Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 49
(1345)
— 4664 —

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт

ЦӨМИЙН МАТЕРИАЛЫГ БИЕЧЛЭН ХАМГААЛАХ ТУХАЙ
КОНВЕНЦЫН 2005 ОНЫ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

1. 1979 оны 10 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан “Цөмийн

материалыг биечлэн хамгаалах тухай конвенц” (цаашид “конвенц” гэх)-ийн нэрийг “Цөмийн байгууламж болон цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц” хэмээн өөрчлөв.

2.Энэхүү конвенцын Удиртгал хэсгийг дараах бичвэрээр өөрчлөв.

Үүнд:

ЭНЭХҮҮ КОНВЕНЦОД ОРОЛЦОГЧ УЛСУУД,

Цөмийн энергийг энхийн зорилгоор хөгжүүлж, ашиглах бүх улсын

эрх болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашигласнаас бий болох бодит ашиг тусыг хүртэхэд чиглэсэн тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрч,

Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах олон улсын хамтын

ажиллагааг дэмжих, энэ чиглэлээр цөмийн технологийг дамжуулах шаардлагатай байгаад итгэж,

Үндэсний болон олон улсын аюулгүй байдал, олон нийтийн

аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалахад цөмийн материалыг биечлэн хамгаалах нь амин чухал ач холбогдолтойг анхаарч,

Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах, улс орнуудын

хоорондын найрсаг, сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжихийг эрхэмлэсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн зорилго, зарчмыг анхааралдаа авч,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 2 дугаар зүйлийн 4

дэх хэсэгт “Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн нь олон улсын харилцаандаа аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, эсхүл улс төрийн тусгаар тогтнолын эсрэг хүчээр сүрдүүлэх болон хүч хэрэглэх, түүнчлэн Нэгдсэн Үндэстний зорилгод харшлах аливаа бусад үйлдлийг цээрлэнэ” гэж заасныг харгалзаж,

Ерөнхий Ассамблейн 1994 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн

49/60 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан Олон улсын терроризмыг устгах арга хэмжээний тухай тунхаглалыг эргэн санаж,

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
Төрийн мэдээлэл · 2024 · № 49 (1345)4664-р хуудас