Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 49
(1345)
— 4644 —

Баталгааны тухай хэлэлцээрийн бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол

GOV/INF/276/Mod.1 2006 оны 2 дугаар сарын 21-ний өдөр

БАТАЛГААНЫ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН БАГА ХЭМЖЭЭНИЙ
ЦӨМИЙН МАТЕРИАЛЫН ШИНЭЧИЛСЭН ПРОТОКОЛ

IMFCIRC/153 (Corr.) баримт бичигт үндэслэн батлагдсан

баталгааны тухай хэлэлцээрийн стандарт текст нь 1974 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн GOV/INF/276 (цаашид “иж бүрэн баталгааны тухай хэлэлцээр” гэнэ) баримт бичгийн хавсралт А-д хэвлэгдсэн. INFCIRC/153 (Corr.) баримт бичигт тодорхойлогдсон бага хэмжээний цөмийн материалтай, эсхүл цөмийн материалгүй болон цөмийн

байгууламжид цөмийн материалгүй байсан улстай байгуулах хэлэлцээрийн протоколын стандарт текстийг GOV/INF/276 баримт бичгийн Хавсралт B-д заасан. Тус протокол нь нийтэд “Бага хэмжээний цөмийн материалын протокол” (БХЦМП) гэж нэрлэгддэг. БХЦМП-ын зорилго нь иж бүрэн баталгааны тухай хэлэлцээрт заасан нарийвчилсан журмын хэрэгжилтийг тэдгээр шалгуур үзүүлэлтүүдийг тухайн улс хангах хүртэл хугацаанд түр түдгэлзүүлэхэд оршино. Ерөнхий Захирал 2005 оны 5 дугаар сарын 13-ны өдөр

Удирдах зөвлөлд хийсэн GOV/2005/33 дугаартай тайландаа БХЦМП-ын хязгаарлалтууд нь баталгааны тогтолцоог бэхжүүлэх хүчин чармайлттай зөрчилдөж байгааг онцолсон. Удирдах зөвлөлөөс БХЦМП-ын одоогийн хувилбар нь баталгааны тогтолцоонд сул тал үүсгэж байгааг хүлээн зөвшөөрч, БХЦМП-ыг Агентлагийн баталгааны тогтолцооны нэгэн хэсэг хэмээн хэвээр үлдээн, GOV/2005/33 баримт бичгийн 7 дугаар зүйлд заасны дагуу БХЦМП-ын стандарт текст болон шалгуур үзүүлэлтийг өөрчлөх нь зүйтэй хэмээн 2005 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн, Удирдах зөвлөл цаашид зөвхөн шинэчлэн найруулсан стандарт текстэд үндэслэсэн БХЦМП-ыг баталгаажуулах шийдвэр гаргасан.

GOV/2005/33 баримт бичгийн 7 дугаар зүйлд оруулсан өөрчлөлтөд:

(i) Байгуулагдахаар төлөвлөгдсөн, эсхүл үйл ажиллагаа явуулж буй байгууламжтай улс орон БХЦМП байгуулах боломжгүй байх; (ii) Улсууд цөмийн материалын анхны тайлангаа гаргаж өгөх, загварын мэдээллийг урьдчилан Удирдах зөвлөлийн GOV/2554/Att.2/Rev.2 баримт бичигт нийцүүлэн мэдүүлэх шаардлагатай; (iii) Хяналт шалгалт хийх боломжоор хангах тухай заасан байна.

БХЦМП-ын шинэчлэн найруулсан стандарт текстийг энэхүү

баримтад хавсаргав.

--------оОо--------

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ХАВСРАЛТ В
GOV/INF/276 БАРИМТ БИЧГИЙН ХАВСРАЛТ А-Д ҮНДЭСЛЭН БАТАЛСАН
ХЭЛЭЛЦЭЭРИЙН НЭМЭЛТ ПРОТОКОЛЫН БАГА ХЭМЖЭЭНИЙ
ЦӨМИЙН МАТЕРИАЛЫН ШИНЭЧИЛСЭН ПРОТОКОЛ

................................улс (цаашид “………………” гэх) болон Олон улсын атомын энергийн агентлаг (“Агентлаг” гэх) нар нь дараах зүйлсийг хэлэлцэн тохиролцов.

I. (1) …......................болох хүртэл:

(i) Өөрийн нутаг дэвсгэр дээр, эсхүл

өөрийн харьяалах газар нутагт, эсхүл хяналтад нь байдаг аливаа нутаг дэвсгэр дээрх энхийн зориулалттай цөмийн үйл ажиллагаанд ашиглах цөмийн материал нь Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх

гэрээтэй холбогдуулан........................

улс болон Агентлаг нарын хооронд байгуулсан Баталгаа хэрэглэх тухай хэлэлцээр (цаашид “Хэлэлцээр” гэх)-ийн 36 дугаар зүйлд тухайн төрлийн

материалын хувьд заасан хязгаараас хэтэрсэн хэмжээтэй цөмийн материал болох, эсхүл

(b) Тодорхойлолт хэсэгт тодорхойлсон байгууламжийг барих, эсхүл барих зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн бол

32-38, 40, 48, 49, 59, 61, 67, 68, 70, 72-76, 82, 84-90, 94 болон 95 дугаар зүйлээс бусад Хэлэлцээрийн II дугаар хэсгийн зүйл, заалтуудын хэрэгжилтийг түдгэлзүүлнэ.

(2) Хэлэлцээрийн 33 дугаар зүйлийн (a) болон (b) хэсгийн дагуу тайлагнах мэдээллүүдийг нэгтгэж, жил бүр тайлангаар хүргүүлэх, мөн шаардлагатай бол 33 дугаар зүйлийн (c) хэсэгт заасан цөмийн материалын импорт болон экспорттой холбоотой тайланг жил бүр хүргүүлнэ.

(3) ........................... улс нь Хэлэлцээрийн 38 дугаар зүйлд заасан Нэмэлт хэлцлүүдийг тухай бүр цаг алдалгүй байгуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор: (a) Өөрийн нутаг дэвсгэр дээр, өөрийн харьяалах газар

нутагт, эсхүл хяналтад нь байдаг аливаа нутаг дэвсгэр дээрх (1) хэсэгт тодорхойлсон хязгаараас хэтэрсэн хэмжээтэй энхийн зориулалттай

цөмийн үйл ажиллагаанд ашиглах цөмийн материалыг Агентлагт урьдчилан, хангалттай хэмжээнд мэдэгдэх; эсхүл

(b) Байгууламж барих, эсхүл барих зөвшөөрөл олгох шийдвэр гарсан даруйд Агентлагт мэдэгдэх;

аль түрүүнд үүссэн нөхцөлийг мэдэгдэнэ.

II.Энэхүү протоколд …......................Улс болон Агентлагийн

төлөөлөгчид гарын үсэг зурах бөгөөд тус протокол нь Хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдөр хүчин төгөлдөр болно.

Төрийн мэдээлэл · 2024 · № 49 (1345)4644–4646-р хуудас