Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(1320)
— 1793 —

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2024 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 05-ны өдөр хот

ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН
ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дараах

зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/161 дүгээр зүйл:

“161 дүгээр зүйл.Төсвийн тогтвортой байдлын зөвлөл

161.1.Улсын Их Хурлаас Монгол Улсын нэгдсэн төсвийн

тогтвортой байдлыг хангуулах үүрэг бүхий хараат бус, бие даасан, байнгын ажиллагаатай Төсвийн тогтвортой байдлын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-ийг байгуулна.

161.2.Зөвлөл үйл ажиллагаандаа бие даасан, ил тод байх, бусдын

нөлөөнд үл автах, төсвийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, хамтын удирдлагын зарчмаар асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно.

161.3.Зөвлөл нь орон тооны долоон гишүүнээс бүрдэх бөгөөд

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо нэр дэвшигчийг нээлттэй сонгон шалгаруулалтаар хүн тус бүрээр шалгаруулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна.

161.4.Улсын Их Хурал Зөвлөлийн гишүүнийг энэ хуульд заасан

журмын дагуу 4 жилийн хугацаатай томилж, чөлөөлнө.

161.5.Төсвийн тогтвортой байдлыг хангахад Зөвлөл дараах бүрэн

эрхийг хэрэгжүүлнэ:

161.5.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн

төсөл боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал боловсруулах;

161.5.2.Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээний

мэдэгдлийн төсөл, Монгол Улсын тухайн жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл нь

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргах;

161.5.3.Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл,

Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланд дүгнэлт гаргах;

161.5.4.Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос

өгсөн чиглэлийн дагуу төсөвтэй холбоотой хууль тогтоомжийг

боловсронгуй болгох, хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийн улсын төсөвт нөлөөлөл, ачаалал үзүүлэх эсэх талаар шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж гаргаж танилцуулах;

161.5.5.энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд

шаардлагатай мэдээлэл, судалгааг Засгийн газар, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, эдийн засаг, хөгжлийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох бусад төрийн байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагаас гаргуулан авах;

161.5.6.Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээний

мэдэгдлийн төсөл, Монгол Улсын тухайн жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төслийг олон нийтээр хэлэлцүүлэхэд оролцож, санал өгөх.

161.6.Засгийн газар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн

төслийг энэ хуулийн 161.5.1-д заасан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд үндэслэн боловсруулаагүй бол түүний үндэслэл, шалтгааныг үзүүлэлт тус бүрээр бодлогын өөрчлөлтөөр тодорхойлж тайлбарлан, уг тайлбарыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн хамт өргөн мэдүүлнэ.

161.7.Зөвлөл төсвийн дунд хугацааны таамаглал, төсвийн

тогтвортой байдлын болон эрсдэлийн тайлан, бодлогын нөлөөллийн шинжилгээ хийж хуралдаанаараа хэлэлцэн, Улсын Их Хуралд танилцуулж, нийтэд мэдээлэх ба хагас жил тутам олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулна.

161.8.Зөвлөл шаардлагатай тохиолдолд холбогдох төр, хувийн

хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, судлаачаар судалгаа, шинжилгээний ажил хийлгэж болно.

161.9.Зөвлөлийн гишүүн нь дараах шаардлагыг хангана:

161.9.1.эдийн засаг, санхүүгийн чиглэлээр магистр болон

түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

161.9.2.сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн

намын гишүүнчлэлгүй, улс төрийн үйл ажиллагаа явуулаагүй байх;

161.9.3.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хугацаа

хэтэрсэн өргүй байх;

161.9.4.ёс зүй болон нэр хүнд нь Зөвлөлийн үйл

ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;

161.9.5.эдийн засаг, санхүүгийн чиглэлээр эрдэм

шинжилгээ, судалгааны ажил хийж, олон улсад нэр хүнд бүхий эрдэм, шинжилгээ судалгааны сэтгүүлд нийтлүүлсэн байх, эсхүл эдийн засаг, төсөв, мөнгөний бодлого, санхүү, татварын чиглэлээр мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.

161.10.Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулахад

дараах журмыг баримтална:

161.10.1.Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо

сонгон шалгаруулалт болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө Зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтын зарыг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээлэх;

161.10.2.энэ хуулийн 161.9-д заасан шаардлагыг хангасан

иргэн энэ хуулийн 161.10.1-д заасны дагуу сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор нэр дэвших хүсэлтээ Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд ирүүлэх;

161.10.3.Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос

байгуулсан ажлын хэсэг нэр дэвшигч хүсэлтээ ирүүлснээс хойш 15 хоногийн дотор сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;

161.10.4.энэ хуулийн 161.10.3-т заасан ажлын хэсэг

сонгон шалгаруулалтын үр дүнд хамгийн өндөр үнэлгээ авсан иргэнийг Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, томилох саналаа Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд хүргүүлэх;

161.10.5.Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо нь

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 130-132 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулах.

161.11.Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулахтай

холбогдсон журмыг энэ хуульд нийцүүлэн Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо баталж, Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна.

161.12.Зөвлөлийн гишүүд даргаа олонхын саналаар 2 жилийн

хугацаагаар сонгож, чөлөөлнө. Зөвлөлийн даргыг нэг удаа улируулан сонгож болно.

161.13.Зөвлөлийн гишүүнийг дараах тохиолдолд хугацаанаас нь

өмнө Улсын Их Хурал чөлөөлнө:

161.13.1.өөр ажил, албан тушаалд томилогдсон буюу

сонгогдсон;

161.13.2.өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан; 161.13.3.хуульд өөрөөр заагаагүй бол төрийн алба хаах

насны дээд хязгаарт хүрсэн;

161.13.4.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин

төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан;

161.13.5.Зөвлөлийн гишүүн хуульд заасан чиг үүргээ удаа

дараа биелүүлээгүй;

161.13.6.бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн

төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний хувийн мэдээлэлд хамаарах мэдээллийг задруулах, хувьдаа ашигласан;

161.13.7.энэ хуулийн 161.9.3, 161.9.4, 161.25-д заасан

шаардлагыг зөрчсөн;

161.13.8.эрх зүйн чадамжгүй болох нь эрх бүхий

байгууллагаас тогтоогдсон;

161.13.9.хуульд заасан бусад үндэслэл.

161.14.Зөвлөлийн гишүүний хөдөлмөрийн харилцаатай

холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.

161.15.Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа хуулиар

тогтоосон хугацаанаас өмнө дуусгавар болсон бол энэ хуульд заасан журмын дагуу өөр хүнийг нэр дэвшүүлж, саналаа Улсын Их Хуралд оруулна.

161.16.Энэ хуулийн 161.15-д заасны дагуу томилогдсон гишүүний

бүрэн эрхийн хугацаа өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацаатай адил байна.

161.17.Зөвлөл энэ хуулийн 161.5-д заасан бүрэн эрхээ

хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээлэл, нэгдсэн зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын албатай байж болох бөгөөд ажлын алба нь Улсын Их Хурлын Тамгын газрын бүтцэд хамаарна. Ажлын албаны бүтэц, орон тоог Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга батална.

161.18.Зөвлөлд төсөвтэй холбоотой судалгаа, шинжилгээ хийхэд

дэмжлэг үзүүлэх, туслах чиг үүрэг бүхий долоон орон тоотой төсвийн судалгааны нэгжийг Зөвлөлийн харьяанд ажиллуулна. Судалгааны нэгжийн албан тушаалтныг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга томилж, чөлөөлнө.

161.19.Зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг Зөвлөлийн саналыг

үндэслэн Улсын Их Хурлын төсөвт тусгана.

161.20.Зөвлөлийн шийдвэр нь дүгнэлт, зөвлөмж, тайлан хэлбэртэй

байна.

161.21.Зөвлөлийн дүрмийг Улсын Их Хурал батална.

161.22.Зөвлөл үйл ажиллагаагаа жил бүр Улсын Их Хурлын

чуулганд тайлагнана.

161.23.Зөвлөлийн дарга, гишүүний албан тушаалын зэрэг зиндаа,

цалингийн итгэлцүүрийг Улсын Их Хурал тогтооно.

161.24.Зөвлөлийн гишүүнийг энэ хуулийн 161.13-т зааснаас бусад

тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хориглоно.

161.25.Зөвлөлийн дарга, гишүүн нь шууд болон шууд бус

хэлбэрээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хуульд өөрөөр заагаагүй бол өөр ажил, албан тушаал хавсран эрхлэхийг хориглоно.

2/6 дугаар зүйлийн 6.4, 6.5 дахь хэсэг:

“6.4.Энэ хуулийн 6.1.2-т заасан тусгай шаардлагыг 2025 оны

төсвийн жил хүртэл, 6.1.4-т заасан тусгай шаардлагыг 2025 оны төсвийн жилээс хэрэгжүүлнэ.

6.5.Энэ хуулийн 6.1.2-т заасан тусгай шаардлагын доод хэмжээг

бууруулах, 6.1.4-т заасан тусгай шаардлагын дээд хэмжээг нэмэгдүүлэх, 6.4-т заасан хугацааг сунгахыг хориглоно.”

2 дугаар зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6

дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний

өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠖ ᠳ᠋ᠣᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠕᠆ᠤ᠋ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ

ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ

ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠰᠤᠭᠠᠢ:

᠑/᠑᠖᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ:

«᠑᠖᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ

᠑᠖᠑᠂᠑᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠠ᠋ᠴᠠ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ

ᠬᠠᠷᠠᠭᠠᠲᠤ ᠪᠤᠰᠤ᠂ ᠪᠠᠶ ᠡ ᠳᠠᠭᠠᠭᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ /ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ «ᠵᠥᠪᠯᠡᠯ» ᢉᠡᢈᠦ/᠆ ᠢ᠋

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠖᠑᠂᠒᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠪᠠᠶ ᠡ ᠳᠠᠭᠠᠭᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠪᠤᠰᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠦᠯᠦ ᠠᠪᠲᠠᠬᠤ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ

ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠴᠢᠯᠦᢉᠡ ᠲᠡᠢ

ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠵᠦ᠂ ᠣᠯᠠᠩᢈᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠤᠯᠭᠠᠨ ᠠ᠃

᠑᠖᠑᠂᠓᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠨᠢ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠣᠯᠤᠭᠠᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠠ᠋ᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᢈᠦ ᠪᠦᢉᠡᠳ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ

ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᠪᠰᠢᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᢈᠦᠮᠦᠨ ᠲᠤᠰ ᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋

ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᠪᠰᠢᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠣᠨᠤᠰᠬᠠᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠖᠑᠂᠔᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠢ᠋ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠔ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠲᠣᠮᠢᠯᠠᠵᠤ᠂

ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃

᠑᠖᠑᠂᠕᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

Moehgo& Folo_ oa HeolI

᠑᠖᠑᠂᠕᠂᠑᠂ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠮᠠᠻᠷᠣ᠋ ᠠ᠋ᠳ᠋ ᠦ᠋ᠨ

ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠲᠥᠯᠦᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠭᠠᠮᠠᠭᠯᠠᠯ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠖᠑᠂᠕᠂᠒᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠰᠦᠯ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ

ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠒᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠰᠡᢈᠦ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;

᠑᠖᠑᠂᠕᠂᠓᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠯ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᢉᠰᠡᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ᠂

ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;

᠑᠖᠑᠂᠕᠂᠔᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠥᢉᢉᠦᢉᠰᠡᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠡᠢ

ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠳᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ

ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠠᠴᠢᠶᠠᠯᠠᠯ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠ᠋ᠰᠡᢈᠦ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠖᠑᠂᠕᠂᠕᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ

ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠠᠩᠻᠢ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠰᠲ᠋ᠠᠲ᠋ᠢᠰᠲ᠋ᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ᠂

ᠠ᠋ᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠤᠰᠤᠳ

ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠ᠋ᠷᠳᠡᠮ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠠ᠋ᠴᠠ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠᠪᠬᠤ;

᠑᠖᠑᠂᠕᠂᠖᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠪᠠᠷ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠯᠴᠠᠵᠤ᠂ ᠰᠠᠨᠠᠯ ᠥᢉᢈᠦ᠃

᠑᠖᠑᠂᠖᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠑᠂᠕᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠮᠠᠻᠷᠣ᠋ ᠠ᠋ᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠲᠥᠯᠦᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠭᠠᠮᠠᠭᠯᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ᠂

ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠢ᠋ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠲᠤᠰ ᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠪᠠᠷ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠵᠤ ᠲᠠᠶᠢᠯᠪᠤᠷᠢᠯᠠᠨ᠂ ᠤᠭ ᠲᠠᠶᠢᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋

ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠠ᠋ᠷᢈᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠖᠑᠂᠗᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠭᠠᠮᠠᠭᠯᠠᠯ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠋ᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ᠂ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᠵᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠢ᠋ᠶᠠᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠨ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ ᠪᠠ ᠬᠠᠭᠠᠰ ᠵᠢᠯ ᠲᠤᠲᠤᠮ

ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠖᠑᠂᠘᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠲᠥᠷᠦ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ᠂ ᠠ᠋ᠷᠳᠡᠮ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂

ᠶᠡᢈᠡ᠂ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠤᠭᠠᠴᠢ ᠪᠠᠷ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠵᠢᠯ ᢈᠢᠯᢉᠡᠵᠦ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠖᠑᠂᠙᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠨᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠠ:

᠑᠖᠑᠂᠙᠂᠑᠂ᠠ᠋ᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠮᠠᢉᠢᠰᠲ᠋ᠷ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠡᢉᠦᠨ ᠠ᠋ᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠑᠖᠑᠂᠙᠂᠒᠂ᠰᠡᢉᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠷᠭᠤᠭᠠᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠯ ᠦᢉᠡᠢ᠂ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠤᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠑᠖᠑᠂᠙᠂᠓᠂ᠵᠢᢉᠡᠯᠡ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᢈᠡᠲᠦᠷᠡᢉᠰᠡᠨ ᠥᠷᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠑᠖᠑᠂᠙᠂᠔᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠨᠡᠷ ᠡ ᢈᠦᠨᠳᠦ ᠨᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠥᠷᢉᠦ ᠪᠠᠷ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠑᠖᠑᠂᠙᠂᠕᠂ᠠ᠋ᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠠ᠋ᠷᠳᠡᠮ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠵᠢᠯ ᢈᠢᠵᠦ᠂ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠨᠡᠷ ᠡ ᢈᠦᠨᠳᠦ

ᠪᠦᢈᠦᠢ ᠠ᠋ᠷᠳᠡᠮ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠡᠳᢈᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠠ᠋ᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠠ᠋ᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᠲᠥᠰᠦᠪ᠂ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᠦ᠋ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂

ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠑᠐᠆ ᠠ᠋ᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠵᠢᠯ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃

᠑᠖᠑᠂᠑᠐᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᠪᠰᠢᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ:

᠑᠖᠑᠂᠑᠐᠂᠑᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠤᠯᠬᠤ ᠠ᠋ᠴᠠ ᠓᠐᠆ ᠠ᠋ᠴᠠ

ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠠ᠋ᠮᠦᠨ ᠡ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷ ᠢ᠋ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠯᠡᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ

ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ;

᠑᠖᠑᠂᠑᠐᠂᠒᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠑᠂᠙᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠑᠂᠑᠐᠂᠑᠆ ᠳ᠋ᠤ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷ ᠢ᠋ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢉᠰᠡᠨ ᠠ᠋ᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠓᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᠪᠰᠢᢈᠦ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠪᠠᠨ

ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠢᠷᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠖᠑᠂᠑᠐᠂᠓᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᠪᠰᠢᢉᠴᠢ

ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠪᠠᠨ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠠ᠋ᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠑᠕ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠖᠑᠂᠑᠐᠂᠔᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠑᠂᠑᠐᠂᠓ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠳ᠋ᠦ

ᠬᠠᠮᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠨᠳᠦᠷ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠢ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᠪᠰᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠲᠣᠮᠢᠯᠠᠬᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠖᠑᠂᠑᠐᠂᠕᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ

ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

᠑᠓᠐᠆᠑᠓᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᠪᠰᠢᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠣᠨᠤᠰᠬᠠᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠃

᠑᠖᠑᠂᠑᠑᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᠪᠰᠢᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ

ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠖᠑᠂᠑᠒᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠪᠠᠨ ᠣᠯᠠᠩᢈᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠒ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠰᠣᠩᠭᠤᠵᠤ᠂ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠨᠢᢉᠡ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠤᠯᠠᠷᠢᠭᠤᠯᠤᠨ ᠰᠣᠩᠭᠤᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠖᠑᠂᠑᠓᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠢ᠋ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠨᠢ ᠠ᠋ᠮᠦᠨ ᠡ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠡ:

᠑᠖᠑᠂᠑᠓᠂᠑᠂ᠥᢉᠡᠷ ᠡ ᠠᠵᠢᠯ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠮᠢᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠶᠤ ᠰᠣᠩᠭᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ;

᠑᠖᠑᠂᠑᠓᠂᠒᠂ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠪᠠᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠳᠡᢈᠦ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ;

᠑᠖᠑᠂᠑᠓᠂᠓᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠬᠤ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷ ᠲᠤ ᢈᠦᠷᠦᢉᠰᠡᠨ;

᠑᠖᠑᠂᠑᠓᠂᠔᠂ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠤᠯᠬᠤ ᠨᠢ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠰᠢᠳᢈᠡᢈᠦ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ;

᠑᠖᠑᠂᠑᠓᠂᠕᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ;

᠑᠖᠑᠂᠑᠓᠂᠖᠂ᠪᠦᠷᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠵᠤ ᠮᠡᠳᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᠭᠤᠴᠠ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠨᠢᠭᠤᠴᠠ᠂ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠵᠠᠳᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠬᠤᠪᠢ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ;

᠑᠖᠑᠂᠑᠓᠂᠗᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠑᠂᠙᠂᠓᠂ ᠑᠖᠑᠂᠙᠂᠔᠂ ᠑᠖᠑᠂᠒᠕ ᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ;

᠑᠖᠑᠂᠑᠓᠂᠘᠂ᠠ᠋ᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᠳᠠᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯᠬᠤ ᠨᠢ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠠ᠋ᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ;

᠑᠖᠑᠂᠑᠓᠂᠙᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ᠃

᠑᠖᠑᠂᠑᠔᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠰᠤᠳ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋

ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠤᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠖᠑᠂᠑᠕᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠪᠦᠷᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠠ᠋ᠮᠦᠨ ᠡ ᠳᠠᠭᠤᠰᠬᠠᠪᠤᠷᠢ ᠪᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠤᠯ ᠠ᠋ᠨᠡ

ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠥᢉᠡᠷ ᠡ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᠪᠰᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠖᠑᠂᠑᠖᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠑᠂᠑᠕᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠣᠮᠢᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠪᠦᠷᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠠ᠋ᠮᠦᠨᠡᢈᠢ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋

ᠪᠦᠷᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠯᠡᠳᠡᢉᠰᠡᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠠᠳᠠᠯᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠖᠑᠂᠑᠗᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠑᠂᠕᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠵᠤ ᠪᠤᠯᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠨᠢ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ

ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠮᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ ᠠ᠃ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ᠂ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠨᠠᠷᠢᠨ

ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠖᠑᠂᠑᠘᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠳᠠᠢ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠬᠤ ᠴᠢᢉ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠳᠣᠯᠤᠭᠠᠨ

ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠢ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠨᠠᠷᠢᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠲᠣᠮᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃

᠑᠖᠑᠂᠑᠙᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ᠃

᠑᠖᠑᠂᠒᠐᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠨᠢ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠖᠑᠂᠒᠑᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠖᠑᠂᠒᠒᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠪᠠᠨ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠨ ᠠ᠃

᠑᠖᠑᠂᠒᠓᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡ ᠵᠢᠨᠳᠠ᠂ ᠴᠠᠯᠢᠩ ᠤ᠋ᠨ ᠢᠲᠡᢉᠡᠯᠴᠡᢉᠦᠷᠢ ᠵᠢ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃

᠑᠖᠑᠂᠒᠔᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠢ᠋ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠑᠂᠑᠓ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡᠲᠦ ᠠᠵᠢᠯ ᠠ᠋ᠴᠠ ᠨᠢ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ

ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠖᠑᠂᠒᠕᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠨᠢ ᠰᠢᠭᠤᠳ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠢᠭᠤᠳ ᠪᠤᠰᠤ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠵᠥᠪᠯᠡᢈᠦ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ

ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠠᠵᠢᠯ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠨ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃

᠒/᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠂᠔᠂ ᠖᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠖᠂᠔᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠑᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠯ ᢈᠦᠷᠲᠡᠯ ᠡ᠂ ᠖᠂᠑᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠯ ᠠ᠋ᠴᠡ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠖᠂᠕᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠑᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠭᠤᠳᠤ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠖᠂᠑᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠖᠂᠔ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠤᠩᠭᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃»

᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠑᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ

᠑᠙᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᢈᠦᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠆ ᠤ᠋ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠠ᠋ᠴᠡ ᠠ᠋ᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

Төрийн мэдээлэл · 2024 · № 24 (1320)1793–1804-р хуудас