Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(1354)
— 383 —

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай № 14

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 17-ны өдөр Дугаар 14 хот

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын

цаглавар батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх

хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы

хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар”-ыг хавсралтаар баталсугай.

2.“Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы

хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар”-ын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Байнгын хороодын дарга нарт, мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Улсын Их Хурлын Тамгын газар /Б.Баасандорж/-т тус тус даалгасугай.

3.Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы

хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусгуулах саналаа 2025 оны хаврын ээлжит чуулган завсарлахаас ажлын 10 өдрийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхийг Байнгын, дэд хороонд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 14 дүгээр

тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД ХИЙХ
ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЦАГЛАВАР

д/д Хяналт шалгалтын хэлбэр Хяналт шалгалтын чиглэл

3 дугаар сар 4 дүгээр сар 5 дугаар сар 6 дугаар сар

7

дугаар

сар

3 дахь

7 хоног

4 дэх

7 хоног

1 дэх

7 хоног

2 дахь

7 хоног

3 дахь

7 хоног

4 дэх

7 хоног

1 дэх

7 хоног

2 дахь

7 хоног

3 дахь

7 хоног

4 дэх

7 хоног

1 дэх

7 хоног

2 дахь

7 хоног

3 дахь

7 хоног

4 дэх

7 хоног

1 дэх

7 хоног

1

Аж

үйлдвэржилтийн

бодлогын

байнгын хороо

Хууль

тогтоомжийн

биелэлтийг

хянан

шалгах

Аж үйлдвэржилтийн бодлогын

байнгын хорооны 2024 оны 01

дүгээр тогтоолоор байгуулсан

хянан шалгах ажлын хэсгийн

санал, дүгнэлтийг хэлэлцэх.

Аж үйлдвэржилтийн бодлогын

байнгын хорооны 2024 оны 02

дугаар тогтоолоор байгуулсан

хянан шалгах ажлын хэсгийн

санал, дүгнэлтийг хэлэлцэх.

Аж үйлдвэржилтийн бодлогын

байнгын хорооны 2024 оны 05

дугаар тогтоолоор байгуулсан

хянан шалгах ажлын хэсгийн

санал, дүгнэлтийг хэлэлцэх.

Аж үйлдвэржилтийн бодлогын

байнгын хорооны 2024 оны 08

дугаар тогтоолоор байгуулсан

хянан шалгах ажлын хэсгийн

санал, дүгнэлтийг хэлэлцэх.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг

дэмжих тухай хуулийн хэрэгжилт

болон жижиг, дунд үйлдвэрийг

хөгжүүлэх сангийн эх үүсвэрийн

бүрдүүлэлт, зээл олголт, эргэн

төлөлт, зээлийн хэрэгжилт, үр

дүнгийн талаарх мэдээллийг

шалган судлах, холбогдох санал,

дүгнэлт гаргах, шийдвэрийн

төсөл боловсруулах үүрэг бүхий

ажлын хэсгийн санал, дүгнэлтийг

хэлэлцэх.

2

Байгаль орчин,

хүнс, хөдөө аж

ахуйн байнгын

хороо

Хууль

тогтоомжийн

биелэлтийг

хянан

шалгах

Байнгын хорооны эрхлэх

асуудлын хүрээнд жижиг, дунд

үйлдвэрийг хөгжүүлэх сангаас

олгосон зээл, зээлийн эргэн

төлөлт, хэрэгжилт, үр дүнтэй

танилцаж, санал, дүгнэлт гаргах

үүрэг бүхий ажлын хэсгийн санал,

дүгнэлтийг хэлэлцэх.

3

Боловсрол,

соёл, шинжлэх

ухаан, спортын

байнгын хороо

Хууль

тогтоомжийн

биелэлтийг

хянан

шалгах

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын байнгын хорооны

2024 оны 01 дүгээр тогтоолоор

байгуулсан ажлын хэсгийн санал,

дүгнэлтийг хэлэлцэх.

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын байнгын хорооны

2024 оны 02 дугаар тогтоолоор

байгуулсан ажлын хэсгийн санал,

дүгнэлтийг хэлэлцэх.

4

Инновац,

цахим

бодлогын

байнгын хороо

Хууль

тогтоомжийн

биелэлтийн

үр дагаварт

үнэлгээ хийх

Инновацийн тухай хуулийн

биелэлтийн үр дагаварт хийсэн

үнэлгээг хэлэлцэх.

Тайлан,

илтгэл,

мэдээлэл

хэлэлцэх

Инновац, цахим бодлогын

байнгын хорооны эрхлэх

асуудлын хүрээнд хамаарах

байгууллагуудын тайланг сонсох.

Монгол шуудан ХК-ийн үйл

ажиллагаа, үндэсний хэмжээний

шуудан, түгээлтийн сүлжээг

үр ашигтай ашиглах талаар

мэдээлэл сонсох.

Улсын Их Хурлын 2024 оны 01

дүгээр сарын 12-ны өдрийн “Хууль

баталсантай холбогдуулан авах

арга хэмжээний тухай” 05 дугаар

тогтоолын биелэлтийн талаар

холбогдох байгууллагуудын

мэдээлэл сонсох.

Нийтийн мэдээллийн ил

тод байдлын тухай хуулийн

хэрэгжилтийн хүрээнд

Нийслэлийн төр, захиргааны

байгууллагуудын мэдээлэл

сонсох.

5

Нийгмийн

бодлогын

байнгын хороо

Тайлан,

илтгэл,

мэдээлэл

хэлэлцэх

Эрүүл мэндийн даатгалын

үндэсний зөвлөлийн 2024 оны

үйл ажиллагааны тайланг

хэлэлцэх.

Нийгмийн даатгалын үндэсний

зөвлөлийн 2024 оны үйл

ажиллагааны тайланг хэлэлцэх.

6

Төрийн

байгуулалтын

байнгын хороо

Тайлан,

илтгэл,

мэдээлэл

хэлэлцэх

Төрийн албаны зөвлөлийн 2024

оны тайланг хэлэлцэх.

Олон нийтийн радио, телевизийн

Үндэсний зөвлөлийн үйл

ажиллагааны тайланг хэлэлцэх.

Монгол Улсыг хөгжүүлэх таван

жилийн үндсэн чиглэл, Засгийн

газрын үйл ажиллагааны

хөтөлбөрийн гүйцэтгэлийн явцын

тайланг Улсын хөгжлийн жилийн

төлөвлөгөөний гүйцэтгэлийн

тайлантай нэгтгэн хэлэлцэх.

7 Төсвийн

байнгын хороо

Тайлан,

илтгэл,

мэдээлэл

хэлэлцэх

Төрийн аудитын байгууллагын

2024 оны үйл ажиллагааны

тайланг хэлэлцэх.

Төрийн санхүү, төсвийн хараат

бус хяналтыг хэрэгжүүлэх

хүрээнд Төрийн аудитын тухай

хуулийн 33.2-т заасны дагуу

төрийн аудитын байгууллагаас

гүйцэтгэсэн аудитын тайлангийн

дүгнэлт, зөвлөмж, түүний

биелэлтийн талаарх тайланг

тухай бүр хэлэлцэх.

Засгийн газрын өрийн

удирдлагын дунд хугацааны

стратегийн баримт бичгийн

биелэлтийн тайланг хэлэлцэх.

Төсвийн тогтвортой байдлын

зөвлөлийн 2024 оны тайланг

хэлэлцэх.

Төсвийн

биелэлтийг

хянан

шалгах

Монгол Улсын 2024 оны нэгдсэн

төсвийн гүйцэтгэл, Засгийн

газрын 2024 оны санхүүгийн

нэгдсэн тайланг хэлэлцэх.

8 Хууль зүйн

байнгын хороо

Тайлан,

илтгэл,

мэдээлэл

хэлэлцэх

Эрүү шүүлтээс урьдчилан

сэргийлэх асуудал эрхэлсэн

Хүний эрхийн Үндэсний

Комиссын гишүүний Эрүү

шүүлтээс урьдчилан сэргийлэх

үйл ажиллагааны тайланг

хэлэлцэх.

Монгол Улс дахь хүний эрх, эрх

чөлөөний байдлын талаарх

Хүний эрхийн Үндэсний

Комиссын илтгэлийг хэлэлцэх.

Олон Улсын гэрээний тухай

хуулийн 8.1.1-д заасан олон

улсын гэрээний биелэлтийн

талаарх Засгийн газрын тайланг

хэлэлцэх.

Эмэгтэйчүүдийг алагчилах

бүх хэлбэрийг устгах тухай

конвенцийн биелэлтийн талаарх

Монгол Улсын ээлжит тайланг

тухай бүр хэлэлцэх.

9 Эдийн засгийн

байнгын хороо

Тайлан,

илтгэл,

мэдээлэл

хэлэлцэх

Монголбанкны санхүүгийн

2024 оны тайлан, түүнд хийсэн

аудитын тайлан болон Хяналтын

зөвлөлийн санал, зөвлөмжийг

хэлэлцэх.

Банкны үйл ажиллагаанаас

бусад санхүүгийн үйлчилгээг

зохицуулах, хянахтай холбогдсон

хууль тогтоомжийн биелэлтийн

талаарх Санхүүгийн зохицуулах

хорооны 2024 оны тайланг

хэлэлцэх.

Үндэсний статистикийн хорооны

2024 оны үйл ажиллагааны

тайланг хэлэлцэх.

10

Тогтвортой

хөгжлийн

зорилгын дэд

хороо

Хууль

тогтоомжийн

биелэлтийг

хянан

шалгах

Монгол Улсын Тогтвортой

хөгжлийн зорилгын хэрэгжилт,

биелэлтийн талаар мэдээлэл авч,

илтгэл сонсох.

Уур амьсгалын өөрчлөлтийн

чиглэлээр явуулж буй бодлого,

хөтөлбөр, арга хэмжээний

хэрэгжилтийн талаар мэдээлэл

авч, илтгэл сонсох.

11

Улсын Их

Хурал дахь

Монгол Ардын

намын бүлэг

Хяналт

шалгалтын

бусад

асуудал

Улсын Их Хурлын 2023 оны 06

дугаар сарын 30-ны өдрийн

“Авлигатай тэмцэх үндэсний

хөтөлбөр батлах тухай” 59 дүгээр

тогтоолын биелэлт

Нийслэл Улаанбаатар хотын

замын хөдөлгөөний түгжрэлийг

бууруулах, гэр хорооллыг орон

сууцжуулах тухай хуулийн

биелэлтийн үр дагаварт хийсэн

үнэлгээний тайлан

Хууль тогтоомжийн биелэлтийг

хянан шалгах

Хууль тогтоомжийн биелэлтийн үр

дагаварт үнэлгээ хийх

Тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх

Төсвийн биелэлтийг хянан шалгах

Хяналт шалгалтын бусад асуудал

«Төрийн мэдээлэл» № 9, 390-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 9, 391-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 9, 392-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 9, 393-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 9, 394-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 9, 395-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 9 (1354)383–395-р хуудас