Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлт
1 дүгээр зүйл
Банкны зорилго нь олон намын тогтолцоо бүхий ардчилал, олон
ургалч үзэл, зах зээлийн эдийн засгийн зарчмуудыг баримталж амьдралд хэрэгжүүлж буй Төв болон Зүүн Европын орнуудын эдийн засагт хөгжил дэвшил rapгaх, сэргээн босгох үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, тэдгээрийн зах зээлийн баримжаат нзэлттэй эдийн засагт шилжих түүнчлэн хувийн болон аж ахуйн үйл ажиллагааны санаачилгыг дэмжин хөгжүүлэхэд туслахад оршино. Банкны зорилгыг түүнчлэн ижил төстэй нөхцөлөөр (i) Монгол Улс; (ii) Газрын дундад тэнгисийн Өмнөд болон Зүүн бүсийн гишүүн орнууд; ба (iii) Сахарын цөлийн өмнөд болон түүнээс урагш орших Африкийн гишүүн орнууд; (ii) болон (iii)-ын хувьд нийт саналын эрхтэй гишүүдийн дөрөвний гурваас доошгүйг төлөөлсөн Захирагч нарын гуравны xoёpooc доошгүй саналаар хэрэгжүүлж болно. Үүний дагуу энэхүү Хэлэлцээрт ба түүний хавсралтуудад “Төв ба Зүүн Европын орнууд”, “Төв ба Зүүн Европын орнууд", “хүлээн авагч орон (буюу орнууд)” гэж заасан аливаа заалт нь Монгол Улс болон Газрын дундад тэнгисийн Өмнөд болон Зүүн бүсийн орнууд, түүнчлэн Сахарын цөлийн өмнөд болон түүнээс урагш орших Африкийн орнуудад нэгэн адил хамаарна.
12 дугаар зүйл
1. Банкны санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор хөрөнгийн зохистой харьцааны хэмжүүрүүдэд тохирох хязгаарлалтыг Захирлуудын зөвлөл тогтоон мөрдөнө.