Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1392)
— 2418 —

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР,
БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР
ХООРОНДЫН
ТЭТГЭВРИЙН АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР

Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын

Засгийн Газар (цаашид “Талууд” гэх) тэтгэвэр тогтоох, олгох асуудлаар хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзлийг удирдлага болгон доор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиролцов:

Нэгдүгээр зүйл

Үндсэн ойлголтууд

1.Энэхүү Хэлэлцээрийн зорилгоор дараах үндсэн ойлголтуудыг

хэрэглэнэ:

"оршин суугаа улс" гэж тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргагчийн

нутаг дэвсгэрт нь байнга оршин сууж байгаа улсыг;

“хууль тогтоомж” гэж тэтгэвэр тогтоох, олгох асуудлыг зохицуулсан

Талуудын улсын хууль, эрх зүйн бусад баримт бичгүүдийг;

“өргөдөл гаргагч” гэж тэтгэвэр тогтоолгохоор хандсан этгээдийг,

эсхүл түүний нэрийн өмнөөс эрх ашгийг нь төлөөлөх итгэмжлэгдсэн этгээдийг;

“эрх бүхий байгууллага” гэж Талуудын энэхүү Хэлэлцээрийг

хэрэгжүүлж буй байгууллагыг;

“оршин суугаа газар” гэж Талуудын улсын хууль тогтоомжийн дагуу

байнга оршин суугаа газар гэж тодорхойлсон буюу хүлээн зөвшөөрсөн өргөдөл гаргагчийн байнга оршин суугаа газрыг;

“тэтгэвэр” гэж энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн 2-т заасан

тэтгэврийн төлбөрийг;

“хүний хувийн мэдээлэл” гэж цахим, цаасан хэлбэрээр болон

(эсхүл) өөр материаллаг тээгч дээр хадгалагдсан өргөдөл гаргагч (тэтгэвэр авагч)-д хамаарах өгөгдлийг;

Төрийн мэдээлэл · 2025 · № 47 (1392)2418-р хуудас