Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 43
(1339)
— 4028 —

Журам батлах тухай № 93

2024 оны 03 дугаар Улаанбаатар

сарын 06-ны өдөр Дугаар 93 хот

Журам батлах тухай

Төсвийн тухай хуулийн 281.5-д заасныг үндэслэн Монгол Улсын

Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн

төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Монгол

Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠖᠆ ᠤ ᠡᠳᠦᠷ

ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠙᠓ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠵᠢᠷᠤᠮ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠘᠑᠂᠕᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋

ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:

᠑᠂«ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ

ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ

ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ»᠆ᠢ᠋ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠶᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠒᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠳᠠᠷ ᠰᠠᠶᠢᠳ ᠪᠦᢉᠡᠳ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ

ᠴᠢ ᠂ᢈᠦᠷᠡᠯᠪᠠᠭᠠᠲᠤᠷ᠂ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠪᠦ᠂ᠵᠢᠪᠬᠤᠯᠠᠩ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠣᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠯᠣ ᠂ᠣᠶᠤᠨ ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ

ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠪᠦ᠂ᠵᠢᠪᠬᠤᠯᠠᠩ

Moehgo& Folo_ oa Jese( oa Geje* oa Doeedege&

Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 93 дугаар тогтоолын хавсралт

ТӨСВИЙН ТӨСӨЛ, ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ
МЭДЭГДЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангах

зорилгоор жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахад энэ журмыг баримтална.

1.2.Олон нийтийн хэлэлцүүлэг (цаашид “хэлэлцүүлэг” гэх)-ийг

жилийн төсвийн төслийн хувьд жил бүрийн 08 дугаар сарын 15-ны дотор, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн хувьд жил бүрийн 03 дугаар сарын 31-ний дотор, жилийн төсөв болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хувьд өргөн мэдүүлэхээс 14-өөс доошгүй хоногийн хугацаанд тус тус зохион байгуулна.

1.3.Хэлэлцүүлгийг тов, бүртгэл, зохион байгуулах хэлбэр, дэг

зэргийг тодорхой тусгасан заавар бүхий удирдамжийн дагуу зохион байгуулна.

1.4.Жилийн төсвийн төсөл болон төсвийн тодотголын төслийн

хэлэлцүүлгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус зохион байгуулна.

1.5.Хэлэлцүүлгийг дараах хэлбэрээр зохион байгуулна:

1.5.1.бичгээр санал авах;

1.5.2.уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах;

1.5.3.санал асуулга явуулах;

1.5.4.олон нийтийн цахим сүлжээгээр хэлэлцүүлэг явуулах;

1.5.5.шуурхай утас ажиллуулах;

1.5.6.бусад.

1.6.Хэлэлцүүлэгт иргэд, иргэний нийгмийн байгууллага, Төсвийн

тухай хуулийн 10.2-т заасан Зөвлөл, төрийн аудитын байгууллага болон хэлэлцүүлгийн асуудалтай холбоотой салбарын асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагч, түүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын удирдах албан тушаалтан, санхүү, төсвийн асуудал хариуцсан холбогдох албан тушаалтан оролцоно.

1.7.Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлд

заасан мэдээлэлтэй холбоотой асуудлыг олон нийтээр хэлэлцүүлэхгүй.

Хоёр.Жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын

төслийн талаарх хэлэлцүүлэг

2.1.Жилийн төсвийн төслийн талаарх хэлэлцүүлгийг дараах

салбарын хүрээнд зохион байгуулна:

2.1.1.эрүүл мэнд;

2.1.2.боловсрол;

2.1.3.шинжлэх ухаан;

2.1.4.хөдөлмөр;

2.1.5.нийгмийн хамгаалал;

2.1.6.соёл;

2.1.7.спорт;

2.1.8.байгаль орчин;

2.1.9.аялал жуулчлал;

2.1.10.хүнс;

2.1.11.хөдөө аж ахуй;

2.1.12.хөнгөн үйлдвэр;

2.1.13.хүнд үйлдвэр;

2.1.14.уул уурхай;

2.1.15.барилга;

2.1.16.зам, тээвэр;

2.1.17.эрчим хүч;

2.1.18.хууль зүй;

2.1.19.аюулгүй байдал;

2.1.20.цахим хөгжил;

2.1.21.харилцаа холбоо;

2.1.22.гадаад харилцаа;

2.1.23.бусад.

2.2.Харилцан уялдаа холбоо бүхий салбарын хэлэлцүүлгийг

нэгтгэн зохион байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд хэлэлцүүлгийг салбар тус бүрээр явуулна.

2.3.Төсвийн тодотголын төслийн талаарх хэлэлцүүлгийг тухайн

тодотголын хүрээнд шийдвэрлэхээр тодорхойлсон асуудлын хүрээнд зохион байгуулна.

2.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага нь хэлэлцүүлгийг салбарын асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчтай хамтран энэ журмын 1.5.1-1.5.6-д заасан хэлбэрийн аль тохирохоор зохион байгуулна.

2.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага хэлэлцүүлгийн удирдамжийг боловсруулж, салбарын асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчид албан бичгээр хүргүүлэх бөгөөд гурваас доошгүй мэдээллийн сувгаар олон нийтэд мэдээлнэ.

2.6.Хэлэлцүүлэх асуудлын хүрээ нь Төсвийн тухай хуулийн 14.2.1-д

заасны дагуу тухайн жилийн төсвийн хязгаарт багтсан байна.

2.7.Төсвийн хөрөнгө оруулалтын төсөлд “Төсвийн хөрөнгө

оруулалтын удирдлагын цахим систем”-ээр жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний дотор олон нийтээс санал авах бөгөөд саналыг “Улсын төсвийн

хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг тооцох аргачлал”-ын дагуу эрэмбэлэн, төсвийн төсөлд хэрхэн тусгасныг хэлэлцүүлгийн үед танилцуулна.

2.8.Хэлэлцүүлэг зохион байгуулахад шаардагдах зардлыг

салбарын тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлнэ.

2.9.Хэлэлцүүлгээс гарсан дараах шаардлага хангасан саналыг

тухайн жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөлд эрэмбэлэн тусгана:

2.9.1.эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдол

бүхий, зардал бууруулах санал байх;

2.9.2.зардал нэмэгдүүлэх санал нь зардал бууруулах

саналтай хамт гарсан байх;

2.9.3.улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй нийцтэй

байх;

2.9.4.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд

нийцсэн байх.

2.10.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллага хэлэлцүүлгээс гарсан саналыг жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөлд хэрхэн тусгасан талаар олон нийтэд зохистой хэлбэрээр мэдээлнэ.

Гурав.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл,

дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэмэлт,

өөрчлөлт оруулах төслийн талаарх хэлэлцүүлэг

3.1.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн

талаарх хэлэлцүүлгийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12.1-д заасан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтийн хүрээнд зохион байгуулна.

3.2.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн нэмэлт,

өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгийг тухайн нэмэлт, өөрчлөлт хийгдэх үзүүлэлтийн хүрээнд зохион байгуулна.

3.3.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллага нь хэлэлцүүлгийг холбогдох байгууллагатай хамтран энэ журмын 1.5.1-1.5.6-д заасан хэлбэрийн аль тохирохоор зохион байгуулна.

3.4.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллага хэлэлцүүлгийн удирдамжийг боловсруулж, холбогдох төрийн байгууллагад албан бичгээр хүргүүлэх бөгөөд гурваас доошгүй мэдээллийн сувгаар олон нийтэд мэдээлнэ.

3.5.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллага хэлэлцүүлгээс гарсан саналыг дүгнэж, хөгжлийн урт, дунд хугацааны тэргүүлэх чиглэл болон бодлогын баримт бичигт нийцсэн, үндэслэл бүхий тооцоо судалгаатай саналыг төсвийн нөөц боломжтой уялдуулан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгана.

3.6.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллага Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд олон нийтийн саналыг хэрхэн тусгасан тайлбарыг хэлэлцүүлэг болсноос хойш 7 хоногийн дотор нийтэд мэдээлнэ.

----о0о----

ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

᠐᠖᠆ ᠤ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠙᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ

ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋

ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ

ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ

ᠨᠢᢉᠡ᠃ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ

᠑᠂᠑᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂

ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ

ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋

ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠂᠒᠂ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ (ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ «ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ» ᢉᠡᢈᠦ)᠆ ᠶ᠋ᠢ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠪᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ

᠐᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠆ ᠤ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠪᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ

ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠑᠆ᠤ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ᠂ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠪᠣᠯᠤᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ

ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠪᠢ ᠳ᠋ᠤ ᠡᠷᢈᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠡᠴᠡ ᠑᠔᠆ ᠡᠴᠡ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠂᠓᠂ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠪ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ᠂ ᠳᠢᢉ ᠵᠡᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠭᠠᠪᠣᠷᠢ ᠪᠦᢈᠦᠢ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠂᠔᠂ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ

ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ

ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠪ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠂᠕᠂ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ:

᠑᠂᠕᠂᠑᠂ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠰᠠᠨᠠᠯ ᠠᠪᠬᠤ;

᠑᠂᠕᠂᠒᠂ᠠᠭᠤᠯᠵᠠᠯᠲᠠ᠂ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠂᠕᠂᠓᠂ᠰᠠᠨᠠᠯ ᠠᠰᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠶᠠᠪᠣᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠂᠕᠂᠔᠂ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠦᠯᠵᠢᠶ ᠡ ᠪᠠᠷ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶᠠᠪᠣᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠂᠕᠂᠕᠂ᠰᠢᠭᠤᠷᠬᠠᠢ ᠤᠲᠠᠰᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠂᠕᠂᠖᠂ᠪᠣᠰᠤᠳ᠃

᠑᠂᠖᠂ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠳ᠋ᠦ ᠢᠷᢉᠡᠳ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ᠂

ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠦᠳᠢᠲ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠣᠯᠤᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠳᠠᠢ ᠰᠠᠯᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ

ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠠᢉᠧᠨᠲ᠋ᠯᠢᠭ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ᠂

ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠨ ᠠ᠃

᠑᠂᠗᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ ᠨᠢᠭᠤᠴᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠳᠠᠢ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋

ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠪᠠᠷ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢈᠦ ᠤᠢᢉᠡᠢ᠃

ᠬᠣᠶᠠᠷ᠃ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ

᠒᠂᠑᠂ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠰᠠᠯᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ:

᠒᠂᠑᠂᠑᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ;

᠒᠂᠑᠂᠒᠂ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ;

᠒᠂᠑᠂᠓᠂ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ;

᠒᠂᠑᠂᠔᠂ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ;

᠒᠂᠑᠂᠕᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ;

᠒᠂᠑᠂᠖᠂ᠰᠣᠶᠤᠯ;

᠒᠂᠑᠂᠗᠂ᠰᠫᠤᠷᠲ;

᠒᠂᠑᠂᠘᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ;

᠒᠂᠑᠂᠙᠂ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠵᠢᠭᠤᠯᠴᠢᠯᠠᠯ;

᠒᠂᠑᠂᠑᠐᠂ᢈᠦᠨᠡᠰᠦ;

᠒᠂᠑᠂᠑᠑᠂ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ;

᠒᠂᠑᠂᠑᠒᠂ᢈᠦᠩᢉᠡᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢ;

᠒᠂᠑᠂᠑᠓᠂ᢈᠦᠨᠳᠦ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢ;

᠒᠂᠑᠂᠑᠔᠂ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ;

᠒᠂᠑᠂᠑᠕᠂ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ;

᠒᠂᠑᠂᠑᠖᠂ᠵᠠᠮ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠣᠷᠢ;

᠒᠂᠑᠂᠑᠗᠂ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦ;

᠒᠂᠑᠂᠑᠘᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ;

᠒᠂᠑᠂᠑᠙᠂ᠠᠶᠤᠯ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ;

᠒᠂᠑᠂᠒᠐᠂ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠦᢉᠵᠢᠯ;

᠒᠂᠑᠂᠒᠑᠂ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠣᠭ ᠠ;

᠒᠂᠑᠂᠒᠒᠂ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ;

᠒᠂᠑᠂᠒᠓᠂ᠪᠣᠰᠤᠳ᠃

᠒᠂᠒᠂ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠣᠭ ᠠ ᠪᠦᢈᠦᠢ ᠰᠠᠯᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠪᠣᠯᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠡᠨᠡ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ

ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠯᠪᠣᠷᠢ ᠲᠤᠰ ᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ ᠶᠠᠪᠣᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠒᠂᠓᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠᠷ

ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠒᠂᠔᠂ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠯᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ

ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠑᠂᠕᠂᠑᠆ ᠑᠂᠕᠂᠖᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠢ ᠲᠣᢈᠢᠷᠠᠬᠤ ᠪᠠᠷ

ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠒᠂᠕᠂ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ

ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠰᠠᠯᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠦᢉᠡᠳ ᠭᠤᠷᠪᠠ ᠡᠴᠠ

ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠤᠪᠠᠭ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃

᠒᠂᠖᠂ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶ ᠡ ᠨᠢ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠔᠂᠒᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ

ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷ ᠲᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠒᠂᠗᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ «ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠰᠲ᠋ᠧ‍ᠮ»᠆ ᠢ᠋ᠶᠡᠷ

ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠆ ᠤ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠡᠴᠡ ᠰᠠᠨᠠᠯ ᠠᠪᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ «ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ

ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ»᠆ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠡᠷᠢᠮᠪᠠᠯᠡᠨ᠂

ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠷᢈᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠒᠂᠘᠂ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠠᠯᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ

ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠒᠂᠙᠂ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠡᠴᠡ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ

ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠡᠷᠢᠮᠪᠠᠯᠡᠨ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ:

᠒᠂᠙᠂᠑᠂ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭᠲᠠᠢ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠯ ᠪᠦᢈᠦᠢ᠂ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠒᠂᠙᠂᠒᠂ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠨᠢ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠒᠂᠙᠂᠓᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠲᠡᠢ ᠨᠡᠶᠢᠴᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠒᠂᠙᠂᠔᠂ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃

᠒᠂᠑᠐᠂ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠡᠴᠡ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ

ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠷᢈᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃

ᠭᠤᠷᠪᠠ᠃ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂

ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ

᠓᠂᠑᠂ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠣᠷᠢᠲᠠᠢ

ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠑᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠓᠂᠒᠂ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ

ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᢈᠢᢉᠳᠡᢈᠦ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠓᠂᠓᠂ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠑᠂᠕᠂᠑᠆ ᠑᠂᠕᠂᠖᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠢ ᠲᠣᢈᠢᠷᠠᠬᠤ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠓᠂᠔᠂ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ

ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠦᢉᠡᠳ ᠭᠤᠷᠪᠠ ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠤᠢᢉᠡᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᠰᠤᠪᠠᠭ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃

᠓᠂᠕᠂ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠡᠴᠡ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋

ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠵᠦ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠷᠲᠤ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠲᠦ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠪᠦᢈᠦᠢ

ᠲᠣᠭᠠᠴᠠᠭ ᠠ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠲᠠᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂

ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ᠃

᠓᠂᠖᠂ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋

ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᢈᠡᠷᢈᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠲᠠᠶᠢᠯᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠗ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃

---оОо---

Төрийн мэдээлэл · 2024 · № 43 (1339)4028–4039-р хуудас