
ᠪᠤᢈᠢᠷᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠳᠤᠯᠠᠭᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢᠲᠦ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠤᠯᠠᠭᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠦᠯᠢᢉᠡᠷᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠡᠷᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ;
᠑᠔/ ᠳᠤᠯᠠᠭᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠳ᠋ᠦ ᠪᠤᠢ ᠪᠤᠯᠬᠤ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᢈᠡᠮᠨᠡᠯᠲᠡ᠂ ᢈᠥᠯᠡᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠯᠭᠠᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ
ᠪᠠᠭᠤᠷᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠻᠠᠷᠪᠤᠨ ᠻᠷᠧᠳᠢᠲ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ «ᢈᠡᠮᠵᠢᠯᠲᠡ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ»
/MRV/- ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠕/ᠳᠤᠯᠠᠭᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭ᠂ ᠪᠤᠳᠠᠲᠤ ᠦᠷ ᠡ ᠨᠥᠯᠦᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᠮᠣᠨᠢᠲ᠋ᠣᠷᠢᠩ
ᢈᠢᢈᠦ᠂ ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠤᢈᠢᠷᠳᠠᠯ ᠢ᠋ ᢈᠡᠮᠵᠢᢈᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠰᠦᠯᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠵᠤ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ
ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠧᠬᠠᠨᠢᠰᠮ ᠢ᠋ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ;
/MRV/
᠑᠖/ ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠤᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠡᠴᠡ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢈᠦ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠤᢈᠢᠷᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳᠤᠯᠠᠭᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠡᠴᠠ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠲᠠᠲᠠᠬᠤ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠃
᠕᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᢈᠥᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠥᠳᠡᢉᠡ
ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ /ᠪᠦ ᠂ᠪᠧᠢᠰᠧᠨ/᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ /ᠷᠧ ᠂ᠰᠡᠳᠢᠳᠣᠷᠵᠢ/-ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠖᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠶᠠᠪᠤᠴᠠ᠂ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋
᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ /ᠭᠣ ᠂ ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ/-ᠳᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠗᠂ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶ ᠡ ᠳᠠᠭᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋ ᠲᠠᠷᠬᠠᠮᠠᠯ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ
ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠡᠷᠴᠢᠮᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠨᠢ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ᠂ ᠦᠷ ᠡ
ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᢈᠥᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠥᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ
/ᠪᠦ ᠂ᠪᠧᠢᠰᠧᠨ/᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ /ᠵᠧ ᠂ᠰᠡᠳᠢᠳᠣᠷᠵᠢ/- ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠘᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ ᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑-ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠰᠦᢉᠡᠢ᠃
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠂ᠤᠴᠠᠷᠠᠯ