Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2025 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 09-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд доор
дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэг:
“4.8.Нэгдсэн хуралдааны танхимын зохион байгуулалт нь Улсын
Их Хурал хуралдаж, хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих болон ард түмний элчийн хувьд Улсын Их Хурлын гишүүд нийт иргэн, улсын ашиг сонирхлын өмнөөс үг хэлэх, нам, эвслийн бүлэг байр сууриа илэрхийлэх, олонх, цөөнх мэтгэлцэхэд зориулагдсан байна.”
2/13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэг:
“13.5.Зөвлөлийн хуралд нам, эвслийн бүлгийн дэд дарга таслах
эрхгүйгээр оролцох бөгөөд холбогдох албан тушаалтныг байлцуулж болно.”
3/21 дүгээр зүйлийн 21.25-21.30 дахь хэсэг:
“21.25.Нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх, асуултад хариулах,
тайлбар өгөх албан тушаалтан өөрийн танилцуулсан мэдээллийн үнэн зөвийг хариуцах бөгөөд мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, худал мэдээлэл өгөх, танилцуулах, Улсын Их Хуралд худал мэдээлэл ирүүлэхийг хориглоно.
21.26.Энэ хуулийн 21.24-т заасан холбогдох албан тушаалтан
худал мэдээлэл өгсөн, танилцуулсан гэж үзвэл гишүүн хуралдаан даргалагчид санал гаргаснаар Тамгын газар, Үндэсний аудитын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Үндэсний статистикийн хороо, Төрийн албаны зөвлөл, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл тухайн мэдээллийн үнэн зөв, бодит эсэхийг ажлын 5 өдрийн дотор хянаж, дүгнэлт гаргана.
21.27.Нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх албан тушаалтан болон
ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон этгээдэд хариуцсан ажил үүргийн хувьд мэдэх ёстой, мэдэх боломжтой мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэд өгөх тухай сануулж, баталгаажуулах хуудсанд гарын үсэг зуруулах ажлыг Тамгын газар зохион байгуулна.
21.28.Улсын Их Хурлын асуулгын цаг, Тусгай хяналтын дэд хорооны
сонсгол, хяналт шалгалтын түр хорооны сонсгол болон Улсын Их Хурлын хяналтын сонсголд, эсхүл нэгдсэн хуралдаанаар гишүүний асуулгын хариу, улсын төсвийн төсөл, улсын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхэд худал мэдээлэл ирүүлсэн, танилцуулсан, мэдээллийг нуун дарагдуулсан улс төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх асуудлыг нам, эвслийн бүлэг, эсхүл 20-оос доошгүй гишүүн гарын үсэг зурсан бол энэ хуулийн 30.1.11-д зааснаар холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.
21.29.Байнгын хороо энэ хуулийн 22.3.6-д заасны дагуу санал
боловсруулж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
21.30.Улсын Их Хурлын асуулгын цаг, Тусгай хяналтын дэд хорооны
сонсгол, хяналт шалгалтын түр хорооны сонсгол болон Улсын Их Хурлын хяналтын сонсголд, эсхүл нэгдсэн хуралдаанаар гишүүний асуулгын хариу, улсын төсвийн төсөл, улсын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхэд худал мэдээлэл ирүүлсэн, танилцуулсан, мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан нийтийн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 32.8-д заасан хариуцлага хүлээлгэнэ.”
4/22 дугаар зүйлийн 22.6.12, 22.6.13 дахь заалт:
“22.6.12.Өргөдлийн;
22.6.13.Хүний хөгжил, нийгмийн бодлогын.”
5/23 дугаар зүйлийн 23.8.17-23.8.21 дэх заалт:
“23.8.17.гишүүний ёс зүй, сахилгын асуудал;
23.8.18.гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг;
23.8.19.Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран
гүйцэтгэх гишүүний чуулганы ажиллагаанд оролцох асуудал;
23.8.20.чуулганы хуралдааны дэг болон дэг сахиулах
асуудал;
23.8.21.төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга,
хариуцлагын бодлого.”
6/23 дугаар зүйлийн 23.11.21-23.11.30 дахь заалт:
“23.11.21.жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх
бодлого;
23.11.22.хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих, хөг жүүлэх
бодлого;
23.11.23.хүнд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого;
23.11.24.цахим засаглалын бодлого, үйл ажиллагаа;
23.11.25.мэдээллийн технологийн хөгжил;
23.11.26.харилцаа холбооны бодлого, үйл ажиллагаа;
23.11.27.дижитал шилжилт, техник, технологийн
шинэчлэл;
23.11.28.өндөр технологи, үндэсний инновацын бодлого;
23.11.29.инновацыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж
эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих бодлого;
23.11.30.инновацын дэд бүтэц, үйл ажиллагааны
чиглэлийг хөгжүүлэх бодлого.”
7/23 дугаар зүйлийн 23.12, 23.13 дахь хэсэг:
“23.12.Өргөдлийн байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.12.1.иргэн, байгууллагаас Улсын Их Хурал, түүний
Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, холбогдох Байнгын хорооны саналыг үндэслэн тухайн асуудлаар байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл авах, сонсох, дүн шинжилгээ хийж, холбогдох Байнгын хороонд санал хүргүүлэх, мэдээлэх;
23.12.2.нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар
гаргасан иргэдийн өргөдлийн асуудал.
23.13.Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо дараах
асуудлыг эрхэлнэ:
23.13.1.боловсрол;
23.13.2.жендэрийн тэгш байдлыг хангах бодлого;
23.13.3.монгол хэл, бичиг, үндэсний цөөнхийн хэл, бичиг,
ёс заншил;
23.13.4.мэргэжлийн боловсрол, сургалт;
23.13.5.нийгмийн хамгаалал, нийгмийн даатгал,
халамжийн бодлого;
23.13.6.нийтийн биеийн тамир, спорт;
23.13.7.соёл, урлаг;
23.13.8.түүх, соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх
бодлого;
23.13.9.хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөдөлмөрийн
харилцаа;
23.13.10.хүн амын хөгжлийн бодлого;
23.13.11.шинжлэх ухаан;
23.13.12.эрүүл мэндийн бодлого.”
8/39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэг:
“39.4.Нийтийн өргөдөл гаргахад дараах шаардлагыг хангасан
байна:
39.4.1.өргөдөл гаргагч 18 насанд хүрсэн байх;
39.4.2.өргөдөлд хүний хувийн мэдээлэл агуулаагүй байх;
39.4.3.өргөдлийг монгол хэлээр, кирил үсгээр бичсэн
байх;
39.4.4.өргөдлийн агуулга ойлгомжтой тодорхой байх;
39.4.5.бусдыг гүтгэх, доромжлох, гутаах агуулга, ёс бус үг,
хэллэг хэрэглээгүй байх;
39.4.6.өргөдлийг тодорхой нэг асуудлаар гаргах бөгөөд
өөр агуулга тусгахаар бол тусад нь өргөдөл гаргах.”
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар
зүйлийн 13.4 дэх хэсгийн “Байнгын хороодын дарга,” гэсний дараа “Улсын Их Хуралд суудалтай бөгөөд нам, эвслийн бүлэг байгуулаагүй нам, эвслийн төлөөлөл болох гишүүн,” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дараах
хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэг:
“3.1.Улсын Их Хурлын үндсэн зорилт нь ард түмний сонгож
байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино.
3.2.Улсын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллагын хувьд
хууль тогтоох эрх мэдлийг өөрт дангаар хадгалж, төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэн, түүний үндсийг тодорхойлж, хууль тогтоох, улсын төсөв батлах, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй.”
2/21 дүгээр зүйлийн 21.24 дэх хэсэг:
“21.24.Нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийж байгаа Ерөнхий сайд,
Засгийн газрын гишүүн, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон холбогдох албан тушаалтан болон бусад этгээд үнэн зөв, бүрэн гүйцэд мэдээлэл өгөх
үүрэгтэй. Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хороо, Улсын Их Хурлын хяналтын сонсгол болон хяналт шалгалтын түр хорооны сонсголд оролцож байгаа этгээд үнэн зөв, бүрэн гүйцэд мэдээлэл өгөх үүрэг хүлээнэ.”
3/25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэг:
“25.5.Төрийн байгуулалтын байнгын хорооны болон Төсвийн
байнгын хорооны бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хоёроос илүүгүй, бусад Байнгын хорооны бүрэлдэхүүнд гурваас илүүгүй байна.”
4/27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг:
“27.3.Улсын Их Хурал Байнгын хорооны бүрэлдэхүүнд дараах дэд
хороог байгуулна:
27.3.1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын
хороонд Тусгай хяналтын;
27.3.2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын
хороонд Агаар, орчны бохирдлын, Хүнс, хөдөө аж ахуйн;
27.3.3.Төрийн байгуулалтын байнгын хороонд Бүсчилсэн
хөгжлийн, Ёс зүйн, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын;
27.3.4.Төсвийн байнгын хороонд Төсвийн зарлагын
хяналтын;
27.3.5.Хууль зүйн байнгын хороонд Хууль сахиулах
ажиллагааны тусгай хяналтын, Хүний эрхийн;
27.3.6.Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын
хороонд Боловсрол, шинжлэх ухааны, Соёл, спорт, залуучуудын;
27.3.7.Эдийн засгийн байнгын хороонд Аялал
жуулчлалын хөгжлийн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, Инновац, цахим бодлогын хөгжлийн, Тогтвортой хөгжлийн зорилгын.”
5/27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэг:
“27.5.Энэ хуулийн 27.3-т заасан дэд хороо дараах асуудлыг
эрхэлнэ:
27.5.1.Агаар, орчны бохирдлын дэд хороо агаар, хөрс,
усны бохирдлыг бууруулах талаарх бодлогын асуудлыг;
27.5.2.Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо аялал
жуулчлалыг хөгжүүлэх бодлогын асуудлыг;
27.5.3.Боловсрол, шинжлэх ухааны дэд хороо боловсрол,
шинжлэх ухааны нэгдсэн бодлогын асуудлыг;
27.5.4.Бүсчилсэн хөгжлийн дэд хороо бүсчилсэн хөгжлийн
бодлого, бүс, орон нутгийн хөгжлийн асуудлыг;
27.5.5.Ёс зүйн дэд хороо гишүүний ёс зүй, сахилга,
хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны дэг сахиулах асуудлыг;
27.5.6.Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо
жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын асуудлыг;
27.5.7.Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо
өндөр технологи, үндэсний инновацыг дэмжих, хөгжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, цахим хөгжлийн бодлогын асуудлыг;
27.5.8.Соёл, спорт, залуучуудын дэд хороо соёл, урлаг,
түүх, соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого, нийтийн биеийн тамир, спортын асуудлыг;
27.5.9.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо Монгол
Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг;
27.5.10.Төсвийн зарлагын хяналтын дэд хороо улсын
болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг;
27.5.11.Тусгай хяналтын дэд хороо төрийн нууцын
хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг;
27.5.12.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын
дэд хороо гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг;
27.5.13.Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын
дэд хороо хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаа болон энэ зорилгоор явуулж байгаа тагнуулын болон цэргийн тагнуулын байгууллагад харьяалуулснаас бусад гүйцэтгэх ажил /мөрдөн шалгах нууц ажиллагаа/-ын талаарх хууль тогтоомжийн биелэлтийг;
27.5.14.Хүний эрхийн дэд хороо хүний эрх, эрх чөлөөний
баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын бодлогын асуудлыг;
27.5.15.Хүнс, хөдөө аж ахуйн дэд хороо хүнс, хөдөө аж
ахуйн бодлого, хөтөлбөр, хөдөө аж ахуйн хоршооны асуудлыг.”
4 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар
зүйлийн 17.1 дэх хэсгийн “10 дугаар сарын 01-ний” гэснийг “9 дүгээр сарын 15-ны” гэж, 22 дугаар зүйлийн 22.3.9 дэх заалтын “дүгнэлт болон тэдгээрийг биелүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо, улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн талаар дүн шинжилгээ хийлгэх” гэснийг “зөвлөмж гаргуулах” гэж, 22.4 дэх хэсгийн “дүгнэлт, дүн шинжилгээг” гэснийг “зөвлөмжийг” гэж, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн “25” гэснийг “32” гэж, 27 дугаар зүйлийн 27.5.11 дэх заалтын “тагнуул болон гүйцэтгэх” гэснийг “тагнуулын болон цэргийн тагнуулын байгууллагын гүйцэтгэх” гэж, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийн “Ёс зүй, дэгийн” гэснийг “Төрийн байгуулалтын” гэж, 46 дугаар зүйлийн 46.5.5 дахь заалтын “дүгнэлт” гэснийг “зөвлөмж” гэж, 48 дугаар зүйлийн 48.1.14 дэх заалтын “дүгнэлт, дүн шинжилгээ хийх” гэснийг “зөвлөмж гаргах” гэж, 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсгийн дугаарыг “4.9” гэж, 13 дугаар зүйлийн 13.5-13.7 дахь хэсгийн дугаарыг “13.6-13.8” гэж, 21 дүгээр зүйлийн 21.25 дахь хэсгийн дугаарыг “21.31” гэж, 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсгийн дугаарыг “39.5” гэж, 39.5 дахь хэсгийн дугаарыг “39.7” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар
зүйлийн 13.4 дэх хэсгийн “Зөвлөлийн хуралдаанд холбогдох албан тушаалтныг байлцуулж болно.” гэсэн хоёр дахь өгүүлбэрийг, 21 дүгээр зүйлийн 21.25 дахь хэсгийн “, санаатайгаар худал мэдээлэл өгсөн” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар
зүйлийн 22.6.1, 22.6.4-22.6.7 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.1, 23.4-23.7 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.5.23 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
8 дугаар зүйл.Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу 27
дугаар зүйлийн 27.3.5 дахь заалтын “Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын,” гэснийг, мөн зүйлийн 5 дахь заалт буюу 27 дугаар зүйлийн 27.5.13 дахь заалтыг, 4 дүгээр зүйл дэх 27 дугаар зүйлийн 27.5.11 дэх заалтын “тагнуулын болон цэргийн тагнуулын байгууллагын гүйцэтгэх” гэснийг тус тус 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.







