Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2025 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 12-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн
хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“1 дүгээр зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн
хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг доор дурдсанаар баталсугай:
Эдийн засгийн үндсэн үзүүлэлт
Төсвийн хүрээний мэдэгдэл
Төсвийн төсөөлөл
2026 он 2027 он 2028 он
1 Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит
өсөлтийн хэмжээ /хувь/ 5.7 6.3 6.5
2 Хэрэглээний үнийн өсөлтийн түвшин 7.0 6.0 5.0
3
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ /тэрбум төгрөг/ 31,930.0 33,761.0 37,299.3
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 31.2 29.3 28.2
4
Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ 32,980.0 34,626.0 37,829.2
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 32.2 30.0 28.6
5
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/ -1,050.0 -865.0 -529.9
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь -1.0 -0.8 -0.4
6
Нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ 29,859.1 31,452.6 33,254.6
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 29.2 27.3 25.1
7
Нэгдсэн төсвийн суурь тэнцэл /тэрбум төгрөг/ 2,070.9 2,306.0 2,646.0
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2.0 2.0 2.0
8
Засгийн газрын өрийн нийт хэмжээ /тэрбум төгрөг/ 51,200.0 51,885.0 59,535.0
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 50.0 45.0 45.0
9
Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс хуваарилах зардлын дээд хэмжээ /тэрбум төгрөг/
2,664.3 2,774.1 2,909.4
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2.6 2.4 2.2 ”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
