Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(1354)
— 396 —

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай № 15

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 17-ны өдөр Дугаар 15 хот

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх

асуудлын тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4

дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар

дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн

хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

2/“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах

тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл,

Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4/“Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны

стратегийн баримт бичиг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/“Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит

чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6/“Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит

чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд,

Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар

Төрийн мэдээлэл · 2025 · № 9 (1354)396-р хуудас