“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай № 21
2025 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 23-ны өдөр Дугаар 21 хот
“Монгол Улсын Засгийн газрын
2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын
хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх
хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны
хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 1.3.1.1, 1.3.1.2, 3.3.2.7, 3.3.3.36 дахь заалтын “Шинэ” гэснийг тус тус хассугай.
2.Энэ тогтоолыг Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт,
хөгжлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.