Журам шинэчлэн батлах тухай № 138
2025 оны 03 дугаар Улаанбаатар
сарын 19-ний өдөр Дугаар 138 хот
Газрын тухай хуулийн 18.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын
Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ,
заагийг тогтоох, ашиглах журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулан ажиллахыг Газар
зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах
тухай” Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 287 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 138 дугаар тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь газрыг улсын тусгай хэрэгцээнд авах,
улсын тусгай хэрэгцээнээс гаргах болон улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2.Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс
гаргах (цаашид “газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах” гэх) үйл ажиллагаанд Газрын тухай хууль тогтоомж, холбогдох бусад хууль, энэ журмыг дагаж мөрдөнө.
Хоёр.Улсын тусгай хэрэгцээнд авах газарт
тавигдах ерөнхий шаардлага
2.1.Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тохиолдолд доор дурдсан
ерөнхий шаардлагыг хангасан байна:
2.1.1.Газрын тухай хуульд заасан улсын тусгай
хэрэгцээний газрын зориулалтад нийцсэн байх;
2.1.2.хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт
тусгагдсан байх;
2.1.3.үндэсний болон бүс нутгийн хэмжээний томоохон
бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх газар нь тухайн асуудлаар гарсан эрх бүхий байгууллагын шийдвэртэй байх;
2.1.4.улсын болон аймаг, нийслэлийн газар зохион
байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн байх;
2.1.5.тусгай хэрэгцээнд авах газрын байршил, хэмжээг
холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм, стандарт, төлөвлөлт, зураг төсөлд үндэслэн тогтоосон байх.
Гурав.Газрыг улсын тусгай хэрэгцээнд
авах үйл ажиллагаа
3.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн захиргааны төв болон
Засгийн газрын гишүүний эрхлэх асуудл ын хүрээнд хамаарах байгууллага нь газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлтийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.
3.2.Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлт (цаашид “хүсэлт”
гэх)-д дараах баримт бичгийг хавсаргана:
3.2.1.газрыг улсын тусгай хэрэгцээнд авах үндэслэл,
хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон танилцуулга;
3.2.2.газрын байршил, хил заагийн эргэлтийн цэгүүдийг
тогтоосон геодезийн солбицол, талбайн хэмжээ, газрын байршлыг тодорхойлсон зураг, мэдээлэл;
3.2.3.Газрын тухай хуулийн 16.1.10, 16.1.14, 16.1.17,
16.1.18, 16.1.19-д заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авахад тухайн газарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, хил заагийн геодезийн солбицлыг тогтоож холбогдох эрх бүхий этгээдээр баталгаажуулсан зураг төсөл, төлөвлөгөө, тооцоо судалгааны баримт бичиг;
3.2.4.Газрын тухай хуулийн 16.1.16-д заасан зориулалтаар
газрыг улсын тусгай хэрэгцээнд авахад паркийн хөгжлийн төлөвлөгөө, мөн хуулийн 16.1.9, 16.1.12, 16.1.13-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авахад хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө;
3.2.5.газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг
нууцын зэрэглэлтэйгээр ирүүлсэн тохиолдолд нууцын зэрэглэлд хамаарах эсэхийг тодорхойлсон тагнуулын байгууллагын тодорхойлолт;
3.2.6.Газрын тухай хуулийн 16.1.8-д заасан зориулалтаар
улсын тусгай хэрэгцээнд авах газарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу гүйцэтгэх хайгуулын ажлын хүрээ, хамрах газрын хэмжээ болон геологи, уул уурхай, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан газрын тосны орд ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, улсын тусгай хэрэгцээнд авах газрын хил заагийг тогтоож холбогдох эрх бүхий этгээдээр баталгаажуулсан зураг.
3.3.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
хүсэлтийг хүлээн авч, дараах арга хэмжээг авна:
3.3.1.Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим
систем, агаарын болон сансрын зураг, зохих масштабын байр зүйн зургийн
мэдээллийг ашиглан улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөсөн газар нь бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтын газар, газрын тос, уламжлалт бус газрын тос, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцаж байгаа эсэх, газар ашиглалтын байдал болон газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн төлөвлөгөөний баримт бичигт нийцэж байгаа эсэхийг нягтлан шалгах;
3.3.2.улсын тусгай хэрэгцээнд авах газрын нөлөөлөлд
өртөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага (цаашид “нөлөөлөлд өртөгч” гэх)-ын өмчилж, эзэмшиж байгаа газрын нөхөх олговрын урьдчилсан тооцоо, судалгааг хийх;
3.3.3.энэ журмын 3.1-д заасан хүсэлт гаргасан
байгууллагаас улсын тусгай хэрэгцээнд авах газрын нөлөөлөлд өртөгчид нөхөх олговор олгоход шаардагдах хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх талаар санал авах;
3.3.4.аймаг, нийслэлийн Засаг даргаас харьяалах газрыг
улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан санал авах;
3.3.5.тухайн газрын газар ашиглалтын дэлгэрэнгүй
судалгааг аймаг, нийслэлийн газрын албанаас гаргуулан авах;
3.3.6.улсын тусгай хэрэгцээнд авах газар нь газрын тос,
уламжлалт бус газрын тос, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхацсан эсэхийг шалгаж, давхацсан тохиолдолд тухайн талбайд хамаарах нөөц, талбайн хэмжээ, нөхөх олговрын талаар геологи, уул уурхай, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авах;
3.3.7.Засгийн газраас баталсан “Зэвсэгт хүчний нэгтгэл,
анги, байгууллага, салбарын тусгай хэрэгцээний газарт хориотой бүс тогтоох журам”-д заасан хориотой зай, хэмжээг баримталсан эсэхийг хянан шалгах.
3.4.Шаардлагатай тохиолдолд газрын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны байгууллага газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтны төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулж болно.
3.5.Энэ журмын 3.1-д заасан хүсэлт гаргасан байгууллагын
саналыг үндэслэн улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж байгаа газрын талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гарч баталгаажих хүртэл хугацаанд тухайн газрын хил зааг дотор шинээр газрын эрх олгох үйл
ажиллагааг түр зогсоож, Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд оруулна.
3.6.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь
тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн, эсхүл энэ журмын 3.2-т заасан баримт материалын бүрдэл хангааг үй тохиолдолд шалтгаан, тайлбар бүхий албан бичгээр хүсэлтийг буцаана.
3.7.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ журмын 3.3.4-т заасны
дагуу хүргүүлсэн албан бичгийг хүлээн авснаас хойш хуанлийн 30 өдрийн дотор тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн, шийдвэрийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
3.8.Аймаг, нийслэлийн газрын алба нь энэ журмын 3.3.5-д
заасны дагуу хуанлийн 30 өдрийн дотор улсын тусгай хэрэгцээнд авах газрын байршилд агаарын болон сансрын зураг ашиглан суурин, хээрийн хэмжилт, тодруулалтын ажлыг гүйцэтгэж, газар ашиглалтын судалгааг дараах мэдээллийг тусган боловсруулна:
3.8.1.өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон болон
бусад байдлаар ашиглаж байгаа нэгж талбаруудын газар ашиглалт, үл хөдлөх эд хөрөнгө, хашаа, байшин, объект, тэдгээрийн эзэмшигч, өмчлөгч, ашиглагчийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;
3.8.2.орон нутгийн тусгай хэрэгцээний газар, түгээмэл
тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхацсан эсэх талаарх мэдээлэл.
3.9.Аймаг, нийслэлийн газрын алба нь энэ журмын 3.3.4-т заасан
саналыг хүлээн авснаас хойш хуанлийн 30 өдрийн дотор Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу улсын тусгай хэрэгцээнд авах газрын нөлөөлөлд өртөгчдийг оролцуулан сонсох ажиллагаа зохион байгуулна. Сонсох ажиллагааг энэ журмын 3.1-д заасан хүсэлт гаргасан байгууллагатай хамтран зохион байгуулах бөгөөд тайлан, холбогдох баримтыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
3.10.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь газрыг улсын тусгай
хэрэгцээнд авах саналыг хуанлийн 30 өдрийн дотор иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх бөгөөд тус хугацаанд хэлэлцүүлэн шийдвэрийг ирүүлээгүй тохиолдолд дэмжсэн санал өгсөнд тооцно.
3.11.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь
энэ журмын 3.3-3.9-д заасан арга хэмжээг хэрэгжүүлж, холбогдох тооцоо судалгаа, баримт материалд үндэслэн тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах эсэх талаар дүгнэлт гаргана.
3.12.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр энэ журмын 3.11-д заасан дүгнэлтийг дараах баримт бичгийн хамт зохих журмын дагуу хүргүүлнэ:
3.12.1.улсын тусгай хэрэгцээнд авах газрын байршил,
талбайн хэмжээ, хил заагийн эргэлтийн цэгийн геодезийн солбицол бүхий шийдвэрийн төсөл, танилцуулга;
3.12.2.газрын байршлыг дүрсэлсэн зохих масштабын зураг;
3.12.3.газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай
асуудлаар гаргасан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал;
3.12.4.нөлөөлөлд өртөгчдийг оролцуулан Захиргааны
ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг зохион байгуулсан тухай тайлан, баримт бичиг, нөхөх олговрын тооцоо, судалгаа;
3.12.5.газрыг улсын тусгай хэрэгцээнд авсны дараа
тухайн газрыг ашиглах горим, дэглэм.
3.13.Энэ журмын 3.12.1-д заасан шийдвэрийн төсөлд улсын
тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцах болон Газрын тухай хуулийн 18.1.3-т заасны дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан олгох нөхөх олговрын эх үүсвэр, хөрөнгийг хариуцах байгууллага, албан тушаалтныг тодорхой тусгана.
3.14.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
улсын тусгай хэрэгцээнд авсан газрын нэгж талбарын эргэлтийн цэгийг батлагдсан солбицлоор газарт тэмдэгжүүлж, кадастрын зураг үйлдэн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэнэ.
3.15.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь
улсын тусгай хэрэгцээнд авсан газрын зориулалтаас хамаарч холбогдох төрийн захиргааны төв байгууллага, эсхүл Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарах бусад байгууллага, эсхүл төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчтэй “Улсын тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцах гэрээ”-г байгуулна.
3.16.Газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан тухай эрх бүхий
байгууллагын шийдвэр гарснаас хойш хуанлийн 30 өдрийн дотор энэ журмын 3.15-д заасан гэрээг байгуулна.
3.17.Газрын тухай хуулийн 17.1.3-т заасны дагуу газрыг
улсын тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд тухайн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг холбогдох аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ журмын 3.15-д заасан гэрээг байгуулж болно.
3.18.Энэ журмын 3.15-д заасан гэрээнд улсын тусгай хэрэгцээнд
авсан газрыг төлөвлөх, ашиглах, хамгаалах, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгэх болон хяналт тавих, мөрдөх дэглэм, горим, нөлөөлөлд өртөгчийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгө болон ашигт малтмал, газрын тосны тусгай зөвшөөрөлтэй талбайн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой талуудын хүлээх эрх, үүргийг тусгана.
3.19.Улсын тусгай хэрэгцээний газар нь тухайн байршилд
хэрэгжүүлэх арга хэмжээний хугацаа, газар ашиглалтын зориулалт, хэмжээ, байршлыг нэгж талбар бүрээр тогтоосон газар ашиглалтын төлөвлөгөөтэй байна.
3.20.Газар ашиглалтын төлөвлөгөөг газар зохион байгуулалт, хот
байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд гарах зардлыг улсын тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцсан байгууллага төлнө.
3.21.Энэ журмын 3.19-д заасан газар ашиглалтын төлөвлөгөөг
хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөлд үндэслэн газар зохион байгуулалт, хот байгуулалтын тухай хууль тогтоомж, журам, норм дүрэм, стандарт, аргачлалын дагуу боловсруулна.
3.22.Газар ашиглалтын төлөвлөгөөг боловсруулах ажлыг улсын
тусгай хэрэгцээний газар ашиглалтыг хариуцсан байгууллага зохион байгуулах бөгөөд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл хотын захирагчтай хамтран батална.
3.23.Газар ашиглалтын төлөвлөгөө баталсны дараа нөлөөлөлд
өртөгчид нөхөх олговор олгох, тухайн газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлыг харьяа Засаг дарга, аймаг, нийслэлийн газрын алба, улсын тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцсан байгууллага хамтран зохион байгуулна.
3.24.Улсын тусгай хэрэгцээний газар ашиглалтыг хариуцах
байгууллага нь энэ журмын 3.19-д заасан газар ашиглалтын төлөвлөгөөг газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарснаас хойш 1 жилийн дотор боловсруулж, батлуулах арга хэмжээ авна.
Дөрөв.Улсын тусгай хэрэгцээний газрыг
нөхөх олговортойгоор чөлөөлөх
4.1.Газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан эрх бүхий этгээдийн
шийдвэрийн дагуу нөлөөлөлд өртөгчид газрыг солих буюу эргүүлэн авах нөхөх олговор олгоно.
4.2.Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх
олговортойгоор солих буюу эргүүлэн авах асуудлыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 37.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.
4.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн газрыг улсын
тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах асуудлыг Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
4.4.Улсын тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцсан
байгууллага нь улсын тусгай хэрэгцээний газрын газар ашиглалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төсөлд нийцүүлэн нөлөөлөлд өртөгчийн газрыг шилжүүлэх, чөлөөлөх тухай саналыг харьяаллын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, хотын захирагчид гаргана.
4.5.Аймаг, нийслэлийн газрын алба газрыг улсын тусгай хэрэгцээнд
авсан эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн нөлөөлөлд өртөгчид газар чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлж, газар чөлөөлөх арга хэмжээг энэ журмын 3.19-д заасан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ. Газар чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн өдрөөс эхлэн аймаг, нийслэлийн газрын алба тухайн газартай холбогдох төлбөр ногдуулахгүй.
4.6.Нөлөөлөлд өртөгчийн газрын байршил, зориулалт нь тухайн
газарт хэрэгжих газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөө болон зураг төсөлтэй нийцэж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчинтэй хугацаанд газрыг ашиглуулах, цаашид газар ашиглуулах эрх олгох асуудлыг улсын тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцсан байгууллагын саналыг үндэслэн эрх бүхий этгээд шийдвэрлэнэ.
4.7.Нөлөөлөлд өртөгчийн газрын эрхийг шилжүүлэх тохиолдолд
нөлөөлөлд өртөж байгааг мэдэгдсэний үндсэн дээр газрын эрхийн
гэрчилгээний үлдсэн хугацаагаар тооцон газрын эрхийг шилжүүлж, гэрчилгээг олгоно.
4.8.Энэ журмын 4.5-д заасан мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс
хойш тухайн газарт барьж байгуулсан барилга байгууламж, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг нөхөх олговорт тооцохгүй.
4.9.Улсын тусгай хэрэгцээнд авах газар нь газрын тос, уламжлалт
бус газрын тос, ашигт малтмал, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхацсан тохиолдолд нөхөх олговрын асуудлыг Ашигт малтмалын тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
4.10.Аймаг, нийслэлийн газрын алба нь газар чөлөөлөлтийн
нөлөөлөлд өртөгчид мэдэгдэж газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.2.4-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, нөхөх олговрын үнэлгээний журам, аргачлалын дагуу эрх бүхий этгээдээр гүйцэтгүүлнэ.
4.11.Хөрөнгийн үнэлгээг энэ журмын 4.10, 4.16-д заасан
мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх зардлыг тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцсан байгууллага хариуцна.
4.12.Аймаг, нийслэлийн газрын алба нь нөлөөлөлд өртөгчөөс
хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор энэ журмын 4.10-д заасан үнэлгээг хийж, эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.
4.13.Аймаг, нийслэлийн газрын алба нь энэ журмын 4.10-д заасан
хуулийн этгээдээс ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор тайлантай танилцах талаар нөлөөлөлд өртөгчид мэдэгдэнэ.
4.14.Нөлөөлөлд өртөгч нь хөрөнгийн үнэлгээний тайлантай
танилцаад зөвшөөрөх, эсхүл өөрийн зардлаар хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэх талаар бичгээр хариу мэдэгдэнэ. Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нь уулзалтын явц, шийдвэрийг тэмдэглэл үйлдэн баталгаажуулж, хувийн хэрэгт хадгална.
4.15.Нөлөөлөлд өртөгч нь энэ журмын 4.12-т заасан үнэлгээг
эс зөвшөөрвөл өөрийн зардлаар хөндлөнгийн үнэлгээг дахин хийлгэж, үнэлгээний тайлангийн эх хувийг аймаг, нийслэлийн газрын албанд хуанлийн 14 өдөрт багтаан хүргүүлнэ.
4.16.Аймаг, нийслэлийн газрын алба нь энэ журмын 4.15-д заасан
тайланг хүлээн авч хянах бөгөөд энэ журмын 4.10-д заасан үнэлгээнээс зөрүүтэй байна гэж үзвэл дүгнэлт гаргуулахаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22.1-д заасан хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад ажлын 3 өдрийн дотор хүргүүлнэ.
4.17.Энэ журмын 4.16-д заасан хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн
байгууллагын дүгнэлтийг эцсийн үнэлгээнд тооцох бөгөөд тухайн дүгнэлтийг нөлөөлөлд өртөгчид ажлын 3 өдрийн дотор мэдэгдэнэ.
4.18.Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд болон хөрөнгийн
үнэлгээний мэргэжлийн байгууллага өөрийн гаргасан тайлан, дүгнэлтийн үнэн зөв байдал, холбогдон гарах аливаа эрсдэлийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу хариуцна.
4.19.Аймаг, нийслэлийн газрын алба нь газар чөлөөлөлтийн
нөлөөлөлд өртөгчийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
4.20.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
энэ журмын 4.19-д заасан хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн нөхөх олговорт шаардагдах хөрөнгийг тооцон тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцсан байгууллагад хүргүүлнэ.
4.21.Нөлөөлөлд өртөгчид олгох нөхөх олговрыг хөрөнгийн
үнэлгээтэй дүйцүүлэн дараах боломжит хэлбэрийн аль нэгээр олгоно:
4.21.1.газрыг улсын тусгай хэрэгцээний газрын гадна
байрших газраар солих;
4.21.2.мөнгөн хэлбэрээр;
4.21.3.хуульд заасан бусад.
4.22.Аймаг, нийслэлийн газрын алба нь нөлөөлөлд өртөгчтэй
нөхөх олговрын хэлбэр, үнэлгээ, нүүлгэн шилжүүлэлтийн зардал болон бусад холбогдох асуудлаар харилцан тохиролцож, хэлэлцээр хийсэн тэмдэглэл үйлдэнэ. Талууд тохиролцоонд хүрсэн нөхцөлд газар чөлөөлөх тухай гэрээ байгуулна.
4.23.Нөхөх олговорт шаардагдах хөрөнгийг улсын төсвийн төсөлд
тусгах саналыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон улсын тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцах байгууллага хамтран санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагад, орон нутгийн төсвийн төсөлд тусгах саналыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлж шийдвэрлүүлнэ.
4.24.Улсын тусгай хэрэгцээний газрын нөхөх олговорт шаардагдах
хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, эсхүл гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээс олгож болно.
4.25.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
нь нөхөх олговорт шаардагдах хөрөнгийн үнэлгээ, тооцоо судалгаа болон нөлөөлөлд өртөгчтэй тохиролцсон дүнгийн талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авна. Нөхөх олговор олгох асуудлыг Газрын тухай хуулийн 42.2-т заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр зохих журмын дагуу хүргүүлнэ.
4.26.Эрх бүхий байгууллагын шийдвэрт үндэслэн нөхөх олговрыг
энэ журмын 4.22-т заасан гэрээ, холбогдох бусад баримт бичгийн дагуу нөлөөлөл өртөгчид олгох арга хэмжээг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлнэ.
4.27.Хуульд өөрөөр заагаагүй бол газар чөлөөлөх гэрээнд заасан
хугацаанд нөхөх олговрыг бүрэн төлсөн өдрөөс хойш хуанлийн 30 өдрийн дотор нөлөөлөлд өртөгч уг газрыг бүрэн чөлөөлнө.
4.28.Нөлөөлөлд өртөгч нь энэ журамд заасан хугацаанд газраа
чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу газар албадан чөлөөлөх арга хэмжээ авна.
4.29.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, хотын захирагч
нь нөлөөлөлд өртөгчтэй урьдчилан тохиролцсоны дагуу газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, эсхүл газрыг дүйцүүлэн олгох шийдвэр гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн газрын өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг дуусгавар болгоно.
Тав.Улсын тусгай хэрэгцээний газрыг
ашиглах, хамгаалах
5.1.Улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглахад дараах нийтлэг
горим, дэглэмийг дагаж мөрдөнө:
5.1.1.улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг зориулалтын
дагуу ашиглах;
5.1.2.тухайн газарт зориулалтын бусаар иргэн, аж ахуйн
нэгж, байгууллагад газар өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулахгүй байх;
5.1.3.газрын төлөв байдал, чанарын улсын хянан
баталгааг холбогдох хууль, журамд заасан хугацаанд мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн байх;
5.1.4.газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг хууль
тогтоомж, энэ журмын 3.15-д заасан гэрээнд заасны дагуу хэрэгжүүлэх;
5.1.5.улсын тусгай хэрэгцээнд авсан газарт хуулиар
зөвшөөрөөгүй үйл ажиллагаа явуулахгүй байх.
5.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь улсын тусгай хэрэгцээний
газарт газар ашиглах хүсэлтээ улсын тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцсан байгууллагад гаргана.
5.3.Улсын тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцах
байгууллага нь энэ журмын 5.2-т заасан хүсэлтийг хүлээн авч, улсын тусгай хэрэгцээний газрын газар ашиглалтын төлөвлөгөө, хотын х өгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төсөлд нийцэж байгаа эсэхийг хянаж шалгана.
5.4.Улсын тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцсан
байгууллага нь энэ журмын 5.3-т заасны дагуу хүсэлтийг хянан шалгаж, газар ашиглуулах саналыг холбогдох шатны Засаг дарга, хотын захирагчид гаргана.
5.5.Засаг дарга, хотын Захирагч энэ журмын 5.4-т заасан саналыг
үндэслэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
5.5.1.тухайн жилийн газар зохион байгуулалтын
төлөвлөгөөнд тусгаж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;
5.5.2.Газрын тухай хуулийн 23.2.4-т заасны дагуу улсын
хэмжээнд тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтад тусгах асуудлыг шийдвэрлүүлэх.
5.6.Хуульд өөрөөр заагаагүй бол Засаг дарга, хотын Захирагч
дараах журмын дагуу газар ашиглуулах шийдвэр гаргана:
5.6.1.төсвийн байгууллага, Төр хувийн хэвшлийн
түншлэлийн тухай хуулийн дагуу түншлэл хэрэгжүүлэгч этгээдэд болон газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайн гэрээлэгчид газар ашиглуулах асуудлыг тэдгээрийн хүсэлтийн дагуу;
5.6.2.энэ журмын 5.6.1-д зааснаас бусад тохиолдолд
Засгийн газраас баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” болон “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын дагуу.
5.7.Засаг дарга, эсхүл хотын захирагч нь энэ журмын 5.7-д заасны
дагуу шийдвэр гаргасан бол газар ашиглах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглуулах гэрээ байгуулна. Гэрээнд газрын төлбөр, ашиглах хугацааг тодорхой тусгана.
5.8.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь Үйлдвэрлэл, технологийн
паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1.2-т заасны дагуу үйлдвэр технологийн паркийн газрыг төрийн өмчит паркийн удирдлагын хүсэлтийг үндэ слэн эзэмшүүлнэ.
5.9.Газрын тухай хуулийн 16.1.3-т заасан зориулалт бүхий
газарт хүн амд аюул, эрсдэл учруулж болзо шгүй үйл ажиллагаа явуулах тохиолдолд хил залгаа газар нутгийн удирдлага болон айл өрхөд хуанлийн 60 өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.
5.10.Геологи, уул уурхай, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагын баталсан газрын тосны орд ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэслэн энэ журмын 5.6.1-д заасны дагуу газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайн гэрээлэгчид газар ашиглуулна.
Зургаа.Газрыг улсын тусгай хэрэгцээнээс
гаргах үйл ажиллагаа
6.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн захиргааны төв болон
Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарах байгууллага нь газрыг улсын тусгай хэрэгцээнээс гаргах хүсэлтээ үндэслэл, тайлбарын хамт газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.
6.2.Газрыг дараах үндэслэлээр улсын тусгай хэрэгцээнээс
хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь гаргаж болно:
6.2.1.газрыг улсын тусгай хэрэгцээнд шинээр авахад одоо
байгаа улсын тусгай хэрэгцээний газартай давхацсан, эсхүл улсын тусгай хэрэгцээний газрын хилийн зааг, талбайн хэмжээнд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай болсон;
6.2.2.Газрын тухай хуулийн 16.1.5-16.1.7-д заасан
зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газар нь байгаль орчин,
экологийн нөлөөллөөс хамааран зориулалтын дагуу хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;
6.2.3.газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул,
ашиглалтын бүтээгдэхүүн хуваах гэрээг Газрын тосны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу цуцалсан;
6.2.4.Газрын тухай хуулийн 16.1.13-т заасан зориулалтаар
улсын тусгай хэрэгцээнд авсан газар дээр хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжиж дууссан, эсхүл төсөл, хөтөлбөр цуцлагдсан;
6.2.5.газрыг улсын тусгай хэрэгцээнд авч хэрэгжүүлсэн
үйл ажиллагааны зорилго биелсэн;
6.2.6.улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглахгүй
болсон талаар холбогдох төрийн захиргааны төв байгууллага, эсхүл Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарах эрх бүхий байгууллагаас холбогдох шийдвэр гаргасан.
6.3.Газрыг улсын тусгай хэрэгцээнээс хэсэгчлэн болон бүхэлд нь
гаргах саналыг боловсруулж, дараах баримт бичгийн хамт газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ:
6.3.1.газрыг улсын тусгай хэрэгцээнээс гаргах болсон
тодорхой хэрэгцээ шаардлага буюу энэ журмын 6.2-т заасан үндэслэлийг нотлох танилцуулга, холбогдох баримт бичиг;
6.3.2.газрын төлөв байдал, чанарын улсын хянан
баталгааны дүгнэлт;
6.3.3.газрыг улсын тусгай хэрэгцээнээс хэсэгчлэн гаргах
тохиолдолд тухайн газрын хил заагийн эргэлтийн цэгийн солбицол, талбайн хэмжээ болон тэдгээрийн байршлыг харуулсан зураг;
6.3.4.энэ журмын 3.15-д заасан гэрээг дүгнэсэн акт.
6.4.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь
тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнээс гаргах шаардлагагүй гэж үзсэн бол үндэслэл, тайлбарыг тодорхой дурдсан албан бичгээр хүсэлтийг буцаана.
6.5.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
газрыг улсын тусгай хэрэгцээнээс гаргах саналыг холбогдох
шийдвэрийн төсөл, баримт бичгийн хамт Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр зохих журмын дагуу хүргүүлнэ.
6.6.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь
газрыг улсын тусгай хэрэгцээнээс гаргасан тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ.
Долоо.Бусад
7.1.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
нь энэ журмын 3.15-д заасан гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, 2 жил тутамд дүгнэнэ.
7.2.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
төрийн болон албаны нууцын мэдээлэлд хамаарах улсын тусгай хэрэгцээний газрын талаарх лавлагаа, мэдээллийг зохих журмын дагуу холбогдох байгууллагад хүргүүлж болно.
7.3.Энэ журамд заасан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй,
улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглах горим, дэглэмийг зөрчсөн тохиолдолд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь холбогдох гэрээг цуцлах, газрыг улсын тусгай хэрэгцээнээс гаргах талаар санал гаргаж болно.
7.4.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь
улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтын мэдээллийн санг бүрдүүлэн хөтөлнө.
7.5.Энэ журмыг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээд, албан тушаалтан
холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.
----о0о----














