Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(1353)
— 364 —

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай № 22

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 23-ны өдөр Дугаар 22 хот

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их

Хурлын тогтоолын хавсралтад

өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх

хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай”

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын хөгжлийн 2025 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”-ийн 2.1.1.2, 2.1.1.3, 2.1.1.4, 2.1.1.5 дахь заалтын, мөн тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний “Төсөл, арга хэмжээ” баганын 2.3.2.4 дэх хэсгийн “Шинэ” гэснийг тус тус хассугай.

2.Энэ тогтоолыг Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт,

хөгжлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
«Төрийн мэдээлэл» № 8, 365-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 8 (1353)364–365-р хуудас