Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2025 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 09-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны
дэгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:
1/64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэг:
“64.4.Төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэхтэй
холбоотой энэ зүйлд заасан журмаар зохицуулаагүй бусад асуудалд энэ хуульд заасан хуулийн төсөл хэлэлцэх журмыг баримтална.”
2/691 дүгээр зүйл:
“691 дүгээр зүйл.Төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг
691.1.Ерөнхий сайд төсвийн төслийн танилцуулгыг, Монгол Улсын
Ерөнхий аудитор төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга төсвийн төсөл Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаарх дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд тус тус танилцуулна.
691.2.Төсвийн төсөлтэй холбогдуулан төрийн аудитын дээд
байгууллагын болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг гишүүдэд хүргүүлнэ.
691.3.Төсвийн төслийн танилцуулгад төсвийн төслийг
боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажилласан байдал, гарсан үр дүнг төсвийн төсөлд хэрхэн тусгасан талаар танилцуулна.
691.4.Нэг дэх хэлэлцүүлэгт Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд,
Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шүүхийн сахилгын хорооны дарга, Улсын ерөнхий прокурор, Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нар оролцоно.
691.5.Гишүүд энэ хуулийн 691.1-д заасан танилцуулгатай
холбогдуулан Ерөнхий сайдаас, энэ хуулийн 691.2-т заасан дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаас, төсвийн төсөлтэй холбогдуулан энэ хуулийн 691.4-т заасан төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлнэ.”
3/731 дүгээр зүйл:
“731 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч төсвийг хүчингүй болгосонтой
холбогдуулан төсвийн төсөл хэлэлцэх
731.1.Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуульд Монгол
Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авч, уг хуулийг хүчингүй болсонд тооцсон бол Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаас тогтоосон хугацаанд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгана. Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн жилийн төсөвт хэсэгчилсэн байдлаар хориг тавьсан тохиолдолд Төсвийн байнгын хорооны саналаар Улсын Их Хурал Засгийн газарт тогтоосон хугацаанд холбогдох төсвийн төслийг өргөн мэдүүлэхийг даалгаж болно.
731.2.Төсвийн тухай хуулийн 321.1-д заасны дагуу Засгийн газар
холбогдох төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурал энэ хуулийн 71, 72, 73 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэж, Төсвийн тухай хуулийн 321.5-д заасан хугацаанд батална.
731.3.Энэ хуулийн 731.2-т заасан төсвийн төслийг хэлэлцэхэд энэ
хуулийн 39.14, 39.30-д заасан хугацаа, 71.4 дэх хэсэг хамаарахгүй.
731.4.Энэ хуулийн 731.2-т заасан төсвийн төслийг хэлэлцэх
цаглавар, хугацаатай уялдуулан төрийн аудитын дээд байгууллагын болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг гаргуулж болно.”
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны
дэгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.17 дахь хэсгийн “Монгол” гэсний өмнө “Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл, санал,” гэж, 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсгийн “10 минутад” гэсний дараа “, төрийн аудитын дээд байгууллага, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ тус бүр 5 минутад” гэж, 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсгийн “буцааж болно.” гэсний дараа “Чиглэл өгсөн тодорхой асуудлаас бусад асуудлыг хөндөхийг хориглоно.” гэж, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн “хүчин чадал,” гэсний дараа “хэрэгжих хугацаа,” гэж, 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсгийн “69,” гэсний дараа “691,” гэж, 74 дүгээр зүйлийн 74.4.2 дахь заалтын “Байнгын хороод” гэсний дараа “эрхлэх асуудлынхаа хүрээнд” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны
дэгийн тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг:
“35.4.Байнгын хороо хүсэлт гаргасан бол Тамгын газар хуулийн
төсөлд дүн шинжилгээ хийж, зөвлөмж гаргах бөгөөд хууль зүйн зөвлөмжийг Улсын Их Хурлын нийт гишүүнд хүргүүлсэн байна.”
2/64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг:
“64.1.Улсын Их Хурал төсвийн хүрээний мэдэгдлийг жил бүрийн
6 дугаар сарын 01-ний дотор дараах дөрвөн үе шаттайгаар хэлэлцэн батална:
64.1.1.нэг дэх хэлэлцүүлэгт төсвийн хүрээний мэдэгдлийн
төслийн талаарх илтгэлийг Ерөнхий сайд, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг зөвлөлийн дарга тус тус нэгдсэн хуралдаанд танилцуулж, гишүүд илтгэл, дүгнэлттэй холбогдуулан Ерөнхий сайд, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаас асуулт асууж, үг хэлж болно. Төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод, бусад Байнгын хороонд шилжүүлнэ;
64.1.2.хоёр дахь хэлэлцүүлгээр Байнгын хороод эрхлэх
асуудлынхаа хүрээнд төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэж, гишүүд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, гаргасан саналынхаа үндэслэлийг тайлбарлаж үг хэлж болно. Байнгын хороод зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж, олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг санал, дүгнэлтийн хамт Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод хүргүүлнэ. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Байнгын хороодын санал нэг бүрийг хэлэлцэж, ил санал хураалт явуулж, олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж, санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд оруулах;
64.1.3.нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр
Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж болно. Нэгдсэн хуралдаанаар энэ хуулийн 64.1.2-т заасан санал тус бүрээр ил санал хураалт явуулна;
64.1.4.гурав дахь хэлэлцүүлгээр Төсвийн болон Эдийн
засгийн байнгын хороод нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн танилцуулгын хамт нэгдсэн хуралдаанд оруулах;
64.1.5.нэгдсэн хуралдаанаар гурав дахь хэлэлцүүлгийг
явуулахад хамтарсан хуралдааны танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж болох бөгөөд санал хураалт явуулахгүй. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гарсан санал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэх талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд танилцуулна. Төсвийн тусгай шаардлага хангагдаагүй нөхцөл үүссэн тохиолдолд тодорхой асуудлаар чиглэл өгч, хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод төслийг буцааж болно;
64.1.6.нэгдсэн хуралдааны дөрөв дэх хэлэлцүүлгээр
төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг эцэслэн батлах.”
3/69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг:
“69.1.Улсын төсөв /цаашид “төсөв” гэх/-ийн төслийг Улсын Их
Хурал намрын ээлжит чуулган эхэлсэн өдрөөс хэлэлцэж эхлэх ба 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор дараах таван үе шаттайгаар хэлэлцэн батална:
69.1.1.төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг буюу төсвийн
төсөлтэй танилцах;
69.1.2.төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг буюу
төсвийн төсөл нь энэ хуулийн 70.5-д нийцсэн эсэх талаар санал хураалт явуулах;
69.1.3.төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг буюу
төсвийн төсөлд өөрчлөлт оруулах санал, дүгнэлт гаргах;
69.1.4.төсвийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлэг буюу
төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийн үр дүнг танилцуулах;
69.1.5.төсвийн төслийн тав дахь хэлэлцүүлэг буюу
төсвийн төслийг эцэслэн батлах.”
4/70 дугаар зүйлийн 70.1-70.4 дэх хэсэг:
“70.1.Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр Төсвийн
болон бусад Байнгын хороо төсвийн төсөлтэй танилцаж, хуралдаанаар хэлэлцэнэ.
70.2.Байнгын хорооны хуралдаанд гишүүд тухайн Байнгын
хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагч, Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлнэ.
70.3.Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд төсвийн төслийн
хэлэлцүүлэг хийсэн талаар танилцуулга боловсруулж, Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.
70.4.Төсвийн байнгын хороо энэ хуулийн 70.3-т заасан
танилцуулгыг хүлээн авч нэгтгэн, нэгдсэн хуралдаанд танилцуулна.”
5/71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэг:
“71.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн
төсвийн төслийн танилцуулгыг энэ хуулийн 71.1-д заасан эрхлэх асуудлын хүрээг баримтлан Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанд танилцуулна.”
6/71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэг:
“71.10.Төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийн шатанд гарсан
төсвийн санал Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан төсвийн зарчмыг баримтлахгүй байх нөхцөлийг үүсгэж болзошгүй гэж үзвэл Засгийн газар энэ талаар нэгдсэн хуралдаанд тайлбар хийж болно.”
7/74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэг:
“74.3.Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхэд Ерөнхий сайд, төсвийн
ерөнхийлөн захирагч нар, Монгол Улсын Ерөнхий аудитор байлцана.”
8/112 дугаар зүйл:
“112 дугаар зүйл.Улсын Их Хурлын асуулгын цаг
112.1.Ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо
хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан гишүүдээс Ерөнхий сайдад хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний биелэлт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад асуудлаар асуулт тавих Улсын Их Хурлын асуулгын цаг байна.
112.2.Гишүүд Ерөнхий сайдад тавих асуултаа асуулга болохоос
7 хоногийн өмнө Улсын Их Хурлын даргад бичгээр хүргүүлэх бөгөөд ирүүлсэн асуултыг нэгтгэн Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайдад ажлын 2 өдрийн дотор хүргүүлж, асуултыг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд байршуулна.
112.3.Улсын Их Хурлын асуулга, түүнд өгөх Ерөнхий сайдын
хариултыг Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэхгүй.
112.4.Улсын Их Хурлын асуулгын цагт Ерөнхий сайд өөрөө биечлэн
хариулт өгөх бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох Засгийн газрын гишүүн нэмэлт хариулт өгч болно.
112.5.Улсын Их Хурлын асуулгын нийт хугацаа 2 цагаас хэтрэхгүй.
Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авах хугацаа цөөнхийн бүлэгт 75 минутаас, олонхын бүлэгт 15 минутаас, цөөнхийн гишүүдэд 30 минутаас хэтрэхгүй байна.
112.6.Цөөнхийн бүлэгт оногдсон хугацааны хоёрны нэг хүртэлх
хугацааг тухайн бүлгийн дарга, эсхүл бүлгээс томилогдсон гишүүний цуварсан асуултаар эхлүүлж мэтгэлцүүлнэ. Үлдсэн хугацаанд цөөнхийн бүлгийн бусад гишүүн асуулт асууж, хариулт авна.
112.7.Энэ хуулийн 112.6-д заасан бүлгийн цуварсан асуултын тоог
9-өөс хэтрүүлэхгүй байна.
112.8.Ерөнхий сайдаас асуулт асуух, үг хэлэх хугацаа 2 минутаас
хэтрэхгүй байх бөгөөд 1 удаа 1 минутаас хэтрэхгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, үг хэлж болно. Хариулт өгөх хугацаа 2 минутаас хэтрэхгүй байх бөгөөд нэмэлт тайлбар өгөх хугацаа 1 удаа 1 минутаас хэтрэхгүй байна.
112.9.Асуулт, хариултыг тусгайлан бэлтгэсэн индрээс асууж,
хариулна.
112.10.Цаг үеийн шинжтэй тулгамдсан асуудлаар Ерөнхий сайд
Улсын Их Хуралд мэдээлэл хийх шаардлагатай гэж үзвэл энэ зүйлд зааснаас өөр цаг, өдөрт хийж болно. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүн асуулт асуух, үг хэлэхэд энэ хуулийн 9.17-д заасныг баримтална.”
4 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны
дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.14 дэх заалтын “Ёс зүй, дэгийн” гэснийг “Төрийн байгуулалтын” гэж, 35 дугаар зүйлийн 35.8.4 дэх заалтын “дүгнэлт болон төсвийн нөлөөллийн дүн шинжилгээ хийсэн бол тэдгээрийг тус бүр” гэснийг “зөвлөмж гаргасан бол түүнийг” гэж, 35.8.5 дахь заалтын “дүгнэлт болон төсвийн нөлөөллийн дүн шинжилгээтэй холбогдуулан тус бүр” гэснийг “зөвлөмжтэй холбогдуулан” гэж, 35.15.3 дахь заалтын “дүгнэлт болон төсвийн нөлөөллийн дүн шинжилгээний” гэснийг “зөвлөмжийн” гэж, 39 дүгээр зүйлийн 39.29, 39.31 дэх хэсэг, 39.33.2 дахь заалтын “дүгнэлт” гэснийг “зөвлөмж” гэж, 39.30 дахь хэсгийн “дүгнэлтийг” гэснийг “зөвлөмжийг” гэж, 42 дугаар зүйлийн 42.2.2
дахь заалтын “энэ хуулийн 34.1-д заасан хууль зүйн дүгнэлтийг” гэснийг “хууль зүйн зөвлөмжийг” гэж, 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсгийн “Тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэснийг “Ерөнхий сайд” гэж, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсгийн “хоёр” гэснийг “гурав” гэж, 70 дугаар зүйлийн гарчгийн “нэг дэх” гэснийг “хоёр дахь” гэж, 70.5 дахь хэсгийн “Улсын Их Хурал энэ зүйлд заасны дагуу асуулт асууж, үг хэлсний” гэснийг “Нэгдсэн хуралдаанд Төсвийн байнгын хороо танилцуулга хийсний” гэж, 70.6 дахь хэсэг, 71 дүгээр зүйлийн гарчиг, 71.7, 71.11, 71.14 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн “хоёр” гэснийг “гурав” гэж, 72 дугаар зүйлийн гарчиг, 72.1, 72.2 дахь хэсгийн “гурав дахь” гэснийг “дөрөв дэх” гэж, 72.3 дахь хэсэг, 73 дугаар зүйлийн гарчгийн “дөрөв дэх” гэснийг “тав дахь” гэж, 72.4 дэх хэсгийн “гурав, дөрөв дэх” гэснийг “дөрөв, тав дахь” гэж, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийн “Улсын төсвийн гүйцэтгэл” гэснийг “нэгдсэн төсвийн гүйцэтгэл” гэж, 74.4.1 дэх заалтын “аудитын дүгнэлтийг” гэснийг “төрийн аудитын дээд байгууллагын дүгнэлт, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг” гэж, 74.6 дахь хэсгийн “улсын төсвийн орлого, зарлагын нийт дүнг тусгасан Улсын төсвийн гүйцэтгэл” гэснийг “нэгдсэн төсвийн орлого, зарлагын нийт дүнг тусгасан нэгдсэн төсвийн гүйцэтгэл” гэж, 74.7 дахь хэсгийн “Улсын” гэснийг “нэгдсэн” гэж, 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсгийн “39.4-т” гэснийг “39.5-д” гэж, 95.8 дахь хэсгийн “Ерөнхий сайдын мэдээллийн” гэснийг “Улсын Их Хурлын асуулгын” гэж, Арван гуравдугаар бүлгийн гарчгийн “ЕРӨНХИЙ САЙДЫН МЭДЭЭЛЭЛ” гэснийг “УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГА” гэж, 115 дугаар зүйлийн 115.2.8, 115.2.12, 115.2.16 дахь заалтын “Нийгмийн бодлогын” гэснийг “Хүний хөгжил, нийгмийн бодлогын” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны
дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.9 дэх хэсгийн “энэ хуулийн 71.13-т заасан дүгнэлтийн хамт” гэснийг хассугай.
6 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны
дэгийн тухай хуулийн 34 дүгээр зүйл, 71 дүгээр зүйлийн 71.13 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр
баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
8 дугаар зүйл.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан Монгол Улсын
Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.6, 74.7 дахь хэсэгт оруулсан өөрчлөлтийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.






