Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай
2024 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 19-ний өдөр хот
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах,
түүнд тавигдах шаардлага, мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдал, зохион байгуулалт, үйл ажиллагааг тодорхойлох, төрийн байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Мэргэжлийн нэгдсэн холбооны хууль тогтоомж
2.1.Мэргэжлийн нэгдсэн холбооны хууль тогтоомж нь Монгол
Улсын Үндсэн хууль1, Иргэний хууль2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль3, Төрийн бус байгууллагын тухай хууль4, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас
өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн5 8.2-т
заасан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-д хамаарах салбарын мэргэжлийн нэгдсэн холбоонд энэ хууль үйлчилнэ.
3.2.Мэргэжлийн холбоо болон энэ хуулийн 3.1-д зааснаас бусад
салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулна.
1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2 Иргэний хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 07 дугаарт нийтлэгдсэн. 3 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 30 дугаарт нийтлэгдсэн. 4 Төрийн бус байгууллагын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1997 оны 03 дугаарт нийтлэгдсэн. 5 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 29 дугаарт нийтлэгдсэн.
3.3.Энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Төрийн бус
байгууллагын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан
утгаар ойлгоно:
4.1.1.“мэргэжлийн холбоо” гэж салбар, эсхүл мэргэжлийн
эрх ашгийг хамгаалах зорилгоор аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, тухайн салбарын мэргэшсэн хүнээс бүрдсэн гишүүнчлэл бүхий холбоог;
4.1.2.“мэргэжлийн нэгдсэн холбоо” гэж тухайн салбарт
үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоодын гишүүнчлэлтэй, салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилго бүхий холбоог.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
5 дугаар зүйл.Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулах, түүнд тавигдах шаардлага
5.1.Мэргэжлийн нэгдсэн холбоог тухайн салбарт мэргэжлийн үйл
ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоод хамтран үүсгэн байгуулна.
5.2.Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулах хурлаар дараах
асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
5.2.1.мэргэжлийн нэгдсэн холбооны дүрмийг батлах; 5.2.2.мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч,
удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох;
5.2.3.мэргэжлийн нэгдсэн холбооны нэрийг батлах; 5.2.4.мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан
тухай шийдвэрийг батлах.
5.3.Мэргэжлийн нэгдсэн холбоо дараах шаардлагыг хангасан
байна:
5.3.1.тухайн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж
байгаа мэргэжлийн холбоодын олонхын төлөөлөл бүхий гишүүнчлэлтэй байх;
5.3.2.энэ хуулийн 5.3.1-д заасан гишүүдийн үйлдвэрлэл,
борлуулалт, худалдан авалт нь тухайн салбарын зах зээлийн 50-аас дээш хувийг эзэлдэг байх.
5.4.Тухайн салбарын мэргэжлийн холбоо дангаар, эсхүл
олонхын төлөөлөл бүхий гишүүнчлэлтэй бол энэ хуульд заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн бүртгүүлж, мэргэжлийн нэгдсэн холбооны чиг үүргийг хэрэгжүүлж болно.
6 дугаар зүйл.Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлт
6.1.Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш
30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ.
6.2.Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд
шүүхийн баталсан маягтын дагуу гаргаж, дараах мэдээллийг тусгах бөгөөд уг холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд гарын үсэг зурна:
6.2.1.хүсэлт гаргасан он, сар, өдөр; 6.2.2.мэргэжлийн нэгдсэн холбооны нэр; 6.2.3.мэргэжлийн нэгдсэн холбооны хаяг; 6.2.4.мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч,
удирдах зөвлөлийн гишүүдийн талаарх мэдээлэл.
6.3.Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлтэд дараах
баримт бичгийг хавсаргана:
6.3.1.мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулах
тухай шийдвэр, хурлын тэмдэглэл, уг шийдвэр болон хурлын тэмдэглэлд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд гарын үсэг зурсан байна;
6.3.2.мэргэжлийн нэгдсэн холбооны бүтэн болон
товчилсон нэр;
6.3.3.мэргэжлийн нэгдсэн холбооны дүрэм; 6.3.4.мэргэжлийн нэгдсэн холбооны гишүүдийн бүртгэл,
хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг;
6.3.5.энэ хуулийн 5.3.1, 5.3.2-т заасан гишүүнчлэл, зах
зээл дэх үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтыг нотолсон баримт бичиг;
6.3.6.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл.
6.4.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 6.1-д заасан
хугацааг хэтрүүлсэн тохиолдолд уг хугацаа дууссанаас хойш 30 хоногийн
дотор мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлтийг энэ хуулийн 6.3-т заасан баримт бичгийн хамт Улсын дээд шүүхэд хүргүүлж болно.
7 дугаар зүйл.Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлт, баримт бичгийг нягтлан шалгах
7.1.Улсын дээд шүүх мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх
хүсэлтийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор тухайн хүсэлт, хавсаргасан баримт бичгийг бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгана.
7.2.Улсын дээд шүүх энэ хуулийн 7.1-д заасан баримт бичигт
зөрчил илэрсэн тохиолдолд 30 хоногийн дотор уг зөрчлийг арилгах талаар хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.
7.3.Хуульд өөрөөр заагаагүй бол Улсын дээд шүүх мэргэжлийн
нэгдсэн холбоог бүртгэхдээ энэ хуулийн 6.3-т зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно.
7.4.Улсын дээд шүүх мэргэжлийн нэгдсэн холбооны нэрийг
нягтлан шалгахдаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1.5 дахь заалт, энэ хуулийн 9.3-т заасан нэрийн санг ашиглана.
8 дугаар зүйл.Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх, бүртгэхээс татгалзах
8.1.Улсын дээд шүүх энэ хуулийн 7.1, 7.2-т заасан хугацаанд
мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах тухай шийдвэр гаргана.
8.2.Улсын дээд шүүхийн Тамгын газар энэ хуулийн 8.1-д заасан
шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор хүсэлт гаргагчид уг шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ.
8.3.Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх шийдвэр гарснаас хойш
ажлын таван өдрийн дотор Улсын дээд шүүхийн Тамгын газар хүсэлт гаргагчид гэрчилгээ, тамга, тэмдгийн хяналтын дугаар олгоно. Гэрчилгээ нь цахим хэлбэртэй байж болно.
8.4.Улсын дээд шүүх дараах үндэслэлээр мэргэжлийн нэгдсэн
холбоог бүртгэхээс татгалзана:
8.4.1.мэргэжлийн нэгдсэн холбооны дүрэм нь Монгол
Улсын Yндсэн хууль болон бусад хуульд харшилсан;
8.4.2.энэ хуулийн 9.1, 9.2-т заасныг зөрчсөн; 8.4.3.энэ хуулийн 6.3.5-д заасан баримт бичиг шаардлага
хангаагүй, эсхүл бүрдэл дутуу бол.
8.5.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.2-т заасан
“Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-д хамаарах салбар, дэд салбар бүрд нэг хүртэл мэргэжлийн нэгдсэн холбоо байна.
8.6.Улсын дээд шүүх энэ хуулийн 8.1-д заасан шийдвэр гаргахаас
өмнө хүсэлт гаргагч, улсын бүртгэлийн байгууллага болон бусад этгээдээс тайлбар авах, нэмэлт баримт бичиг, лавлагаа, мэдээлэл гаргуулах, шинжээч томилон ажиллуулж болно.
8.7.Улсын дээд шүүх мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэхтэй
холбогдсон журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн энэ хууль болон бусад хуульд нийцүүлэн батална.
9 дүгээр зүйл.Мэргэжлийн нэгдсэн холбооны нэр
9.1.Мэргэжлийн нэгдсэн холбооны нэр нь салбарын онцлогийг
илэрхийлсэн оноосон нэр болон “Мэргэжлийн нэгдсэн холбоо” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл “МНХ” гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ.
9.2.Энэ хуулийн 9.1-д зааснаас бусад төрийн бус байгууллага
өөрийн оноосон нэртэй хамт “Мэргэжлийн нэгдсэн холбоо”, эсхүл “МНХ” гэсэн тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.
9.3.Улсын дээд шүүхийн Тамгын газар мэргэжлийн нэгдсэн
холбооны нэрийн санг хөтөлж, лавлагаа олгоно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
10 дугаар зүйл.Мэргэжлийн нэгдсэн холбооны зохион байгуулалт, үйл ажиллагаа
10.1.Мэргэжлийн нэгдсэн холбоо нь ерөнхийлөгч, удирдах зөвлөл,
хяналтын зөвлөл, ажлын алба, гишүүдээс бүрдэнэ.
10.2.Мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчийн бүрэн эрх,
удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, ажлын алба, дэд зөвлөлийн нийтлэг дүрэм, тэдгээрийн эрх зүйн байдал, гишүүдийн эрх, үүрэг, бүх гишүүдийн
хурлыг зохион байгуулах, саналын эрхийг тогтоох, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон бусад харилцааг мэргэжлийн нэгдсэн холбооны дүрмээр тогтооно.
10.3.Мэргэжлийн нэгдсэн холбооны дэргэд тухайн салбарын
онцлогоос хамаарсан үйл ажиллагаа, мэргэжлийн чиглэлээр дагнасан дэд зөвлөл ажиллаж болно. Дэд зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, дүрмийг удирдах зөвлөлийн хурлаар батална.
10.4.Мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, удирдах
зөвлөлийн гишүүд болон бусад албан тушаалтан энэ хуулийн 12.1.10-т заасан ёс зүйн дүрмийг зөрчсөн, тухайн салбарын болон мэргэжлийн эрх ашгийг хөндсөн, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гаргасан бол хяналтын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, тухайн албан тушаалтныг чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна.
10.5.Мэргэжлийн нэгдсэн холбоо нь өдөр тутмын үйл ажиллагааг
зохицуулах ажлын албатай байж болно.
10.6.Мэргэжлийн нэгдсэн холбоо орон нутаг болон гадаад улсад
салбар, төлөөлөгчийн газартай байж болно.
10.7.Мэргэжлийн нэгдсэн холбооны санхүүжилт нь Төрийн бус
байгууллагын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан эх үүсвэрээс бүрдэнэ.
10.8.Мэргэжлийн нэгдсэн холбоо нь банканд өөрийн нэр дээр
данстай байна.
11 дүгээр зүйл.Мэргэжлийн нэгдсэн холбооны гишүүнчлэл 11.1.Мэргэжлийн нэгдсэн холбооны гишүүнчлэл нь Нэмэгдсэн
өртгийн албан татварын тухай хуулийн 8.2-т заасан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-д хамаарах салбар, дэд салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоодоос бүрдэнэ.
11.2.Мэргэжлийн нэгдсэн холбооны гишүүнчлэлийн тоонд хязгаар
тогтоохгүй.
12 дугаар зүйл.Мэргэжлийн нэгдсэн холбооны чиг үүрэг
12.1.Мэргэжлийн нэгдсэн холбоо дараах үндсэн чиг үүргийг
хэрэгжүүлнэ:
12.1.1.гишүүн мэргэжлийн холбоодыг нэгдсэн удирдлага,
зохион байгуулалтаар хангаж, салбарын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
12.1.2.тухайн салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлт,
төсөл, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжилтийг хангахад мэргэжил, арга зүйн зөвлөмж, дүгнэлт гаргах;
12.1.3.тухайн салбарын бодлого, хууль тогтоомжийн
хэрэгжилтэд хяналт тавих, түүнийг олон нийтэд сурталчлах ажиллагаанд гишүүдээ төлөөлөн оролцох, хэрэгжилтийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
12.1.4.төрийн байгууллагын зарим чиг үүргийг хууль
болон гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;
12.1.5.гишүүн мэргэжлийн холбооны өмнө тулгамдсан
асуудлыг шийдвэрлэхэд төрийн аль ч шатны байгууллагад төлөөлөх, өөрийн байр сууриа илэрхийлэх;
12.1.6.тухайн салбарт өндөр технологи, инновацыг
хөгжүүлэх, бараа, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
12.1.7.салбарын үйлдвэрлэлийн явц, технологийн
түвшнийг тогтоох, үнэлэх, борлуулалт, бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт өгөх;
12.1.8.салбарын хүний нөөцийн бодлогыг тодорхойлох,
мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, мэргэшил дээшлүүлэх сургалт зохион байгуулах;
12.1.9.мэргэжлийн үйл ажиллагааны стандарт
боловсруулах, нутагшуулахад хамтран ажиллах, хэрэглээний тайлбар, зөвлөмж бэлтгэх;
12.1.10.мэргэжлийн нэгдсэн холбооны баримтлах
мэргэжлийн болон ёс зүйн дүрмийг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
12.1.11.гишүүн мэргэжлийн холбоодыг төлөөлөн гадаад
болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
12.1.12.санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг
хэлэлцэж батлах, бүх гишүүддээ тайлагнах, аудит хийлгэх, олон нийтэд ил тод, нээлттэй байршуулах.
13 дугаар зүйл.Төрийн байгууллагатай хамтран ажиллах
13.1.Мэргэжлийн нэгдсэн холбоо төрийн байгууллагатай дараах
чиглэлээр хамтран ажиллана:
13.1.1.тухайн салбарын хууль тогтоомж, бодлогын
баримт бичиг, стандарт, шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий зөвлөл, хороо, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах, санал, зөвлөмж гаргах;
13.1.2.зөвшөөрөл шинээр бий болгох, зөвшөөрлийн
нөхцөл, шаардлагыг өөрчилж дүгнэлт гаргахад санал өгөх, шаардлагатай тохиолдолд тухайн зөвшөөрлийн хэрэгцээ, шаардлага, эрсдэлийн түвшин, үнэлгээний талаар санал, дүгнэлт гаргах;
13.1.3.хуульд заасан тохиолдолд Зөвшөөрлийн тухай
хуулийн6 3.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхийг шилжүүлэн авах;
13.1.4.тухайн салбарын стандарт, техникийн
зохицуулалтыг боловсруулах, мөрдүүлэх, хэрэглээний тайлбар, зөвлөмж бэлтгэх;
13.1.5.хуульд заасан тохиолдолд төрийн байгууллагын
зарим чиг үүргийг хууль, гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;
13.1.6.мэргэжлийн болон техникийн боловсролын
сургалтын хөтөлбөр боловсруулахад оролцох, санал, дүгнэлт, зөвлөмж гаргах;
13.1.7.салбарын хүний нөөцийн бодлогыг тодорхойлоход
мэргэжлийн туслалцаа үзүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтаар суралцагчид эзэмшүүлэх мэргэшлийн түвшнийг Хөдөлмөрийн тухай хуулийн7 17.2, 17.3-т зааснаар тодорхойлоход оролцох;
13.1.8.хууль болон мэргэжлийн нэгдсэн холбооны дүрэмд
заасан бусад.
6 Зөвшөөрлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 38 дугаарт нийтлэгдсэн. 7 Хөдөлмөрийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 31 дугаарт нийтлэгдсэн.
ТАВДУГААР БҮЛЭГ
14 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
14.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь эрүүгийн
хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль8, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
14.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль9,
эсхүл Зөрчлийн тухай хуульд10 заасан хариуцлага хүлээлгэнэ.
15 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
15.1.Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдөнө.
8 Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 9 Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн. 10 Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.
Moehgo& Folo_ oa HeolI
᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠔ ᠳ᠋ᠣᢈᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠙᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ
ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ
ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ
᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ
᠑᠂᠑᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠨᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ
ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠲᠠᠢ
ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠠ᠃
᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ
᠒᠂᠑᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠑ ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠠᠤᠯᠢ᠒ ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠓ ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠔ ᠂ ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠡᠳᠡᢉᠡᠷ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠠᠢ
ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠠᠻᠲ ᠡᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃
᠒᠂᠒᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠯ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶ ᠡ
᠓᠂᠑᠂ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠥᠷᠲᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ᠕ ᠘᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ «ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠦ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ»᠆ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠓᠂᠒᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠪᠤᠯᠤᠨ ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ
ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠓᠂᠓᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠤᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ
᠔᠂᠑᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠤᠳᠬ ᠠ ᠪᠠᠷ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ:
᠔᠂᠑᠂᠑᠂«ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ» ᢉᠡᠵᠦ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠠᠰᠢᠭ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᢉᠰᠡᠨ ᢈᠦᠮᠦᠨ ᠡᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠰᠡᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠒᠂«ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ
ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠡ ᠨᠣᠭᠣᠳ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠯ ᠲᠡᠢ᠂ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠡᠷᢈᠡ ᠠᠰᠢᠭ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠦᢈᠦᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ᠃
ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂
ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ
᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂
ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ
᠕᠂᠑᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ
ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠡ ᠨᠣᠭᠣᠳ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠡᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠕᠂᠒᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠨ ᠡ:
᠕᠂᠒᠂᠑᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;
᠕᠂᠒᠂᠒᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ᠂ ᢈᠢᠨ᠋ᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᠢ᠋ ᠲᠣᠮᠢᠯᠠᠬᠤ;
᠕᠂᠒᠂᠓᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;
᠕᠂᠒᠂᠔᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠃
᠕᠂᠓᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:
᠕᠂᠓᠂᠑᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠡ ᠨᠣᠭᠣᠳ ᠤ᠋ᠨ ᠣᠯᠠᠩᢈᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠕᠂᠓᠂᠒᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠓᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠪᠤᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠤᠯᠲᠠ ᠨᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠐᠆ᠡᠴᠠ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᠡᠵᠡᠯᠡᠳᠡᢉ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃
᠕᠂᠔᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠳᠠᠩ ᠢ᠋ᠶᠠᠷ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠣᠯᠠᠩᢈᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠪᠤᠯ ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ
᠖᠂᠑᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠓᠐ ᠬᠣᠨ᠋ᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ
ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠖᠂᠒᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠮᠠᠶᠢᠭᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ
ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ᠂ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠤᠭ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠦᠰᠦᢉ ᠵᠢᠷᠤᠨ ᠠ:
᠖᠂᠒᠂᠑᠂ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠣᠨ᠂ ᠰᠠᠷ ᠠ᠂ ᠡᠳᠦᠷ;
᠖᠂᠒᠂᠒᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠡᠷ ᠡ;
᠖᠂᠒᠂᠓᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠶᠢᠭ;
᠖᠂᠒᠂᠔᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠃
᠖᠂᠓᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠬᠠᠪᠰᠤᠷᠭᠠᠨ ᠠ:
᠖᠂᠓᠂᠑᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ᠂ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠯ᠂ ᠤᠭ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠪᠤᠯᠤᠨ
ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠦᠰᠦᢉ ᠵᠢᠷᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ;
᠖᠂᠓᠂᠒᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᠲᠦᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠣᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠷ ᠡ;
᠖᠂᠓᠂᠓᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠦᠷᠢᠮ;
᠖᠂᠓᠂᠔᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ᠂ ᠬᠠᠶᠢᠭ᠂ ᠤᠲᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ᠂ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠤᠳᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠶᠢᠭ;
᠖᠂᠓᠂᠕᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠓᠂᠑᠂ ᠕᠂᠓᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠯ᠂ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠪᠤᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂
ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠣᠲᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ;
᠖᠂᠓᠂᠖᠂ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᠯ᠃
᠖᠂᠔᠂ᢈᠦᠨᠳᠦᠳᢈᠡᠨ ᠦᠵᠡᢈᠦ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠲᠦᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠤᠭ
ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠳᠠᠭᠤᠰᠤᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠓᠐ ᠬᠣᠨ᠋ᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
᠖᠂᠓ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ᠂
ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠨᠢᠭᠲᠠᠯᠠᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ
᠗᠂᠑᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ
᠒᠑ ᠬᠣᠨ᠋ᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ᠂ ᠬᠠᠪᠰᠤᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠨ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳ ᠡᠰᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠨᠢᠭᠲᠠᠯᠠᠨ ᠰᠢᠯᠭᠠᠨ ᠠ᠃
᠗᠂᠒᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠲᠦ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠢᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠓᠐ ᠬᠣᠨ᠋ᠤᠭ ᠤ᠋ᠨ
ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠤᠭ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠢ᠋ ᠠᠷᠢᠯᠭᠠᠬᠤ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠨ ᠡ᠃
᠗᠂᠓᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠡᠨ᠋ᠡ
ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠓ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
᠗᠂᠔᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠢᠭᠲᠠᠯᠠᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠓ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂
ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ ᠡᠴᠡ ᠲᠠᠲᠠᠭᠠᠯᠵᠠᠬᠤ
᠘᠂᠑᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑᠂ ᠗᠂᠒ ᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ ᠡᠴᠡ ᠲᠠᠲᠠᠭᠠᠯᠵᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃
᠘᠂᠒᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠮᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ
ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠤᠭ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠘᠂᠓᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠪᠤᠨ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠮᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠲᠠᠮᠠᠭ ᠠ᠂ ᠲᠡᠮᠳᠡᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨ᠋ᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠣᠯᠭᠣᠨ ᠡ᠃ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠨᠢ ᠴᠠᢈᠢᠮ
ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠘᠂᠔᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ ᠡᠴᠡ ᠲᠠᠲᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠠ:
᠘᠂᠔᠂᠑᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠦᠷᠢᠮ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠤᠢᠨᠳᠣᠰᠣᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ
ᠬᠠᠷᠰᠢᠯᠠᠭᠰᠠᠨ;
᠘᠂᠔᠂᠒᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠑᠂ ᠙᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ;
᠘᠂᠔᠂᠓᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠓᠂᠕᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᠯ ᠳᠤᠲᠠᠭᠤ ᠪᠤᠯ᠃
᠘᠂᠕᠂ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠥᠷᠲᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ «ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠦ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ»᠆ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ᠂ ᠳᠡᠳ᠋ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠨᠢᢉᠡ ᢈᠦᠷᠲᠡᠯ ᠡ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠘᠂᠖᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠭᠠᠷᠬᠠᠬᠤ ᠡᠴᠠ ᠡᠮᠦᠨ ᠡ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠡᠴᠡ ᠲᠠᠶᠢᠯᠪᠤᠷᠢ ᠠᠪᠬᠤ᠂ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ᠂ ᠯᠠᠪᠯᠠᠭ ᠠ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠰᠢᠨᠵᠢᢉᠡᠴᠢ ᠲᠣᠮᠢᠯᠠᠨ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠘᠂᠗᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨ᠋ᠠᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠡᠷ ᠡ
᠙᠂᠑᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠡᠷ ᠡ ᠨᠢ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠢ᠋ ᠢᠯᠡᠷᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠣᠨ᠋ᠤᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠪᠤᠯᠤᠨ «ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ
ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ» ᢉᠡᠰᠡᠨ ᠳᠡᠯᢉᠡᠷᠡᠩᢉᠦᠢ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᢉᠡ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ «ᠮᠡ ᠂ᠨᠢ ᠂ᠬᠣ » ᢉᠡᠰᠡᠨ ᠲᠣᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠡᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃
᠙᠂᠒᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠣᠨ᠋ᠤᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠡᠢ ᠬᠠᠮᠲᠤ
«ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ»᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ «ᠮᠡ ᠂ᠨᠢ ᠂ᠬᠣ » ᢉᠡᠰᠡᠨ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᢉᠡ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
᠙᠂᠓᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠮᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᢈᠦᠲᠦᠯᠵᠦ᠂ ᠯᠠᠪᠯᠠᠭ ᠠ
ᠣᠯᠭᠣᠨ ᠡ᠃
ᠭᠤᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂
ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠯ᠂ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ
᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ
᠑᠐᠂᠑᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ᠂ ᢈᠢᠨ᠋ᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠡᠴᠡ
ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃
᠑᠐᠂᠒᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ᠂ ᢈᠢᠨ᠋ᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ᠂
ᠳᠡᠳ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠳᠦᠷᠢᠮ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂
ᠰᠠᠨ᠋ᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠳᠦᠷᠢᠮ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋
ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃
᠑᠐᠂᠓᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠡᠴᠠ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ
ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠠᠩᠨ᠋ᠠᠭᠰᠠᠨ ᠳᠡᠳ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃ ᠳᠡᠳ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ
ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠐᠂᠔᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠡᠨ᠋ᠡ
ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠑᠂᠑᠐᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠠᠰᠢᠭ ᠢ᠋ ᢈᠦᠨᠳᠡᢉᠰᠡᠨ᠂
ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨ᠋ᠢᠷᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠲᠡᠢ ᠦᠢᠯᠡᠳᠦᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠯ ᢈᠢᠨ᠋ᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠨ᠂ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠢ᠋ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ
ᢈᠦᠷᠲᠡᠯ ᠡ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠤᠨ ᠠ᠃
᠑᠐᠂᠕᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠡᠳᠦᠷ ᠲᠤᠲᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠐᠂᠖᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠪᠤᠯᠤᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ᠂ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠐᠂᠗᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠨᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠡᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃
᠑᠐᠂᠘᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠪᠠᠩᠻᠢ ᠳ᠋ᠤ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠳᠠᠩᠰᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠯ
᠑᠑᠂᠑᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠯ ᠨᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠥᠷᠲᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠒᠆ ᠲᠤ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ «ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠦᢈᠦ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ»᠆ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ᠂ ᠳᠡᠳ᠋ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ
ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠡ ᠨᠣᠭᠣᠳ ᠡᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃
᠑᠑᠂᠒᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃
᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ
᠑᠒᠂᠑᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠑᠒᠂᠑᠂᠑᠂ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠡ ᠨᠣᠭᠣᠳ ᠢ᠋ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ᠂ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨ᠋ᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ;
᠑᠒᠂᠑᠂᠒᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ
ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨ᠋ᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠑᠒᠂᠑᠂᠓᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨ᠋ᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᠣᠯᠠᠨ
ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠒᠂᠑᠂᠔᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠢᠮ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ;
᠑᠒᠂᠑᠂᠕᠂ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠲᠤᠯᠭᠠᠮᠳᠠᠭᠰᠠᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠢ ᠴᠤ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ᠂ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠪᠠᠨ ᠢᠯᠡᠷᢈᠡᠶᠢᠯᠡᢈᠦ;
᠑᠒᠂᠑᠂᠖᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠥᠨᠳᠦᠷ ᠲᠧᠻᠨ᠋ᠣᠯᠣᢉᠢ᠂ ᠢᠨ᠋ᠨ᠋ᠣᠧᠠᠼ ᠢ᠋ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠪᠠᠷᠠᠭ ᠠ᠂ ᠠᠵᠢᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋
ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠒᠂᠑᠂᠗᠂ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠠᠪᠤᠴᠠ᠂ ᠲᠧᠻᠨ᠋ᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠦᠪᠰᠢᠨ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠦᠨ᠋ᠡᠯᠡᢈᠦ᠂ ᠪᠤᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠪᠠᠷᠠᠭ ᠠ᠂
ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠥᠷᠢᠰᠦᠯᠳᠦᢈᠦ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨ᠋ᠡᠯᠡᢉᠡ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨ᠋ᠡᠯᠲᠡ ᠥᢉᢈᠦ;
᠑᠒᠂᠑᠂᠘᠂ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠳᠠᠪᠲᠠᠨ ᠰᠤᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᠯ
ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;
᠑᠒᠂᠑᠂᠙᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠲ᠋ᠠᠨ᠋ᠳᠠᠷᠲ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠨᠤᠲᠤᠭᠰᠢᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋
ᠲᠠᠶᠢᠯᠪᠤᠷᠢ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ;
᠑᠒᠂᠑᠂᠑᠐᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠂
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠨᠢ ᢈᠢᠨ᠋ᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;
᠑᠒᠂᠑᠂᠑᠑᠂ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠡ ᠨᠣᠭᠣᠳ ᠢ᠋ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ;
᠑᠒᠂᠑᠂᠑᠒᠂ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠵᠦ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠂ ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠲᠦ ᠪᠠᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨ᠋ᠠᠬᠤ᠂ ᠠᠦᠳᠢᠲ
ᢈᠢᠯᢉᠡᢈᠦ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠬᠤ᠃
ᠳᠥᠷᠪᠠᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ
᠑᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ
᠑᠓᠂᠑᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠨ ᠠ:
᠑᠓᠂᠑᠂᠑᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨ᠋ᠳᠠᠷᠲ᠂ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ
ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ᠂ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠂ ᠰᠠᠨ᠋ᠠᠯ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠑᠓᠂᠑᠂᠒᠂ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠵᠦ ᠳ᠋ᠦᠩᠨ᠋ᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠬᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ
ᠰᠠᠨ᠋ᠠᠯ ᠥᢉᢈᠦ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠦᠪᠰᠢᠨ᠂ ᠦᠨ᠋ᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ
ᠰᠠᠨ᠋ᠠᠯ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨ᠋ᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠑᠓᠂᠑᠂᠓᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ᠖ ᠓᠂᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋
ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠣᠯᠭᠣᠬᠣ᠂ ᠰᠤᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠲᠦᠳᠡᢉᠡᠯᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ᠂ ᢈᠦᠴᠦᠨ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠠᠪᠬᠤ;
᠑᠓᠂᠑᠂᠔᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠲ᠋ᠠᠨ᠋ᠳᠠᠷᠲ᠂ ᠲᠧᢉᠨ᠋ᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠮᠥᠷᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋
ᠲᠠᠶᠢᠯᠪᠤᠷᠢ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ;
᠑᠓᠂᠑᠂᠕᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠢᠮ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ
ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ;
᠑᠓᠂᠑᠂᠖᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠧᢉᠨ᠋ᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ᠂ ᠰᠠᠨ᠋ᠠᠯ᠂
ᠳ᠋ᠦᠩᠨ᠋ᠡᠯᠲᠡ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠑᠓᠂᠑᠂᠗᠂ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ
ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠧᢉᠨ᠋ᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠦᠪᠰᠢᠨ ᠢ᠋ ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ᠗
᠑᠗᠂᠒᠂ ᠑᠗᠂᠓ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ;
᠑᠓᠂᠑᠂᠘᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠦᠷᠢᠮ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠰᠤᠳ᠃
ᠲᠠᠪᠤᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠪᠤᠰᠤᠳ ᠵᠦᠶᠢᠯ
᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ
᠑᠔᠂᠑᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠯ ᠨᠢ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠪᠠᠷ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠘ ᠂ ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃
᠑᠔᠂᠒᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠙ ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠑᠐ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃
᠑᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠤᠯᠬᠤ
᠑᠕᠂᠑᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ
ᠵᠡᢉᠦᠯᠲᠡ ᠨᠦᢉᠦᠳ:
᠑᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠒᠂ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠐᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠓᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠓᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠔᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠗ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠕᠂ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠥᠷᠲᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠙ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠖᠂ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠓᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠗᠂ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠑ ᠣᠨ ᠤ᠋ ᠓᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠘᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠙᠂ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠑᠐᠂ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠗ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠔ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃