Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 38
(1334)
— 3773 —

Хувьсах зардлын хэмжээ, итгэлцүүр, журам батлах тухай № 39

2024 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 25-ны өдөр Дугаар 39 хот

Хувьсах зардлын хэмжээ, итгэлцүүр,

журам батлах тухай

Боловсролын ерөнхий хуулийн 24.1.5, 38.2-т заасныг тус тус

үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид

ногдох хувьсах зардлын хэмжээ, түүний бүрэлдэхүүн”-ийг 1 дүгээр хавсралт, “Ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын хэмжээ, түүний бүрэлдэхүүн”-ийг 2 дугаар хавсралт, “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын байршил, хүүхдийн тооноос хамаарсан өсөн нэмэгдэх итгэлцүүр”-ийг 3 дугаар хавсралт, “Хувьсах зардал болон гүйцэтгэл, үр дүнд суурилан санхүүжүүлэх журам”-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Энэ тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан журмын дагуу

дундаж хэмжээгээр тооцсон нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг энэ оноос эхлэн хянан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир)-т тус тус даалгасугай.

3.Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан хүн амын тоо,

газар зүйн байршил, сургууль, цэцэрлэгийн ачаалал зэргийг харгалзан холбогдох суурь судалгаа, шинжилгээг хийсний үндсэн дээр сургууль, цэцэрлэгийн бүтцийг цаашид оновчтой болгох, анги дүүргэлтийг тогтоосон нормын дагуу тооцож, төсвийн гүйцэтгэл, үр дүнг үнэлэх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

4.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын

байгууллагад 2024 онд хуваарилах нэг суралцагчид ногдох хувьсах зардлын санхүүжилтийг өмнөх оны түвшингээс бууруулахгүй байхаар тооцож, батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хувьсах зардлын дундаж

норматив, аргачлал батлах тухай” Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 91 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ ᠐᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶᠢᠨ ᠒᠕᠆ ᠤ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠓᠙ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠬᠤᠪᠢᠰᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠢᠲᠡᢉᠡᠯᠴᠡᢉᠦᠷ᠂ ᠵᠢᠷᠤᠮ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠒᠔᠂᠑᠂᠕᠂ ᠓᠘᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:

᠑᠂«ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠡᠮᠦᠨᠡᢈᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠨᠢᢉᠡ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠣᠭᠳᠠᠬᠤ ᠬᠤᠪᠢᠰᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋

ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ»᠆ᠢ᠋ ᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ᠂ «ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠨᠢᢉᠡ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠣᠭᠳᠠᠬᠤ ᠬᠤᠪᠢᠰᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂

ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ» ᠆ᠢ᠋ ᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ᠂ «ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᢉ᠂ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠨᠢᢉᠡ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠣᠭᠳᠠᠬᠤ ᠬᠤᠪᠢᠰᠬᠤ

ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ᠂ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠥᠰᠦᠨ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢈᠦ ᠢᠲᠡᢉᠡᠯᠴᠡᢉᠦᠷ»᠆ᠢ᠋ ᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ᠂ «ᠬᠤᠪᠢᠰᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠪᠣᠯᠤᠨ

ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠯ᠂ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ»᠆ᠢ᠋ ᠔ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠶᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠪᠠᠲᠣᠯᠠᠰᠣᠭᠠᠢ᠃

᠒᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠔ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠳᠤᠮᠳᠠᠵᠢ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢᢉᠡ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ

ᠨᠣᠭᠳᠠᠬᠤ ᠬᠤᠪᠢᠰᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠡᠨᠡ ᠣᠨ ᠡᠴᠠ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠬᠤ ᠶᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠰᠠᠶᠢᠳ

ᠯᠣ ᠂ᠡᠩᢈᠡ ᠆ ᠠᠮᠤᠭᠤᠯᠠᠩ᠂ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠪᠣ᠂ᠵᠢᠪᠬᠤᠯᠠᠩ᠂ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠭᠠᠵᠠᠷ (ᠲᠡ ᠂ᠨᠢᠮᠠᠧᠴᠢᠷ)- ᠳᠤ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠓᠂ᠪᠦᠰᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᢈᠦ᠋ᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᢈᠦ᠋ᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶᠢᠨ ᠲᠣᠭ ᠠ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠦᠢ ᠶᠢᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠂ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᢉ ᠦ᠋ᠨ

ᠠᠴᠢᠶᠠᠯᠠᠯ ᠵᠡᠷᢉᠡ ᠶᠢ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᠶᠢ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠂ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶᠢ

ᠴᠢᠨᠠᠬᠰᠢᠳᠠ ᠣᠨᠤᠪᠴᠢᠲᠠᠢ ᠪᠣᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠠᠩᢉᠢ ᠳᠦᢉᠦᠷᢉᠡᠯᠲᠡ ᠶᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠣᠷᠮ ᠠ ᠶᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠵᠤ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠯ᠂ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋

ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠬᠤ ᠶᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠰᠠᠶᠢᠳ ᠯᠣ ᠂ᠡᠩᢈᠡ- ᠠᠮᠤᠭᠤᠯᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠔᠂ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠡᠮᠦᠨᠡᢈᠢ ᠪᠣᠯᠤᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢᠯᠠᠬᠤ ᠨᠢᢉᠡ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ

ᠨᠣᠭᠳᠠᠬᠤ ᠬᠤᠪᠢᠰᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶᠢ ᠡᠮᠦᠨᠡᢈᠢ ᠣᠨ ᠤ ᠲᠦᠪᠰᠢᠨ ᠡᠴᠡ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠠᠴᠠᠵᠤ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ

ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠪᠠᠨ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠰᠠᠶᠢᠳ ᠯᠣ ᠂ᠡᠩᢈᠡ- ᠠᠮᠤᠭᠤᠯᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠕᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ «ᠬᠤᠪᠢᠰᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠮᠳᠠᠵᠢ ᠨᠣᠷᠮᠠᠲ᠋ᠢᠧ᠂ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ» ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ

ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠒ ᠣᠨ ᠤ ᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶᠢᠨ ᠒᠆ᠦ᠋ᠨ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠙᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ ᢈᠦ᠋ᠴᠦᠨ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠯᠣ ᠂ᠣᠶᠤᠨ᠆ ᠡᠷᠳᠡᠨᠢ

ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠰᠠᠶᠢᠳ ᠯᠣ ᠂ᠡᠩᢈᠡ ᠆ ᠠᠮᠤᠭᠤᠯᠠᠩ

Moehgo& Folo_ oa Jese( oa Geje* oa Doeedege&

Засгийн газрын 2024 оны 01 дүгээр

сарын 25-ны өдрийн 39 дүгээр

тогтоолын 1 дүгээр хавсралт

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХЭД НЭГ
СУРАЛЦАГЧИД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН
ХЭМЖЭЭ, ТҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮН

(жилийн дүнгээр, мянган төгрөгөөр)

№ Бүрэлдэхүүн Хувьсах зардлын

хэмжээ

Санхүүжүүлэх эх

үүсвэр

А. Суурь хувьсах зардал 1,485.0 -

1.

Багшийн үндсэн цалин, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл

Нийт хувьсах зардлын 45.7

хувь

Улсын төсөв

73.7 хувь, үүсгэн байгуулагч 26.3

хувь

2.

Багшийн нэмэгдэл, нэмэгдэл

хөлс, түүнд ногдох нийгмийн

болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл

Нийт хувьсах

зардлын 13 хувь Улсын төсөв

3. Хичээл, сургалтын үйл

ажиллагааны зардал

Нийт хувьсах

зардлын 1.3 хувь Улсын төсөв

Б. Бусад хувьсах зардал 990.0 -

1.

Захиргаа, аж ахуйн ажилтны

орон тооны жишиг нормативаар тооцсон үндсэн цалин, түүнд ногдох ажил олгогчоос төлөх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл

Нийт хувьсах зардлын 26.9

хувь

Үүсгэн

байгуулагчийн

төсөв

2.

Захиргаа, аж ахуйн ажилтны

орон тооны жишиг нормативаар тооцсон нэмэгдэл, нэмэгдэл хөлс, түүнд ногдох ажил олгогчоос төлөх нийгмийн болон эрүүл

мэндийн даатгалын шимтгэл

Нийт хувьсах зардлын 10.4

хувь

Үүсгэн

байгуулагчийн

төсөв

3.

Цэцэрлэгийн үйл ажиллагааны урсгал болон ариутгал,

цэвэрлэгээний зардал, хүүхэд

хамгааллын зардал

Нийт хувьсах

зардлын 1.5 хувь

Үүсгэн

байгуулагчийн

төсөв

4. Багшийн хөгжлийн зардал Нийт хувьсах

зардлын 0.3 хувь

Үүсгэн

байгуулагчийн

төсөв

5. Эрүүл мэндийн үйлчилгээний

зардал

Нийт хувьсах

зардлын 0.3 хувь

Үүсгэн

байгуулагчийн

төсөв

6. Цахим хэрэглээний зардал Нийт хувьсах

зардлын 0.2 хувь

Үүсгэн

байгуулагчийн

төсөв

В. Нөхөн хангалтын хувьсах зардал - -

1.

Хүүхдийн тоглоом, тоног

төхөөрөмжийн нөхөн хангалтын зардал

Нийт хувьсах

зардлын 0.4 хувь

Үүсгэн

байгуулагчийн

төсөв

Г.Нийт хувьсах зардал 100 хувь

1. Төрөөс хариуцах зардлын хувь

хэмжээ 48 хувь

2. Үүсгэн байгуулагчийн хариуцах

зардлын хувь хэмжээ 52 хувь

----о0о----

Засгийн газрын 2024 оны 01 дүгээр

сарын 25-ны өдрийн 39 дүгээр

тогтоолын 2 дугаар хавсралт

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХЭД НЭГ СУРАЛЦАГЧИД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН
ДУНДАЖ ХЭМЖЭЭ, ТҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮН

А.Ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний

бүрэлдэхүүн

(жилийн дүнгээр, мянган төгрөг)

№ Бүрэлдэхүүн

Хувьсах зардлын хэмжээ

Санхүүжүүлэх

эх үүсвэр

I

анги

II

анги

III

анги

IV

анги

V

анги

VI

анги

VII

анги

VIII

анги

IX

анги

X

анги

XI

анги

XII

анги

А.Суурь хувьсах зардал 867.0 873.0 882.0 953.0 982.0 1,181.0 1,240.0 1,275.0 1,300.0 1,256.0 1,317.0 1,337.0

1.

Багшийн үндсэн цалин, түүнд

ногдох нийгмийн болон эрүүл

мэндийн даатгалын шимтгэл

Нийт хувьсах зардлын

52.2 хувь

Улсын төсөв 2.

Багшийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс,

түүнд ногдох нийгмийн болон эрүүл

мэндийн даатгалын шимтгэл

Нийт хувьсах зардлын

19.3 хувь

3. Хичээл, сургалтын үйл

ажиллагааны зардал

Нийт хувьсах зардлын

1.2 хувь

Б.Бусад хувьсах зардал 326.0 328.0 331.0 358.0 369.0 444.0 466.0 479.0 488.0 472.0 495.0 502.0 -

1.

Захиргаа, аж ахуйн ажилтны орон

тооны жишиг нормативаар тооцсон

үндсэн цалин, түүнд ногдох ажил

олгогчоос төлөх нийгмийн болон

эрүүл мэндийн даатгалын шимтгэл

Нийт хувьсах зардлын

13.3 хувь Үүсгэн

байгуулагчийн

төсөв

2.

Захиргаа, аж ахуйн ажилтны

нэмэгдэл, нэмэгдэл хөлс, түүнд

ногдох нийгмийн болон эрүүл

мэндийн даатгалын шимтгэл

Нийт хувьсах зардлын

5.2 хувь

3. Сургуулийн үйл ажиллагааны

урсгал зардал

Нийт хувьсах зардлын

1.4 хувь

4. Багшийн хөгжлийн зардал Нийт хувьсах зардлын

0.9 хүртэлх хувь

5. Эрүүл мэндийн үйлчилгээний

зардал

Нийт хувьсах зардлын

0.3 хувь

6. Цахим хэрэглээний зардал Нийт хувьсах зардлын

2.2 хувь

7. Анги танхимын ариутгал,

цэвэрлэгээний зардал

Нийт хувьсах зардлын

0.3 хувь

8. Танхимаас гадуурх сургалтын үйл

ажиллагааны зардал

Нийт хувьсах зардлын

0.2 хувь

9. Хүүхэд хамгаалал Нийт хувьсах зардлын

0.3 хувь

В.Нөхөн хангалтын

хувьсах зардал - -

1. Тоног, төхөөрөмжийн нөхөн

хангалтын зардал

Нийт хувьсах зардлын

3.2-14 хүртэл хувь

Үүсгэн

байгуулагчийн

төсөв

Г. Нийт хувьсах зардал 100 хувь

1. Төрөөс хариуцах зардлын хувь

хэмжээ 72.7 хувь

2. Үүсгэн байгуулагчийн хариуцах

зардлын хувь хэмжээ 27.3 хувь

Б.Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг суралцагчид

ногдох хувьсах зардлын хэмжээ, түүний бүрэлдэхүүн

(жилийн дүнгээр, мянган төгрөг)

№ Бүрэлдэхүүн Хэмжээ Санхүүжүүлэх эх үүсвэр

А Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг суралцагчид ногдох хувьсах

зардлын дундаж хэмжээ 2029.8

Үүсгэн байгуулагчийн

төсөв

1. Дотуур байрны багшийн цалингийн сан, түүнд ногдох нийгмийн болон эрүүл

мэндийн даатгалын шимтгэл Нийт хувьсах зардлын 20.6 хувь

2.

Дотуур байрны захиргаа, аж ахуйн ажилтны орон тооны жишиг нормативаар

тооцсон үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, түүнд ногдох ажил олгогчоос

төлөх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл

Нийт хувьсах зардлын 77 хувь

3. Дотуур байрны үйл ажиллагааны зардал Нийт хувьсах зардлын 2.4 хувь

Жич: Дотуур байрны багш, захиргаа, аж ахуйн ажилтны үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, түүнд

ногдох ажил олгогчоос төлөх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хуваарилалтыг тогтоолын

2 дугаар хавсралтын суурь болон бусад хувьсах зардалд заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, түүнд

ногдох ажил олгогчоос төлөх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг баримтална.

----о0о----

Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт

ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НЭГ СУРАЛЦАГЧИД
НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН БАЙРШИЛ, ХҮҮХДИЙН ТООНООС
ХАМААРАН ӨСӨН НЭМЭГДЭХ ИТГЭЛЦҮҮР

А.Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн

байршлаас хамаарах итгэлцүүр:

№ Байгууллага Нийслэл Аймгийн

төвийн сум

Сум

(аймгийн төвөөс 200 км хүртэлх)

Сум

(аймгийн төвөөс 201

км-ээс дээш)

1. Цэцэрлэг - 1.065 1.087 1.091

2. Ерөнхий боловсролын

сургууль - 1.065 1.08 1.084

Б.Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын

сургуулийн суралцагчийн тооноос хамаарах итгэлцүүр:

№ Суралцагчийн тоон интервал Үржүүлэгч итгэлцүүр

1. 1-350 1.53

2. 351-550 1.46

3. 551-900 1.26

4. 901-1500 1.1

5. 1500-аас дээш 1.00

В.Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын

сургуулийн нэмэлт хөтөлбөрөөс хамаарсан итгэлцүүр:

№ Хөтөлбөрийн нэр Итгэлцүүр

1. Математикийн хичээлийн хоцрогдол нөхөх,

арилгах, унших чадварыг нэмэгдүүлэх 0.025

2. Англи хэлний дэмжих хөтөлбөр 0.024

3. Төрөлжсөн сургалтын хөтөлбөр 1.017

Г.Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн

тооноос хамаарах итгэлцүүр:

№ Хүүхдийн тоо Итгэлцүүр

1. 1-25 2.50

2. 26-50 1.75

3. 51-125 1.31

4. 126-175 1.2

5. 176-225 1.15

6. 226-375 1.06

7. 375-аас дээш 1.00

Д.Төрийн болон орон нутгийн өмчийн явуулын бүлгийн хүүхдийн

тооноос хамаарах итгэлцүүр:

№ Хүүхдийн тоо Итгэлцүүр

1. 1-20 1.8

2. 21-35 1.1

3. 36-аас дээш 0.8

Г.Төрийн болон орон нутгийн өмчийн нүүдлийн бүлгийн хүүхдийн

тооноос хамаарах итгэлцүүр:

№ Хүүхдийн тоо Итгэлцүүр

1. 1-20 1.8

2. 21-40 1.3

3. 41-60 1

4. 61-80 0.7

5. 81-ээс дээш 0.5

Е.Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн жилийн

нийт сургалтын төлбөрөөс хамаарах итгэлцүүр:

№ Сургалтын төлбөрийн хэмжээ Итгэлцүүр

1. Төлбөргүй болон 1,000,000.0 төгрөг хүртэл төлбөртэй 1.0

2. 1,000,001.0-5,000,000.0 төгрөг хүртэл төлбөртэй 0.6

3. 5,000,001.0-10,000,000.0 төгрөг хүртэл төлбөртэй 0.5

4. 10,000,001.0-ээс дээш төгрөгийн төлбөртэй 0.0

----о0о----

Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралт

ХУВЬСАХ ЗАРДАЛ БОЛОН ГҮЙЦЭТГЭЛ, ҮР ДҮНД СУУРИЛАН
САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургууль,

дотуур байрны нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээг үндэслэн боловсролын байгууллагын үндсэн үйл ажиллагааны зардлыг тооцох, төсөв хуваарилах, санхүүжүүлэх, үйл ажиллагааг зохион байгуулах, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.

1.2.Сургуулийн өмнөх (цаашид “цэцэрлэг” гэх) болон ерөнхий

боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, нийтийн эзэмшлийн талбайн ариутгал, цэвэрлэгээний зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх бөгөөд эдгээр зардлыг хувьсах зардлын бүрэлдэхүүнд тооцохгүй.

1.3.Төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд

улсын төсвөөс хувьсах зардлын дундаж хэмжээгээр тооцсон зардлын санхүүжилт олгох үндэслэл нь байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, сургалтын үйл ажиллагааны хамрах хүрээ, тогтвортой байдал, үр дүнг илэрхийлсэн тухайн хичээлийн жилийн албан ёсны статистикийн мэдээлэл, сургалтын төлбөр тогтоосон шийдвэр, гэрээний гүйцэтгэл, үр дүн, төсвийн төсөлд өгсөн санал байна.

Хоёр.Нэр томьёо

2.1.Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан

утгаар ойлгоно:

2.1.1.“хувьсах зардал” гэж Боловсролын ерөнхий хуулийн

3.1.16-д заасныг;

2.1.2.“цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль” гэж

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 19.1, 20.1-д заасныг;

2.1.3.“сургалтын хөтөлбөр” гэж Боловсролын ерөнхий

хуулийн 3.1.13-т заасныг.

Гурав.Хувьсах зардлын дундаж хэмжээ

3.1.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлын

дундаж хэмжээг үндэслэн олгох санхүүжилт нь сургалтын байгууллагын батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай захиргаа, удирдлагын болон мэргэжлийн чадварлаг багшлах хүний нөөцөөр хангагдах, сургалтын тоног төхөөрөмж, хичээл, практикийн үйл ажиллагааг хэвийн явуулах, боловсролын стандартыг хангахад чиглэсэн үйл ажиллагааны урсгал зардалд хүрэлцэхүйц байна.

3.2.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлын

дундаж хэмжээ нь дараах төрөлтэй байна:

3.2.1.суурь хувьсах зардал;

3.2.2.бусад хувьсах зардал.

3.3.Суурь хувьсах зардлын санхүүжилтийг өмчийн хэлбэр

харгалзахгүй олгох бөгөөд дараах бүрэлдэхүүнтэй байна:

3.3.1.багшийн цалин хөлс, хууль тогтоомжид заасны

дагуу түүнд ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал;

3.3.2.сургалтын хөтөлбөрийн дагуу хэрэглэгдэх

сургалтын хэрэглэгдэхүүн, материал, хангамж буюу хичээл сургалтын үйл ажиллагааны зардал.

3.4.Бусад хувьсах зардал нь дараах бүрэлдэхүүнтэй байх бөгөөд

төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн санхүүжилтийг үүсгэн байгуулагч, төрийн болон орон нутгийн өмчит сургууль, цэцэрлэгийн санхүүжилтийг төр тус тус хариуцна:

3.4.1.захиргаа, удирдлагын болон багшаас бусад ажилтны

цалин хөлс, хууль тогтоомжид заасны дагуу түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал;

3.4.2.сургалтын байгууллагын үйл ажиллагааны урсгал

болон анги, танхимын ариутгал, цэвэрлэгээний зардал;

3.4.3.багшийн тасралтгүй хөгжлийг хангахад чиглэсэн

сургалтын зардал;

3.4.4.багш, ажилтны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх

үзлэг болон мэргэжлээс шалтгаалах өвчний онцлогийг харгалзан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулахтай холбоотой зарим зардал;

3.4.5.хичээл, сургалтын үйл ажиллагааг танхим болон

цахим хосолсон, эсхүл зайн хэлбэрээр зохион байгуулахад шаардлагатай хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээ, сургалтын удирдлагын мэдээллийн систем, цахим контентын хэрэглээ, программ хангамжийн ашиглалтын зардал;

3.4.6.хичээл, практик, лаборатори, кабинетын сургалтын

хэрэглэгдэхүүний жагсаалтад ороогүй, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад багшид шаардлагатай бичгийн цаас, шохой, бал, маркер, принтерийн хор, судлагдахууны онцлогтой туршилт, дадлагын химийн урвалж бодис, технологийн хичээлийн бэлдэц, мод, материал, бөмбөг зэрэг бага үнэтэй, түргэн элэгдэх хангамжийн материал, хэрэгслийн зардал;

3.4.7.ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын

танхимаас гадуурх хичээл, сургалтын үйл ажиллагаанд шаардагдах зарим зардал;

3.4.8.сургалтын байгууллагын сургалтад ашиглагдах

суурин болон зөөврийн компьютер, цахим хэрэглэгдэхүүн, лабораторийн тоног төхөөрөмж, тавилга, багаж, техник хэрэгсэл, хэрэглэгдэхүүн, цэцэрлэгийн хүүхдийн тоглоом, зөөлөн эдлэл гэх мэт нөхөн хангалтын зардал;

3.4.9.Боловсролын ерөнхий хуулийн 13.2.8-д заасан

ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчинд хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах хүүхэд хамгааллын зардал;

3.4.10.суралцагчийн сурах чадвар, авьяас сонирхлыг

хөгжүүлэх, хоцрогдол нөхөх, ахисан түвшний агуулга эзэмших, ялгаатай хэрэгцээнд нийцүүлэн хөгжил, төлөвшлийг дэмжих, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталж, үндэсний хэмжээнд цахим болон танхимаар хэрэгжүүлэх сургалт, үйл ажиллагаа, зохион байгуулалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой нэмэлт хөтөлбөрийн зардал.

3.5.Суурь болон бусад хувьсах зардлын дундаж хэмжээний

бүрэлдэхүүнд заасан зардлыг энэ журмын хавсралтаар баталсан зааврын дагуу санхүүжүүлнэ.

3.6.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага хувьсах зардлын дундаж хэмжээг инфляци, цалин хөлс болон эдийн засгийн өсөлтийн дундаж хэмжээг харгалзан Боловсролын ерөнхий хуулийн 24.1.6-д заасны дагуу шинэчлэн тогтоох санал боловсруулан, шийдвэрлүүлж, шаардлагатай санхүүжилтийг улсын төсвийн төсөлд тусгана.

Дөрөв.Хувьсах зардлын дундаж хэмжээнд

тохируулга хийх

4.1.Сургалтын хөтөлбөрийн болон сургалт явуулж байгаа арга

хэлбэрийн онцлогийг харгалзан хувьсах зардлын дундаж хэмжээнд доор дурдсан тохируулга хийж төсвийн ерөнхийлөн захирагч, эсхүл түүний эрх олгосноор төсвийн төвлөрүүлэн захирагч хуваарилалт хийнэ:

4.1.1.төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэг,

ерөнхий боловсролын сургуулийн байршил, хүүхдийн тооноос хамаарсан итгэлцүүр, сургалтын хөтөлбөрийн онцлогийг харгалзан тухайн сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээнд Засгийн газраас баталсан итгэлцүүрийг үндэслэн тохируулга хийх;

4.1.2.Баян-Өлгий аймгийн төрийн болон орон нутгийн

өмчийн ерөнхий боловсролын албан сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээг 1 хувиар нэмэгдүүлж тооцох;

4.1.3.төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн

хувилбарт сургалтын нүүдлийн бүлэгт хамрагдах нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээний 25 хувийг, явуулын багшийн сургалтад хамрагдах нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээний 20 хувийг тус тус олгох (энэ зардлын 80 хүртэл хувийг цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд, үлдсэн хувийг бусад зардалд зарцуулна);

4.1.4.өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий

боловсролын сургуульд суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, хүүхдэд ногдох хувьсах зардлыг гурав дахин нэмэгдүүлж тооцох;

4.1.5.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог

хэрэгцээнээс хамаарсан боловсролын болон дэмжих үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг 75 хувь, цэцэрлэгийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээг 30 хувиар тус тус нэмэгдүүлж тооцох1;

1 Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль 18.5

4.1.6.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын

тухай хуулийн 19.3-т заасан уртасгасан цагаар сургалт, үйл ажиллагаагаа явуулдаг цэцэрлэгийн санхүүжилтийг 30 хувиар, цэцэрлэгийн зарим бүлэг нь уртасгасан цагаар сургалт, үйл ажиллагаа явуулдаг бол тухайн бүлгийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээг 38 хувиар тус тус нэмэгдүүлж олгох;

4.1.7.дүйцсэн хөтөлбөрөөр хичээллэж байгаа

суралцагчийн зардлыг суурь хувьсах зардлаар тооцож санхүүжүүлэх;

4.1.8.цэцэрлэгийн хүртээмж багатай байршлын хамран

сургах тойргийн хүүхдийг элсүүлсэн төрийн бус өмчийн цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг энэ журмын 4.1.4-т заасны дагуу санхүүжүүлэх.

4.2.Үндэсний хэмжээнд нийтлэг мөрдөгдөж байгаа хөтөлбөрөөс

ялгаатай нэмэлт хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа боловсролын байгууллагад энэ журмын 3.4.10-д заасан зардлыг хөтөлбөр, арга хэмжээний итгэлцүүр хэрэгжих хугацаанд үндэслэн тухайн сургалтын байгууллагын төсөвт нэмж хуваарилна.

4.3.Ахлах ангийн сонголттой хичээлийн цахим сургууль (виртуал)-д

суралцсан нэг сурагчийн зардлыг хувьсах зардлын нэг судлагдахуунд ногдох өртгөөр тооцно.

4.4.Ерөнхий боловсролын сургуульд бүлэг дүүргэлтийн

батлагдсан стандарт, нормативын дээд хязгаараас хэтэрсэн ачаалалтай ажиллаж байгаа бага ангийн багшид тухайн байгууллагын батлагдсан төсөвт багтаан2 нэмэгдэл хөлс олгох, эсхүл багшийн туслах ажиллуулж болно. Уг нэмэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 109.6-д заасны дагуу сургалтын байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна.

4.5.Энэ журмын 4.4-т заасан нэмэгдэл хөлс олгох хэмжээг

тогтоохдоо Багшийн хөгжлийн тухай хуулийн 8.4-т заасан хязгаар хүртэлх суралцагчийн тооноос хэтрүүлэхгүй, нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээний 0.1 хүртэлх хувьтай дүйцэх хэмжээнд тооцож нэмэгдүүлнэ.

4.6.Сургалтын байгууллагын дундаж бүлэг дүүргэлт нь 45 ба

түүнээс дээш байх тохиолдолд нэг багшид ногдох ачааллыг бууруулах зорилгоор хэтэрсэн ачаалалтай хэсэгт нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээний 70 хүртэл хувиар бууруулж сургалтын байгууллагад санхүүжилтийг олгож болно. Цалингийн сангийн хэмжээ нь

2 Төсвийн тухай хуулийн 6.4.8

тооцсон цалингаас 30 болон түүнээс дээш хувиар хэтэрсэн тохиолдолд төсвийн төвлөрүүлэн захирагч тухайн байгууллагын цалингийн санг бодит цалингаар нь тооцон зохицуулалт хийнэ.

4.7.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын

хөтөлбөр, төлөвлөгөө, сургалтын арга зүй, үнэлгээ, сурах бичгийн тохирц, нийцлийг туршиж байгаа Боловсролын ерөнхий хуулийн 17.4-т заасан түшиц цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурь хувьсах зардлыг 30 хувиар нэмэгдүүлж санхүүжүүлнэ.

4.8.Энэ журмын 4.6-д заасан төсвийн өөрчлөлт, зохицуулалтыг

төсвийн ерөнхийлөн захирагч, эсхүл түүний эрх олгосноор төсвийн төвлөрүүлэн захирагч хэрэгжүүлж болно.

4.9.Энэ журмын 4.2-т заасан нэмэлт хөтөлбөр хэрэгжих хугацаанд

анги, бүлэг, суралцагчийн тоо нэмэгдсэн тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч, эсхүл түүний эрх олгосноор төсвийн төвлөрүүлэн захирагч тухайн жилийн батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийж болно.

Тав.Суралцагчийн тоо

5.1.Төсвийн жилд хамрагдах суралцагчийн тоо нь дуусах

хичээлийн жилд хамрагдах 6 сар болон ирэх хичээлийн жилд хамрагдах 4 сард суралцах хүүхдийн тооны нийлбэрийг хичээлийн жилийн нийт үргэлжлэх хугацаанд хуваасантай тэнцүү байна.

5.2.Төсвийн жилд суралцагчийн тоог ерөнхий боловсролын

сургуулийн анги бүрд хамрагдах хүүхдийн тоогоор, цэцэрлэг болон дотуур байрны нийт хүүхдийн тоогоор тооцно.

Зургаа.Багш, ажилтны орон тоо

6.1.Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай багшийн орон

тоог тухайн хичээлийн жилийн суралцагчийн тоо, тооцсон бүлэг (бүлэг дүүргэлтийн норм болон зөвшөөрөгдөх интервалыг харгалзах бөгөөд бага 20, дунд 20-35, ахлах 20-40 хооронд гэх мэт), хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг үндэслэн тодорхойлно.

6.2.Багшийн долоо хоногт танхимаар заах хичээлийн цагийн норм

нь эрх бүхий байгууллагаас баталсан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм болон багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журамд зааснаар тодорхойлогдоно.

6.3.Тухайн хичээлийн жилд ажиллах боломжит багш болон

багшаас бусад ажилтны орон тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын төлөвлөгөө, Засгийн газраас тогтоосон сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын норм, нормативд үндэслэн, батлагдсан төсвийн хүрээнд3 сургалтын байгууллагын захирал, эрхлэгч тогтооно.

6.4.Хичээлийн долоо хоногийн нийт цагийг судлагдахууны чиглэл4

бүрээр тодорхойлох бөгөөд бага ангийн багшийн сургалтын цагт бэлтгэл хөтөлбөр, монгол хэл, үндэсний бичиг, уран зохиол, математик, иргэний ёс зүйн боловсрол, хүн орчин, хүн нийгэм, хүн байгаль, зураг зүйн хичээлийн төлөвлөгөөт цагаас бүрдэнэ. Дунд, ахлах ангийн багшийн сургалтын цагийг нийт дүнгээр тооцох бөгөөд бага ангийн биеийн тамир, хөгжим, англи хэлний хичээлийн цагийг нэмнэ.

6.5.Сургуулийн сургалтын цагийг долоо хоногийн багшийн цагийн

нормд харьцуулан шаардлагатай багшийн тоог5 судлагдахууны чиглэл бүрээр тооцно.

6.6.Багшийн нийт сургалтын цагийг тооцохдоо дараах хүснэгтэд

заасан байдлаар судлагдахууныг бүлэглэнэ:

Судлагдахууны чиглэл Хамаарах анги

Монгол хэл, Үндэсний бичиг, Уран зохиол 6, 7, 8, 9, 10, 11, 12

Казах хэл, Казах уран зохиол 6, 7, 8, 9, 10, 11, 12

Математик 6, 7, 8, 9, 10, 11, 12

Мэдээллийн технологи* 6, 7, 8, 9, 10, 11, 12

Физик 6, 7, 8, 9, 10, 11

Биологи, Эрүүл мэнд 6, 7, 8, 9, 10, 11

Хими 6, 7, 8, 9, 10, 11

Нийгэм, Иргэний ёс зүйн боловсрол, Түүх 6, 7, 8, 9, 10, 11, 12

Газар зүй 7, 8, 9, 10, 11

Англи хэл* 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12

Орос хэл* 7, 8, 9

Биеийн тамир 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12

Хөгжим 6, 7, 8, 9

Зураг зүй, технологи* 6, 7, 8, 9, 10, 11, 12

Сонгох хичээл 10, 11, 12

3 Төсвийн тухай хуулийн 6.4.8 4 “судлагдахууны чиглэл” гэж шаардлагатай багшийн сургалтын цагийг тооцохдоо сургуулийн хэмжээнд нэгтгэж бодох боломжит хэд хэдэн хичээлийн нэгдлийг ойлгоно. 5 “шаардлагатай багшийн тоо” гэж боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу тухайн сургуульд хичээл заах, хүний нөөцийн болон цалин хөлсний системд бүртгэгдэх, төсвийн жилийн цалингийн санг тооцох нийт багшийн тоог ойлгоно.

*Дэд бүлгээр хичээллэхээр тооцож болно.

6.7.Шаардлагатай багшийн тоог анги тус бүрээр нэгтгэн дараах

томьёогоор тооцон гаргана:

Долоо. Зардал төлөвлөх, хуваарилах, санхүүжүүлэх

7.1.Төсвийн шууд захирагч нэг суралцагчид ногдох хувьсах

зардлын дундаж хэмжээгээр тооцож, төсвийн төслөө боловсруулан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, дүүргийн Боловсролын хэлтэст хүргүүлэх бөгөөд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, дүүргийн Боловсролын хэлтэс, Нийслэлийн боловсролын газар, төсвийн төвлөрүүлэн захирагч саналыг хянан, нэгтгэж, харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хуульд заасан хугацаанд хүргүүлнэ.

7.2.Төсвийн ерөнхийлөн захирагч хувьсах зардлын дундаж

хэмжээг энэ журмын 3.6-д заасны дагуу шинэчлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх, улсын хэмжээнд нэгтгэсэн төсвийн саналыг эцэслэн батлуулах ажлыг зохион байгуулна.

7.3.Төсвийн ерөнхийлөн захирагч, эсхүл түүний эрх олгосноор

төсвийн төвлөрүүлэн захирагч батлагдсан төсвийг хичээлийн жилийн албан ёсны статистикийн мэдээлэлд үндэслэн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээгээр тооцож цэцэрлэг, сургууль тус бүрээр батална.

𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝑎𝑎𝑎𝑎 = ��𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝑎𝑎𝑎𝑎 𝑔𝑔𝑔𝑔

𝑇𝑇𝑇𝑇𝑇𝑇𝑇𝑇𝑔𝑔𝑔𝑔 � � ∗ 𝑇𝑇𝑇𝑇𝑇𝑇𝑇𝑇𝑔𝑔𝑔𝑔�

𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝑎𝑎𝑎𝑎 = а судлагдахуун бүлэглэлийн нийт шаардлагатай багшийн тоо;

𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝑎𝑎𝑎𝑎 𝑔𝑔𝑔𝑔 = 𝑎𝑎𝑎𝑎 судлагдахууны бүлгийн 𝑔𝑔𝑔𝑔 ангийн албан ёсны сургалтын судлагдахуун төлөвлөгөөний дагуу жилийн нийт хичээллэх цагийн тоо;

𝑇𝑇𝑇𝑇𝑇𝑇𝑇𝑇𝑔𝑔𝑔𝑔 = 𝑔𝑔𝑔𝑔 хамаарах ангийн хичээлийн жилийн хичээллэх долоо хоногийн тоо;

𝑇𝑇𝑇𝑇𝑇𝑇𝑇𝑇𝑔𝑔𝑔𝑔 = 𝑔𝑔𝑔𝑔 хамаарах ангийн нийт бүлгийн тоо;

𝑇𝑇𝑇𝑇𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝑖𝑖𝑖𝑖 = 𝑇𝑇𝑇𝑇𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶(𝑖𝑖𝑖𝑖−1,𝑖𝑖𝑖𝑖) + ∆𝑇𝑇𝑇𝑇𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶 (𝑖𝑖𝑖𝑖,𝑖𝑖𝑖𝑖+1)

𝑇𝑇𝑇𝑇𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝑖𝑖𝑖𝑖 = 𝑖𝑖𝑖𝑖 онд шаардлагатай нийт багшийн тоо;

𝑇𝑇𝑇𝑇𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶(𝑖𝑖𝑖𝑖−1,𝑖𝑖𝑖𝑖) буюу тухайн оны эхний хичээлийн жилийн хичээлийн хөтөлбөр, бүлгийн тооноос хамаарсан шаардлагатай багшийн тоо;

𝑇𝑇𝑇𝑇𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶𝐶(𝑖𝑖𝑖𝑖,𝑖𝑖𝑖𝑖+1) буюу тухайн оны сүүлийн хичээлийн жилийн бүлгийн тооны

өөрчлөлтийг тооцсон шаардлагатай багшийн тооны өөрчлөлт.

7.4.Баталсан санхүүжилтийн хуваарийн дагуу хувьсах зардлын

санхүүжилтийг сар бүр тухайн сургууль, цэцэрлэгийн дансанд шилжүүлнэ.

7.5.Нэг суралцагчид ногдох зардлын дундаж хэмжээгээр олгох

санхүүжилтийн гүйцэтгэлийг хүүхэд өдрөөр6 хянаж хагас, бүтэн жилээр тооцон, зохих өөрчлөлтийг тусган төсвийн ерөнхийлөн болон төвлөрүүлэн захирагчийн шийдвэрээр санхүүжүүлнэ.

7.6.Улсын хэмжээнд болон тухайн орон нутагт өндөржүүлсэн,

бүх нийтийн бэлэн байдал, онцгой нөхцөл тогтоосон үед боловсролын байгууллагын танхимын сургалтыг теле болон цахим хэлбэрт шилжүүлсэн тохиолдолд нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг тухайн хичээлийн жилийн албан ёсны статистик мэдээлэлд үндэслэн хуваарилна.

7.7.Төрийн болон орон нутгийн өмчийн сургалтын байгууллагын

тавилга, тоног төхөөрөмж, цэцэрлэгийн тоглоом, зөөлөн эдлэл, бусад тоног төхөөрөмж гэх мэт нөхөн хангалтын зардал хуваарилах, гүйцэтгэлийг хангуулахад дараах үйл ажиллагааг зохион байгуулна:

7.7.1.төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг,

ерөнхий боловсролын сургуулийн нөхөн хангалтын зардлыг хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх зорилгоор нэг суралцагчид ногдох нийт хувьсах зардал (өсөн нэмэгдүүлэх итгэлцүүр тооцоогүй дүн), хичээлийн жилийн албан ёсны статистик мэдээлэлд үндэслэн хуваарилах;

7.7.2.төсвийн ерөнхийлөн захирагч, эсхүл түүний

эрх олгосноор төсвийн төвлөрүүлэн захирагч боловсролын салбарын сургалтын хэрэглэгдэхүүний өнөөгийн төлөв байдлын судалгааны дүнг харгалзан шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн тодорхойлолтыг боловсруулж, батлах, шаардлагатай сургалтын тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг эрх бүхий байгууллагатай хамтран ерөнхий гэрээний аргаар зохион байгуулах;

7.7.3.төсвийн шууд захирагч тухайн сургалтын

байгууллагад хуваарилагдах тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын зардлаар шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах хэрэгцээг эрэмбэлж, үе шаттай шийдвэрлэх төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэх;

7.7.4.төсвийн шууд захирагч энэ журмын 7.7.3-т заасны

дагуу шийдвэрийн төслөө өөрийн удирдлага буюу эцэг, эхийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, тус зөвлөлийн санал, дүгнэлтээр дэмжигдсэн жагсаалтыг баталснаар худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулж, тайлагнах;

6 “хүүхэд өдөр” гэж тодорхой хугацааны доторх хуанлийн нийт ажлын өдөр ба хамрагдах суралцагчийн тооны үржвэрийг ойлгоно.

7.7.5.төсвийн шууд захирагч ерөнхий гэрээ байгуулсан

гүйцэтгэгч байгууллагаас холбогдох журмын дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулах.

7.8.Энэ журмын 7.7-д заасан хэсэг нь төрийн бус өмчийн сургууль,

цэцэрлэг болон төрийн өмчийн шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн сургалтын тоног төхөөрөмжийн хангалт, нөхөн хангалтад хамаарахгүй.

7.9.Төсвийн ерөнхийлөн захирагч нь батлагдсан төсөвт багтаан

бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор журмын 7.7.1-д заасан нөхөн хангалтын зардлыг хүүхдийн тоо, алслагдсан байдал, хэв шинжээс хамааруулан тохируулга хийх замаар тэгш боломжийг бүрдүүлж болно.

Найм.Хувьсах зардлын дундаж хэмжээгээр төсөв

тооцох, зохицуулах чиглэл

8.1.Сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах

зардлын дундаж хэмжээний санхүүжилт олгоход шаардагдах мэдээ, тайланг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Нийслэлийн боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэс сар бүр хүүхэд өдрөөр хянаж, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

8.2.Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий

боловсролын сургалтын байгууллагын удирдлага хувьсах зардлын дундаж хэмжээгээр тооцон хуваарилсан санхүүжилтийг зарцуулахдаа дараах чиглэлийг баримтална:

8.2.1.хичээл, сургалтын үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй

явагдах нөхцөлийг хангах;

8.2.2.сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эрх бүхий

байгууллагаас баталсан орон тооны хязгаар болон зардлын норм, нормативыг чанд мөрдөх;

8.2.3.хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион

байгуулахад шаардлагатай багшийн орон тоог тухайн хичээлийн жилийн суралцагчдын тоо, тооцсон бүлэг (анги тус бүр)-ийн тоонд үндэслэн бүлэг дүүргэлтийн нормын дагуу тооцож хамгийн бага байхаар сургалтын төлөвлөгөөг оновчтой баталж, мөрдүүлэх;

8.2.4.багшийн цалин хөлс, урамшууллыг холбогдох эрх

бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн гүйцэтгэл, үр дүнг харгалзан тухайн сургалтын байгууллагын баталсан жилийн төсөвт багтааж олгох;

8.2.5.багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, тоног

төхөөрөмжийн нөхөн хангалт хийх, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, шийдвэр гаргахад тухайн сургууль, цэцэрлэгийн зөвлөлд танилцуулж, зөвлөлийн саналаар хамгийн өндөр эрэмбэлэгдсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх;

8.2.6.сургалтын байгууллагын төсөв хуваарилах,

хэрэгжүүлэхэд ил тод байдал болон эцэг эхийн зөвлөл, олон нийтийн оролцоог хангах.

8.3.Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий

боловсролын сургалтын байгууллагын багш, бусад ажилтны цалин хөлсийг олгоход дараах зохицуулалтыг мөрдлөг болгоно:

8.3.1.цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн

цалингийн санд багш, багшаас бусад, захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны үндсэн цалин, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, анги даасан, кабинет, лаборатори хариуцан ажилласан, мэргэжлийн багш нарын бүлэг удирдсаны нэмэгдэл, мэргэшлийн зэргийн нэмэгдэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багшийн нэмэгдэл, орон нутагт ажилласны нэмэгдэл, Засгийн газрын тогтоолоор баталсан бусад нэмэгдэл, нэмэгдэл хөлс, тэдгээрт ногдох ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл тус тус багтана;

8.3.2.цалингийн санг тооцохдоо цэцэрлэг, ерөнхий

боловсролын сургалтын байгууллагатай холбоотой эрх бүхий байгууллагаас баталсан тогтоол, тушаал, шийдвэр, норм, норматив, стандартын дагуу тооцсон үндсэн цалин, гүйцэтгэлийн урамшуулал болон бусад Засгийн газрын тогтоолоор баталсан нэмэгдэл, нэмэгдэл хөлс, тэдгээрт ногдох ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл тус тус багтана;

8.3.3.шаардлагатай багшийн орон тоог энэ журмын 6-д

заасны дагуу тооцно;

8.3.4.ерөнхий боловсролын сургалтын байгууллагын дэд

бүтцийн хүчин чадлын ашиглалт хэт өндөр, бүлэг дүүргэлтийн стандартаас хэтэрсэн ачаалалтай ажиллаж байгаа бага ангийн багшид (багшийн туслах) илүү хүүхэдтэй ажилласан нэмэгдэл хөлс олгож болно.

8.4.Төсвийн тухай хуулийн 7.9-д заасны дагуу Боловсролын

сургалтын байгууллагын жилийн эцсийн дансны үлдэгдлийг дараагийн төсвийн жилд шилжүүлнэ.

8.5.Нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээнд

үндэслэн олгосон санхүүжилтийг зориулалт, эдийн засгийн ангиллын дагуу зарцуулах үүрэгтэй.

8.6.Нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээгээр

олгосон санхүүжилтийн жилийн эцсийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн сургалтын байгууллагын хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан

тавилга, хэрэгсэл, тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл (урсгал засвар) гэх мэт шийдвэрлэх, багшийн хөгжлийг дэмжих, нийгмийн баталгааг сайжруулах зориулалтаар цэцэрлэг, сургууль бие даан зохих хууль тогтоомжийн хүрээнд зарцуулж болно.

8.7.Энэ журмын 8.6 дахь заалтыг хэрэгжүүлэхдээ сургалтын

байгууллагын өөрийн удирдлага, хамт олны 2/3-оос доошгүй ирцтэй хурлаар хэлэлцүүлэн төсвийн шууд захирагч шийдвэр гаргана.

8.8.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн

тухай хуулийн 4.2-т заасны дагуу тухайн төсвийн жилд 2 нас хүрэх хүүхдийг элсүүлсэн тохиолдолд энэ журмын 9.5-д заасан болон боловсролын албан ёсны статистик мэдээллийг үндэслэн санхүүжүүлнэ.

Ес.Төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд

хувьсах зардлын дундаж хэмжээгээр төсөв тооцож,

зардал хуваарилах

9.1.Төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн

нэг суралцагчид ногдох хувьсах зардалд төрөөс олгох санхүүжилтийн хэмжээг тухайн жилийн төсвийн төсөлтэй хамт ирүүлсэн сургалтын төлбөр7 тогтоосон шийдвэр, Засгийн газраас баталсан сургалтын төлбөрөөс хамаарах итгэлцүүрийг тус тус баримтлан тооцно.

9.2.Төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн

төсвийн төслийн саналыг энэ журамд нийцүүлэн жилээр төлөвлөж, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Нийслэлийн боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэст холбогдох хуульд заасан хугацаанд нэгтгэж, дээд шатны төсвийн захирагчид хүргүүлнэ.

9.3.Төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын хуулийн

этгээдийн гэрчилгээ, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, сургалтын төлбөр тогтоосон албан ёсны шийдвэрийн хуулбар нь төсвийн төслийн салшгүй хэсэг байна.

7 “төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлбөр” гэж эрх бүхий байгууллага, албан тушаалтан болон зөвлөл, хурлын шийдвэрээр баталгаажсан, аливаа хөнгөлөлт, чөлөөлөлт тооцоогүй бүтэн жилийн сургалтын төлбөрийн хэмжээг ойлгоно.

9.4.Тухайн төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын

сургуулийн төсвийг хичээлийн жилийн боловсролын албан ёсны статистик мэдээ болон сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хавсралтаар баталсан хүүхдийн тоог харгалзан хянана.

9.5.Санхүүжилт олгох хүүхдийн тооны дундаж нь тухайн хичээлийн

жилийн албан ёсны статистикийн мэдээлэл дэх хүүхдийн тоо болон сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөөр баталсан хүүхдийн тооноос ихгүй байна.

9.6.Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Нийслэлийн

боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэс сар бүр хүүхэд өдрөөр хянасан ирцийн мэдээг төсвийн төвлөрүүлэн захирагчид сар бүрийн 20-ны өдрийн дотор хүргүүлнэ.

9.7.Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хувьсах

зардлыг энэ журмын 9.6-д заасан ирцийн мэдээнд үндэслэн хувьсах зардлын 80 хувийг сар бүр олгох бөгөөд гэрээний үр дүнд үндэслэн үлдэгдэл 20 хүртэлх хувийг хагас болон бүтэн жилээр олгоно.8

9.8.Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн

сургалтын төлбөрийн хэмжээ нь анги бүрд ялгаатай тохиолдолд сургалтын төлбөрийн хэмжээнээс хамаарсан харгалзах итгэлцүүрээр тооцож хуваарилна.

Арав.Төсвийн гүйцэтгэл, төлбөр тооцоо, тайлагналт

10.1.Хувьсах зардлаар санхүүжиж байгаа төрийн болон төрийн бус

өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн төсвийн гүйцэтгэлийн тайланг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу төсвийн төвлөрүүлэн захирагч нэгтгэн тайлагнана.

10.2.Төсвийн гүйцэтгэлийн тайланг гаргахдаа санхүүгийн

программаар боловсруулж, мөнгөн гүйлгээний тайланд тохируулга хийж бэлтгэнэ.

10.3.Төсвийн тухай хууль, холбогдох эрх зүйн актын хүрээнд

аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Нийслэлийн боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэс сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн мэдээг хянан, нэгтгэж дээд шатны төсвийн захирагчид хүргүүлнэ.

10.4.Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий

боловсролын сургууль нь хөрөнгийн өөрчлөлтийг тухай бүр Боловсролын мэдээллийн нэгдсэн санд оруулж, тайлагнана.

8 Боловсролын ерөнхий хуулийн 38.10

Арван нэг.Хяналт

11.1.Төрийн сан нь төсвийн зарцуулалтыг хөтөлбөр, зориулалт,

арга хэмжээ, эдийн засгийн ангиллаар хянаж, санхүүжүүлнэ.

11.2.Төсвийн ерөнхийлөн захирагчаас өгсөн чиглэл, батлагдсан

төсвийн хуваарилалт, энэ журмын дагуу аймаг, нийслэл, дүүргийн боловсролын удирдлагын байгууллагууд, тэдгээрийн санхүү, төсөв, гүйцэтгэл хариуцсан нэгж, албан хаагчид төсвийн хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналтыг удирдан зохион байгуулна.

11.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Нийслэлийн боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэс нь төрийн сангийн төлбөр тооцоо, цалингийн нэгдсэн системээр дамжуулан төсвийн хуваарилалт, санхүүжилт, үр дүнгийн гүйцэтгэлд хяналт тавина.

Арван хоёр. Бусад

12.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагаас боловсролын сургалтын байгууллагын төсвийн төлөвлөлт, хуваарилалт, гүйцэтгэл, тайлагналтыг цахим мэдээллийн системд үндэслэн гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн байна. Цахим систем нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд ашиглаж байгаа цахим системтэй мэдээлэл солилцох, харилцан уялдаатай ажиллах боломжтой байна.

12.2.Төрийн албаны цалингийн мэдээллийн систем дэх цалингийн

гүйцэтгэлийн мэдээллийг сар бүрийн сүүлийн өдрөөр тасалбар болгон боловсролын мэдээллийн системд хөрвүүлж авах бөгөөд энэ нь салбарын орон тоо, цалингийн сангийн албан ёсны суурь мэдээлэл болно.

12.3.Төрийн сангийн төлбөр тооцооны системийн мэдээлэлд

үндэслэн нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн программаар боловсруулсан боловсролын салбарын байгууллагуудын төсвийн гүйцэтгэлийн мэдээллийг сар бүрийн сүүлийн өдрөөр тасалбар болгож, дараа сарын 05-ны өдрийн дотор боловсролын мэдээллийн системд хөрвүүлсний үндсэн дээр салбарын төсвийн гүйцэтгэлийн тайланг бэлтгэнэ.

---o0o---

Хувьсах зардал болон гүйцэтгэл, үр дүнд

суурилан санхүүжүүлэх журмын хавсралт

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН
НЭГ СУРАЛЦАГЧИД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭНИЙ
БҮРЭЛДЭХҮҮН, ЗАРДЛЫН ЗОРИУЛАЛТ, ЭДИЙН ЗАСГИЙН
АНГИЛЛЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ЗААВАР

№ Зориулалт, арга хэмжээ Зардлын дэлгэрэнгүй тайлбар Эдийн засгийн

ангилал

1. Шаардлагатай багшийн

тоо, орон тооны жишиг нормативаар тооцсон

захиргаа, аж ахуйн

ажилтны тоонд хамаарах үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, түүнд

ногдох ажил олгогчоос төлөх нийгмийн

даатгалын шимтгэл

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээний цалингийн санд багш, ажилтны үндсэн цалин, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, заах аргын нэгдэл удирдсаны нэмэгдэл, мэргэшлийн зэргийн нэмэгдэл, тусгай хэрэгцээ шаардлагатай

хүүхдэд үйлчилгээ үзүүлсний нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл, гүйцэтгэлийн урамшууллаас бусад Засгийн газрын тогтоолоор баталсан нэмэгдэл, нэмэгдэл хөлс, тэдгээрт ногдох ажил олгогчоос төлөх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тус тус багтана.

Цалин хөлс, урамшууллын зардлын бүлэгт

хамаарна

2. Сургуулийн үйл

ажиллагааны урсгал

зардал (Боловсролын

стандарт, сургалтын

төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх)

Байгууллагын хэвийн үйл ажиллагааны

зардалд захиргааны бичиг хэрэг, тээвэр шатахуун, томилолт, бараа үйлчилгээний бусад, төлбөр хураамж, даатгал, нэг удаагийн тэтгэмж, урамшуулал, багшийн хөгжлийн

төвийн үйл ажиллагааны зардал гэх мэт зардал багтана.

Бараа,

үйлчилгээний бусад (бичиг хэрэг, тээвэр

шатахуун,

томилолт, төлбөр хураамж гэх мэт)

3. Багшийн тасралтгүй

хөгжлийг дэмжих

зардал (Боловсролын

байгууллагын багш,

ажилтны мэргэжил

дээшлүүлэх)

Багшийн хөгжил буюу мэргэжил дээшлүүлэх зардалд цэцэрлэг, ерөнхий боловсролын

сургуулийн багш, ажилтны хөгжих хэрэгцээнд суурилсан цахим платформд түшиглэн

явуулах тусгай сургалт (1, 5, 10 жилийн сургалтаас бусад), бусад сургалт үйл

ажиллагааны зардал багтана.

Бараа,

үйлчилгээний бусад зардал

4. Эрүүл мэндийн

үйлчилгээний зардал

(Эрүүл мэндийг дэмжих)

Эрүүл мэндийн үйлчилгээнд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан шийдвэрийн дагуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арьс өнгө, сүрьеэ, цагаан хорхой, нян тээгч илрүүлэх үзлэг, шинжилгээ, эрүүл мэндийн даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий лавлагаа (ахисан) шатлалын (60/40) байгууллагатай хамтран боловсруулах “Багш” багш бус

ажилтан багцын үзлэг, шинжилгээ, даатгалын зардал багтана.

Бараа,

үйлчилгээний бусад зардал

5. Цахим хэрэглээний

зардал (Боловсролын

стандарт, сургалтын

төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх)

Цахим хэрэглээний зардалд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны

сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай цахим систем, дата, цахим эрх, мэдээллийн технологи, дотоод сүлжээ болон интернэт үйлчилгээ болон нэмэлт хөтөлбөрийг

хэрэгжүүлэх зардал багтана.

Мэдээлэл

технологийн

үйлчилгээ

6. Анги танхимын ариутгал,

цэвэрлэгээний зардал

(Байр ашиглалтын

үйлчилгээ)

Ариутгал, цэвэрлэгээ, сургуулийн нийтийн эзэмшлээс бусад анги танхимын үйлчилгээ, цэвэрлэгээний зардал багтана.

Бараа,

үйлчилгээний бусад зардал

7. Хичээл, сургалтын

үйл ажиллагааны

зардал (Боловсролын

стандарт, сургалтын

төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх)

Хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах, багшийн

сургалтад шаардлагатай орчныг бий болгох зориулалттай зардал байна. Хичээл,

практикийн зардалд лаборатори, кабинетын сургалтын хэрэглэгдэхүүний жагсаалтад

байхгүй материал, бичгийн цаас, шохой, бал, маркер, принтерийн хор, судлагдахууны онцлогтой хэрэглэгдэх, туршилт дадлагын явцад шаардагдах химийн урвалж бодис, технологийн хичээлийн бэлдэц, мод материал, сагсан бөмбөг, хөл бөмбөг, тугалган цаас, лаа, зай, хадаас, оёдлын утас, даавуу гэх мэт хөрөнгийн бус хангамжийн материал багтана.

Хичээл,

үйлдвэрлэлийн дадлага хийх

8. Танхимаас гадуурх

хичээл сургалтын үйл ажиллагааны зардал

(Сургалт семинар)

Танхимын бус сургалтын үйл ажиллагааны зардалд суралцагчдыг сургуулиас гадна

музей, номын сан, түүхийн дурсгалт газарт түшиглэн танхимаас гадуурх сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх зардал багтана.

Бараа,

үйлчилгээний бусад зардал

9. Сургалтын тоног,

төхөөрөмжийн нөхөн

хангалтын зардал

Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэвийн нөхцөлийг хангах, сургалтын биет орчны батлагдсан стандартад үе шаттай нийцүүлэхэд зайлшгүй шаардлагатай (суурин болон

зөөврийн компьютер, цахим хэрэглэгдэхүүн, түүний дагалдах хэрэгсэл, байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмж, багаж

хэрэгсэл, биет үзүүлэн болон сургалтын хэрэглэгдэхүүн гэх мэт) зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглах дундаж хугацаа, нэг суралцагчид тухайн жилд ногдох өртөг буюу элэгдлийн зардлыг нөхөх зорилгоор санхүүжүүлж буй сургалтын тоног төхөөрөмж, цэцэрлэгийн зөөлөн эдлэл, тоглоом худалдан авах, эзэмших, ашиглах, санхүүгийн түрээсийн хэлбэрээр санхүүжүүлэх зардал багтана.

Бараа,

үйлчилгээний бусад зардал

(багаж хэрэгсэл, тавилга, тоног төхөөрөмж гэх

мэт)

10. Хүүхэд хамгааллын

зардал

Хүүхэд хамгааллын зардалд хүүхэд

хамгааллын чиглэлээр урьдчилан сэргийлэх, зөвлөх, туслах арга хэмжээг зохион байгуулах багийн үйл ажиллагааны зардал, урамшуулал, шуудан холбооны зардал, багаж техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, бага үнэтэй түргэн элэгдэх зардал, замын зардал, бичиг хэрэгсэл. Ерөнхий боловсролын сургууль, дотуур

байрны орчинд хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, шуурхай тусламжийн болон нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах зардал.

Бараа,

үйлчилгээний бусад зардал

----о0о----

Төрийн мэдээлэл · 2024 · № 38 (1334)3773–3797-р хуудас