Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(1319)
— 1587 —

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай № 64

2024 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 05-ны өдөр Дугаар 64 хот

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн

үзэл баримтлал батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн

5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалт, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 1 дүгээр

хавсралтаар, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин”-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”

батлагдсантай холбогдуулан бүсийн зорилго, зорилтуудыг дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд /Л.Оюун-Эрдэнэ/-д даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын

“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” 2001 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаар тогтоол, Монгол Улсын Их Хурлын “Бүсийн тулгуур төв хотыг тогтоох тухай” 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2024 · № 23 (1319)1587-р хуудас