Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2024 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 05-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх
зүйн байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/8 дугаар зүйлийн 8.3.16, 8.3.17 дахь заалт:
“8.3.16.ус, дулаан, цахилгаан хангах, түгээх, дамжуулах
үйл ажиллагаа;
8.3.17.нийслэлийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай
газар нутгийн менежментийн хэрэгжилт, хамгаалалт;”
2/171 дүгээр зүйл:
“171 дүгээр зүйл.Ногоон хөгжлийг дэмжих сан
171.1.Нийслэл нь ногоон хөгжлийг дэмжих сантай байна.
171.2.Ногоон хөгжлийг дэмжих сангийн хөрөнгийг Үл хөдлөх эд
хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6.2-т заасны дагуу нэмэгдүүлж ногдуулах албан татварын орлого, хуулиар хориглоогүй бусад орлогоос бүрдүүлнэ.
171.3.Ногоон хөгжлийг дэмжих сангийн хөрөнгийг иргэн, аж ахуйн
нэгж, байгууллагад олгосон ногоон оноог мөнгөн хэлбэрт шилжүүлэхэд зарцуулна.
171.4.Энэ хуулийн 171.1-д заасан сангийн хөрөнгийг бүрдүүлэх,
захиран зарцуулах, хяналт тавих журмыг нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал батална.
171.5.Ногоон хөгжлийг дэмжих сангаас зээл олгох, өр, авлага
үүсгэхийг хориглоно.”
3/22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэг:
“22.6.Дүүргийн Засаг дарга нь хуульд заасан болон энэ хуулийн
дагуу гэрээгээр шилжүүлж авсан чиг үүргээ хэрэгжүүлэх бүрэн эрхээ хорооны Засаг даргад шилжүүлж болно.”
2 дугаар зүйл.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх
зүйн байдлын тухай хуулийн дараах зүйл, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/8 дугаар зүйлийн 8.3.8 дахь заалт:
“8.3.8.нийслэлийн цахилгаан эрчим хүч, дулааны
төвлөрсөн болон төвлөрсөн бус инженерийн хангамж;”
2/17 дугаар зүйл:
“17 дугаар зүйл.Дэд бүтцийн сан
17.1.Нийслэл хот нь доор дурдсан үйл ажиллагаанд зарцуулах
дэд бүтцийн сантай байна:
17.1.1.инженерийн болон дэд бүтцийг хөгжүүлэх; 17.1.2.дулаан, цахилгаан, холбоо, цэвэр, бохир ус, үерийн
хамгаалалтын барилга байгууламж зэрэг инженерийн шугам сүлжээний арчлалт, өргөтгөл шинэчлэлт, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх;
17.1.3.инженерийн дэд бүтцийн судалгаа шинжилгээний
ажил хийх, холбогдох норм дүрэм, стандарт боловсруулах, нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх.
17.2.Дэд бүтцийн сангийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
17.2.1.тухайн хотын төсвийн орлогын 1.5-аас доошгүй хувь; 17.2.2.дулаан, цахилгаан, цэвэр усаар хангах, түгээх,
бохир ус татан зайлуулах байгууллагын тухайн жилийн дээрх үйл ажиллагааны орлогын 1.5-аас доошгүй хувь;
17.2.3.гадаадын зээл, тусламж, хандивын хөрөнгө; 17.2.4.ус бохирдуулсны төлбөрийн 50 хувь; 17.2.5.бусад.
17.3.Дэд бүтцийн санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах
журмыг Засгийн газраас баталсан сан байгуулах, түүнийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих нийтлэг журамд нийцүүлэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, хэрэгжилтэд хяналт тавина.
17.4.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ зүйлийн
17.3-т заасны дагуу баталсан журмыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бүртгүүлнэ.
17.5.Дэд бүтцийн сангаас зээл олгох, өр, авлага үүсгэх, сангийн
хөрөнгийг зориулалтын бус үйл ажиллагаанд зарцуулахыг хориглоно.”
3/33 дугаар зүйл:
“33 дугаар зүйл.Нийслэл хотыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих
33.1.Нийслэл хотын хөгжилд дараах чиглэлээр хувь нэмэр
оруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ногоон оноогоор урамшуулна:
33.1.1.ахуйн хэрэгцээнд хэрэглэх зориулалттай нүхэн
жорлон, бохир усны нүхийг холбогдох стандартад нийцүүлсэн;
33.1.2.гэр, байшинг дулаалж, дулааны алдагдлыг
бууруулсан;
33.1.3.дулааны эх үүсвэрийг цахилгаан, сэргээгдэх эрчим
хүч, хийн түлшинд шилжүүлсэн;
33.1.4.мод тарьж ургуулсан; 33.1.5.Хог хаягдлын тухай хуулийн 40.4-т заасан; 33.1.6.унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэгслээр
зорчсон;
33.1.7.хаягдал усыг дахин ашиглах.
33.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ногоон оноог музей, номын
сан, гадаад хэлний сургалтын төв, спортын клуб, эрчим хүчний төлбөр зэрэг албан татвараас бусад үйлчилгээний төлбөр төлөхөд зарцуулж болно.
33.3.Энэ хуулийн 33.1-д заасан ногоон оноог олгох шалгуур
үзүүлэлт, хэмжээ, түүнийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх, санхүүжүүлэх, оноо зарцуулах журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.”
4/34 дүгээр зүйл:
“34 дүгээр зүйл.Нийслэл хотын дагуул хот
“34.1.Нийслэл хотын дагуул хот /цаашид "дагуул хот" гэх/ нь
нийслэл хоттой эдэлбэр газар, хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, логистикийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, газар зүйн байрлал болон
нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдолтой, хот бүрдүүлэгч дэд бүтэц бүхий төвлөрсөн суурин газар мөн.
34.2.Дагуул хотыг стратегийн ач холбогдол бүхий дараах
нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал байгуулна:
34.2.1.улс, нийслэл болон тухайн орон нутгийн эдийн
засаг, нийгмийн хөгжилд үзүүлэх үр нөлөө;
34.2.2.аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийн
ач холбогдол;
34.2.3.үндэсний болон олон улсын тээвэр, логистик
болох газар зүйн байрлал;
34.2.4.олон улсын харилцаа, худалдаа, үйлдвэрлэлийн
сүлжээ болох дэд бүтэц;
34.2.5.хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх
замаар нийслэл хотын төвлөрлийг сааруулахад үзүүлэх нөлөө;
34.2.6.шинжлэх ухаан, инновац, мэргэжлийн сургалт,
үйлдвэрлэлийн төвийг төрөлжүүлэн хотхон хэлбэрээр хөгжүүлэх боломж.
34.3.Дагуул хотыг нийслэлийн болон бусад засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгжид, эсхүл засаг захиргааны нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид дамнан байгуулж болно.
34.4.Дагуул хотын эдэлбэр газрыг улсын болон орон нутгийн
зэрэглэлтэй хотын эдэлбэр газартай давхардуулан олгож үл болно.
34.5.Дагуул хотын Захирагчийн ажлын албаны төсвийг нийслэлийн
төсөвт тусгайлан тусгаж батална.
34.6.Дагуул хоттой холбоотой энэ хуульд зааснаас бусад
харилцааг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.”
3 дугаар зүйл.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын
эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.16 дахь заалтын дугаарыг “8.3.18” гэж, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн “эсхүл дүүргийн Засаг даргад” гэснийг “эсхүл дүүргийн, эсхүл орон нутгийн зэрэглэлтэй хотын захирагчид” гэж, 24 дүгээр зүйлийн 24.3.1, 24.3.2, 24.3.3, 24.3.4 дэх заалтын, 24.5 дахь хэсгийн, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн, 25.4.3
дахь заалтын “хотын аж ахуйн” гэснийг “хотын аж ахуй, инженер хангамж, дэд бүтцийн эх үүсвэрийн” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх
зүйн байдлын тухай хуулийн 35, 36, 37 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай
хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠖ ᠳ᠋ᠣᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠕᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ
ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂
ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ
ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦᠶᠢᠯ᠂ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ:
᠑/᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠓᠂᠑᠖᠂ ᠘᠂᠓᠂᠑᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠘᠂᠓᠂᠑᠖᠂ᠤᠰᠤ᠂ ᠳᠤᠯᠠᠭᠠᠨ᠂ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠲᠦᢉᠡᢉᠡᢈᠦ᠂ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ;
᠘᠂᠓᠂᠑᠗᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ᠂
ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ;»
᠒/ ᠑᠗᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ:
«᠑᠗᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠰᠠᠩ
᠑᠗᠑ ᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠨᠢ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠰᠠᠩ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠗᠑ ᠂᠒᠂ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠯᠦ ᢈᠦᠳᠡᠯᢈᠦ ᠡᠳ᠋ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
᠖᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᠵᠦ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠰᠤᠳ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ
ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠗᠑ ᠂᠓᠂ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠭᠣᠭᠰᠠᠨ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ
ᠣᠨᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
Moehgo& Folo_ oa HeolI
᠑᠗᠑ ᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠗᠑᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠵᠠᢈᠢᠷᠤᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋
ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠗᠑ ᠂᠕᠂ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠰᠠᠩ ᠡᠴᠠ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠣᠯᠭᠣᠬᠣ᠂ ᠥᠷᠢ᠂ ᠠᠪᠣᠯᠭ ᠠ ᠡᢉᠦᠰᢈᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃»
᠓/᠒᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠒᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠒᠒᠂᠖᠂ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠠᠪᠣᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠠᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠪᠣᠯᠤᠨ ᠠ᠃»
᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦᠶᠢᠯ᠂
ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠰᠤᠭᠠᠢ:
᠑/᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠓᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠘᠂᠓᠂᠘᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦ᠂ ᠳᠤᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠰᠤ ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ;»
᠒/᠑᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ:
«᠑᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ
᠑᠗᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠨᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:
᠑᠗᠂᠑᠂᠑᠂ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠗᠂᠑᠂᠒᠂ᠳᠤᠯᠠᠭᠠᠨ᠂ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ᠂ ᠬᠣᠯᠪᠣᠭ ᠠ᠂ ᠴᠡᠪᠠᠷ᠂ ᠪᠣᢈᠢᠷ ᠤᠰᠤ᠂ ᠦᠶᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠵᠡᠷᢉᠡ
ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠱᠤᠭᠤᠮ ᠰᠣᠢᠯᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠠᠷᠠᠴᠢᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠥᠷᢉᠡᠳᢈᠡᠯ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠴᠦᠨ ᠴᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠗᠂᠑᠂᠓᠂ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠵᠢᠯ ᢈᠢᢈᠦ᠂ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠨᠣᠷᠮ ᠠ ᠳᠦᠷᠢᠮ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ
ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᢉᠦᠯᢈᠦ᠃
᠑᠗᠂᠒᠂ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠣᠷᠢ ᠡᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ:
᠑᠗᠂᠒᠂᠑᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠂᠕ ᠆ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠬᠤᠪᠢ;
᠑᠗᠂᠒᠂᠒᠂ᠳᠤᠯᠠᠭᠠᠨ᠂ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ᠂ ᠴᠡᠪᠠᠷ ᠤᠰᠤ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠲᠦᢉᠡᢉᠡᢈᠦ᠂ ᠪᠣᢈᠢᠷ ᠤᠰᠤ ᠲᠠᠲᠠᠨ ᠵᠠᠶᠢᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠷᠡᢈᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠂᠕᠆ ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠬᠤᠪᠢ;
᠑᠗᠂᠒᠂᠓᠂ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᢉᠡᠯᠡ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠬᠠᠨᠳᠢᠪ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ;
᠑᠗᠂᠒᠂᠔᠂ᠤᠰᠤ ᠪᠣᢈᠢᠷᠳᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠐ ᠬᠤᠪᠢ;
᠑᠗᠂᠒᠂᠕᠂ᠪᠣᠰᠤᠳ᠃
᠑᠗᠂᠓᠂ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠵᠠᢈᠢᠷᠤᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠰᠠᠩ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠵᠠᢈᠢᠷᠤᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠵᠢᠷᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ
ᠬᠤᠷᠠᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠨ ᠠ᠃
᠑᠗᠂᠔᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠡᠨᠡ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠗᠂᠓ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋
ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠗᠂᠕᠂ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠡᠴᠠ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠣᠯᠭᠤᠬᠤ᠂ ᠥᠷᠢ᠂ ᠠᠪᠣᠯᠭ ᠠ ᠡᢉᠦᠰᢈᠡᢈᠦ᠂ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠰᠤ ᠤᠶᠢᠯᠡ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃»
᠓/᠓᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ:
«᠓᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ
᠓᠓᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠬᠤᠪᠢ ᠨᠡᠮᠡᠷᠢ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᠣᠨᠤᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ:
᠓᠓᠂᠑᠂᠑᠂ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠨᠦᢈᠡᠨ ᠵᠣᠷᠯᠤᠩ᠂ ᠪᠣᢈᠢᠷ ᠤᠰᠤᠨ ᠤ᠋ ᠨᠦᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ
ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ;
᠓᠓᠂᠑᠂᠒᠂ᢉᠡᠷ᠂ ᠪᠠᠶᠢᠰᠢᠩ ᠢ᠋ ᠳᠤᠯᠠᠭᠠᠯᠠᠵᠤ᠂ ᠳᠤᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠯᠳᠠᠭᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ;
᠓᠓᠂᠑᠂᠓᠂ᠳᠤᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦ᠂ ᢈᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠦᠯᠡᠰᠢᠨ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ;
᠓᠓᠂᠑᠂᠔᠂ᠮᠣᠳᠤ ᠲᠠᠷᠢᠵᠤ ᠤᠷᠭᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ;
᠓᠓᠂᠑᠂᠕᠂ᠬᠣᠭ ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠐᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ;
᠓᠓᠂᠑᠂᠖᠂ᠤᠨᠤᠳᠠᠭ ᠳᠤᠭᠤᠢ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠵᠣᠷᠴᠢᠭᠰᠠᠨ;
᠓᠓᠂᠑᠂᠗᠂ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠤᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠳᠠᢈᠢᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠃
᠓᠓᠂᠒᠂ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᠣᠨᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠦᠽᠧᠢ᠂ ᠨᠣᠮ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ᠂ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᢈᠡᠯᠠᠨ ᠦ᠋ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠥᠪ᠂ ᠰᠫᠤᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠻᠯᠦᠪ᠂ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠵᠡᠷᢉᠡ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠡᠴᠠ ᠪᠣᠰᠤᠳ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠲᠥᠯᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠵᠤ
ᠪᠣᠯᠤᠨ ᠠ᠃
᠓᠓᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠓᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᠣᠨᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᠮᠥᠩᢉᠦᠨ
ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠣᠨᠤᠭ ᠠ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃»
᠔/᠓᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ:
«᠓᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠢ ᠬᠣᠲᠠ
«᠓᠔᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠢ ᠬᠣᠲᠠ /ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ «ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠢ ᠬᠣᠲᠠ» ᢉᠡᢈᠦ/ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠲᠠᠢ ᠡᠳᠯᠡᠪᠣᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ᠂
ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠣᠷᠢ᠂ ᠯᠣᢉᠢᠰᠲ᠋ᠢᠻ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᠮᠡᠯ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠯᠠᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ
ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠯ ᠲᠠᠢ᠂ ᠬᠣᠲᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ
ᠰᠠᠭᠤᠷᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠮᠥᠨ᠃
᠓᠔᠂᠒᠂ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠦᠨ
ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ:
᠓᠔᠂᠒᠂᠑᠂ᠤᠯᠤᠰ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠷ ᠡ ᠨᠥᠯᠦᢉᠡ;
᠓᠔᠂᠒᠂᠒᠂ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠵᠢᠭᠤᠯᠴᠢᠯᠠᠯ᠂ ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠯ;
᠓᠔᠂᠒᠂᠓᠂ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠣᠷᠢ᠂ ᠯᠣᢉᠢᠰᠲ᠋ᠢᠻ ᠪᠣᠯᠬᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠯᠠᠯ;
᠓᠔᠂᠒᠂᠔᠂ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭ ᠠ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠦᠯᠵᠢᠶ ᠡ ᠪᠣᠯᠬᠤ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ;
᠓᠔᠂᠒᠂᠕᠂ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠡᠷᢈᠢᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠵᠠᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᠯ ᠢ᠋ ᠰᠠᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ
ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡ;
᠓᠔᠂᠒᠂᠖᠂ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ᠂ ᠢᠨᠨᠣᠧᠠᠼ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠪ ᠢ᠋ ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠬᠣᠲᠠᠬᠠᠨ
ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ᠃
᠓᠔᠂᠓᠂ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠣᠰᠤᠳ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠳ᠋ᠦ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠤᠲᠤᠭ
ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠳᠦ ᢈᠡᠳᠦᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠮᠨᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠪᠣᠯᠤᠨ ᠠ᠃
᠓᠔᠂᠔᠂ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠣᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠯᠡᠪᠣᠷᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠠᠢ
ᠳᠠᠪᠬᠤᠷᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠣᠯᠭᠣᠵᠣ ᠦᠯᠦ ᠪᠣᠯᠤᠨ ᠠ᠃
᠓᠔᠂᠕᠂ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠨ ᠲᠤᠰᠬᠠᠵᠤ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠓᠔᠂᠖᠂ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠢ ᠬᠣᠲᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠲᠠᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠣᠰᠤᠳ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃»
᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ
᠘᠂᠓᠂᠑᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠢ᠋ «᠘᠂᠓᠂᠑᠘» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠒᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳ᠋ᠤ»
ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ
᠒᠔᠂᠓᠂᠑᠂ ᠒᠔᠂᠓᠂᠒᠂ ᠒᠔᠂᠓᠂᠓᠂ ᠒᠔᠂᠓᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠒᠔᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠒᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠕᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠒᠕᠂᠔᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ
ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᠢᠨᠵᠧᠨᠧᠷ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ
ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠰᠦᢉᠡᠢ᠃
᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠕᠂ ᠓᠖᠂ ᠓᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ
ᠵᠦᠶᠢᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᢈᠦᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ /ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠭ ᠠ/ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ
ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ