Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(1225)
— 2070 —

Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 03-ны өдөр хот

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн

9.3.7 дахь заалтын “иргэний үнэмлэхийн болон регистрийн” гэснийг, мөн зүйлийн 9.3.8 дахь заалтын “иргэний үнэмлэх болон регистрийн” гэснийг “иргэний бүртгэлийн” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд

нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 27 (1225)2070-р хуудас