Журам батлах тухай № 160
2024 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 17-ны өдөр Дугаар 160 хот
Журам батлах тухай
Төрийн албаны тухай хуулийн 19.1, Гадаадын иргэний эрх зүйн
байдлын тухай хуулийн 41.14, 41.18-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам, нэмэгдлийн хэмжээ”-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллагын албан хаагчид нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, цаашид жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарт тус тус даалгасугай.
Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 160 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Төрийн албаны тухай хууль болон Гадаадын иргэний эрх зүйн
байдлын тухай хуульд заасны дагуу Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид “Гадаадын иргэн, харьяатын байгууллага” гэх)-ын албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, түүний нэмэгдэл олгоход энэ журмыг баримтална.
Хоёр.Албан хаагчид албан тушаалын ангилал, зэрэглэл,
зэрэг дэвийн нэмэгдэл олгох
2.1.Гадаадын иргэн, харьяатын байгууллагын албан тушаал нь
доор дурдсан албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэвтэй байна:
Албан тушаал
Албан
тушаалын ангилал
Албан
тушаалын зэрэглэл
Албан
тушаалын зэрэг дэв
Агентлагийн дарга Тэргүүн түшмэл ТТ-1
-Тэргүүн зэрэг -Дэд зэрэг -Гутгаар зэрэг -Дөтгөөр зэрэг
Агентлагийн газрын дарга Эрхэлсэн түшмэл ТТ-3
-Тэргүүн зэрэг -Дэд зэрэг -Гутгаар зэрэг -Дөтгөөр зэрэг
Хилийн боомт, орон нутаг дахь газрын дарга, агентлагийн
хэлтсийн дарга
Ахлах түшмэл
-Тэргүүн зэрэг -Дэд зэрэг -Гутгаар зэрэг -Дөтгөөр зэрэг
Хилийн боомт, орон нутаг дахь хэлтсийн дарга ТТ-5
-Тэргүүн зэрэг -Дэд зэрэг -Гутгаар зэрэг -Дөтгөөр зэрэг
Агентлагийн хяналтын
улсын ахлах байцаагч, ахлах мэргэжилтэн, түүнтэй адилтгах албан тушаал
Дэс
түшмэл
-Тэргүүн зэрэг -Дэд зэрэг -Гутгаар зэрэг -Дөтгөөр зэрэг
Агентлагийн хяналтын улсын
байцаагч, мэргэжилтэн, түүнтэй адилтгах албан тушаал
-Тэргүүн зэрэг -Дэд зэрэг -Гутгаар зэрэг -Дөтгөөр зэрэг
Хилийн боомт, орон нутаг дахь газрын хяналтын улсын ахлах байцаагч, ахлах мэргэжилтэн, түүнтэй адилтгах албан тушаал
Хилийн боомт, орон нутаг дахь газар, хэлтсийн хяналтын улсын байцаагч, мэргэжилтэн, түүнтэй адилтгах албан тушаал
-Тэргүүн зэрэг -Дэд зэрэг -Гутгаар зэрэг -Дөтгөөр зэрэг
2.2.Гадаадын иргэн, харьяатын байгууллагын албан хаагчид
албан тушаалын зэрэг дэв олгохтой холбогдсон харилцааг зохицуулахдаа төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг баримтална.
2.3.Төрийн тусгай албан хаагчид цол, зэрэг дэвийн нэмэгдлийг
давхардуулан олгохгүй.
----о0о----
Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 160 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Төрийн албаны тухай хууль болон Гадаадын иргэний эрх зүйн
байдлын тухай хуульд заасны дагуу Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид “Гадаадын иргэн, харьяатын байгууллага” гэх)-ын албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоход энэ журмыг баримтална.
Хоёр.Албан ажлын онцгой нөхцөлийн
нэмэгдэл олгох
2.1.Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн албан
хаагчийн албан тушаалын цалингаас доор дурдсан хувиар тооцож, сар тутам олгоно:
№ Албан тушаал Албан тушаалын сарын
үндсэн цалингаас бодох хувь
1. Байгууллагын дарга, төв, орон нутаг дахь газар, хэлтсийн дарга 30
2.
Төв, орон нутаг дахь нэгжийн
хяналтын улсын ахлах байцаагч, ахлах мэргэжилтэн, хяналтын улсын байцаагч, мэргэжилтэн
25
3. Бусад төрийн тусгай албан хаагчид 20
2.2.Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн албан
хаагчийг өвчтэй, чөлөөтэй байх хугацаанд нь олгохгүй.
Гурав.Төрийн алба хаасан хугацааны
нэмэгдэл олгох
3.1.Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохдоо төрийн
захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмыг баримтална.
3.2.Төрийн алба хаасан хугацааг тогтоохдоо Гадаадын иргэний
эрх зүйн байдлын тухай хуулийн 41.20-д заасны дагуу Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчийн тухайн байгууллагад ажилласан нэг жилийг нэг жил гурван сар ажилласанд тооцно.
Дөрөв.Цолны нэмэгдэл олгох
4.1.Цолны нэмэгдлийг тухайн албан хаагчийн албан тушаалын
цалингаас доор дурдсан хувиар тооцож, сар бүр олгоно:
№ Цолны нэр Албан тушаалын сарын
үндсэн цалингаас бодох хувь
1. Тэргүүн зөвлөх 40
2. Эрхэлсэн зөвлөх 38
3. Ахлах зөвлөх 36
4. Зөвлөх 34
4.2.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41.16-д
заасны дагуу Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад тэргүүн зөвлөх цолыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.
4.3.Тэргүүн зөвлөхөөс бусад цол олгох журмыг Гадаадын иргэний
асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
4.4.Төрийн тусгай албан хаагчид цол, зэрэг дэвийн нэмэгдлийг
давхардуулан олгохгүй.
Тав.Мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох
5.1.Албан хаагчийн эзэмшсэн мэдлэг, ур чадвар, мэргэшлийн
түвшин, алба хаасан хугацаанд нийцүүлэн мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоно.
5.2.Албан хаагчийн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг тухайн албан
хаагчийн албан тушаалын үндсэн цалингаас дараах хувиар тооцож, сар бүр олгоно:
№ Мэргэшлийн зэрэг Албан тушаалын сарын
үндсэн цалингаас бодох хувь
1. I зэрэг 20
2. II зэрэг 15
3. III зэрэг 10
5.3.Гадаадын иргэн, харьяатын байгууллагын албан хаагчид
мэргэшлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлтийг албан тушаалын зэрэглэл, ажил үүргийн онцлогтой уялдуулан байгууллагын дарга батална.
----о0о----




