Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1392)
— 2414 —

Журам шинэчлэн батлах тухай № 161

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 04 дүгээр Улаанбаатар

сарын 02-ны өдөр Дугаар 161 хот

Журам шинэчлэн батлах тухай

Төрийн албаны тухай хуулийн 57.2.3, Цэргийн алба хаагчийн эрх

зүйн байдлын тухай хуулийн 7.1.9, 9.2.4, 9.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагын алба хаагчид

мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагын алба хаагчид

мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоход шаардагдах хөрөнгийг харьяаллын дагуу жил бүрийн батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлж ажиллахыг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Мэргэжлийн зэргийн

нэмэгдлийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 213 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР,
НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 161 дүгээр тогтоолын хавсралт

ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН
АЛБА ХААГЧИД МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН
НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

1.Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч,

цэргийн гэрээт алба хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.

2.Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаас тогтоосон

шалгуур үзүүлэлтийг хангасан Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоно.

3.Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч,

цэргийн гэрээт алба хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингаас доор дурдсан хувиар бодож олгоно:

3.1.Мэргэшлийн I зэрэг 20 хувь;

3.2.Мэргэшлийн II зэрэг 15 хувь;

3.3.Мэргэшлийн III зэрэг 10 хувь.

4.Зэвсэгт хүчний алба хаагчид мэргэшлийн зэрэг олгох шалгуур

үзүүлэлтийг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хил хамгаалах байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлтийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга тус тус тогтооно.

----о0о----

«Төрийн мэдээлэл» № 47, 2416-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 47, 2417-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 47 (1392)2414–2417-р хуудас