Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 32
(1328)
— 3006 —

Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын XV хавсралт

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТӨРӨЛЖСӨН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЯМБА, ДАРХАН ЭРХИЙН ТУХАЙ
КОНВЕНЦЫН XV ХАВСРАЛТ
ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА

“Жишиг заалтуудыг Дэлхийн оюуны өмчийн байгууллага (цаашид

“Байгууллага” гэх)-ын хувьд хэрэглэхэд тэдгээр нь дараах өөрчлөлтийн хамт үйлчилнэ. Үүнд:

1. Жишиг заалтуудын VI зүйлийн 21 дэх хэсэгт заасан эрх ямба,

дархан эрх, чөлөөлөлт, хөнгөлөлтийг Байгууллагын Ерөнхий захирлын орлогч нарт мөн олгоно.

2. (a) Байгууллагын хороодод ажиллах, эсхүл албан үүргээр ажиллах шинжээч (VI зүйлийн хүрээнд хамаарах албан

тушаалтнаас бусад) нарт чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай хэмжээнд эдгээр хороодод, эсхүл албан үүргээр ажиллахтай холбоотой аялалд зарцуулах хугацааг хамруулан дараах эрх ямба, дархан эрхийг олгоно. Үүнд:

(i) баривчлах, эсхүл хувийн ачаа тээшийг битүүмжлэн хураахаас чөлөөлөгдөх дархан эрх;

(ii) албан чиг үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан хэлсэн буюу бичсэн үг, эсхүл хийсэн үйлдлийн хувьд эрх зүйн бүх төрлийн ажиллагаанаас чөлөөлөгдөх дархан эрх, чингэхдээ уг дархан эрх нь тухайн хүн Байгууллагын хороонд, эсхүл албан үүргээр ажиллахаа больсон хэдий ч хэвээр байна;

(iii) валютын болон валют солих хязгаарлалт, хувийн ачаа тээшийн хувьд түр албан томилолтоор яваа гадаадын Засгийн газрын албан тушаалтанд олгодогтой нэгэн адил хөнгөлөлт;

(iv) Байгууллагын шугамаар гүйцэтгэж буй ажилд хамаарах бүх ажил хэргийн материал, бичиг баримт халдашгүй байх;

(v) Байгууллагатай харилцах харилцааны хувьд шифр хэрэглэх болон элч, эсхүл битүүмжилсэн илгээмжийн шуудангаар бичиг баримт болон харилцсан захидал хүлээж авах эрх.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
Төрийн мэдээлэл · 2024 · № 32 (1328)3006-р хуудас