Журам шинэчлэн батлах тухай № 139
2024 оны 10 дугаар Улаанбаатар
сарын 23-ны өдөр Дугаар 139 хот
Журам шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1,
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн зарцуулах, түүнд хяналт
тавих журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Хүүхэд оролцож амжилт гаргасан тохиолдолд сангаас шагнал урамшуулал олгох олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадмын жагсаалт”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2.Сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавьж
ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай”
Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 172 дугаар тогтоол, “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 139 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.“Хүүхдийн төлөө сан” (цаашид “Сан” гэх)-ийн хөрөнгийг
зарцуулах, түүнд хяналт тавихад энэ журмыг баримтална.
1.2.Сангийн үйл ажиллагаанд Засгийн газрын тусгай сангийн
тухай хууль, Төсвийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг удирдлага болгоно.
Хоёр.Сангийн удирдлага, зохион байгуулалт
2.1.Сангийн удирдлагыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал
эрхэлсэн Засгийн газрын гишүүн хэрэгжүүлнэ.
2.2.Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хүүхэд, гэр бүлийн
хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхэлнэ.
2.3.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага нь Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэхтэй холбогдуулан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.3.1.хуульд заасан эх үүсвэр тус бүрээр Сангийн орлогыг
төлөвлөх, түүнийг бүрдүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө, зарцуулалтын хуваарийг боловсруулж, батлуулан мөрдөх;
2.3.2.холбогдох хууль тогтоомж, энэ журамд заасны
дагуу хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын санхүүжилтээр дэмжих арга хэмжээг зохион байгуулж, гүйцэтгэлийг хангуулах, хяналт тавих;
2.3.3.энэ журамд заасан мөнгөн шагнал, дэмжлэгийг
журамд заасны дагуу шийдвэрлүүлж, олгох;
2.3.4.Сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаарх хууль
тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хандивын хөрөнгийг бүртгэх, ашиглах, хадгалах, Сангийн дансанд төвлөрүүлж, тогтвортой үйл ажиллагааг хангах;
2.3.5.хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн
соёл, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах;
2.3.6.Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, хандив, тусламж,
зарцуулалтын болон Сангаас санхүүжилт авсан төсөл, арга хэмжээний талаар мэдээллийн сан бүрдүүлэх;
2.3.7.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар
хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад энэ журмын 2.3.6-д заасан мэдээллийг ил тод, нээлттэй олон нийтэд мэдээлэх;
2.3.8.баталсан төсвийн хүрээнд үйл ажиллагааг
хэрэгжүүлж, гүйцэтгэлд хяналт тавих.
2.4.Мөнгөн бус хандив, тусламжийн хөрөнгийг зохих журмын
дагуу дуудлага худалдаагаар худалдах үйл ажиллагааг зохион байгуулж, орлогыг Санд төвлөрүүлнэ.
2.5.Автотээврийн тухай хуулийн 171.4-т заасны дагуу автотээврийн
хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлогыг Санд төвлөрүүлж, хагас, бүтэн жил тутам “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газартай тооцоо нийлж, акт үйлдэнэ.
Гурав.Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл,
арга хэмжээ
3.1.Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай
хуулийн 212.3-т заасан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.
3.2.Энэ журмын 3.1-д заасан арга хэмжээг санхүүжүүлэхдээ
хүүхэд хамгааллын үйлчилгээний болон төсвийн бусад байгууллагаас олгох санхүүжилттэй давхардуулан олгохгүй.
3.3.Төсвийн жил дамжин хэрэгжихээс бусад төсөл, арга хэмжээтэй
холбогдуулж Сангаас санхүүжилт олгосон шийдвэр нь тухайн төсвийн жилдээ хүчинтэй байна.
Дөрөв.Сангийн хөрөнгийн санхүүжилтээр хүүхдэд
зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих
4.1.Сангийн хөрөнгийн санхүүжилтээр дэмжих хүүхдэд зориулсан
бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнахтай холбогдох харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр
бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцүүлж энэ журам болон Засгийн газраас баталсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ыг баримтлан хэрэгжүүлнэ.
4.2.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212.3.1-д заасан
дэмжлэгийг дараах чиглэлээр үзүүлнэ:
4.2.1.хүүхдэд зориулсан барилга байгууламж шинээр
барих;
4.2.2.хүүхдэд зориулсан барилга байгууламжийг өргөтгөх,
шинэчлэх;
4.2.3.хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад
шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах.
4.3.Энэ журмын 4.2.1, 4.2.2-т заасан төсөл, арга хэмжээний санал
нь Засгийн газраас баталсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-д зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
4.3.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн
212.3.1-д заасан зориулалтын дагуу байх;
4.3.2.хүүхдийн хөгжил, хамгааллын талаарх төрийн
бодлогод нийцсэн байх;
4.3.3.тухайн орон нутгийн хүүхдийн хөгжлийн хэрэгцээ
шаардлагад нийцсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд аюулгүй, таатай зорчих орчныг бүрдүүлсэн байх;
4.3.4.бүтээн байгуулалт дуусаж, ашиглалтад орсны дараа
төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүтэц, орон тоо, үйл ажиллагааны болон ашиглалтын зардал, түүнийг санхүүжүүлэх эх үүсвэр, төсөвт үзүүлэх ачаалал зэрэг холбогдох судалгаа, тооцооллыг мэргэжлийн байгууллагаар гаргуулсан байх;
4.3.5.бүтээн байгуулалт дууссаны дараа төслийн
тогтвортой байдлыг хангаж, шаардлагатай санхүүжилтийг хариуцан ажиллах байгууллага, албан тушаалтны хүсэлтийг хавсаргасан байх;
4.3.6.эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан газрын
кадастрын зураг, газрын зөвшөөрөл авсан байх;
4.3.7.байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй,
хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн байх.
4.4.Энэ журмын 4.2.1, 4.2.2-т заасан төсөл, арга хэмжээний сонгон
шалгаруулалтыг дараах үе шат, цаглаврын дагуу зохион байгуулна:
4.4.1.“Хүүхдийн төлөө зөвлөл”-өөс жил бүрийн 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Сангийн хөрөнгийн санхүүжилтээр шинээр барьж байгуулах, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний саналыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ;
4.4.2.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан
төрийн захиргааны байгууллага нь төсөл, арга хэмжээний саналыг энэ журмын 4.3-т заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, шаардлага хангасан төсөл, арга хэмжээний саналыг жил бүрийн 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ;
4.4.3.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгж нь хүлээн авсан төсөл, арга хэмжээний саналыг Засгийн газраас баталсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ын 2.2.1-д заасны дагуу эрэмбэлэн дүгнэлт гаргаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанд жил бүрийн 06 дугаар сарын 01-ны өдрийн дотор танилцуулж, санал авна;
4.4.4.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн
Засгийн газрын гишүүн нь энэ журмын 4.4.3-т заасан саналыг харгалзан тухайн жилийн Төсвийн хуулийн төсөлд тусгуулах бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний саналыг нэгтгэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ.
4.5.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, эсхүл гишүүн
олон нийтийн санал, хэрэгцээ шаардлагад үндэслэн хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих санал гаргаж, хуралдаанаар хэлэлцүүлж болно.
4.6.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага энэ журмын 4.2.3-т заасан арга хэмжээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу зохион байгуулж, хэрэгжүүлнэ.
4.7.Энэ журмын 4.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхдээ тухайн
төсөл, арга хэмжээний талаар холбогдох этгээдээс нэмэлт мэдээлэл гаргуулах болон шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн мэргэжлийн багийг ажиллуулан дүгнэлт гаргуулж болно.
Тав.Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын
уралдаан тэмцээн, наадамд оролцож амжилт
гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах
5.1.Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн,
наадамд оролцож, амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулахад Засгийн газрын 2024 оны 139 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан жагсаалтыг баримталж, дараах журмаар олгоно:
5.1.1.хавсралтад заасан уралдаан тэмцээн, наадамд
амжилттай оролцож медаль хүртсэн, байр эзэлсэн хүүхдэд доор дурдсан мөнгөн шагналын хэмжээнээс энэ журмын 5.1.2-т заасан хувиар тооцож олгоно:
№ Уралдаан тэмцээний ангилал Спорт Cоёл, урлаг
Мөнгөн
шагналын
хэмжээ (сая.төг)
1. Тив, дэлхийн аварга шалгаруулах
уралдаан тэмцээн, наадам
Алт Гран-при 5.0
Мөнгө Тэргүүн байр 4.0
Хүрэл Дэд байр 3.0
2. Олон улсын аварга шалгаруулах
уралдаан тэмцээн, наадам
Алт Гран-при 3.0
Мөнгө Тэргүүн байр 2.0
Хүрэл Дэд байр 1.0
5.1.2.уралдаан тэмцээн, наадмын төрөлд оролцогчдын
тоо, зай, жин, өрсөлдөөний чанараас хамааран доор дурдсан хувиар мөнгөн шагнал олгоно: (оюуны спорт, роботик, хиймэл оюун ухаан, ур чадварын олимпиадад багийн төрлөөр оролцсон хүүхдийн тоог адилтган хамруулна.)
№ Тэмцээний ангилал
Жин, зай, төрөл тус бүрд оролцсон тамирчдын тоо
Олгох мөнгөн
шагналын
хувь Эрэгтэй Эмэгтэй
1.
Олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах уралдаан тэмцээн,
наадам
20-оос дээш 15-аас дээш 100
10-19 хүртэл 8-14 хүртэл 80
9-өөс доош 7-оос доош 60
5.1.3.багийн төрөлд медаль хүртсэн багийн гишүүн тус
бүрийн уралдаан тэмцээн, наадмын оролцооны статистикийг харгалзан доор дурдсан хувиар тооцож, мөнгөн шагнал олгоно:
Оролцогч Нийт оролцоонд хамаарах хувь Олгох мөнгөн шагнал хувь
Багийн гишүүн 50 буюу түүнээс дээш хувь 100
50 хүртэл хувь 50
5.1.4.тухайн уралдаан тэмцээн, наадам нь тамирчдын
нийлбэр дүнгээр амжилтыг тооцож медаль олгодог бол зөвхөн нийлбэр дүнгийн медалийн төрөлд мөнгөн шагнал олгоно.
5.2.Энэ журмын 5.1-д заасан жагсаалт нь Засгийн газраас
шагнаж урамшуулахаар заасан бусад журам, жагсаалттай давхцаж байгаа тохиолдолд мөнгөн шагналыг аль нэг журамд зааснаар давхардуулахгүйгээр олгоно.
5.3.Тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь
уралдаан тэмцээн, наадам дууссанаас хойш 30 хоногт багтаан энэ журамд заасан мөнгөн шагналын болзол хангасан хүүхдэд шагнал олгох хүсэлтийг дараах баримт бичгийн хамт хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ:
5.3.1.шагнал урамшуулал олгох тухай хүсэлт;
5.3.2.гадаад паспортын хуулбар;
5.3.3.амжилтыг гэрчилсэн дипломын хуулбар;
5.3.4.зохион байгуулагчийн албан ёсны цахим хаягт
байршуулсан амжилт гаргасныг нотлох протокол, баримт бичгийн хуулбар;
5.3.5.мөнгөн шагналыг шилжүүлэх банкны нэр, дансны
дугаар, хүлээн авагчийн нэр, регистрийн дугаар.
5.4.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага нь энэ журмын 5.3-т заасан баримт бичгийг хянаж, шаардлага хангасан гэж үзвэл хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, 30 хоногийн дотор шийдвэрлүүлнэ.
5.5.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага нь энэ журмын 5.1.1-д заасан нэг удаагийн мөнгөн шагналыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийн дагуу дараа улирлын эхний сард багтаан олгоно.
Зургаа.Сангийн хөрөнгөөр олон улс, тив, дэлхийн соёл, урлаг,
спортын уралдаан, тэмцээн, наадамд оролцох болзол
хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд
дэмжлэг үзүүлэх
6.1.Паралимп, Дифлимп, Тусгай Олимп болон олон улс, тив,
дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг уралдаан, тэмцээн, наадамд оролцоход нь жилд 1 удаа дэмжлэг үзүүлнэ.
6.2.Засгийн газрын 2024 оны 139 дүгээр тогтоолын 2 дугаар
хавсралтаар баталсан жагсаалтад заасан уралдаан тэмцээн, наадамд оролцож, амжилт гаргасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд энэ журмын 5.1.1-д заасан мөнгөн шагналыг олгоно.
6.3.Энэ журмын 6.1-д заасан дэмжлэг нь дараах төрөлтэй байна:
6.3.1.замын зардал;
6.3.2.тэмцээний хураамж;
6.3.3.олон улсад хүчинтэй эрүүл мэндийн даатгалын
хураамж;
6.3.4.бэлтгэл сургуулилтад шаардагдах хувцас хэрэгсэл,
тоног төхөөрөмж;
6.3.5.бэлтгэл хийх заал, байрны түрээсийн зардал.
6.4.Энэ журмын 6.3-т заасан дэмжлэгийг дараах хувь, хэмжээгээр
тооцож олгоно:
6.4.1.энэ журмын 6.3.1, 6.3.2, 6.3.3-т заасан зардал,
хураамжийг 100 хувь;
6.4.2.энэ журмын 6.4.1-д зааснаас бусад төрлийн
дэмжлэгийн 1 хүүхдэд ногдох нийт зардлын дээд хэмжээ 2.0 сая төгрөг, багийн төрөлд нэг гишүүнд ногдох зардлын дээд хэмжээ 1.0 сая төгрөгөөс хэтрэхгүй байна.
6.5.Тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага
нь энэ журмын 6.1-д заасан дэмжлэг авах болзол хангасан хүүхдэд дэмжлэг олгох хүсэлтийг дараах баримт бичгийн хамт тэмцээн зохион байгуулагдахаас 30-аас багагүй хоногийн өмнө хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ:
6.5.1.дэмжлэг хүсэж буй тухайн хүүхэд, эсхүл эцэг, эх,
асран хамгаалагчийн хүсэлт;
6.5.2.уралдаан, тэмцээний зохион байгуулагчийн албан
ёсны урилга, заавар, тухайн тэмцээний мэдээллийг байршуулсан албан ёсны цахим холбоос (линк);
6.5.3.уралдаан, тэмцээнд оролцуулах багийн
бүрэлдэхүүнийг баталсан тухай спортын холбооны шийдвэр;
6.5.4.оролцогч хүүхдийн төрсний гэрчилгээ, гадаад
паспортын хуулбар;
6.5.5.шаардагдах зардлын тооцоо (захиалгын хуудас,
нэхэмжлэх).
6.6.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага нь энэ журмын 6.5-д заасан баримт бичгийг хянаж, шаардлага хангасан хүсэлтийг 14 хоногийн дотор хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, шийдвэрлүүлнэ.
6.7.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага нь энэ журмын 6.3-т заасан дэмжлэгийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэр гарснаас хойш 14 хоногт багтаан олгоно.
6.8.Тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь
өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой тохиолдолд энэ журмын 6.5.2-6.5.4-т заасан баримт бичгийг тухайн хүүхдээс шаардахгүй.
Долоо.Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайлан,
тайланг олон нийтэд мэдээлэх
7.1.Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланг Засгийн газрын
тусгай сангийн тухай хуулийн 24.1-д заасны дагуу гаргаж, хүргүүлнэ.
7.2.Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын
тухай хуульд заасны дагуу аудит хийлгэж, дүгнэлт гаргуулна.
7.3.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага нь Сангийн хөрөнгийн зарцуулалтын жилийн эцсийн тайланг аудитын дүгнэлт, тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор байгууллагын шилэн данс, цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.
7.4.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага нь төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг сар бүрийн 02-ны өдрийн дотор харьяалагдах төсвийн төвлөрүүлэн захирагчид хүргүүлнэ.
7.5.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.2-т заасны
дагуу санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт байгууллагын цахим хуудас болон шилэн дансны нэгдсэн цахим хуудсаар дамжуулан хуульд заасан хугацаанд тогтмол мэдээлнэ.
Найм.Бусад
8.1.Сангийн талаар доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг
хориглоно:
8.1.1.сангийн хөрөнгийг бусдад барьцаалах, баталгаа
гаргах;
8.1.2.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн
212.3-т заасан арга хэмжээнээс бусад арга хэмжээнд дэмжлэг,
урамшуулал, тусламж, хандив олгох.
8.2.Сангийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулаагүй,
гэрээний үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тохиолдолд гэрээг цуцалж, үлдэгдэл санхүүжилтийг олгохгүй бөгөөд гэрээнд заасны дагуу зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгө, үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүйгээс бий болсон хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
8.3.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд Засгийн газрын тусгай
сангийн тухай хуулийн 27.1-д заасан хариуцлага хүлээлгэнэ.
8.4.Энэ журамд заасан баримт бичгийг хуурамчаар үйлдэж
бүрдүүлсэн бол учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
----о0о----
Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 139 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
№ Ангилал Оноосон нэр
1.
Спортын уралдаан, тэмцээний
төрөл
Тивийн аваргын спортын төрөл
Олон улсын олимпын хороо болон Азийн олимпын зөвлөлөөр хүлээн зөвшөөрөгдсөн спортын төрлийн олон улсын холбооноос зохион байгуулагддаг Азийн аварга шалгаруулах
тэмцээн (спортын бүх төрөл) Олон улсын олимпын хорооноос хүлээн
зөвшөөрөгдсөн олон улсын спортын холбооны зохион байгуулдаг шатар, даамны Азийн аварга шалгаруулах тэмцээн
Олимп, олон улсын тэмцээн
Олон улсын Паралимпын хороо, Олон улсын Дифлимпын хороо, Олон улсын Тусгай
Олимпын хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн спортын төрлийн олон улсын холбооноос зохион байгуулагддаг олимп, спортын уралдаан тэмцээн
Оюун ухааны
спортын тивийн
аварга
Оюун ухааны спортын Азийн аварга
шалгаруулах тэмцээн (жилд 1 удаа)
2.
Соёл,
урлагийн уралдаан наадмын
төрөл
Уран зураг
Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион
байгуулагддаг “NEAR” олон улсын хүүхдийн уран зургийн уралдаан (жилд 1 удаа) Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулагддаг “Цайны зам” олон улсын уран бичлэгийн уралдаан
Хөгжим, бүжиг
Бүгд Найрамдах Франц Улсад зохиогддог М.Магины нэрэмжит олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаан Бүгд Найрамдах Чех Улсад зохиогддог Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн
уралдаан Бүгд Найрамдах Чех Улсад зохиогддог Хираны нэрэмжит өсвөрийн морин хийлчдийн олон улсын уралдаан Бүгд Найрамдах Чех Улсын Усти над Лабем хотноо зохиогддог “Уран чадварлаг төгөлдөр хуурчдын уралдаан (Виртуозы фотрепианной музыки)” өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын уралдаан
Оросын Холбооны Улсын Красноярск хотноо зохиогддог “Найдвар (Надежда)” олон улсын хөгжмийн уралдаан
Монгол Улсад зохиогддог Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаан Оросын Холбооны Улсад зохиогддог
П.И.Чайковскийн нэрэмжит өсвөрийн
хөгжимчдийн олон улсын уралдаан Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотноо зохиогддог А.Дворжакийн нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаан Оросын Холбооны Улсад зохиогддог
П.И.Чайковскийн нэрэмжит Консерваториас зохион байгуулдаг үлээвэр, цохивор
хөгжимчдийн олон улсын уралдаан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохиогддог Луй Шпор утсан хөгжимчдийн олон улсын уралдаан Оросын Холбооны Улсад зохиогддог
С.Рахманиновын нэрэмжит төгөлдөр хуурчдын олон улсын уралдаан Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо зохиогддог өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын уралдаан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохиогддог Антон Рубинштейны нэрэмжит олон улсын хөгжмийн уралдаан Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохиогддог сонгодог бүжгийн олон улсын уралдаан
Цирк
Монакогийн Вант Улсын Монте-Карлод
зохиогддог дэлхийн өсвөрийн циркчдийн их наадам Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ухань хотод зохиогддог олон улсын өсвөрийн циркчдийн уралдаан Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотод зохиогддог өсвөрийн циркчдийн уралдаан
----о0о----











