Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1343)
— 4237 —

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2024 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 21-ний өдөр хот

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цөмийн энергийн тухай хуульд доор дурдсан

агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг:

“4.2.Гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн

түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно.”

2/5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг:

“5.5.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан төрийн эзэмшлийн хувь,

хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, эдгээрийг хослуулах зэрэг үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох хувилбарыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөрөөр тогтоож болно.”

3/8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт:

“8.1.4.энэ хуулийн 5.4, 5.5-д заасан төрийн эзэмшлийн

хувь, хэмжээг өөрөөр тогтоох болон энэ хуулийн 5.5-д заасан хувилбараар орлуулах эсэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачилгаар шийдвэрлэх.”

4/9 дүгээр зүйлийн 9.1.9, 9.1.10 дахь заалт:

“9.1.9.энэ хуулийн 5.4, 5.5-д заасан төрийн эзэмшлийн

хувь, хэмжээг өөрөөр тогтоох болон энэ хуулийн 5.5-д заасан хувилбараар орлуулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

9.1.10.цацраг идэвхт ашигт малтмалын ордын талбайн

хил заагийг тогтоох.”

5/201 дүгээр зүйл:

“201 дүгээр зүйл.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

201.1.Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай

зөвшөөрөл эзэмшигч болон цацраг идэвхт ашигт малтмал экспортолсон этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна.

201.2.Энэ хуулийн 201.1-д заасан төлбөр төлөгчийн экспортолсон,

өөрийн хэрэгцээнд ашигласан, дотоодод худалдсан цацраг идэвхт ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан тооцно.

201.3.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг цацраг идэвхт

ашигт малтмалын борлуулалтын үнэлгээний 5 хувиар ногдуулна.

201.4.Энэ хуулийн 201.3-т заасан үндсэн хувь дээр цацраг идэвхт

ашигт малтмалын зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно:

Бүтээгдэхүүний

нэр төрөл

Хэмжих

нэгж

Жишиж үнэлэх бүтээгдэхүүн

Зах зээлийн үнийн түвшин

/ам.доллароор/

Үндсэн хувь дээр

нэмж ногдуулах хувь

Уран фунт Ураны хүдрийн баяжмал

(ураны исэл

U308)

0-50 хүртэл 0.00

50-60 хүртэл 1.00

60-70 хүртэл 2.00

70-80 хүртэл 3.00

80-90 хүртэл 4.00

90-100 хүртэл 5.00

100-110 хүртэл 6.00

110-120 хүртэл 7.00

120-130 хүртэл 8.00

130 ба түүнээс дээш 9.00

201.5.Энэ хуулийн 5.5-д заасны дагуу цацраг идэвхт ашигт

малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг энэ хуулийн 5.2, 5.3-т зааснаас өөрөөр тогтоосон бол төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж болно.

201.6.Энэ хуулийн 201.5-д заасан ашигт малтмалын нөөц

ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг тухайн ордын онцлог, цацраг идэвхт ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшнийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.

201.7.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох,

төлбөр ногдуулах, тайлагнах, төлөхөд Ашигт малтмалын тухай хуулийн 47.6-д заасны дагуу Засгийн газраас баталсан журмыг баримтална.

201.8.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын

явцад туршилтын журмаар олборлосон цацраг идэвхт ашигт малтмалын төрөл, тоо, хэмжээг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр худалдан борлуулж болох бөгөөд бүртгүүлсэн мэдээллийг татварын байгууллагад тухай бүр хүргүүлж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нэгэн адил төлж, тайлагнана.

201.9.Цацраг идэвхт ашигт малтмалын борлуулалтын үнэлгээний

үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг Засгийн газар нийтэд зарлана.

201.10.Төлбөр төлөгч цацраг идэвхт ашигт малтмал худалдсан,

худалдахаар ачуулсан тухай бүр татварын хууль тогтоомжид заасан төлбөрийн баримт үйлдэх бөгөөд уг төлбөрийн баримтад цацраг идэвхт ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнг тусгасан байна.

201.11.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай

хуулийн 48.7.3-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор татварын албанд тус тус тайлагнана.

201.12.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд борлуулсан

бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ.”

6/28 дугаар зүйлийн 28.2.11 дэх заалт:

“28.2.11.цацраг идэвхт ашигт малтмалыг хүдэр хэлбэрээр

экспортлохгүй байх;”

7/30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэг:

“30.4.Улсын Их Хурал энэ хуулийн 5.5-д заасны дагуу тусгай

зөвшөөрөл эзэмшигч компанийн төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх шийдвэрийг гаргасан тохиолдолд компанийн энгийн хувьцааг давуу эрхийн хувьцаанд хөрвүүлж болно.”

8/34 дүгээр зүйлийн 34.3-34.8 дахь хэсэг:

“34.3.Энэ хуулийн 15.2.1, 15.2.2-т заасан үйл ажиллагаа

эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүдрийн олборлолт, баяжуулалт, боловсруулалт, туршилтын үйл ажиллагаанаас үүссэн цацраг идэвхт хаягдлын менежментийг бүрэн гүйцэтгэж, олон улсын болон үндэсний дүрэм, журам, заавар, стандартад заасны дагуу аюулгүй булшлах үүрэгтэй.

34.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цацраг идэвхт ашигт малтмал

ашиглах үйл ажиллагаанд дараах шаардлагыг биелүүлнэ:

34.4.1.цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүнийг

хэрэгжүүлэх төлөвлөгөө, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулан мөрдөх, шаардлагатай тохиолдолд гүйцэтгэлийг олон улсын хөндлөнгийн

шинжээчээр хянуулах;

34.4.2.үйл ажиллагааны явцад гарсан осол, зөрчлийн

талаар цөмийн болон цацрагийн хяналтын асуудал хариуцсан төрийн байгууллага, онцгой байдал, тагнуул, цагдаагийн байгууллагад даруй мэдээлэх, ослын хор уршгийг арилгах, аюулгүй болгох арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлэх;

34.4.3.Цөмийн энергийн комиссоос баталсан

хөтөлбөрийн дагуу цацрагтай ажиллагчийг цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны сургалтад хамруулах.

34.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт,

нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагын санхүүгийн хэрэгсэл ашиглах, эсхүл Монголбанкан дахь валютын тусгай дансанд байршуулах бөгөөд гагцхүү зориулалтын дагуу ашиглана.

34.6.Энэ хуулийн 34.5-д заасан мөнгөн хөрөнгийг тооцоолох,

байршуулах журмыг Засгийн газар батална.

34.7.Энэ хуулийн 15.2.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч

нь уурхай, үйлдвэр эхлэхээс өмнө уурхайн хаалтын төлөвлөгөөг боловсруулж, 5 жил тутам шинэчлэн цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулах бөгөөд уурхай, үйлдвэрийг хаахаас 5-аас доошгүй жилийн өмнө хаалтын төлөвлөгөөг эцэслэн батлуулна.

34.8.Энэ хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай

зөвшөөрөл эзэмшигч нь улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын нөхөн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу улсын төсөвт төлнө.”

2 дугаар зүйл.Цөмийн энергийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн

12.9 дэх хэсгийн “улсын ерөнхий” гэсний дараа “байцаагч, эсхүл ахлах” гэж, 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн “төлнө” гэсний өмнө “ногдуулан тайлагнаж, төсөвт” гэж, 28 дугаар зүйлийн 28.6.4 дэх заалтын “35.5,” гэсний дараа “35.11,” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Цөмийн энергийн тухай хуулийн дараах хэсэг,

заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг:

“12.2.Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч,

улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид “улсын байцаагч” гэх/-ийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.5-д заасны дагуу олгож, цуцална.”

2/30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалт:

“30.1.1.тогтворжуулах татварын орчныг тогтоох;”

4 дүгээр зүйл.Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн

18.9.2 дахь заалтын “1-3” гэснийг “3” гэж, 20 дугаар зүйлийн 20.3.2 дахь заалтын “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд” гэснийг “энэ хуулийн 201 дүгээр зүйлд” гэж, 28 дугаар зүйлийн 28.2.11 дэх заалтын дугаарыг “28.2.12” гэж, мөн зүйлийн 28.6.4 дэх заалтын “47.1, 47.5, 47.6, 48.7-48.10-т” гэснийг “48.7, 48.8-д” гэж, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “10” гэснийг “20” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Цөмийн энергийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн

12.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН

᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠑᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠴᠥᠮ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠨᠧᠷᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ

ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠴᠥᠮ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠨᠧᠷᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ

ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ:

᠑/᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠔᠂᠒᠂ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠢᠳᠡᠪᢈᠢᠲᠦ ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠴᠥᠮ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠦᠯᠡᠰᠢ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠪᠠᠷ

ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠳᠠᠮᠵᠢᠨ ᠥᠩᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠪᠤᠯᠠᠰᠢᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃»

᠒/᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠕᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠒᠂ ᠕᠂᠓ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠵᠡᠮᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠪᠢ᠂ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ

ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠣᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠬᠤᠪᠢᠶᠠᠬᠤ᠂ ᠲᠥᠷᠦ ᠢ᠋ᠢᠨ ᠡᠵᠡᠮᠰᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠷᠦᠯ ᠢ᠋

ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠡᠳᠡᢉᠡᠷ ᠢ᠋ ᠬᠣᠣᠰᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠡᠷᢉᠡ ᠦᠷ ᠡ ᠥᢉᢉᠦᢉᠡᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠶᠢᠯᠦᠩᢈᠢ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠨᠣᠭᠳᠠᠬᠤ ᠬᠤᠪᠢᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ

ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃»

᠓/᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠑᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

«᠘᠂᠑᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠔᠂ ᠕᠂᠕ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠵᠡᠮᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠪᠢ᠂ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠕᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠪᠢᠯᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠣᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠡᠰᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢉᠦᠨ

ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ᠃»

᠔/᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠑᠂᠙᠂ ᠙᠂᠑᠂᠑᠐ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

«᠙᠂᠑᠂᠙᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠔᠂ ᠕᠂᠕ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠵᠡᠮᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠪᠢ᠂ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠕᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠪᠢᠯᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠣᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;

Moehgo& Folo_ oa HeolI

᠙᠂᠑᠂᠑᠐᠂ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠢᠳᠡᠪᢈᠢᠲᠦ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠣᠷᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠯᠢ ᠵᠠᠭᠠᠭ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠃»

᠕/᠒᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ:

«᠒᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ

᠒᠐᠑᠂᠑᠂ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠢᠳᠡᠪᢈᠢᠲᠦ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠢᠳᠡᠪᢈᠢᠲᠦ

ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠡᠻᠰᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠒᠐᠑᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐᠑᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠻᠰᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ᠂

ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠳ᠋ᠤ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠰᠠᠨ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠢᠳᠡᠪᢈᠢᠲᠦ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ

ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠤᠮᠳᠠᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ

ᠲᠡᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠠᠳᠠᠯᠢ ᠲᠥᠰ ᠲᠡᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨ ᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ᠃

᠒᠐᠑᠂᠓᠂ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠢᠳᠡᠪᢈᠢᠲᠦ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠕ ᠬᠤᠪᠢ ᠪᠠᠷ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠒᠐᠑᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐᠑᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠤᠪᠢ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠢᠳᠡᠪᢈᠢᠲᠦ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠦᠨ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠰᠦᠯᠲᠡ ᠡᠴᠡ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠴᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᠵᠦ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ:

ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋

ᠨᠡᠷ ᠡ ᠲᠥᠷᠦᠯ

ᢈᠡᠮᠵᠢᢈᠦ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠵᠢᠱᠢᠵᠦ ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ

ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ

ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠦᠪᠰᠢᠨ

/ᠠᠮᠠ᠂ᠳ᠋ᠣᠯᠯᠠᠷ ᠢ᠋ᠶᠠᠷ/

ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠤᠪᠢ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠨᠡᠮᠡᠵᠦ

ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠤᠪᠢ

ᠦᠷᠠᠨ ᠹᠦᠨᠲ ᠦᠷᠠᠨ ᠤ᠋ ᢈᠥᠳᠡᠷ ᠦ᠋ᠨ

ᠪᠠᠶᠠᠵᠢᠮᠠᠯ ᠦᠷᠠᠨ ᠤ᠋ ᠢᠰᠦᠯ

U308)(

᠐᠆ ᠕᠐ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠐᠂᠐᠐

᠕᠐᠆ ᠖᠐ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠑᠂᠐

᠖᠐᠆ ᠗᠐ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠒᠂᠐᠐

᠗᠐᠆ ᠘᠐ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠓᠂᠐᠐

᠘᠐᠆ ᠙᠐ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠔᠂᠐᠐

᠙᠐᠆ ᠑᠐᠐ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠕᠂᠐᠐

᠑᠐᠐᠆ ᠑᠑᠐ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠖᠂᠐᠐

᠑᠑᠐᠆ ᠑᠒᠐ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠗᠂᠐᠐

᠑᠒᠐᠆ ᠑᠓᠐ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠘᠂᠐᠐

᠑᠓᠐ ᠪᠠ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠙᠂᠐᠐

(U308)

᠒᠐᠑᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠕ ᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠢᠳᠡᠪᢈᠢᠲᠦ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠣᠷᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠡᠵᠡᠮᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠪᠢ᠂ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠒᠂ ᠕᠂᠓ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠯ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠵᠡᠮᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ

ᠬᠤᠪᠢ᠂ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠣᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠒᠐᠑᠂᠖᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐᠑᠂᠕᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢ᠂

ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ᠂ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠢᠳᠡᠪᢈᠢᠲᠦ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠦᠪᠰᠢᠨ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ

ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃

᠒᠐᠑᠂᠗᠂ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ᠂

ᠲᠥᠯᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠗᠂᠖ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋

ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ᠃

᠒᠐᠑᠂᠘᠂ᠬᠠᠶᠢᠭᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠨᠢ ᠬᠠᠶᠢᠭᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠷᠰᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠣᠯᠪᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ

ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠢᠳᠡᠪᢈᠢᠲᠦ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠲᠣᠭ ᠠ᠂ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢉᠧᠣᠯᠤᢉᠢ᠂ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠪᠤᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠤᠯᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠦᠷᠢ ᢈᠥᠷᢈᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ

ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠲᠡᠢ ᠨᠢᢉᠡᠨ ᠠᠳᠠᠯᠢ ᠲᠥᠯᠦᠵᠦ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠨ ᠠ᠃

᠒᠐᠑᠂᠙᠂ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠢᠳᠡᠪᢈᠢᠲᠦ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠱᠢᢉ ᠦᠨ ᠡ

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠳᠠᠭ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᢈᠢ ᠰᠤᠷᠪᠤᠯᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠵᠠᠷᠯᠠᠨ ᠠ᠃

᠒᠐᠑᠂᠑᠐᠂ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠢᠳᠡᠪᢈᠢᠲᠦ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ ᠪᠠᠷ ᠠᠴᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠦᠷᠢ

ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠤᠶᠢᠯᠡᠳᢈᠦ ᠪᠦᢉᠡᠳ ᠤᠭ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠢᠳᠡᠪᢈᠢᠲᠦ

ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠪᠤᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ᠂ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠒᠐᠑᠂᠑᠑᠂ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠨᠢ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠘᠂᠗᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠰᠢᠭᠲᠤ

ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠮᠠᠶᠢᠭᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠲᠤᠲᠤᠮ

ᠥᠰᠦᢉᠰᠡᠨ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠡᢈᠢᠨ ᠦ᠋ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐ ᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ᠂ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠴᠦᠰ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋

ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐ ᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠨ ᠠ᠃

᠒᠐᠑᠂᠑᠒᠂ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠨᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠤᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠲᠣᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠥᠯᠦᢉᠰᠡᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠣᠨ ᠤ᠋ ᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ

ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃»

᠖/᠒᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠘᠂᠒᠂᠑᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

«᠒᠘᠂᠒᠂᠑᠑᠂ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠢᠳᠡᠪᢈᠢᠲᠦ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠢ᠋ ᢈᠥᠳᠡᠷ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠡᠻᠰᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;»

᠗/᠓᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠐᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠓᠐᠂᠔᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠕ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠵᠡᠮᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠷᠦᠯ ᠢ᠋ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠩ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠳᠠᠪᠠᠭᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠷᠪᠠᢉᠦᠯᠵᠦ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃»

᠘/᠓᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠔᠂᠓᠆᠓᠔᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠓᠔᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠂᠒᠂᠑᠂ ᠑᠕᠂᠒᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠨᠢ ᢈᠥᠳᠡᠷ ᠦ᠋ᠨ

ᠣᠯᠪᠤᠷᠢᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠪᠠᠶᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠲᠤᠷᠰᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠡᠴᠠ ᠡᢉᠦᠰᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠢᠳᠡᠪᢈᠢᠲᠦ ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠨ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠵᠦ᠂ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠳᠦᠷᠢᠮ᠂ ᠵᠢᠷᠤᠮ᠂ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ

ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯᠠᠰᠢᠯᠠᠬᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ᠃

᠓᠔᠂᠔᠂ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠨᠢ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠢᠳᠡᠪᢈᠢᠲᠦ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ

ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠓᠔᠂᠔᠂᠑᠂ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠤᠷᠢ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠣᠰᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ

ᠠᠪᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠪᠠᠷ ᢈᠢᠨᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ

ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠨᠳᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᠰᠢᠨᠵᠢᢉᠡᠴᠢ ᠪᠠᠷ ᢈᠢᠨᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠓᠔᠂᠔᠂᠒᠂ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠣᠰᠤᠯ᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠴᠥᠮ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠤ᠋ᠨ

ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠣᠨᠴᠤᠭᠤᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠲᠠᠩᠨᠠᠭᠤᠯ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠤᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ᠂

ᠣᠰᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠣᠷ ᠤᠷᠰᠢᠭ ᠢ᠋ ᠠᠷᠢᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠪᠴᠤ

ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠓᠔᠂᠔᠂᠓᠂ᠴᠥᠮ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠨᠧᠷᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠻᠣᠮᠢᠰᠰ ᠡᠴᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠲᠠᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠤ᠋ᠨ

ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠬᠤ᠃

᠓᠔᠂᠕᠂ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠨᠢ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠯᠲᠡ᠂ ᠬᠠᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ

ᠵᠠᠰᠠᠪᠤᠷᠢ ᠠᠷᠠᠴᠢᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠨᠡᠷ ᠡ ᢈᠥᠨᠳᠦ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠩᠻᠢ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠪᠠᠩᠻᠢ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠸᠠᠯᠦᠲ᠋ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠳᠠᠩᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠭᠠᠭᠴᠠ ᢈᠦ

ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃

᠓᠔᠂᠖᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠔᠂᠕᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ

ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠓᠔᠂᠗᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠂᠒᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠨᠢ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠡᢈᠢᠯᠡᢈᠦ ᠡᠴᠡ ᠡᠮᠦᠨ ᠡ

ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠕ ᠵᠢᠯ ᠲᠤᠲᠤᠮ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ ᠴᠥᠮ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠨᠧᠷᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠭᠠᠬᠤ ᠡᠴᠠ ᠕᠆ ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ

ᠬᠠᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠴᠦᠰᠯᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠓᠔᠂᠘᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠂᠒᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠨᠢ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠬᠠᠶᠢᠭᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠥᠯᠦᠨ ᠡ᠃»

᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠴᠥᠮ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠨᠧᠷᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ»

ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠠᠬᠠᠯᠠᠬᠤ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠲᠥᠯᠦᠨ ᠡ» ᢉᠡᠰᠡᠨ ᠦ᠋ ᠡᠮᠦᠨ ᠡ «ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ

ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠵᠤ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠘᠂᠖᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «᠓᠕᠂᠕᠂» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «᠓᠕᠂᠑᠑᠂» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ

ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ᠃

᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠴᠥᠮ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠨᠧᠷᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ

ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠰᠤᠭᠠᠢ:

᠑/᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠑᠒᠂᠒᠂ᠴᠥᠮ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠠᠬᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ /ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ «ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ» ᢉᠡᢈᠦ/᠆ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠕᠆ ᠳ᠋ᠦ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠣᠯᠭᠣᠵᠣ᠂ ᠴᠤᠴᠠᠯᠠᠨ ᠠ᠃»

᠒/᠓᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠐᠂᠑᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

«᠓᠐᠂᠑᠂᠑᠂ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ;»

᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠴᠥᠮ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠨᠧᠷᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠘᠂᠙᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «᠑᠆ ᠓» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «᠓» ᢉᠡᠵᠦ᠂

᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠂᠓᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

᠒᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠘᠂᠒᠂᠑᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠢ᠋ «᠒᠘᠂᠒᠂᠑᠒» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠘᠂᠖᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ

ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «᠔᠗᠂᠑᠂ ᠔᠗᠂᠕᠂ ᠔᠗᠂᠖᠂ ᠔᠘᠂᠗᠆ ᠔᠘᠂᠑᠐᠆ ᠳ᠋ᠤ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «᠔᠘᠂᠗᠂ ᠔᠘᠂᠘ ᠆ ᠳ᠋ᠤ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠓᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠐᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ

«᠑᠐» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «᠒᠐» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠰᠦᢉᠡᠢ᠃

᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠴᠥᠮ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠨᠧᠷᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᢈᠥᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ

ᠲᠣᠭᠠᠴᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳᠠ ᠂ᠠᠮᠤᠷᠪᠠᠶᠠᠰᠬᠤᠯᠠᠩ

Төрийн мэдээлэл · 2024 · № 47 (1343)4237–4247-р хуудас