Журам шинэчлэн батлах тухай № 140
2024 оны 10 дугаар Улаанбаатар
сарын 23-ны өдөр Дугаар 140 хот
Журам шинэчлэн батлах тухай
Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 13.1.9-д заасныг
үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх
болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг ханган ажиллахыг Батлан хамгаалахын
сайд С.Бямбацогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Журам батлах тухай”
Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 144 дүгээр тогтоол, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 441 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.