Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 49
(1345)
— 4552 —

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2024 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 13-ны өдөр хот

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ
/ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн

найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“2 дугаар зүйл.Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион

байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны

өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
«Төрийн мэдээлэл» № 49, 4553-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2024 · № 49 (1345)4552–4553-р хуудас