Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2024 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 05-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуульд доор дурдсан
агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэг:
“32.8.Ерөнхий зөвлөл энэ хуулийн 32.2.1, 32.2.2-т зааснаас бусад
тохиолдолд шүүгчийн сул орон тоо гарсан бол энэ хуулийн 34.8-д заасан нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтад тэнцсэн эрэмбийн дарааллыг баримтлан энэ хуулийн 35.1-д заасны дагуу өргөн мэдүүлнэ.”
2/43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэг:
“43.6.шүүгч энэ хуулийн 76.2, 95.4-т заасны дагуу Ерөнхий зөвлөл
болон Сахилгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж, дараагийн гишүүн сонгогдсоноор бүрэн эрхийн хугацаа дууссанаар урд ажиллаж байсан шүүхэд эргэн ажиллах баталгаагаар хангагдана.”
3/46 дугаар зүйлийн 46.9 дэх хэсэг:
“46.9.Шүүгч зэрэг дэвтэй байх бөгөөд шүүгчид зэрэг дэв олгох
журмыг Улсын Их Хурал батална.”
4/71 дүгээр зүйлийн 71.1.28-71.1.30 дахь заалт, тайлбар:
“71.1.28.шүүхээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх
ажиллагаанд ашиглах цахим платформ, программ хангамж, техникийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны холбогдох хуульд нийцүүлэн тодорхойлох, нэвтрүүлэх, хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах;
71.1.29.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төрөлжсөн
цахим мэдээллийн санг нийтийн мэдээллийн дэд бүтэцтэй уялдуулан бүрдүүлэх;
71.1.30.хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд
өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх.
Тайлбар:-Энэ хуульд заасан “Шүүхийн цахим платформ” гэж
шүүхийн үйл ажиллагаанд мэдээлэл цуглуулах, боловсруулах, хайх, илгээх, хүлээн авах, ашиглах болон түүний аюулгүй байдлыг хангах зорилго бүхий үндсэн программ хангамж, техник хангамж, мэдээллийн сан, бусад бүрэлдэхүүн системийг хэлнэ.”
5/101 дүгээр зүйлийн 101.6 дахь хэсэг:
“101.6.Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар
явуулж болно.”
2 дугаар зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар
зүйлийн 46.2 дахь хэсгийн “зэргийн” гэсний дараа “, зэрэг дэвийн” гэж, 71 дүгээр зүйлийн 71.1.9 дэх заалтын “үнэлэх” гэсний дараа “, Ерөнхий зөвлөлийн ажлын алба, шүүхийн захиргааны ажилтны албан тушаалын цалингийн хэмжээг батлах, ажилтны ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнд суурилсан урамшууллыг батлагдсан цалингийн санд багтаан тогтоох” гэж, 76 дугаар зүйлийн 76.10 дахь хэсгийн, 95 дугаар зүйлийн 95.10 дахь хэсгийн “зэрэг зиндаа,” гэсний дараа “зэрэг дэв,” гэж, 102 дугаар зүйлийн 102.1.1 дэх заалтын, 105 дугаар зүйлийн 105.3 дахь хэсгийн, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсгийн, 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсгийн “бичгээр” гэсний дараа “буюу цаасан болон цахим хэлбэрээр” гэж, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Өргөдөл, мэдээллийг амаар, эсхүл бичгээр болон цахимаар гаргаж болно.” гэсэн хоёр дахь өгүүлбэр, 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсгийн “шуудангаар,” гэсний дараа “цахимаар,” гэж, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт “Гомдол, эсэргүүцлийг бичгээр буюу цаасан болон цахим хэлбэрээр гаргаж болно.” гэсэн хоёр дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дараах зүйл,
хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/12 дугаар зүйл:
“12 дугаар зүйл.Шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх
12.1.Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах,
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нээлттэй, эсхүл хаалттай явуулах эсэх асуудлыг энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ.
12.2.Шүүхийн үйл ажиллагааг дараах байдлаар олон нийтэд
нээлттэй, ил тод явуулна:
12.2.1.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад
талуудын гаргасан гомдол, нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийг энэ хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайлсан хуульд заасны дагуу сонирхогч этгээд танилцах боломжийг бүрдүүлэх;
12.2.2.шүүх хуралдааныг нээлттэй явуулах, шүүхийн
цахим хуудас, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн цахим сүлжээгээр энэ хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайлсан хуульд заасны дагуу шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу- дүрсний бичлэгээр хүргэх;
12.2.3.талуудын гаргасан гомдол, нэхэмжлэл, тайлбар,
хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны бичлэгийн цахим мэдээллийн сантай байх, тус сангийн мэдээллийг сонирхогч этгээд нээлттэй ашиглах боломж бүрдүүлэх.
12.3.Нээлттэй явуулсан шүүх хуралдааны шийдвэрийг хэргийн
оролцогч нарт гардуулснаас хойш ажлын 10 өдрийн дотор, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүхийн бусад шийдвэр, шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэлийг албажиж гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор энэ хуулийн 12.2.3-т заасан цахим мэдээллийн санд ил тод, нээлттэй байршуулна.
12.4.Сонирхогч этгээд энэ хуулийн 12.2.1-д заасан мэдээлэлтэй
танилцах журмыг Ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхийн саналыг үндэслэн батална.
12.5.Сонирхогч этгээд болон хэвлэл мэдээллийн ажилтан,
байгууллага энэ хуулийн 12.2.1-д заасан мэдээллийг бусдад түгээх бол эх сурвалжийг дурдаж, үнэн зөв, гуйвуулахгүйгээр түгээх үүрэг хүлээнэ.
12.6.Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим
хуудаст, эсхүл шүүхийн нээлттэй бусад цахим платформд байршуулахтай холбогдсон журмыг Ерөнхий зөвлөл батална.
12.7.Дараах шүүх хуралдааныг шууд дамжуулах, эсхүл олон
нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэнэ:
12.7.1.хяналтын шатны нээлттэй шүүх хуралдаан; 12.7.2.авлигын гэмт хэргийн анхан ба давж заалдах
шатны нээлттэй шүүх хуралдаан.
12.8.Нээлттэй шүүх хуралдааны шууд дамжуулалт, дуу-дүрсний
бичлэг дараах мэдээллийг агуулсан гарчиг, цахим холбоостой байна:
12.8.1.хуралдаанд оролцогч талуудын нэр; 12.8.2.хуралдаанаар хянан шийдвэрлэж байгаа асуудал,
хэрэг, маргаан;
12.8.3.шүүхийн болон шүүх бүрэлдэхүүний нэр; 12.8.4.хуралдааны огноо.
12.9.Шүүх хуралдааныг дуу-дүрсний бичлэгээр дамжуулах
тохиолдолд шүүхийн шийдвэрээр зарим хэсгийг хаахаас бусад тохиолдолд өөрчлөлт оруулах, хэсэгчлэн хасалт хийх, засварлахыг хориглоно.
12.10.Хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдааны явцын
дууны, дуу-дүрсний бичлэгийг зохих журмын дагуу баталгаажуулан архивт хадгална.
12.11.Төрийн нууцад хамаарах хэрэг болон хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд хаалттай явуулахаар тусгайлан зааснаас бусад шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаан нээлттэй байна.
12.12.Энэ хуулийн 12.11-д заасан шийдвэрийг гаргахдаа шүүгч
захирамж, шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргана. Шүүхийн шийдвэрт шалтгаан, тайлбар, үндэслэлийг тодорхой дурдаж, шийдвэрийг шүүхийн цахим хуудаст байршуулж нийтэд мэдээлнэ.
12.13.Энэ хуулийн 12.12-т заасан шийдвэрт гомдол, хүсэлт
гаргах, гомдол, хүсэлтийг шийдвэрлэх журмыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайлсан хуулиар зохицуулна.
12.14.Шүүх энэ хуулийн 12.2.1, 12.2.2-т заасан гомдол, нэхэмжлэл,
тайлбар, хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр, энэ хуулийн 12.2.3-т заасан цахим мэдээллийн санд төрөлжүүлэн архив, албан хэрэг хадгалалтын хугацааны турш, шүүх хуралдааны бичлэгийг Ерөнхий зөвлөлийн баталсан журамд заасан хугацаанд хадгална.
12.15.Шүүхийн цахим хуудас, цахим мэдээллийн сангийн үйл
ажиллагаа, түүнд мэдээлэл оруулах, байршуулах, шүүх хуралдааныг шууд дамжуулах болон олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэх, шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх журмыг Ерөнхий зөвлөл батална.
12.16.Шүүхийн үйл ажиллагааг дараах байдлаар хэргийн
оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид цахимаар нээлттэй, ил тод байлгана:
12.16.1.хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч,
өмгөөлөгч нараас шүүхийн цахим платформд нэвтэрч, иргэний болон захиргааны хэргийн материал, талуудын гаргасан гомдол, нэхэмжлэл, хүсэлт, түүнд холбогдох нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамж, шийдвэртэй цахимаар танилцах боломжийг хангах, хуульд заасан мэдээллийн системээр дамжуулан мэдээлэл, баримт бичиг хүлээн авах, хүргүүлэх, харилцах боломжийг бүрдүүлэх;
12.16.2.зөрчил шалган шийдвэрлэх, эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх шүүхийн ажиллагааны явцад хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт, гомдлын шийдвэрлэлт, шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэр, тогтоол, захирамж, шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагааны явцтай цахимаар танилцах боломжийг хангах, хуульд заасан мэдээллийн системээр дамжуулан мэдээлэл, баримт бичиг хүлээн авах, хүргэх, харилцах боломжийг бүрдүүлэх.”
2/24 дүгээр зүйл:
“24 дүгээр зүйл.Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи
24.1.Шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан шүүгч бэлтгэх
болон шүүгчийг мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, шүүн таслах ажиллагааг судалгаа, мэдээллээр хангах, Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад шаардагдах судалгаа хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэх, олон нийтэд мэдээлэх үүрэг бүхий Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи /цаашид “Шүүхийн академи" гэх/ Улсын дээд шүүхийн дэргэд ажиллана.
24.2.Шүүхийн академи сургалтын хөтөлбөрийг боловсруулах чиг
үүрэг бүхий бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн төлөөллөөс бүрдсэн орон тооны бус хороотой байна.
24.3.Шүүхийн академийн бүтэц, орон тоо, ажиллах журам,
шүүгчийн сургалтын хөтөлбөрийг Улсын дээд шүүхийн танхимын саналыг харгалзан Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батална.
24.4.Шүүхийн академи энэ хуулийн 24.2, 24.3-т заасны дагуу
батлагдсан хөтөлбөрөөр сургалт зохион байгуулж, шүүгчид багц цаг тооцох бөгөөд холбогдох бүртгэлийг Монголын хуульчдын холбоонд жил бүр хүргүүлнэ.
24.5.Шүүхийн академи анхан шатны шүүхэд нэр дэвшигчийн
хамрагдах шүүгч бэлтгэх сургалтыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулах бөгөөд холбогдох бүртгэлийг Ерөнхий зөвлөлд тухай бүр хүргүүлнэ.
24.6.Шүүхийн академийн захирал шүүгчдийн зөвлөгөөн болон
шүүгчийн өөрийнх нь саналыг үндэслэн шүүхийн ачааллыг харгалзан Ерөнхий зөвлөлийн шийдвэрээр, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөн шүүгчийг нэг жил хүртэл хугацаагаар Шүүгчийн академид шүүгч-сургагч багшаар ажиллуулж болох бөгөөд түүнд шүүгчийн цалин хөлсийг хэвээр олгож, шүүгчээр ажилласанд тооцно.
24.7.Зөвлөгөөн болон шүүгчийн өөрийнх нь саналыг үндэслэн
Ерөнхий зөвлөлтэй зөвшилцөж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг зургаан сар хүртэл хугацаагаар Шүүхийн академид судлаачаар ажиллуулж болох бөгөөд түүнд шүүгчийн цалин хөлсийг хэвээр олгож, шүүгчээр ажилласанд тооцно.
24.8.Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг, маргааны талаар
сургалтын хөтөлбөр, арга зүйд тусгахыг хориглоно.”
3/95 дугаар зүйлийн 95.17 дахь хэсэг:
“95.17.Сахилгын хороо ажлын албатай байх бөгөөд үйл
ажиллагааны дүрэм, бүтэц, орон тоо, албан тушаалын цалингийн хэмжээг тус Сахилгын хорооны зөвлөгөөн батална.”
4 дүгээр зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр
зүйлийн 19.2.3 дахь заалтын “Хүрээлэнд” гэснийг “Шүүхийн академид” гэж, 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтын “Хүрээлэнгийн” гэснийг “Шүүхийн академийн” гэж, 32 дугаар зүйлийн 32.2.3 дахь заалтын “32.2.2-т” гэснийг “32.2.2, 32.8-д” гэж, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийн “Ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхтэй хамтран” гэснийг “Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн академи” гэж, 71 дүгээр зүйлийн 71.1.28 дахь заалтын дугаарыг “71.1.32” гэж, 72 дугаар зүйлийн 72.1.5 дахь заалтын “шүүгчид” гэснийг “шүүгч болон шүүхийн захиргааны ажилтанд” гэж, 85 дугаар зүйлийн 85.6 дахь хэсгийн “орон тоог” гэснийг “орон тоо, албан тушаалын цалингийн хэмжээг” гэж, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсгийн “харьцуулсан эрх зүйн судалгаа хийх чадвартай” гэснийг “шинжлэх ухааны судалгааны арга зүй болон гадаад хэлний зохих мэдлэгтэй” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар
зүйлийн 72.1.6 дахь заалтын “шүүгч болон” гэснийг хассугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠖ ᠳ᠋ᠣᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠕᠆ᠤ᠋ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ
ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ
ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ:
᠑/᠓᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠒᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠓᠒᠂᠘᠂ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠒᠂᠒᠂᠑᠂ ᠓᠒᠂᠒᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠯᠠ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭ ᠠ
ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠪᠤᠯ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠔᠂᠘ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᠪᠰᠢᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠡᠩᠴᠡᢉᠰᠡᠨ ᠠ᠋ᠷᠢᠮᠪᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ
ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠕᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠ᠋ᠷᢈᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃»
᠒/᠔᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠓᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠔᠓᠂᠖᠂ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠖᠂᠒᠂ ᠙᠕᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠠᢈᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ
ᠰᠣᠩᠭᠤᠭᠳᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ᠂ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠰᠣᠩᠭᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠦᠷᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠳᠠᠭᠤᠰᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠤᠷᠳᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ
ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠠ᠋ᠷᢉᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠭᠳᠠᠨ ᠠ᠃»
᠓/᠔᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠖᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠔᠖᠂᠙᠂ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠵᠡᠷᢉᠡ ᠳᠡᠪ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠡᠷᢉᠡ ᠳᠡᠪ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃»
᠔/᠗᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠑᠂᠑᠂᠒᠘ ᠆᠗᠑᠂᠑᠂᠓᠐ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠪᠤᠷᠢ:
«᠗᠑᠂᠑᠂᠒᠘᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠪᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉ᠂ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠴᠠᢈᠢᠮ ᠫᠯᠠᠲ᠋ᠹᠤᠷᠮ᠂ ᠫᠷᠣᢉᠷᠠᠮᠮ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂
ᠲᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂
ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;
Moehgo& Folo_ oa HeolI
᠗᠑᠂᠑᠂᠒᠙᠂ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠳ᠋
ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠲᠡᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;
᠗᠑᠂᠑᠂᠓᠐᠂ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠥᠪᠠᠷ ᠲᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ᠂ ᠠ᠋ᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢ
ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠣᠯᠵᠤ ᠠᠪᠬᠤ᠂ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠬᠤ ᠪᠤᠯᠤᠮᠵᠢ ᠲᠠᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠠ᠋ᠴᠡ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠃
ᠲᠠᠶᠢᠯᠪᠤᠷᠢ:᠆ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ «ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠫᠯᠠᠲ᠋ᠹᠤᠷᠮ» ᢉᠡᠵᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠴᠤᠭᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠂
ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠬᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠢᠯᠡᢉᠡᢈᠦ᠂ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠦᢈᠦᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠫᠷᠣᢉᠷᠠᠮᠮ
ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠲᠧᢉᠨᠢᢉ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ᠂ ᠪᠤᠰᠤᠳ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ ᢈᠡᠯᠡᠨ ᠡ᠃»
᠕/᠑᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠑᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠑᠐᠑᠂᠖᠂ᠰᠠᢈᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠴᠠᢈᠢᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃»
᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠖᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠵᠡᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ
«᠂ ᠵᠡᠷᢉᠡ ᠳᠡᠪ ᠦ᠋ᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠗᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠑᠂᠑᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «᠂ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ᠂
ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠠᠯᠢᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠳ᠋ᠦ
ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠴᠠᠯᠢᠩ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠗᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠖᠂᠑᠐ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂
᠙᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠕᠂᠑᠐ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠵᠡᠷᢉᠡ ᠵᠢᠨᠳᠠ᠂» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠵᠡᠷᢉᠡ ᠳᠡᠪ᠂» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠐᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠒᠂᠑᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂
᠑᠐᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠕᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠑᠑᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠑᠓᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠑᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠑᠔᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ
«ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠪᠤᠶᠤ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠓᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ «ᠠ᠋ᠷᢉᠦᠳᠡᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋
ᠠᠮᠠ ᠪᠠᠷ᠂ ᠠ᠋ᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠪᠤᠯᠤᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃» ᢉᠡᠰᠡᠨ ᠬᠣᠶᠠᠷᠳᠠᢈᠢ ᠥᢉᠦᠯᠡᠪᠤᠷᠢ᠂ ᠑᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠑᠐᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ
«ᠰᠢᠤᠳᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ᠂» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠴᠠᢈᠢᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ᠂» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠑᠒᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ «ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠠ᠋ᠰᠡᠷᢉᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠪᠤᠶᠤ
ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃» ᢉᠡᠰᠡᠨ ᠬᠣᠶᠠᠷᠳᠠᢈᠢ ᠥᢉᠦᠯᠡᠪᠤᠷᠢ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ᠃
᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ
ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠰᠤᠭᠠᠢ:
᠑/᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ:
«᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ᠂ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ
᠑᠒᠂᠑᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ᠂ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ᠂
ᠠ᠋ᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠠᠭᠠᠯᠲᠠᠲᠠᠢ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠬᠤ ᠠ᠋ᠰᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠨ
ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ᠂ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠡᠷᠡᢉ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ᠂ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠑᠒᠂᠒᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ᠂ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠤᠨ ᠠ:
᠑᠒᠂᠒᠂᠑᠂ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠪᠤᠷᠢ᠂
ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠯ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠭᠴᠢ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠬᠤ ᠪᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠒᠂᠒᠂᠒᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ᠂ ᠠ᠋ᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢈᠡᠪᠯᠡᠯ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂
ᠠ᠋ᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠦᠯᠵᠢᠶ ᠡ ᠪᠠᠷ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ
ᠰᠢᠭᠤᠳ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠ᠋ᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠭᠤ᠆ᠳᠦᠷᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠢᠴᠢᠯᢉᠡ ᠪᠠᠷ ᢈᠦᠷᢈᠡᢈᠦ;
᠑᠒᠂᠒᠂᠓᠂ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠪᠤᠷᠢ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠯ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠢᠴᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠲᠤᠰ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠭᠴᠢ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ
ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠪᠤᠯᠤᠮᠵᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠃
᠑᠒᠂᠓᠂ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠭᠠᠷᠳᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ
᠑᠐ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ᠂ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ᠂ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠮᠵᠢ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ
ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠯ ᠢ᠋ ᠠᠯᠪᠠᠵᠢᠵᠤ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠑᠐ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠒᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠠᢈᠢᠮ
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠒᠂᠔᠂ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠭᠴᠢ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠒᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠒᠂᠕᠂ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠭᠴᠢ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠪᠤᠯᠤᠨ ᢈᠡᠪᠯᠡᠯ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠒᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠤᠰᠤᠳ ᠲᠤ
ᠲᠦᢉᠡᢉᠡᢈᠦ ᠪᠤᠯ ᠠ᠋ᢈᠢ ᠰᠤᠷᠪᠤᠯᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠤᠷᠠᠳᠴᠤ᠂ ᠦᠨᠡᠨ ᠵᠥᠪ᠂ ᠭᠤᠶᠢᠪᠢᠭᠤᠯᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠲᠦᢉᠡᢉᠡᢈᠦ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠡ᠃
᠑᠒᠂᠖᠂ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠢᠴᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤᠲᠤ᠂ ᠠ᠋ᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠪᠤᠰᠤᠳ ᠴᠠᢈᠢᠮ
ᠫᠯᠠᠲ᠋ᠹᠤᠷᠮ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠒᠂᠗᠂ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᠰᠢᠭᠤᠳ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠ᠋ᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠭᠤ ᠆ᠳᠦᠷᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠢᠴᠢᠯᢉᠡ ᠪᠠᠷ ᢈᠦᠷᢈᠡᠨ ᠡ:
᠑᠒᠂᠗᠂᠑᠂ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ;
᠑᠒᠂᠗᠂᠒᠂ᠠᠪᠯᠢᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠩᠬᠠᠨ ᠪᠠ ᠳᠠᠪᠠᠵᠤ ᠵᠠᠭᠠᠯᠳᠤᠬᠤ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ᠃
᠑᠒᠂᠘᠂ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠢᠭᠤᠳ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠳᠠᠭᠤ᠆ᠳᠦᠷᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠢᠴᠢᠯᢉᠡ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠭᠠᠷᠴᠠᠭ᠂
ᠴᠠᢈᠢᠮ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠰᠤ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:
᠑᠒᠂᠘᠂᠑᠂ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ;
᠑᠒᠂᠘᠂᠒᠂ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠡᠷᠡᢉ᠂ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ;
᠑᠒᠂᠘᠂᠓᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᠦ᠋ ᠨᠡᠷ ᠡ;
᠑᠒᠂᠘᠂᠔᠂ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠩᠨᠠᠭ ᠠ᠃
᠑᠒᠂᠙᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᠳᠠᠭᠤ᠆ ᠳᠦᠷᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠢᠴᠢᠯᢉᠡ ᠪᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠵᠠᠷᠢᠮ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋
ᠬᠠᠭᠠᠬᠤ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᠨ ᠬᠠᠰᠤᠯᠲᠠ ᢈᠢᢈᠦ᠂ ᠵᠠᠰᠠᠪᠤᠷᠢᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠒᠂᠑᠐᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠤᠨ ᠤ᠋᠂ ᠳᠠᠭᠤ ᠆ᠳᠦᠷᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠢᠴᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠬᠤ
ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠᠷᢈᠢᠧ ᠲᠤ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠒᠂᠑᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᠭᠤᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᢈᠡᠷᠡᢉ ᠪᠤᠯᠤᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠭᠠᠯᠲᠠᠲᠠᠢ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠷ
ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠨ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠒᠂᠑᠒᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠑᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠵᠠᢈᠢᠷᠤᠮᠵᠢ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ
ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠪᠤᠷᠢ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠢ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠳᠤᠷᠠᠳᠴᠤ᠂ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠳ᠋ᠤ
ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠵᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃
᠑᠒᠂᠑᠓᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠑᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋
ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠒᠂᠑᠔᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠒᠂᠑᠂ ᠑᠒᠂᠒᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠪᠤᠷᠢ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋
ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠯ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ᠂ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠒᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠠᠷᢈᠢᠧ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉ
ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠷᠰᠢ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠢᠴᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ
ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠒᠂᠑᠕᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ᠂ ᠴᠠᢈᠢᠮ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠬᠤ᠂
ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᠰᠢᠭᠤᠳ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠭᠤ ᠆ᠳᠦᠷᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠢᠴᠢᠯᢉᠡ ᠪᠠᠷ ᢈᠦᠷᢈᠡᢈᠦ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᢈᠦᠷᢈᠡᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠒᠂᠑᠖᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ
ᠴᠠᢈᠢᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠯᠭᠠᠨ ᠠ:
᠑᠒᠂᠑᠖᠂᠑᠂ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠨᠠᠷ ᠠ᠋ᠴᠠ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠫᠯᠠᠲ᠋ᠹᠤᠷᠮ ᠳ᠋ᠤ
ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᠵᠦ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠤᠯᠤᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ᠂ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ
ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ᠂ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠮᠵᠢ᠂ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠲᠡᠢ ᠴᠠᢈᠢᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠬᠤ
ᠪᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠬᠤ᠂ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠬᠤ
ᠪᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠒᠂᠑᠖᠂᠒᠂ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠰᠢᠯᠭᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ
ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠨᠠᠷ ᠠ᠋ᠴᠠ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ᠂ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ᠂ ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ᠂ ᠮᠥᠷᠳᠡᢉᠴᠢ᠂
ᠠ᠋ᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ᠂ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ᠂ ᠵᠠᢈᠢᠷᠤᠮᠵᠢ᠂ ᠰᠢᠨᠵᠢᢉᠡᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ᠂ ᠬᠠᠪᠲᠠᠰᠤᠲᠤ ᢈᠡᠷᠡᢉ ᠲᠦ ᠠᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ
ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠤᠯᠤᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠲᠠᠢ ᠴᠠᢈᠢᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠬᠤ ᠪᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠬᠤ᠂ ᢈᠦᠷᢈᠡᢈᠦ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠬᠤ ᠪᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠃»
᠒/᠒᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ:
«᠒᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠻᠠᠳᠧᠮᠢ
᠒᠔᠂᠑᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂
ᠰᠢᢉᠦᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠪ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ
ᠠᠯᠪᠠᠨ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠪᠤᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠢᢉᠡᠳᠦᠮᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᢈᠢᢈᠦ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ
ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ ᠰᠠᠨᠠᠯ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠷᠢᠶᠠᠩᠭᠤᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂
ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠻᠠᠳᠧᠮᠢ /ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ «ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠻᠠᠳᠧᠮᠢ» ᢉᠡᢈᠦ/ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠨ ᠠ᠃
᠒᠔᠂᠒᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠻᠠᠳᠧᠮᠢ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠴᠢᢉ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠦᢈᠦ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ᠂
ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᢈᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠶᠡᢈᠡ᠂ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠠ᠋ᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠰᠡᠨ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠤᠰᠤ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠒᠔᠂᠓᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠻᠠᠳᠧᠮᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ᠂ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭ ᠠ᠂ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ᠂ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ
ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠩᢈᠢᠮ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠒᠔᠂᠔᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠻᠠᠳᠧᠮᠢ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠔᠂᠒᠂ ᠒᠔᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠴᠠ ᠴᠠᠭ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠒᠔᠂᠕᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠻᠠᠳᠧᠮᠢ ᠠᠩᠬᠠᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᠪᠰᠢᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠬᠤ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠦᠷᠢ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠒᠔᠂᠖᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠻᠠᠳᠧᠮᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠯ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠢ ᠨᠢ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠠᠴᠢᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠲᠡᠢ ᠵᠥᠪᠰᠢᠯᠴᠡᠨ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡ ᠵᠢᠯ
ᢈᠦᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠻᠠᠳᠧᠮᠢ ᠳ᠋ᠤ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ- ᠰᠤᠷᠭᠠᠭᠴᠢ ᠪᠠᠭᠰᠢ ᠪᠠᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠤᠯᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᠯᠢᠩ
ᢈᠦᠯᠦᠰᠦ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠪ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠣᠯᠭᠤᠵᠤ᠂ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠪᠠᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ᠃
᠒᠔᠂᠗᠂ᠵᠥᠪᠯᠡᢉᠡᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠢ ᠨᠢ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠵᠥᠪᠰᠢᠯᠴᠡᠵᠦ᠂ ᠠᠩᠬᠠᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠳᠠᠪᠠᠵᠤ
ᠵᠠᠭᠠᠯᠳᠤᠬᠤ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠢᠷᠭᠤᠭᠠᠨ ᠰᠠᠷ ᠠ ᢈᠦᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠻᠠᠳᠧᠮᠢ ᠳ᠋ᠤ ᠰᠤᠳᠤᠯᠤᠭᠠᠴᠢ ᠪᠠᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠤᠯᠬᠤ
ᠪᠦᢉᠡᠳ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᠯᠢᠩ ᢈᠦᠯᠦᠰᠦ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠪ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠣᠯᠭᠤᠵᠤ᠂ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠪᠠᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ᠃
᠒᠔᠂᠘᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠪᠠᠷ ᠠ᠋ᠴᠦᠰᠯᠡᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢉᠳᠡᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉ᠂ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᠵᠦᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ
ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃»
᠓/᠙᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠕᠂᠑᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠙᠕᠂᠑᠗᠂ᠰᠠᢈᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠦᠷᠢᠮ᠂ ᠪᠦᠲᠦᠴᠡ᠂ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠤ᠋ᠨ
ᠴᠠᠯᠢᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠰ ᠰᠠᢈᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃»
᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠂᠒᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᢈᠦᠷᠢᠶᠡᠯᠡᠩ ᠳ᠋ᠦ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋
«ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠻᠠᠳᠧᠮᠢ ᠳ᠋ᠤ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠗᠂᠑᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᢈᠦᠷᠢᠶᠡᠯᠡᠩ ᠦ᠋ᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠻᠠᠳᠧᠮᠢ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ᠂
᠓᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠒᠂᠒᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «᠓᠒᠂᠒᠂᠒᠆ ᠲᠤ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «᠓᠒᠂᠒᠂᠒᠂ ᠓᠒᠂᠘ ᠆ ᠳ᠋ᠤ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠔᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠘᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ
«ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡᢈᠢ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠻᠠᠳᠧᠮᠢ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠗᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ
ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠑᠂᠑᠂᠒᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠢ᠋ «᠗᠑᠂᠑᠂᠓᠒» ᢉᠡᠵᠦ᠂ ᠗᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠒᠂᠑᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠳ᠋ᠤ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋
«ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠘᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠕᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭ ᠠ ᠶ᠋ᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭ ᠠ᠂
ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠠᠯᠢᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠘᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠙᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠬᠠᠷᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᢈᠢᢈᠦ
ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠲᠠᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠷᠭ ᠠ ᠵᠦᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᢈᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᠵᠣᢈᠢᠬᠤ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ ᠲᠡᠢ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ
ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠰᠦᢉᠡᠢ᠃
᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠒᠂᠑᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠪᠤᠯᠤᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋
ᠬᠠᠰᠤᠰᠤᠭᠠᠢ᠃
᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠆ ᠤ᠋ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠠ᠋ᠴᠡ ᠠ᠋ᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ