Монгол Улсын 2026 оны төсвийн тухай
2025 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 12-ны өдөр хот
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2026 оны төсвийн
жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Монгол Улсын 2026 оны төсвийн хууль тогтоомж
2.1.Монгол Улсын 2026 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн
тухай хууль1, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль2, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
3 дугаар зүйл.Монгол Улсын төсөвт 2026 оны төсвийн жилд
төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа болон бусад байгууллага доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:
Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн
/сая төгрөгөөр/
1 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 185.0
Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 185.0
1 Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 3 дугаарт нийтлэгдсэн.
2 Төсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.