Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 43
(1339)
— 4040 —

Журам шинэчлэн батлах тухай № 98

2024 оны 03 дугаар Улаанбаатар

сарын 06-ны өдөр Дугаар 98 хот

Журам шинэчлэн батлах тухай

Төрийн албаны тухай хуулийн 57.2.3, Шүүх шинжилгээний тухай

хуулийн 72.8.2, 72.9-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчид албан ажлын

онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоход шаардагдах

хөрөнгийг тухайн жилийн батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай”

(Шүүх шинжилгээний ажилтны онцгойн нэмэгдэл) Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 85 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН
ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2024 · № 43 (1339)4040-р хуудас