Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай
2024 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 05-ны өдөр хот
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилго, зорилт
1.1.Энэ хуулийн зорилго нь малчин, мал, бэлчээрийн харилцан
шүтэлцээнд тулгуурлан бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт соёлыг хадгалах, малчдын хамтын менежментийг төлөвшүүлж, нийтлэг эрх ашгийг хамгаалах, байгалийн нөөц, бэлчээрийг даацад нь тохируулан зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, малын чанар, ашиг шимийг сайжруулах замаар малчдын амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
1.2.Энэ хуулийн зорилт нь малчин өрхийн холбооны зохион
байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын хууль тогтоомж
2.1.Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын хууль
тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль2, Газрын тухай хууль3, Байгаль орчныг хамгаалах тухай хууль4, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль5, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 07 дугаарт нийтлэгдсэн. 3 Газрын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 27 дугаарт нийтлэгдсэн. 4 Байгаль орчныг хамгаалах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1995 оны 5-6 дугаарт нийтлэгдсэн. 5 Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарт нийтлэгдсэн.
3.1.Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээгээр
ашиглуулах, гэрээгээр ашиглаж байгаа бэлчээр дэх байгалийн нөөцийг хууль тогтоомжид заасны дагуу ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд малчдын оролцоог хангах, малчин өрхийн холбооны тогтолцоог өөрөө удирдах ёсны зарчимд нийцүүлэн зохион байгуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2.Малчин өрхийн эрх зүйн байдалтай холбоотой, энэ хуулиар
зохицуулаагүй бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
3.3.Бэлчээрийг гэрээгээр ашиглахтай холбоотой, энэ хуулиар
зохицуулаагүй бусад харилцааг Газрын тухай хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан
утгаар ойлгоно:
4.1.1.“малчин” гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай
хуулийн6 3.1.9-д заасныг;
4.1.2.“малчин өрх” гэж жилийн дөрвөн улиралд мал аж
ахуй эрхэлж, түүний ашиг шимээр үндсэн орлогоо олдог өрхийг;
4.1.3.“малчин өрхийн анхдагч холбоо” гэж сайн дурын
үндсэн дээр, малчин өрхийн нийтлэг эрх ашгийн төлөө өөрөө удирдах зарчимд үндэслэн энэ хуулийн дагуу байгуулагдсан хуулийн этгээдийг;
4.1.4.“байгалийн нөөц” гэж гэрээгээр ашиглаж байгаа
бэлчээр дэх байгалийн ургамал, уст цэг, ан амьтан зэргийг.
5 дугаар зүйл.Малчин өрхийн холбооны эрх зүйн байдал, үйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1.Малчин өрхийн холбоо нь гишүүддээ үйлчилдэг, ашгийн
төлөө бус хуулийн этгээд байна. Малчин өрхийн холбоо нь малчин өрхийн анхдагч холбоо, сумын, аймгийн, нэгдсэн холбооны зохион байгуулалттай байна.
5.2.Төрийн зарим чиг үүргийг малчин өрхийн холбоогоор хуульд
заасны дагуу, эсхүл гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
6 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 40 дугаарт нийтлэгдсэн.
5.3.Малчин өрхийн холбоо үйл ажиллагаандаа дараах зарчмыг
баримтална:
5.3.1.гишүүдийн оролцоо, үүрэг, хариуцлагын тэгш,
шударга байдлыг хангах;
5.3.2.ил тод, нээлттэй байх; 5.3.3.улс төрөөс ангид байх.
6 дугаар зүйл.Малчин өрхийн холбооны дүрэм
6.1.Малчин өрхийн холбооны дүрэм /цаашид “дүрэм” гэх/-д
дараах асуудлыг тусгана:
6.1.1.холбооны оноосон нэр; 6.1.2.холбооны бүтэц, зохион байгуулалт; 6.1.3.холбооны санхүүжилт, түүнийг бүрдүүлэх,
зарцуулах, тайлагнах;
6.1.4.гишүүний эрх, үүрэг; 6.1.5.гишүүнээр элсүүлэх, гишүүний эрхийг түдгэлзүүлэх,
сэргээх, гишүүнээс гарах, гаргах үндэслэл, журам;
6.1.6.холбооноос хоршоо, нөхөрлөл, компани зэрэг бусад
этгээдтэй харилцах зарчим, журам;
6.1.7.холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах; 6.1.8.дүрэм зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага; 6.1.9.анхдагч холбооны бүх гишүүдийн хурал /цаашид
“бүх гишүүдийн хурал” гэх/-тай холбогдсон энэ хуульд зааснаас бусад асуудал;
6.1.10.энэ хуульд заасан бусад.
6.2.Холбооны дүрэм, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Хуулийн
этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд7 заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
7 дугаар зүйл.Малчин өрхийн анхдагч холбоог үүсгэн
байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх
7 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 30 дугаарт нийтлэгдсэн.
7.1.Тухайн сумын нутаг дэвсгэр дэх зэргэлдээ малчин өрхүүд
бэлчээрийг зохистой ашиглаж, амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, малчин өрхийн анхдагч холбоо /цаашид “анхдагч холбоо” гэх/-г үүсгэн байгуулж болно. Анхдагч холбоо нь газар нутгийн онцлог, бэлчээрийн нөхцөл байдлаас хамаарч 10-аас доошгүй малчин өрхийн гишүүнчлэлтэй байна.
7.2.Анхдагч холбоог үүсгэн байгуулах хурлыг энэ хуулийн 7.1-д
заасан малчин өрхийн төлөөлөл зохион байгуулж, уг хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
7.2.1.анхдагч холбоо үүсгэн байгуулах тухай шийдвэр
гаргах;
7.2.2.анхдагч холбооны дүрмийг батлах; 7.2.3.анхдагч холбооны ахлагч, тэргүүлэгчдийг сонгох.
7.3.Анхдагч холбоог үүсгэн байгуулах шийдвэр гарснаас хойш 30
хоногийн дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
8 дугаар зүйл.Анхдагч холбоо, түүний үйл ажиллагаа
8.1.Анхдагч холбоо нь хуульд заасны дагуу дараах үйл
ажиллагаанд гишүүдийнхээ эрх, ашиг сонирхлыг илэрхийлж, зохион байгуулж оролцоно:
8.1.1.малчин өрхийн гишүүнийг боловсрол, нийгмийн
хамгаалал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах;
8.1.2.гэрээгээр ашиглаж байгаа бэлчээр, байгалийн
нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх;
8.1.3.малын чанар, ашиг шимийг сайжруулах, эрүүл
мэндийг хамгаалах;
8.1.4.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг
бэлтгэх, борлуулахад дэмжлэг үзүүлэх.
8.2.Анхдагч холбоо гишүүдийн бүртгэлийг хөтөлнө.
8.3.Анхдагч холбоо нь гишүүдэд төрөөс хэрэгжүүлж байгаа
бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэнэ.
8.4.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн цаг үеийн шинжтэй, нэмэлт
ажиллах хүч шаардагдах ажлын үед анхдагч холбооны гишүүд харилцан тусалж, хамтран ажиллана.
8.5.Анхдагч холбооны малчин өрхийн гишүүн холбогдох хуульд
заасны дагуу нөхөрлөл, хоршоо, компанийн үүсгэн байгуулагч, гишүүн, хувьцаа эзэмшигч байж болно.
9 дүгээр зүйл.Боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл
мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах
9.1.Анхдагч холбоо нь малчин өрхийн гишүүдийг боловсрол,
нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах чиглэлээр дараах үйл ажиллагааг зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ:
9.1.1.нарийн мэргэжлийн болон эрүүл мэндийн бусад
тусламж, үйлчилгээ авах хүсэлтийг сумын эрүүл мэндийн төвд уламжилж, хамтран ажиллах;
9.1.2.албан болон албан бус сургалтад хамруулах; 9.1.3.холбогдох байгууллагаас зохион байгуулах мал аж
ахуйн үйлдвэрлэлийн арга, технологи, бизнесийн үйл ажиллагааны талаар мэдлэг түгээх, малчдын ур чадварыг сайжруулахад чиглэсэн мэргэжил, арга зүйн зөвлөн нэвтрүүлэх үйлчилгээнд гишүүдийг хамруулах;
9.1.4.нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах,
холбогдох мэдээллээр хангах.
9.2.Энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасан харилцааг холбогдох хууль
тогтоомжоор зохицуулна.
10 дугаар зүйл.Гэрээгээр ашиглаж байгаа бэлчээр, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах,
нөхөн сэргээх
10.1.Анхдагч холбоо нь гэрээгээр ашиглаж байгаа бэлчээр,
байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр дараах үйл ажиллагаанд Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу гишүүдийг зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ:
10.1.1.байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах,
доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, хөрсний үржил шимийг сайжруулах ажлыг зохион байгуулах;
10.1.2.гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийг даацад
нь нийцүүлэн улирлын хуваарьтай ашиглах, сэлгэх, өнжөөх, бэлчээрийн төлөв байдал, голлох зүйл ургамлын эзлэх хувийг гэрээ байгуулах үеийн тогтоосон суурь түвшнээс бууруулахгүй байх;
10.1.3.гэрээгээр ашиглаж байгаа бэлчээр, байгалийн
нөөцийг зүй зохистой ашиглахад хяналт тавих;
10.1.4.гамшиг, аюулт үзэгдлийн улмаас гэрээгээр
ашиглаж байгаа бэлчээрийг Газрын тухай хуулийн 21.4.5, 21.4.6-д заасны дагуу ашиглуулахад хяналт тавих;
10.1.5.тухайн жилийн бэлчээрийн гарц, байгаль, цаг
уурын урьдчилсан төлөв байдлыг харгалзан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, гамшгаас хамгаалах нөөц бүрдүүлэх;
10.1.6.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн8 7.5.1,
7.5.2, 7.5.3-т заасан шаардлагыг хангасан, халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй мал оруулах, дамжин өнгөрүүлэхэд хяналт тавих;
10.1.7.гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрт хорио цээртэй
өвчин гарах, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал тархахаас урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд холбогдох арга хэмжээг авах;
10.1.8.бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, хөв
цөөрөм байгуулах;
10.1.9.мал, амьтны сэг зэм устгал, орчны
халдваргүйтгэлийн арга хэмжээг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
10.1.10.газрын нэгдмэл сангийн ангилалд бүртгэгдсэн
хадлангийн талбайг ашиглах;
10.1.11.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх,
эргүүл хийх, баримтжуулах, таслан зогсоох, мэдээлэх зэргээр эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах;
10.1.12.тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх байгаль
хамгаалах хөтөлбөр, төлөвлөгөөний төсөлд санал өгөх;
10.1.13.байгалийн нөөцийг хамгаалахтай холбогдсон
хуульд заасан бусад үүрэг.
8 Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 02 дугаарт нийтлэгдсэн.
10.2.Газрын тухай хуулийн 52.7-д заасан газарт тэжээлийн
ургамал тариалж болно.
10.3.Гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрт таримал ургамал
тарихыг хориглоно.
10.4.Гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрээс бусад газарт
тэжээлийн болон бусад таримал ургамал тариалах асуудлыг Тариалангийн тухай хуулиар9 зохицуулна.
10.5.Анхдагч холбооны гишүүн бус малчин өрх анхдагч холбооны
гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийг ашиглах тохиолдолд нийтийн эрх ашгийг хүндэтгэн түүнийг зохистой ашиглаж, хамгаална.
11 дүгээр зүйл.Малын чанар, ашиг шимийг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах
11.1.Анхдагч холбоо нь малын чанар, ашиг шимийг сайжруулах,
эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр дараах үйл ажиллагаанд гишүүдийг зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ:
11.1.1.малын чанар, ашиг шимийг сайжруулах, эдийн
засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
11.1.2.тухайн бүс нутгийн онцлогт дасан зохицсон,
баталгаажсан үүлдэр, омгийн малыг үржилд ашиглах, үржлийн мал бойжуулах, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг технологит хугацаанд хэрэгжүүлэх;
11.1.3.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний
чанар, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулж, гарал үүслийг бүртгэх;
11.1.4.мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх,
өвчинтэй тэмцэх арга хэмжээнд малаа товлосон хугацаанд бүрэн хамруулах, эрүүл мэндийн бүртгэлийн дэвтрийг тогтмол хөтлөх;
11.1.5.малын индексжүүлсэн даатгалд хамруулах.
12 дугаар зүйл.Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, борлуулахад дэмжлэг үзүүлэх
12.1.Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх,
борлуулах чиглэлээр дараах үйл ажиллагаанд гишүүдийг зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ:
9 Тариалангийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 08 дугаарт нийтлэгдсэн.
12.1.1.малын гаралтай түүхий эдийг нэг цэгт төвлөрүүлэн
анхан шатны ангилалт, тордолт хийх, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх;
12.1.2.стандартын шаардлага хангасан, гарал үүсэл нь
тодорхой мал, малын гаралтай түүхий эдийг бэлтгэх, борлуулах.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
13 дугаар зүйл.Анхдагч холбооны удирдлага, зохион байгуулалт
13.1.Анхдагч холбооны эрх барих байгууллага нь бүх гишүүдийн
хурал, түүний чөлөөт цагт тэргүүлэгчид байна.
13.2.Анхдагч холбоо нь таваас дээшгүй тэргүүлэгчтэй байх бөгөөд
тэдгээрийг 2 жил тутам бүх гишүүдийн хурлаас сонгоно.
13.3.Анхдагч холбооны бүх гишүүдийн хурлын шийдвэрийг
хэрэгжүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ахлагчтай байна.
13.4.Ахлагч нь сумын малчин өрхийн холбоонд болон бусад
этгээдийн өмнө анхдагч холбоог төлөөлнө.
13.5.Анхдагч холбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр ахлагчийн
эрх, үүргийг аль нэг тэргүүлэгчид түр шилжүүлж болно.
13.6.Анхдагч холбооны тэргүүлэгчдийн энэ хуульд зааснаас бусад
эрх, үүргийг тухайн холбооны онцлогт тохируулан дүрмээр тодорхойлно.
14 дүгээр зүйл.Бүх гишүүдийн хурлын бүрэн эрх
14.1.Бүх гишүүдийн хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.1.1.дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах; 14.1.2.ахлагч болон тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх,
огцруулах;
14.1.3.гишүүний хураамжийн хэмжээг тогтоох; 14.1.4.анхдагч холбооны жилийн төлөвлөгөө, төсвийг
батлах, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, дүгнэлт өгөх;
14.1.5.бэлчээрийг гэрээгээр ашиглах хүсэлтийг сумын
Засаг даргад гаргах, бэлчээрийг сэлгэх, нөхөн сэргээх хуваарийг батлах;
14.1.6.гишүүнээр элсүүлэх, гишүүнээс гаргах, гишүүний
эрхийг түдгэлзүүлэх, сэргээх тухай шийдвэр гаргах;
14.1.7.анхдагч холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах; 14.1.8.хууль болон дүрэмд заасан бусад бүрэн эрх.
14.2.Гэрээгээр ашиглаж байгаагаас бусад бэлчээрийг ашиглах,
отор нүүдэл хийх асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн хүсэлтээ сумын Засаг даргад гаргана.
14.3.Шинээр өрх тусгаарласан болон шилжиж ирсэн малчин
өрхийг анхдагч холбоонд элсүүлэх шийдвэрийг бэлчээрийн даацад тохируулан сумын Засаг даргын саналыг үндэслэн бүх гишүүдийн хурал шийдвэрлэнэ.
15 дугаар зүйл.Анхдагч холбооны гишүүнчлэл дуусгавар болох
15.1.Анхдагч холбооны гишүүнчлэл дараах үндэслэлээр
дуусгавар болно:
15.1.1.өөрийн хүсэлтээр анхдагч холбооны гишүүнээс гарсан; 15.1.2.анхдагч холбооны үйл ажиллагаа дуусгавар болсон; 15.1.3.анхдагч холбооны гишүүнчлэлээс гаргасан.
15.2.Гишүүнчлэл нь дуусгавар болсон малчин өрхийн анхдагч
холбоонд төлсөн гишүүний хураамжийг буцаан олгохгүй.
15.3.Дүрэмд өөрөөр заагаагүй бол малчин өрх анхдагч холбооны
гишүүнчлэлээс гарахдаа энэ тухайгаа бичгээр мэдэгдэнэ.
15.4.Анхдагч холбооны гишүүнчлэлээс гаргах асуудлыг
шийдвэрлэх хуралд тухайн гишүүн өрхийн төлөөллийг оролцуулна. Түүний эзгүйд, өөрийнх нь зөвшөөрснөөр уг шийдвэрийг гаргаж болно.
15.5.Гишүүнчлэлээс гаргасан тухай шийдвэрийг тухайн этгээдэд
даруй бичгээр мэдэгдэнэ.
15.6.Гишүүнчлэлээс гаргасантай холбоотой гомдлыг хянан
шийдвэрлэх журмыг дүрэмд зааж болно.
16 дугаар зүйл.Бүх гишүүдийн хурал
16.1.Анхдагч холбооны нийт гишүүдийн олонх оролцсоноор бүх
гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр болсонд тооцно.
16.2.Бүх гишүүдийн хурлын тов, хэлэлцэх асуудлыг ахлагчийн
саналыг үндэслэн тэргүүлэгчид тогтоох бөгөөд дүрэмд өөрөөр заагаагүй бол бүх гишүүдийн хурлын зарыг хурал болохоос 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд хүргэнэ.
16.3.Анхдагч холбооны нийт гишүүдийн гуравны нэгээс дээш
хувийн саналаар бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж болно.
16.4.Бүх гишүүдийн хуралд оролцсон гишүүн тус бүр нэг саналын
эрхтэй байна.
16.5.Бүх гишүүдийн хуралд оролцох малчин өрхийн төлөөлөл нь
эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байна.
16.6.Бүх гишүүдийн хурлын шийдвэр хуралд оролцсон гишүүдийн
олонхын саналаар хүчин төгөлдөр болно.
16.7.Бүх гишүүдийн хурлын тэмдэглэлийг хөтлөх бөгөөд
тэмдэглэлд хурал даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна.
17 дугаар зүйл.Ахлагч, түүний эрх, үүрэг
17.1.Ахлагчийг гишүүд дундаасаа нэр дэвшүүлж, бүх гишүүдийн
хурлаас 2 жилийн хугацаатай сонгоно.
17.2.Ахлагч дараах эрхтэй:
17.2.1.тэргүүлэгчдээс олгосон бүрэн эрхийн хүрээнд
анхдагч холбоог төлөөлөн гэрээ, хэлцэл хийх;
17.2.2.дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд анхдагч
холбооны эд хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах;
17.2.3.дүрэмд заасан бусад.
17.3.Ахлагч дараах үүрэгтэй:
17.3.1.анхдагч холбоо болон тэргүүлэгчдийн үйл
ажиллагааг удирдан зохион байгуулах;
17.3.2.анхдагч холбооны үйл ажиллагааны болон
санхүүгийн тайланг жил бүр хуульд заасан журмын дагуу гаргаж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах;
17.3.3.анхдагч холбооны гишүүдийн бүртгэлийг хөтлөх
ажлыг зохион байгуулах;
17.3.4.нягтлан бодох бүртгэлийг хуульд заасан журмын
дагуу хөтлөх ажлыг зохион байгуулах;
17.3.5.дүрэмд заасан бусад.
17.4.Ахлагчид урамшуулал олгож болох бөгөөд урамшууллын
хэмжээг бүх гишүүдийн хурлаас тогтооно.
18 дугаар зүйл.Анхдагч холбооны санхүүжилт
18.1.Анхдагч холбооны санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
18.1.1.гишүүний хураамж; 18.1.2.хууль тогтоомжийн дагуу олгосон санхүүжилт; 18.1.3.энэ хуульд заасан үйл ажиллагаа эрхэлж олсон
орлого;
18.1.4.гадаад, дотоодын хуулийн этгээд, хувь хүний
хандив, тусламж;
18.1.5.хууль тогтоомж, дүрэмд заасан бусад эх үүсвэр.
18.2.Анхдагч холбооны хөрөнгийг дараах үйл ажиллагаанд
зарцуулна:
18.2.1.энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаа; 18.2.2.дүрэмд заасан бусад.
18.3.Малчин өрхийн анхдагч холбоо нь үйл ажиллагаагаа
хэрэгжүүлэх явцад олсон орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгыг хэрэгжүүлэхэд зарцуулна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
19 дүгээр зүйл.Сумын малчин өрхийн холбоо, түүний зохион байгуулалт
19.1.Анхдагч холбоод нэгдэж, сумын малчин өрхийн холбоог
байгуулна.
19.2.Сумын малчин өрхийн холбоо /цаашид “сумын холбоо” гэх/
нь гишүүн анхдагч холбоо бүрийн ахлагч нараас бүрдэнэ.
19.3.Сумын холбоог үүсгэн байгуулах хурлаар дараах асуудлыг
хэлэлцэж шийдвэрлэнэ:
19.3.1.холбоо үүсгэн байгуулах тухай шийдвэр гаргах; 19.3.2.холбооны дүрмийг батлах; 19.3.3.холбооны зохион байгуулалтыг тодорхойлж,
удирдлагыг сонгох.
19.4.Сумын холбоог үүсгэн байгуулах шийдвэр гарснаас хойш 30
хоногийн дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
19.5.Сумын холбооны хурлыг жилд нэгээс доошгүй удаа
хуралдуулна.
19.6.Сумын холбооны даргыг гишүүд дундаасаа нэр дэвшүүлж, 2
жилийн хугацаатай сонгоно.
19.7.Сумын холбооны удирдлага, зохион байгуулалт,
санхүүжилттэй холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг дүрмээр тогтооно.
19.8.Сумын холбоо үйл ажиллагаагаа явуулахад сумын Засаг
дарга дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.
20 дугаар зүйл.Сумын холбооны үйл ажиллагаа
20.1.Сумын холбоо дараах үйл ажиллагааг явуулна:
20.1.1.гишүүдийн үйл ажиллагааг дэмжих, хамтын
ажиллагааг уялдуулан зохицуулах;
20.1.2.энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагааны
хүрээнд сумын түвшинд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, энэ талаарх саналаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;
20.1.3.стандартын шаардлага хангасан, гарал үүсэл
нь тодорхой мал, малын гаралтай түүхий эд бэлтгэх, борлуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
20.1.4.сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн
төлөвлөгөөний төсөлд санал гаргах;
20.1.5.сумын төсвийн төсөл, Орон нутгийн хөгжлийн
сангаас санхүүжүүлэх мал аж ахуй, бэлчээр, байгаль хамгаалах арга хэмжээний талаар санал гаргах;
20.1.6.гишүүдийн саналд тулгуурлан гадаад, дотоодын
төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
20.1.7.энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагааны хүрээнд
гишүүд, бусад аймаг, сумын холбооны сайн туршлага, үйлдвэрлэлийн шинэ арга технологийг зөвлөн нэвтрүүлэх үйлчилгээг зохион байгуулах.
21 дүгээр зүйл.Аймгийн малчин өрхийн холбоо, түүний зохион байгуулалт
21.1.Сумын холбоод нэгдэж, аймгийн малчин өрхийн холбоог
байгуулна.
21.2.Аймгийн малчин өрхийн холбоо /цаашид “аймгийн холбоо”
гэх/ нь сумын холбоо бүрээс сонгогдсон хоёр гишүүний төлөөллөөс бүрдэнэ.
21.3.Аймгийн холбоог үүсгэн байгуулах хурлаар энэ хуулийн
19.3.1, 19.3.2, 19.3.3-т заасан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
21.4.Аймгийн холбоог үүсгэн байгуулах шийдвэр гарснаас хойш
30 хоногийн дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
21.5.Аймгийн холбооны даргыг гишүүд дундаасаа нэр дэвшүүлж,
аймгийн холбооны хурлаас 3 жилийн хугацаатай сонгоно.
21.6.Аймгийн холбооны удирдлага, зохион байгуулалт,
санхүүжилттэй холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг аймгийн холбооны дүрмээр тогтооно.
22 дугаар зүйл.Аймгийн холбооны үйл ажиллагаа
22.1.Аймгийн холбоо дараах үйл ажиллагааг явуулна:
22.1.1.сумын холбооны үйл ажиллагааг дэмжих,
гишүүдийн хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах;
22.1.2.энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагааны хүрээнд
аймгийн түвшинд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;
22.1.3.аймгийн төсвийн төсөл, Орон нутгийн хөгжлийн
сангаас санхүүжүүлэх мал аж ахуй, бэлчээр, байгаль хамгаалах арга хэмжээний талаар санал гаргах;
22.1.4.аймгийн хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт
санал гаргах.
23 дугаар зүйл.Малчин өрхийн нэгдсэн холбоо, түүний
зохион байгуулалт
23.1.Аймгийн малчин өрхийн холбоод нэгдэж, улсын хэмжээнд
малчин өрхийн нэгдсэн холбоог /цаашид “нэгдсэн холбоо” гэх/ байгуулна.
23.2.Нэгдсэн холбоонд аймгийн холбоодыг аймгийн холбооны
дарга нар төлөөлнө.
23.3.Нэгдсэн холбоог үүсгэн байгуулах хурлаар энэ хуулийн
19.3.1, 19.3.2, 19.3.3-т заасан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
23.4.Нэгдсэн холбоог үүсгэн байгуулах шийдвэр гарснаас хойш 30
хоногийн дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
23.5.Нэгдсэн холбооны тэргүүнийг гишүүд дундаасаа нэр
дэвшүүлж, 4 жилийн хугацаатай сонгоно.
23.6.Нэгдсэн холбооны гишүүдийн хурлыг жилд нэгээс доошгүй
удаа хуралдуулна.
23.7.Нэгдсэн холбооны удирдлага, зохион байгуулалт,
санхүүжилттэй холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг дүрмээр тогтооно.
24 дүгээр зүйл.Нэгдсэн холбооны үйл ажиллагаа
24.1.Нэгдсэн холбоо дараах үйл ажиллагааг явуулна:
24.1.1.малчин, мал аж ахуй, байгалийн нөөцийн
менежментийн чиглэлийн хууль тогтоомж, бодлогын баримт бичгийг боловсронгуй болгох талаар гишүүдийн саналыг нэгтгэн боловсруулж, хууль тогтоомж, бодлогын баримт бичигт тусгуулах арга хэмжээ авах;
24.1.2.нүүдлийн мал аж ахуйн уламжлалт өв соёл,
заншил, мал маллах арга ухааныг сурталчлах;
24.1.3.бүс нутгийн болон олон улсын хэмжээнд ижил
төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай хамтран ажиллах;
24.1.4.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг
бэлтгэн нийлүүлэх нэгдсэн сүлжээ бий болгох талаар эрх бүхий байгууллагад санал гаргах;
24.1.5.нэгдсэн холбооны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд
шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг хууль тогтоомжийн хүрээнд бүрдүүлэх;
24.1.6.холбооны мэдээллийн нэгдсэн цахим санг
бүрдүүлэх, эрхлэн хөтлөх.
25 дугаар зүйл.Малчин өрхийн холбоонд хориглох үйл
ажиллагаа
25.1.Малчин өрхийн холбоо нь доор дурдсан үйл ажиллагаа
явуулахыг хориглоно:
25.1.1.улс төрийн нам, улс төрийн намын байгууллагын
үйл ажиллагааг хэрэгжүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх;
25.1.2.шашин номлох, ухуулан дэлгэрүүлэх зэрэг шашны
байгууллагын үйл ажиллагаа явуулах;
25.1.3.үндсэн зорилго, үйл ажиллагаагаа өөрчилж,
ашгийн төлөө ажиллах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмнөөс хөрөнгийн баталгаа гаргах.
ТАВДУГААР БҮЛЭГ
26 дугаар зүйл.Малчин өрхийн холбооноос төрийн байгууллага, албан тушаалтантай харилцах
26.1.Малчин өрхийн холбоо нь зорилгодоо хамаарах аливаа
асуудлаар зохих шатны төрийн байгууллага, албан тушаалтантай харилцах эрхтэй.
26.2.Аймгийн болон сумын холбоо нь орон нутгийн зохих шатны
удирдлагад холбооны үйл ажиллагааны тайланг танилцуулна.
27 дугаар зүйл.Малчин өрхийн холбоонд төрөөс үзүүлэх
дэмжлэг
27.1.Гамшиг, аюулт үзэгдэл тохиолдсон үед анхдагч холбоонд
төрөөс дэмжлэг үзүүлж болно.
27.2.Мал аж ахуйн үйлдвэрлэлд зохистой дадал нэвтрүүлэхэд
залуу малчдад зориулсан сургалтын тогтолцоог бий болгох, хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ.
28 дугаар зүйл.Холбоог өөрчлөх, татан буулгах
28.1.Холбоог өөрчлөх, татан буулгах асуудлыг Иргэний хуульд
нийцүүлэн баталсан дүрмээр зохицуулна.
29 дүгээр зүйл.Холбооны тайлан
29.1.Холбоо нь хууль, дүрэмд заасны дагуу үйл ажиллагаа,
санхүүжилт, түүний зарцуулалтыг гишүүддээ тайлагнана.
29.2.Холбоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай
хуулийн10 26 дугаар зүйлд заасны дагуу татварын тайлан гаргаж, харьяа татварын албанд тайлагнана.
29.3.Холбоо албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаандаа
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд11 заасан албан хэрэг хөтлөлт болон байгууллагын архивт баримтлах журмыг мөрдөнө.
30 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох хугацаа
30.1.Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдөнө.
10 Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 23 дугаарт нийтлэгдсэн. 11 Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 29 дугаарт нийтлэгдсэн.
᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠖ ᠳ᠋ᠣᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠕᠆ᠤ᠋ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋
ᠠ᠋ᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ
ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ
᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ
᠑᠂᠑᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠮᠠᠯᠴᠢᠨ᠂ ᠮᠠᠯ᠂ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠰᠢᠲᠦᠯᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠰᠣᠶᠤᠯ ᠢ᠋ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠢ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠠᠰᠢᠬ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠨᠥᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠢ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠠᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠢ ᠲᠣᢈᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠢᠮ ᠡ ᠶ᠋ᠢ
ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠠᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠠᠮᠵᠢᠷᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠠ᠃
᠑᠂᠒᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠨᠢ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦ ᠶ᠋ᠢ
ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠠ᠃
᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ
᠒᠂᠑᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠑ ᠂
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠒ ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠓ ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ
ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠔ ᠂ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠯᠭᠠᠮᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠠ᠋ᠴᠡ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠯᠠᠭᠰᠠᠨ
ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠕ ᠂ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠋ᠳᠡᢉᠡᠷ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠠᠢ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤᠳ
ᠠᠻᠲ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃
᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶ ᠡ
᠓᠂᠑᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠢ᠋ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠳ᠋ᠡᢈᠢ
ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠥᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠢ
ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠓᠂᠒᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠲᠠᠢ᠂ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠰᠤᠳ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ
ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠓᠂᠓᠂ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠢ᠋ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠲᠠᠢ᠂ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠰᠤᠳ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ
ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ
᠔᠂᠑᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠤᠳᠬ ᠠ ᠪᠠᠷ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ:
᠔᠂᠑᠂᠑᠂«ᠮᠠᠯᠴᠢᠨ» ᢉᠡᠵᠦ ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ᠖ ᠓᠂᠑᠂᠙᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋;
᠔᠂᠑᠂᠒᠂«ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ» ᢉᠡᠵᠦ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠥᠷᠪᠠᠨ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᠵᠦ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠠᠰᠢᠭ ᠰᠢᠮ ᠡ ᠪᠠᠷ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ
ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠨ ᠣᠯᠳᠠᠭ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠓᠂«ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ» ᢉᠡᠵᠦ ᠰᠠᠶᠢᠨ ᠳᠤᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ
ᠠ᠋ᠷᢈᠡ ᠠᠰᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡ ᠥᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋;
᠔᠂᠑᠂᠔᠂«ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ» ᢉᠡᠵᠦ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠤᠰᠤᠲᠤ ᠴᠡᢉ᠂ ᠠᠩ
ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠵᠡᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ᠃
᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂
ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠵᠠᠷᠴᠢᠮ
᠕᠂᠑᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠨᠢ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠲᠦ ᠪᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠳᠡᢉ᠂ ᠠᠰᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡ ᠪᠤᠰᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ᠂ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ᠂ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠕᠂᠒᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠢᠮ ᠴᠢᢉ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ᠂ ᠠ᠋ᠰᠡᢈᠦᠯ ᠡᠡᢉᠡ ᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ
ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠕᠂᠓᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ:
᠕᠂᠓᠂᠑᠂ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ᠂ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠰᠢ᠂ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;
᠕᠂᠓᠂᠒᠂ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠕᠂᠓᠂᠓᠂ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠠ᠋ᠴᠡ ᠠᠩᢉᠢᠳᠠ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃
᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠦᠷᠢᠮ
᠖᠂᠑᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠦᠷᠢᠮ /ᠴᠢᠨᠠᠬᠰᠢᠲᠨ «ᠳᠦᠷᠢᠮ» ᢉᠡᢈᠦ/᠆ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ:
᠖᠂᠑᠂᠑᠂ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠨᠤᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠷ ᠡ;
᠖᠂᠑᠂᠒᠂ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ;
᠖᠂᠑᠂᠓᠂ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ;
᠖᠂᠑᠂᠔᠂ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠠ᠋ᠷᢈᠡ᠂ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ;
᠖᠂᠑᠂᠕᠂ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠠ᠋ᠯᠰᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠦᠳᠡᢉᠡᠯᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠠ᠋ᠴᠡ ᠭᠠᠷᠬᠤ᠂ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ᠂ ᠵᠢᠷᠤᠮ;
᠖᠂᠑᠂᠖᠂ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠬᠣᠷᠰᠢᠶ ᠠ᠂ ᠨᠥᢈᠦᠷᠯᠡᠯ᠂ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠵᠡᠷᢉᠡ ᠪᠤᠰᠤᠳ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠲᠡᠢ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠬᠤ ᠵᠠᠷᠴᠢᠮ᠂ ᠵᠢᠷᠤᠮ;
᠖᠂᠑᠂᠗᠂ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠠᠲᠠᠨ ᠪᠠᠭᠤᠯᠭᠠᠬᠤ;
᠖᠂᠑᠂᠘᠂ᠳᠦᠷᠢᠮ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ;
᠖᠂᠑᠂᠙᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ /ᠴᠢᠨᠠᠬᠰᠢᠲᠨ «ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ» ᢉᠡᢈᠦ/᠆ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ
ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ;
᠖᠂᠑᠂᠑᠐᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠰᠤᠳ᠃
᠖᠂᠒᠂ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠦᠷᠢᠮ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ
ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠗ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ᠂
ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ
᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂
ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ
᠗᠂᠑᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯᠳᠦᢉᠡ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠨᠦᢉᠦᠳ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ᠂ ᠠᠮᠵᠢᠷᠠᠭ ᠠ ᠪᠠᠨ
ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠰᠠᠶᠢᠨ ᠳᠤᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠨᠢᢉᠡᠳᠴᠦ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ /ᠴᠢᠨᠠᠬᠰᠢᠲᠨ «ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ
ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ» ᢉᠡᢈᠦ/᠆ ᠶ᠋ᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ᠂ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠠ᠋ᠴᠠ
ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠴᠤ ᠑᠐᠆ᠠ᠋ᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠗᠂᠒᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠤᠭ ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠵᠦ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠨ ᠡ:
᠗᠂᠒᠂᠑᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠠ᠋ᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠗᠂᠒᠂᠒᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;
᠗᠂᠒᠂᠓᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ᠂ ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᢉᠴᠢᠳ ᠢ᠋ ᠰᠣᠩᠭᠤᠬᠤ᠃
᠗᠂᠓᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠓᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ
ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ
᠘᠂᠑᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋
ᠢᠯᠡᠷᢈᠡᠶᠢᠯᠡᠵᠦ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠨ ᠠ:
᠘᠂᠑᠂᠑᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ᠂ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ
ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠬᠤ;
᠘᠂᠑᠂᠒᠂ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ;
᠘᠂᠑᠂᠓᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠢᠮ ᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ;
᠘᠂᠑᠂᠔᠂ᠮᠠᠯ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠪᠤᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠃
᠘᠂᠒᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᢈᠦᠲᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠘᠂᠓᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠨᠢ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠲᠦ ᠲᠥᠷᠦ ᠠ᠋ᠴᠡ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋
ᢈᠦᠷᢈᠡᠨ ᠡ᠃
᠘᠂᠔᠂ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠠᠭ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠲᠡᠢ᠂ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᢈᠦᠴᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ
ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠵᠤ᠂ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠨ ᠠ᠃
᠘᠂᠕᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠨᠥᢈᠦᠷᠯᠡᠯ᠂ ᠬᠣᠷᠰᠢᠶ ᠠ᠂ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠠ᠋ᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠴᠢ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ᠂ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠠ᠋ᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠪᠠᠶᠢᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ᠂ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠬᠤ
᠙᠂᠑᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ᠂ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ
ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠙᠂᠑᠂᠑᠂ᠨᠠᠷᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠠᠪᠬᠤ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠥᠪ ᠲᠦ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ;
᠙᠂᠑᠂᠒᠂ᠠᠯᠪᠠᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠪᠤᠰᠤ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠬᠤ;
᠙᠂᠑᠂᠓᠂ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠠ᠋ᠴᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠷᠭ ᠠ᠂ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ᠂ ᠪᠢᠽᠢᠨᠧᠰ ᠦ᠋ᠨ
ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ ᠲᠦᢉᠡᢉᠡᢈᠦ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠤᠷ ᠠ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠨ
ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠢ᠋ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠬᠤ;
᠙᠂᠑᠂᠔᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠃
᠙᠂᠒᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠑᠂᠑᠂ ᠙᠂᠑᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ
ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ
᠑᠐᠂᠑᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠨᠢ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂
ᠨᠥᢈᠦᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂
ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠑᠐᠂᠑᠂᠑᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠳᠣᠷᠤᠶᠢᠲᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠢ᠋ ᠨᠥᢈᠦᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ᠂ ᢈᠦᠷᠦᠰᠦᠨ ᠦ᠋
ᠦᠷᠡᠵᠢᠯ ᠰᠢᠮ ᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;
᠑᠐᠂᠑᠂᠒᠂ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠢ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠠᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢ ᠲᠠᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠰᠡᠯᢉᠦᢈᠦ᠂
ᠥᠨᠵᠢᢉᠡᢈᠦ᠂ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠭᠣᠣᠯᠯᠠᠬᠤ ᠵᠦᠢᠯ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠ᠋ᠵᠡᠯᠡᢈᠦ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠲᠦᠪᠰᠢᠨ ᠠ᠋ᠴᠡ
ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠑᠐᠂᠑᠂᠓᠂ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠦᠢ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;
᠑᠐᠂᠑᠂᠔᠂ᠭᠠᠮᠰᠢᠭ᠂ ᠠᠶᠤᠯᠲᠤ ᠦᠵᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠠᠮ ᠠ᠋ᠴᠠ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠢ᠋ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
᠒᠑᠂᠔᠂᠕᠂ ᠒᠑᠂᠔᠂᠖᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;
᠑᠐᠂᠑᠂᠕᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠴᠠ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ᠂ ᠴᠠᠭ ᠠᠭᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠯᠦᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ
ᠠ᠋ᠪᠤᠯᠵᠢᠯᠲᠡ᠂ ᠬᠠᠪᠤᠷᠵᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠯ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠭᠠᠮᠰᠢᠭ ᠠ᠋ᠴᠠ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠐᠂᠑᠂᠖᠂ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ᠘ ᠗᠂᠕᠂᠑᠂ ᠗᠂᠕᠂᠒᠂ ᠗᠂᠕᠂᠓᠆ ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢᠲᠤ ᠠ᠋ᠪᠠᠳᠴᠢᠨ ᠦ᠋ ᠰᠢᠨᠵᠢ ᠲᠡᠮᠳᠡᢉ ᠢᠯᠡᠷᠡᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠮᠠᠯ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠳᠠᠮᠵᠢᠨ ᠥᠩᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;
᠑᠐᠂᠑᠂᠗᠂ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠲᠦ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠲᠡᠢ ᠠ᠋ᠪᠠᠳᠴᠢᠨ ᠭᠠᠷᠬᠤ᠂ ᢈᠦᠨᠦᢉᠡᠯᠲᠦ ᠰᠢᠪᠠᠵᠢ᠂ ᠮᠡᠷᠡᢉᠴᠢ
ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠬᠣᠭ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠲᠠᠷᠬᠠᠬᠤ ᠠ᠋ᠴᠠ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠬᠤ;
᠑᠐᠂᠑᠂᠘᠂ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠤᠰᠤᠨ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠦᠪ ᠴᠥᢉᠦᠷᠦᠮ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;
᠑᠐᠂᠑᠂᠙᠂ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠰᠡᢉ ᠵᠡᠮ ᠤᠰᠠᠳᠬᠠᠯ᠂ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢᢉᠦᠶᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ
ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;
᠑᠐᠂᠑᠂᠑᠐᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᠮᠡᠯ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠬᠠᠳᠤᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ;
᠑᠐᠂᠑᠂᠑᠑᠂ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠠ᠋ᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠠ᠋ᠷᢉᠢᢉᠦᠯ ᢈᠢᢈᠦ᠂ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠬᠤ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ
ᠵᠡᠷᢉᠡ ᠪᠠᠷ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ;
᠑᠐᠂᠑᠂᠑᠒᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠨᠠᠯ
ᠥᢉᢈᠦ;
᠑᠐᠂᠑᠂᠑᠓᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ᠃
᠑᠐᠂᠒᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠒᠂᠗ ᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠐᠂᠓᠂ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠲᠦ ᠲᠠᠷᠢᠮᠠᠯ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠲᠠᠷᠢᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠐᠂᠔᠂ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠠ᠋ᠴᠡ ᠪᠤᠰᠤᠳ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠲᠠᠷᠢᠮᠠᠯ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋
ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ᠙ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠐᠂᠕᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠤᠰᠤ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠢ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ
ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠠᠰᠢᠭ ᠢ᠋ ᢈᠦᠨᠳᠦᠳᢈᠡᠨ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠢᠮ ᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂
ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ
᠑᠑᠂᠑᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠢᠮ ᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ
ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠑᠑᠂᠑᠂᠑᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠢᠮ ᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠ᠋ᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠠ᠋ᠷᢉᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠥᠷᠢᠰᠦᠯᠳᠦᢈᠦ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ
ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠑᠂᠑᠂᠒᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠡ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠲᠤ ᠳᠠᠰᠤᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᢉᠦᠯᠳᠡᠷ᠂ ᠣᠮᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠮᠠᠯ ᠢ᠋ ᠦᠷᠡᠵᠢᠯ ᠳ᠋ᠦ
ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠦᠷᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠠᠯ ᠪᠤᠶᠢᠵᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠮᠠᠯ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢉᠡ᠂ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢᠲᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠑᠂᠑᠂᠓᠂ᠮᠠᠯ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠭᠠᠷᠤᠯ
ᠠ᠋ᢉᠦᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ;
᠑᠑᠂᠑᠂᠔᠂ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠠ᠋ᠪᠠᠳᠴᠢᠨ ᠠ᠋ᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠠ᠋ᠪᠠᠳᠴᠢᠨ ᠲᠡᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠮᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠲᠣᠪᠯᠠᠭᠰᠠᠨ
ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠨ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠪᠲᠡᠷ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᢈᠦᠲᠦᠯᢈᠦ;
᠑᠑᠂᠑᠂᠕᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠢᠨᠳᠧᠻᠰᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠬᠤ᠃
᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋
ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠪᠤᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ
᠑᠒᠂᠑᠂ᠮᠠᠯ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠪᠤᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ
ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠑᠒᠂᠑᠂᠑᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠢ᠋ ᠨᠢᢉᠡ ᠴᠡᢉ ᠲᠦ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᠠᠩᠬᠠᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠲᠣᠷᠳᠠᠯᠲᠠ ᢈᠢᢈᠦ᠂
ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠦᠪᠰᠢᠨ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠒᠂᠑᠂᠒᠂ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠭᠠᠷᠤᠯ ᠠ᠋ᢉᠦᠰᠦᠯ ᠨᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠮᠠᠯ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠢ᠋
ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠪᠤᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠃
ᠭᠤᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂
ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ
᠑᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ
᠑᠓᠂᠑᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠪᠠᠷᠢᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠴᠢᠯᠦᢉᠡᠲᠦ ᠴᠠᠭ ᠲᠤ ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᢉᠴᠢᠳ
ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠓᠂᠒᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠲᠠᠪᠤ ᠠ᠋ᠴᠠ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᢉᠴᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠢ᠋ ᠒ ᠵᠢᠯ ᠲᠤᠲᠤᠮ ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ
ᠬᠤᠷᠠᠯ ᠠ᠋ᠴᠠ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠠ᠃
᠑᠓᠂᠓᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠲᠤᠲᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠓᠂᠔᠂ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠠ᠋ᠮᠦᠨ ᠡ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃
᠑᠓᠂᠕᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ᠂ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠯᠢ ᠨᠢᢉᠡ ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᢉᠴᠢᠳ ᠲᠦᠷ
ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠓᠂᠖᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠠ᠋ᠷᢈᠡ᠂ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋
ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠲᠤ ᠲᠣᢈᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ
᠑᠔᠂᠑᠂ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠑᠔᠂᠑᠂᠑᠂ᠳᠦᠷᠢᠮ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ;
᠑᠔᠂᠑᠂᠒᠂ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᢉᠴᠢᠳ ᠢ᠋ ᠰᠣᠩᠭᠤᠬᠤ᠂ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ᠂ ᠣᠭᠴᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ;
᠑᠔᠂᠑᠂᠓᠂ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠬᠤᠷᠢᠶᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ;
᠑᠔᠂᠑᠂᠔᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋
ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠵᠦ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠥᢉᢈᠦ;
᠑᠔᠂᠑᠂᠕᠂ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠢ᠋ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠢ᠋ ᠰᠡᠯᢉᠦᢈᠦ᠂ ᠨᠥᢈᠦᠨ
ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;
᠑᠔᠂᠑᠂᠖᠂ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠠ᠋ᠯᠰᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠠ᠋ᠴᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠦᠳᠡᢉᠡᠯᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ
ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠑᠔᠂᠑᠂᠗᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠠᠲᠠᠨ ᠪᠠᠭᠤᠯᠭᠠᠬᠤ;
᠑᠔᠂᠑᠂᠘᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠳᠦᠷᠢᠮ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠪᠦᠷᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ᠃
᠑᠔᠂᠒᠂ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠢ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠣᠲᠤᠷ ᠨᠡᢉᠦᠳᠡᠯ ᢈᠢᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ
ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠨ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠪᠠᠨ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃
᠑᠔᠂᠓᠂ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠲᠤᠰᠠᠭᠠᠷᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠢᠯᠵᠢᠵᠦ ᠢᠷᠡᢉᠰᠡᠨ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠠ᠋ᠯᠰᠡᢉᠦᠯᢈᠦ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ
ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠣᢈᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠑᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠯ ᠳᠠᠭᠤᠰᠬᠠᠪᠤᠷᠢ ᠪᠤᠯᠬᠤ
᠑᠕᠂᠑᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠯ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠠᠭᠤᠰᠬᠠᠪᠤᠷᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ:
᠑᠕᠂᠑᠂᠑᠂ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠪᠠᠷ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠠ᠋ᠴᠡ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ;
᠑᠕᠂᠑᠂᠒᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠳᠠᠭᠤᠰᠬᠠᠪᠤᠷᠢ ᠪᠤᠯᠤᠭᠰᠠᠨ;
᠑᠕᠂᠑᠂᠓᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠯ ᠠ᠋ᠴᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ᠃
᠑᠕᠂᠒᠂ᢉᠡᠰᠢᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠯ ᠨᠢ ᠳᠠᠭᠤᠰᠬᠠᠪᠤᠷᠢ ᠪᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠯᠦᢉᠰᠡᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠬᠤᠷᠢᠶᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠴᠠᠭᠠᠨ
ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠦᢉᠡᠢ᠃
᠑᠕᠂᠓᠂ᠳᠦᠷᠢᠮ ᠳ᠋ᠦ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠯ ᠠ᠋ᠴᠡ ᠭᠠᠷᠬᠤ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠠ᠋ᠨᠡ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠠᠨ
ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠨ ᠡ᠃
᠑᠕᠂᠔᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠯ ᠠ᠋ᠴᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋
ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠠ᠋ᠵᠡᢉᠦᠢ ᠳ᠋ᠦ᠂ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠢ ᠨᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠤᠭ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠕᠂᠕᠂ᢉᠡᠰᠢᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠯ ᠠ᠋ᠴᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠳᠠᠷᠤᠢ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠨ ᠡ᠃
᠑᠕᠂᠖᠂ᢉᠡᠰᠢᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠯ ᠠ᠋ᠴᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠲᠠᠢ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠳᠦᠷᠢᠮ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ
᠑᠖᠂᠑᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠣᠯᠠᠩᢈᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠣ
ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ᠃
᠑᠖᠂᠒᠂ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠪ᠂ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᢉᠴᠢᠳ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ
ᠳᠦᠷᠢᠮ ᠳ᠋ᠦ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯ ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠷ ᠢ᠋ ᠬᠤᠷᠠᠯ ᠪᠤᠯᠬᠤ ᠠ᠋ᠴᠠ ᠑᠔᠆ᠠ᠋ᠴᠡ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠠ᠋ᠮᠦᠨ ᠡ
ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠲᠦ ᢈᠦᠷᢈᠡᠨ ᠡ᠃
᠑᠖᠂᠓᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡ ᠠ᠋ᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ ᠵᠠᠷᠯᠠᠨ
ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠖᠂᠔᠂ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠲᠤᠰ ᠪᠦᠷᠢ ᠨᠢᢉᠡ ᠰᠠᠨᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠖᠂᠕᠂ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠨᠢ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠴᠢᠳᠠᠮᠵᠢ ᠲᠠᠢ ᠢᠷᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠖᠂᠖᠂ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠣᠯᠠᠩᢈᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠖᠂᠗᠂ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠯ ᠢ᠋ ᢈᠦᠲᠦᠯᢈᠦ ᠪᠦᢉᠡᠳ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠬᠤᠷᠠᠯ ᠳᠠᠷᠤᠭᠠᠯᠠᠭᠴᠢ ᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠦᠰᠦᢉ ᠵᠢᠷᠤᠵᠤ
ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠠ᠋ᠷᢈᠡ᠂ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ
᠑᠗᠂᠑᠂ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠳᠤᠮᠳᠠ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠠᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᠪᠰᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠠ᠋ᠴᠠ ᠒ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠠ᠃
᠑᠗᠂᠒᠂ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠲᠡᠢ:
᠑᠗᠂᠒᠂᠑᠂ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᢉᠴᠢᠳ ᠠ᠋ᠴᠡ ᠣᠯᠭᠤᠭᠰᠠᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᢉᠡᠷ ᠡ᠂ ᢈᠡᠯᠡᠴᠡᠯ ᢈᠢᢈᠦ;
᠑᠗᠂᠒᠂᠒᠂ᠳᠦᠷᠢᠮ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠ᠋ᠳ᠋ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠠᢈᠢᠷᠤᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ
ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠑᠗᠂᠒᠂᠓᠂ᠳᠦᠷᠢᠮ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠰᠤᠳ᠃
᠑᠗᠂᠓᠂ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ:
᠑᠗᠂᠓᠂᠑᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;
᠑᠗᠂᠓᠂᠒᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ
ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ᠂ ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;
᠑᠗᠂᠓᠂᠓᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᢈᠦᠲᠦᠯᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;
᠑᠗᠂᠓᠂᠔᠂ᠨᠢᠭᠲᠠᠯᠠᠨ ᠪᠤᠳᠤᠬᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢈᠦᠲᠦᠯᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;
᠑᠗᠂᠓᠂᠕᠂ᠳᠦᠷᠢᠮ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠰᠤᠳ᠃
᠑᠗᠂᠔᠂ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠣ ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ ᠣᠯᠭᠤᠵᠤ ᠪᠤᠯᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠦᢈᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠠ᠋ᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃
᠑᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ
᠑᠘᠂᠑᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠ᠋ᢈᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠠ᠋ᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ:
᠑᠘᠂᠑᠂᠑᠂ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠬᠤᠷᠢᠶᠠᠮᠵᠢ;
᠑᠘᠂᠑᠂᠒᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠣᠯᠭᠣᠬᠰᠠᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ;
᠑᠘᠂᠑᠂᠓᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᠵᠦ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ;
᠑᠘᠂᠑᠂᠔᠂ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ᠂ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ᠂ ᠬᠤᠪᠢ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠨᠳᠢᠪ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ;
᠑᠘᠂᠑᠂᠕᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠳᠦᠷᠢᠮ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠠ᠋ᢈᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᠪᠤᠷᠢ᠃
᠑᠘᠂᠒᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ:
᠑᠘᠂᠒᠂᠑᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ;
᠑᠘᠂᠒᠂᠒᠂ᠳᠦᠷᠢᠮ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠰᠤᠳ᠃
᠑᠘᠂᠓᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠨ ᠵᠥᠪᢈᠡᠨ ᠳᠦᠷᠢᠮ ᠳ᠋ᠦ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
ᠳᠥᠷᠪᠠᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠰᠤᠮᠤ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ᠂
ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ᠂
ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ
᠑᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋
ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ
᠑᠙᠂᠑᠂ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠳ ᠨᠢᢉᠡᠳᠴᠦ᠂ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠙᠂᠒᠂ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ /ᠴᠢᠨᠠᠬᠰᠢᠲᠨ «ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ» ᢉᠡᢈᠦ/ ᠨᠢ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠨᠠᠷ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃
᠑᠙᠂᠓᠂ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠵᠦ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠨ ᠡ:
᠑᠙᠂᠓᠂᠑᠂ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠠ᠋ᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠑᠙᠂᠓᠂᠒᠂ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;
᠑᠙᠂᠓᠂᠓᠂ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠣᠩᠭᠤᠬᠤ᠃
᠑᠙᠂᠔᠂ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠓᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ
ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠙᠂᠕᠂ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ ᠵᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠢᢉᠡ ᠠ᠋ᠴᠡ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠙᠂᠖᠂ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠳᠤᠮᠳᠠ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠠᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᠪᠰᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠒ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠠ᠃
᠑᠙᠂᠗᠂ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠲᠠᠢ᠂ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ
ᠪᠤᠰᠤᠳ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃
᠑᠙᠂᠘᠂ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠪᠠᠨ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠨ ᠠ᠃
᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ
᠒᠐᠂᠑᠂ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠤᠨ ᠠ:
᠒᠐᠂᠑᠂᠑᠂ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ;
᠒᠐᠂᠑᠂᠒᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠦᠪᠰᠢᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠠ᠋ᠨᠡ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ
ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠒᠐᠂᠑᠂᠓᠂ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠭᠠᠷᠤᠯ ᠠ᠋ᢉᠦᠰᠦᠯ ᠨᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠮᠠᠯ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ᠂
ᠪᠤᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠒᠐᠂᠑᠂᠔᠂ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠒᠐᠂᠑᠂᠕᠂ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠠ᠋ᠴᠠ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ᠂
ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠰᠠᠨᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠒᠐᠂᠑᠂᠖᠂ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠒᠐᠂᠑᠂᠗᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ᠂ ᠪᠤᠰᠤᠳ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋
ᠰᠠᠶᠢᠨ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ ᠠ᠂ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨ ᠡ ᠠᠷᠭ ᠠ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠪᠯᠡᠨ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠃
᠒᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ᠂
ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ
᠒᠑᠂᠑᠂ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠨᠢᢉᠡᠳᠴᠦ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠒᠑᠂᠒᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ /ᠴᠢᠨᠠᠬᠰᠢᠲᠨ «ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ» ᢉᠡᢈᠦ/ ᠨᠢ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠪᠦᠷᠢ ᠠ᠋ᠴᠡ ᠰᠣᠩᠭᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ
ᠬᠣᠶᠠᠷ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠠ᠋ᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃
᠒᠑᠂᠓᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠙᠂᠓᠂᠑᠂ ᠑᠙᠂᠓᠂᠒᠂ ᠑᠙᠂᠓᠂᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋
ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠵᠦ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠒᠑᠂᠔᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠓᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ
ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠒᠑᠂᠕᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠳᠤᠮᠳᠠ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠠᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᠪᠰᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠷᠠᠯ ᠠ᠋ᠴᠠ ᠓ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ
ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠠ᠃
᠒᠑᠂᠖᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠲᠠᠢ᠂ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ
ᠪᠤᠰᠤᠳ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃
᠒᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ
᠒᠒᠂᠑᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠤᠨ ᠠ:
᠒᠒᠂᠑᠂᠑᠂ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ;
᠒᠒᠂᠑᠂᠒᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠦᠪᠰᠢᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠒᠒᠂᠑᠂᠓᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠠ᠋ᠴᠠ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᠪᠠᠯᠴᠢᢉᠡᠷ᠂
ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠰᠠᠨᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠒᠒᠂᠑᠂᠔᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠲᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠃
᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋
ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ
᠒᠓᠂᠑᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠨᠢᢉᠡᠳᠴᠦ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
/ᠴᠢᠨᠠᠬᠰᠢᠲᠨ «ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ» ᢉᠡᢈᠦ/ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠒᠓᠂᠒᠂ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠢ᠋ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠨᠠᠷ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃
᠒᠓᠂᠓᠂ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠙᠂᠓᠂᠑᠂ ᠑᠙᠂᠓᠂᠒᠂ ᠑᠙᠂᠓᠂᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋
ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠵᠦ ᠰᠶᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠒᠓᠂᠔᠂ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠓᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ
ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠒᠓᠂᠕᠂ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠡᠷᠢᢉᠦᠨ ᠢ᠋ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠳᠤᠮᠳᠠ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠠᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᠪᠰᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠔ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠠ᠃
᠒᠓᠂᠖᠂ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ ᠵᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠢᢉᠡ ᠠ᠋ᠴᠡ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠒᠓ ᠗᠂ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠲᠠᠢ᠂ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ
ᠪᠤᠰᠤᠳ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃
᠒᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ
᠒᠔᠂᠑᠂ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠤᠨ ᠠ:
᠒᠔᠂᠑᠂᠑᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ᠂ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ
ᠪᠢᠴᠢᢉ ᠲᠦ ᠲᠤᠰᠬᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠬᠤ;
᠒᠔᠂᠑᠂᠒᠂ᠨᠡᢉᠦᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠥᠪ ᠰᠣᠶᠤᠯ᠂ ᠵᠠᠩᠰᠢᠯ᠂ ᠮᠠᠯ ᠮᠠᠯᠯᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠢ᠋ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠬᠤ;
᠒᠔᠂᠑᠂᠓᠂ᠪᠦᠰᠡ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠢᠵᠢᠯ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠳᠠᠭ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ
ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ;
᠒᠔᠂᠑᠂᠔᠂ᠮᠠᠯ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠠ᠋ᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠨ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠦᠯᠵᠢᠶ ᠡ ᠪᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ
ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠒᠔᠂᠑᠂᠕᠂ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠴᠢᢉ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᢈᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ
ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;
᠒᠔᠂᠑᠂᠖᠂ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᠨ ᢈᠦᠲᠦᠯᢈᠦ᠃
᠒᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ
᠒᠕᠂᠑᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ:
᠒᠕᠂᠑᠂᠑᠂ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠠᠮ᠂ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠠᠮ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠢ᠋
ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠒᠕᠂᠑᠂᠒᠂ᠱᠠᠰᠢᠨ ᠨᠣᠮᠯᠠᠬᠤ᠂ ᠤᠬᠠᠭᠤᠯᠤᠨ ᠳᠡᠯᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠵᠡᠷᢉᠡ ᠱᠠᠰᠢᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠬᠤ;
᠒᠕᠂᠑᠂᠓᠂ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ᠂ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠪᠠᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠵᠦ᠂ ᠠᠰᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠂ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠮᠦᠨ ᠡ ᠠ᠋ᠴᠡ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠃
ᠲᠠᠪᠤᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠪᠤᠰᠤᠳ
᠒᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂
ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠬᠤ
᠒᠖᠂᠑᠂ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠠᠯᠢᠪᠠ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠵᠣᢈᠢᠬᠤ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠠᠨ
ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠬᠤ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠲᠡᠢ᠃
᠒᠖᠂᠒᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠣᢈᠢᠬᠤ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋
ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠒᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠠ᠋ᠷᠦᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠷᠦ ᠠ᠋ᠴᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ
᠒᠗᠂᠑᠂ᠭᠠᠮᠰᠢᠭ᠂ ᠠᠶᠤᠯᠲᠤ ᠦᠵᠡᢉᠳᠡᠯ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠭᠰᠠᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠷᠦ ᠠ᠋ᠴᠡ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠒᠗᠂᠒᠂ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠳᠠᠳᠤᠯ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠵᠠᠯᠠᠭᠤ ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠲᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ᠂ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠲᠥᠷᠦ ᠠ᠋ᠴᠡ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠒᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠲᠠᠲᠠᠨ ᠪᠠᠭᠤᠯᠭᠠᠬᠤ
᠒᠘᠂᠑᠂ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠲᠠᠲᠠᠨ ᠪᠠᠭᠤᠯᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠒᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ
᠒᠙᠂᠑᠂ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠳᠦᠷᠢᠮ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠲᠦ ᠪᠠᠨ
ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠨ ᠠ᠃
᠒᠙᠂᠒᠂ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ᠑᠐ ᠒᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋
ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ᠂ ᠬᠠᠷᠢᠶ ᠠ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠨ ᠠ᠃
᠒᠙᠂᠓᠂ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠠᠯᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠦᠲᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠠᠷᢈᠢᠧ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠠᠷᢈᠢᠧ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠦᠲᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠑᠑
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠦᠲᠦᠯᠦᠯᠲᠡ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᢈᠢᠧ ᠲᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
᠓᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠤᠯᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ
᠓᠐᠂᠑᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠆ᠤ᠋ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠠ᠋ᠴᠡ ᠠ᠋ᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ
ᠵᠡᢈᠦᠯᠲᠨ ᠨᠣᢈᠦᠣᠨ:
᠑᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠒᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ
᠒᠐᠒᠑ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠓᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠐᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠔᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠕᠆᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠕᠂ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠯᠭᠠᠮᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠠ᠋ᠴᠡ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ
ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠖᠂ ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠑ ᠣᠨ ᠤ᠋ ᠔᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠗᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠓᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠘᠂ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠠ᠋ᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠙᠂ ᠲᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠑᠐᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠙ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ
ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠑᠑᠂ ᠠᠷᢈᠢᠧ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠦᠲᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠠ᠋ᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠐ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠙ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃