Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 49
(1345)
— 4587 —

Журам шинэчлэн батлах тухай № 168

2024 оны 04 дүгээр Улаанбаатар

сарын 24-ний өдөр Дугаар 168 хот

Журам шинэчлэн батлах тухай

Өрийн удирдлагын тухай хуулийн 281.7-д заасныг үндэслэн

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх

журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ журмыг хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг

дарга нарт, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай”

Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 199 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 168 дугаар тогтоолын хавсралт

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАХ,
АРИЛЖААЛАХ, МЭДЭЭЛЭХ ЖУРАМ

Нэг.Ерөнхий зүйл

1.1.А ймаг, нийслэлийн Засаг дарга дотоодын зах зээлд, нийслэлийн

Засаг дарга олон улсын зах зээлд үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх, түүнтэй холбогдон үүсэх харилцаанд энэ журмыг баримтална.

1.2.Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэхэд

Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэ журмыг дагаж мөрдөнө.

Хоёр.Үнэт цаас гаргахад тавигдах ерөнхий шаардлага

2.1.Өрийн удирдлагын тухай хуулийн 281.1-д заасан зориулалтаар

аймаг, нийслэлээс үндэсний мөнгөн тэмдэгтээр дотоодын зах зээлд, нийслэлээс Засгийн газрын өрийн баталгаатайгаар олон улсын зах зээлд үнэт цаас (цаашид “үнэт цаас” гэх) гаргаж болно.

2.2.Өрийн удирдлагын тухай хуулийн 281.2-т заасны дагуу аймаг,

нийслэлийн нэрийн өмнөөс үнэт цаас гаргагчийн чиг үүргийг аймаг, нийслэлийн Засаг дарга (цаашид “үнэт цаас гаргагч” гэх) хэрэгжүүлнэ.

2.3.Үнэт цаас гаргахад Өрийн удирдлагын тухай хуулийн 19.1-д

заасныг удирдлага болгож, мөн хуулийн 281.3, 281.6-д заасан шаардлагыг бүрэн хангасан байна.

2.4.Үнэт цаас гаргагч нь тодорхой төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх,

эсхүл өмнө гаргасан үнэт цаасаа дахин санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргах саналаа тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн зохих шийдвэрийг гаргуулна.

2.5.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ журмын 2.4-т заасан

саналыг дэмжсэн шийдвэр гаргасан тохиолдолд үнэт цаас гаргагч нь Төсвийн тухай хуулийн 8.4.4-т заасан хугацаанаас ажлын 20-оос доошгүй

хоногийн өмнө санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дүгнэлт гаргуулахаар дараах баримт бичгийн бүрдлийг хангаж хүргүүлнэ:

2.5.1.үнэт цаас гаргах, арилжаалах тухай дүгнэлт

гаргуулахыг хүссэн албан бичиг;

2.5.2.үнэт цаасны арилжааны хэлбэр (олон нийтэд санал

болгох, эсхүл нийтэд санал болгохгүйгээр хаалттай хүрээнд), үнэт цаасны нөхцөл (хэмжээ, хүүгийн хувь, хугацаа), зах зээлийн судалгаа болон үнэт цаасны эргэн төлөлтийг хийх нарийвчилсан хуваарь, эх үүсвэрийн талаарх танилцуулга;

2.5.3.үнэт цаас гаргах үйлчилгээний хураамж, арилжааны

шимтгэл болон үнэт цаас гаргахтай холбогдсон бусад зардлыг хүүгийн болон үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хамт Төсвийн тухай хуулийн 57.2-т заасан шаардлагыг баримтлан аймаг, нийслэлийн төсвийн төсөлд тусгахаар тооцоолсон талаарх баримт бичиг;

2.5.4.үнэт цаасны хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга

хэмжээний жагсаалт болон танилцуулга;

2.5.5.энэ журмын 2.5.4-т заасан төсөл, арга хэмжээ

нь Өрийн удирдлагын тухай хуулийн 281.3-т заасан шаардлагыг тус тус хангаж байгааг нотлох баримт бичиг;

2.5.6.тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын үнэт цаас гаргахыг дэмжсэн шийдвэр;

2.5.7.дүгнэлт гаргахад шаардлагатай бусад баримт бичиг.

2.6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага нь энэ журмын 2.5-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор Өрийн удирдлагын тухай хуулийн 16.2-т заасан дүгнэлтийг гаргах бөгөөд энэхүү дүгнэлт нь Өрийн удирдлагын тухай хуулийн 281.6.4-т заасан шаардлагыг хангасан байна.

2.7.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага дүгнэлтийг гаргахдаа дараах үндэслэл байвал шаардлага хангаагүй гэж үзнэ:

2.7.1.тухайн зориулалт бүхий үнэт цаасны арилжаагаар

үүссэн өрийг буцаан төлөх чадавх бага, эрсдэл маш өндөр, үнэт цаас гаргахтай холбоотой зардал өндөр гэж үзсэн;

2.7.2.аль нэг талд давуу байдал бий болгохуйц, Үнэт

цаасны зах зээлийн тухай хуулийн 78, 80 дугаар зүйлд зааснаар дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох боломж бүрдсэн, зах зээлийг урвуулан ашиглах нөхцөл үүсэх магадлалтай гэж үзсэн;

2.7.3.энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангаагүй.

2.8.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын үнэт цаас гаргах шийдвэрийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан хязгаар болон хуульд заасан нөхцөл, шаардлага, шалгуур үзүүлэлтэд нийцсэн гэж дүгнэсэн тохиолдолд тухайн жилийн төсвийн төслийг Засгийн газарт өргөн мэдүүлэхээс өмнө Засгийн газраар хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.

2.9.Энэ журмын 2.5.2, 2.5.3, 2.5.4-т заасан арилжааны хэлбэр,

үнэт цаасны нөхцөл, үнэт цаас гаргах зардал болон санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг өөрчлөх тохиолдолд мөн журмын 2.6-д заасан дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, мөн журмын 2.8-д заасны дагуу Засгийн газраар шийдвэрлүүлнэ.

2.10.Үнэт цаас гаргагч нь Засгийн газраас зөвшөөрөл авсны

үндсэн дээр үнэт цаас гаргах бөгөөд энэ журмын 2.5.3-т заасан үнэт цаас гаргах зардал, эргэн төлөлтийн тооцооллын дагуу аймаг, нийслэлийн төсөвт тусгаснаар үнэт цаас гаргах шийдвэрийг Өрийн удирдлагын тухай хуулийн 19.1-д заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

Гурав.Аймаг, нийслэлээс дотоод зах зээлд

үнэт цаас гаргах, арилжаалах

3.1.Аймаг, нийслэл нь дотоодын зах зээлд үнэт цаас (цаашид

“дотоод үнэт цаас” гэх) гаргахдаа холбогдох хууль болон энэ журамд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр Өрийн удирдлагын тухай хуулийн 281.1-д заасны дагуу үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр гаргана.

3.2.Үнэт цаас гаргагч нь дотоод үнэт цаасыг нийтэд санал болгон

арилжаалах бол Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 9.18-д заасан журмын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.28-д заасан этгээд (цаашид “арилжаа эрхлэгч” гэх)-тэй гэрээ байгуулсны үндсэн дээр арилжаална.

3.3.Үнэт цаас гаргагч нь дотоод үнэт цаасыг хаалттай хүрээнд

гаргах бол Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69.2-т заасан

мэргэжлийн холбоотой гэрээ байгуулж, бүртгүүлсний үндсэн дээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.3-т заасан биржийн бус зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдад арилжаална.

3.4.Үнэт цаас гаргагч нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл

ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдтэй гэрээ байгуулсны үндсэн дээр дотоод үнэт цаасыг хадгалуулах бөгөөд тус этгээд нь төлбөрийн болон тооцооны үйл ажиллагааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 51.1.2-т заасны дагуу эрхэлнэ.

3.5.Үнэт цаас гаргагч нь Санхүүгийн зохицуулах хорооны тусгай

зөвшөөрөлтэй андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдтэй үйлчилгээний хөлсийг боломжит хамгийн бага хэмжээнд байх нөхцөлийг тусган гэрээ байгуулсны үндсэн дээр хамтран ажиллаж болно.

3.6.Үнэт цаас гаргагч дотоод үнэт цаасны арилжааны мэдэгдлийг

холбогдох хууль, журмын дагуу бэлтгэн арилжаа эрхлэгчээр дамжуулан олон нийтэд, эсхүл мэргэжлийн хөрөнгө оруулагчдад арилжаа явагдах өдрөөс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө мэдээлнэ.

3.7.Арилжаа эрхлэгч арилжаанд оролцогчдын дотоод үнэт цаас

худалдах, худалдан авах саналыг өөрийн цахим системээр хүлээн авч дотоод үнэт цаасны арилжааг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулах бөгөөд тухайн арилжааны хэлцлийн мэдээллийг энэ журмын 3.4-т заасан этгээдэд болон үнэт цаас гаргагчид хүргүүлнэ.

3.8.Үнэт цаас гаргагч арилжаа эрхлэгчээс дотоод үнэт цаасны

анхдагч зах зээлийн арилжааны мэдээлэл, судалгаа, үр дүнгийн талаарх холбогдох мэдээллийг арилжааны дараа гаргуулан авч, ажлын гурван өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.9.Үнэт цаас гаргагч дангаараа, эсхүл үйлчилгээ үзүүлэгч

талуудын мэдээлэл, санал, зөвлөмжид үндэслэн дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд оролцогчдыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу зах зээлийг урвуулан ашигласан, эсхүл үндэслэлгүй өндөр хүүгийн санал ирүүлсэн гэж үзсэн бол саналыг цуцлах эрхтэй.

3.10.Үнэт цаас гаргагч дотоод үнэт цаасны арилжааг цуцалсан

тохиолдолд үнэт цаасны мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороо болон энэ журмын 3.4-т заасан этгээдэд мэдэгдэж, бүртгэлээс хасуулах, арилжааг цуцалсан үндэслэл, тайлбарыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон олон нийтэд тухайн өдөртөө багтаан мэдээлнэ.

3.11.Дотоод үнэт цаасны арилжааны нарийвчилсан үйл ажиллагааг

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомж болон энэ журамд заасан Санхүүгийн зохицуулах хороо, мэргэжлийн холбоо, арилжаа эрхлэгч болон мөн журмын 3.4-т заасан этгээдтэй байгуулсан гэрээний хүрээнд зохицуулна.

Дөрөв.Нийслэлээс гадаад үнэт

цаас гаргах, арилжаалах

4.1.Нийслэлээс олон улсын зах зээлд үнэт цаас (цаашид “гадаад

үнэт цаас” гэх) гаргахдаа холбогдох хууль болон энэ журамд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр Засгийн газрын өрийн баталгаатайгаар гаргана.

4.2.Нийслэл нь энэ журмын 4.1-д заасан хүрээнд Монгол Улсын

тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн гадаад үнэт цаас гаргах бол олон улсын хөрөнгийн зах зээлийн холбооноос баталсан зарчимд нийцүүлнэ.

4.3.Гадаад үнэт цаасанд Засгийн газрын өрийн баталгаа гаргах

үйл ажиллагааг Өрийн удирдлагын тухай хуулийн 35.10-д заасан Засгийн газраас баталсан “Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээ, түүнд тавигдах шаардлага, авлага барагдуулах журам”-ын дагуу зохицуулна.

4.4.Нийслэл нь гадаад үнэт цаасыг гаргах, арилжаалах,

хугацаанаас өмнө худалдан авах бэлтгэл ажлыг хангахдаа тухайн гадаад зах зээлийн эрх зүйн зохицуулалт, дүрэм, журмыг судалсан байна.

4.5.Үнэт цаас гаргагч нь энэ журмын 2.10-д заасан шийдвэр

гарснаар гадаад үнэт цаасны арилжааны бэлтгэл ажлыг хангах, үнэт цаас гаргахад үйлчилгээ үзүүлэх талуудыг сонгон шалгаруулах, зуучлагч банк, санхүүгийн байгууллага болон холбогдох талуудтай харилцах, хөрөнгө оруулагчидтай уулзалт хийх, шаардлагатай бусад бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг доор дурдсан талуудын төлөөллийг оролцуулан байгуулж, ажиллуулна:

4.5.1.Монгол Улсын Сангийн яам;

4.5.2.Нийслэлийн Засаг даргын Тамгын газар;

4.5.3.зөвшилцсөний үндсэн дээр Монголбанк;

4.5.4.шаардлагатай бусад байгууллага.

4.6.Ажлын хэсэг нь гадаад үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг хангах,

арилжаалах үйлчилгээ үзүүлэх талуудыг энэ журамд заасны дагуу үнэлж, уг үнэлгээнд үндэслэн Нийслэлийн Засаг дарга сонгон шалгарсан үнэт цаас гаргахад үйлчилгээ үзүүлэгчтэй гэрээ байгуулна.

4.7.Нийслэлийн гадаад үнэт цаас гаргахад үйлчилгээ үзүүлэх

дараах талуудыг сонгон шалгаруулж болно:

4.7.1.андеррайтер, хөрөнгө оруулалтын банк;

4.7.2.дотоодын болон олон улсын хуулийн фирм;

4.7.3.зээлжих зэрэглэл тогтоогч агентлаг;

4.7.4.төлбөр тооцооны агент, хэвлэлийн агент, бүртгэлийн

агент, бусад агент;

4.7.5.санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага;

4.7.6.шаардлагатай бусад хуулийн этгээд.

4.8.Энэ журмын 4.7.1-д заасан талыг сонгохдоо мөн журмын 1

дүгээр хавсралтад заасан үнэлгээний хуудасны дагуу үнэлнэ.

4.9.Энэ журмын 4.7.2-т заасан талыг сонгохдоо мөн журмын 2

дугаар хавсралтад заасан үнэлгээний хуудасны дагуу үнэлнэ.

4.10.Энэ журмын 4.7.1-4.7.2-т заасан талуудын үйлчилгээнд

үнэлгээ хийхдээ тухайн байгууллагын өмнө гүйцэтгэсэн нийт ажлын туршлага, үйлчилгээний чанарыг нэмэлтээр харгалзан үзэж болно.

4.11.Энэ журмын 4.6-д заасан гэрээнд шаардлагатай тохиолдолд

гадаад үнэт цаас гаргах бэлтгэл ажил эхлэхээс үнэт цаасны эргэн төлөлтийн хугацаа дуусгавар болох хүртэл тухайн үйлчилгээг үзүүлэх талаар тусгаж болно.

4.12.Нийслэл нь энэ журмын 4.6-д заасан гэрээг байгуулснаар

үйлчилгээ үзүүлэгч талуудтай үнэт цаас гаргах нөхцөлийг тохиролцоно.

4.13.Нийслэл нь гадаад үнэт цаас гаргахад шаардагдах баримт

бичгийг холбогдох төрийн байгууллагуудаас хүсэлт гаргасны үндсэн дээр авч болно.

4.14.Хөрөнгө оруулагч нартай хийх гадаад үнэт цаасны

сурталчилгаа буюу Роудшоуг цахим болон биет хэлбэрээр хийж болох

бөгөөд үйл ажиллагааны зардлыг боломжит хамгийн бага түвшинд байлгах санаачилга гарган ажиллана.

4.15.Гадаад үнэт цаасны нөхцөлөөс шалтгаалан түүний

хуваарилалтыг энэ журмын 4.7.1-д заасан андеррайтер хийх бөгөөд ажлын хэсэг уг хуваарилалтад санал өгч болно.

4.16.Нийслэл гадаад үнэт цаас гаргах, арилжаалах үйл явцад үнэт

цаасны хүүгийн түвшинд сөргөөр нөлөөлөх дотоодын үйл явдал, эсхүл олон улсын санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлээс хамааран арилжааг хойшлуулж, эсхүл зогсоож болно.

4.17.Энэ журмын 4.16-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд

үнэт цаасны үйлчилгээний төлбөрийг хэрхэн тооцох талаар үйлчилгээ үзүүлэгч талуудтай байгуулсан гэрээнд нэмэлтээр тусгана.

Тав.Үнэт цаасны арилжааг мэдээлэх,

хяналт тавих

5.1.Арилжаа эрхлэгч мэдээллийн ил тод байдлыг ханган өөрийн

цахим сүлжээгээр дамжуулан арилжааны хуваарь болон үр дүнг холбогдох хууль, журмын дагуу олон нийтэд мэдээлнэ.

5.2.Үнэт цаас гаргагч нь үнэт цаас арилжаалан бүрдүүлсэн эх

үүсвэрийг үнэт цаас гаргагчийн төрийн сан дах тусгай дансанд байршуулж, зөвхөн энэ журмын 2.8, 2.10-д заасны дагуу Засгийн газрын зөвшөөрсөн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан төсөл, арга хэмжээг

санхүүжүүлэх бөгөөд зарцуулалтын талаарх тайланг олон нийтэд ил тод байлгана.

5.3.Үнэт цаас гаргагч үнэт цаасны гаргалтын мэдээлэл, эргэн

төлөлтийн мэдээлэл болон үнэт цаас арилжаалан бүрдүүлсэн эх үүсвэрийн зарцуулалтын талаарх мэдээллийг нэгтгэн улирал тутам, шаардлагатай тохиолдолд тухай бүр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад Өрийн удирдлагын тухай хуулийн 19.9, 19.10-д заасан хугацаанд ирүүлнэ.

5.4.Үнэт цаас гаргах ажиллагаанд Үнэт цаасны зах зээлийн тухай

хууль болон холбогдох бусад хуульд зааснаас гадна дараах байдлаар хяналт тавина:

5.4.1.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

шаардлагатай тохиолдолд үнэт цаасны өрийн үйлчилгээний гүйцэтгэл, төсөөлөлтэй танилцах, үнэт цаас гаргагчийн тайланг хэлэлцэх, зохих чиглэл, даалгавар өгөх;

5.4.2.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллага үнэт цаас гаргагчийн төлбөрийн чадвар, орлогын төлөвлөгөөний биелэлтэд тухай бүр хяналт тавих, шаардлагатай мэдээллийг гаргуулах, зохих чиглэл, зөвлөмж өгөх;

5.4.3.Санхүүгийн зохицуулах хороо нь дотоод үнэт

цаасны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаатай холбоотой журмын хэрэгжилт, арилжаанд оролцогчдын эрх ашиг болон үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаа, санхүүгийн өнөөгийн болон ирээдүйн төлөв, эрсдэл, ил тод байдалд холбогдох хуулийн дагуу тухай бүр хяналт тавих, шаардлагатай мэдээллийг гаргуулах, шийдвэрлэх, зөвлөмж өгөх.

5.5.Гадаад үнэт цаасны эргэн төлөлтөд энэ журмын 4.3-т заасан

журмын дагуу холбогдох хяналтыг тавина.

Зургаа.Бусад

6.1.Үнэт цаас гаргагч нь үнэт цаас эзэмшигчтэй харилцан

тохиролцсоны дагуу хугацаанаас өмнө буцаан худалдан авах арга хэмжээг хэрэгжүүлж болох бөгөөд буцаан худалдан авах зардлыг боломжит бага хэмжээнд байх зарчмыг баримтална.

6.2.Үнэт цаас гаргагч болон арилжаа эрхлэгч нь нийтэд санал

болгосон, эсхүл хаалттай хүрээнд арилжиж буй үнэт цаасанд хөрөнгө оруулагчдын ирүүлсэн саналын мэдээллийг арилжааны хуваарилалт хийх хүртэлх хугацаанд хуульд заасны дагуу эрх бүхий төрийн байгууллагад мэдээлэх, зохих шийдвэр гаргуулах, санал авахаас бусад тохиолдолд нууцална.

6.3.Энэ журмын 4.5-д заасан үйлчилгээ үзүүлэх талууд болон

дотоод үнэт цаасанд оролцогч талууд үйлчилгээний гэрээний хэрэгжилтийг хангаагүй, эсхүл гэрээний хэрэгжилтийг хангахдаа алдаа гаргасан, гэрээний үүргээ зөрчсөн нь үнэт цаас гаргах, арилжаалах үйл ажиллагаанд хамтран ажиллахгүй байх үндэслэл болно.

6.4.Үнэт цаас гаргах, арилжаалах үйл явцад энэ журмын 4.5-д

заасан Ажлын хэсэг болон бусад байгууллага нь үнэт цаас гаргахтай холбоотой мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах, задруулах, нийтэд ил болгосон тохиолдолд эрх бүхий албан тушаалтан болон бусад буруутай этгээдэд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

---о0о---

“Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах,

мэдээлэх журам”-ын 1 дүгээр хавсралт

АНДЕРРАЙТЕР, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНЫ ҮНЭЛГЭЭНИЙ
ХУУДАС

Үнэлэх үзүүлэлт Санал Оноо/Дүн

1.Үнэт цаас гаргах зөвлөгөө

Валют

Хугацаа

Өрийн эргэн төлөлтийн хуваарьтай зохицсон байдал

Санал болгож буй хүүгийн хэмжээний зохистой байдал

Үнэ тогтоосон аргачлал

Үйлчилгээний төлбөр

Андеррайтинг хийх эсэх

Үнэт цаас гаргах хугацааны зөвлөмж

Танилцуулгын чанар, агуулга

2.Өрийн зохицуулалтын санал (шаардлагатай

тохиолдолд)

Өрийн зохицуулалт хийж байсан туршлага

Өрийн зохицуулалтын саналын чанар

Техникийн үнэлгээ

Үнийн стратегийн чанар

Өрийн багцтай нийцэж байгаа эсэх

Өрийн удирдлагын багийн хүчин чадал

Олон улстай хамтран ажилласан туршлага (ижил түвшний эрсдэлийн үнэлгээтэй орон нутаг, Засгийн газар)

Өрийн зохицуулалтыг ахлан ажиллаж байсан

туршлага

Франчайзын чанар

Найдвартай байдал

3.Хүчин чадал

Санал болгож буй хөрөнгө оруулагчид

Роудшоу хийсэн туршлага

Төлөвлөсөн уулзалт хурлууд

Олон улсын үнэлгээ

Олон улстай хамтран ажилласан туршлага

Төв: орон нутгийн, бүс нутгийн, олон улсын түвшинд ажилласан туршлага

4.Зээл болон макро судалгаа

Улс, эсхүл бүс нутгийг хамарсан байдал

5.Эрсдэл үүрэх чадвар

Нийслэлийн гадаад үнэт цаасыг анхдагч зах зээлд гаргах чадвар

Нийслэлийн гадаад үнэт цаасны хоёрдогч зах зээлийн эргэц

Дотоодын зах зээл дээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа

6. Харилцаа

Засгийн газрын нөхцөл байдлыг тогтмол судалсан байдал

Засгийн газрын нөхцөл байдлыг судалсан хугацаа

Шинэлэг байдал

Өмнө нь өрийн зохицуулалтыг ахлан ажиллаж байсан туршлага

Бусад үйлчилгээ

Итгэл даах чадвар

Нийт дүн

*Үзүүлэлт тус бүрийг 1-5 оноогоор үнэлэх бөгөөд 1 хамгийн бага, 5 хамгийн их гэсэн утгатайгаар үнэлнэ.

“Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах,

мэдээлэх журам”-ын 2 дугаар хавсралт

ХУУЛИЙН ФИРМИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС

Үнэлэх үзүүлэлт Санал Оноо/Дүн

Үйлчилгээний төлбөр

Шуурхай байдал

Шинэлэг байдал

Хамтран ажиллаж байсан олон улсын туршлага

Хүний нөөцийн чадвар

Нийт дүн

*Үзүүлэлт тус бүрийг 1-5 оноогоор үнэлэх бөгөөд 1 хамгийн бага, 5 хамгийн их гэсэн утгатайгаар үнэлнэ.

----о0о----

«Төрийн мэдээлэл» № 49, 4599-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 49, 4600-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 49, 4601-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 49, 4602-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 49, 4603-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 49, 4604-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 49, 4605-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 49, 4606-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 49, 4607-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 49, 4608-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 49, 4609-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 49, 4610-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 49, 4611-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2024 · № 49 (1345)4587–4611-р хуудас