Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 45
(1390)
— 2210 —

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай № 01

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

2025 оны 10 дугаар Улаанбаатар

сарын 08-ны өдөр Дугаар 01 хот

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн

31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг

зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 11.30 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг

Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан /даргалагч/, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, Л.Өлзийсайхан,

О.Мөнхсайхан, Э.Энхтуяа, Ц.Цолмон, Б.Болдбаатар /илтгэгч/,

Р.Батрагчаа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд өргөдөл, гомдол

гаргагч иргэн Д.Алтангэрэл болон Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир оролцлоо.

Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12

дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын холбогдох хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Их Хурлын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай” 31 дүгээр тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын иргэн Д.Алтангэрэл Үндсэн хуулийн

цэцэд хандан дараах агуулга бүхий өргөдөл, гомдлыг ирүүлжээ:

“Миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зурга дугаар

зүйлийн 9 дэх заалтад заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр холбогдох баримтуудыг бүрдүүлэн Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн юм. Гэвч Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 158 дугаар тогтоолоороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ. Үүнийг миний бие дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Төрийн мэдээлэл · 2025 · № 45 (1390)2210-р хуудас