Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай № 62
2024 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 05-ны өдөр Дугаар 62 хот
Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт
хийсэнтэй холбогдуулан авах зарим
арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 25 дугаар тогтоолоор
байгуулагдсан Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос ашигт
малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун- Эрдэнэ/-т даалгасугай:
1/Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох
бусад хуульд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх, зориулалтын дагуу ашиглах, албан татвар, төлбөр, хураамж ногдуулах, тайлагнах, хураах үйл ажиллагааг зохицуулсан хуулийн зүйл, хэсэг, заалтад хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, чиг үүргийн шинжилгээг хийж, холбогдох хуулийн төслийг боловсруулан 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
2/стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын
ордын үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зарчимд нийцүүлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
3/Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газартай давхцуулан
ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон талбайд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлсэн асуудлыг шалгаж, холбогдох арга хэмжээг авч, хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх;
4/Монгол Улсын Үндсэн хуулийн Долдугаар зүйлийн 1
дэх хэсэгт “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.” гэж заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрыг хамгаалалтад авч, бүртгэлийг сайжруулах;
5/хамгаалалтын бүс тогтоосон түүх, соёлын дурсгалт
газар, гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар, усны сан бүхий газар, улсын тусгай хамгаалалттай газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан асуудлыг судалж, төрийн байгууллагын мэдээлэл зөрүүтэй байгаад дүгнэлт хийж, мэдээллийн сан хоорондын уялдааг хангах, газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системтэй холбох арга хэмжээг 2024 оны 4 дүгээр улиралд багтаан зохион байгуулах;
6/ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн өр
үүссэн шалтгааныг судалж, өрийн үлдэгдэл 1.1 их наяд төгрөгийг яаралтай барагдуулах арга хэмжээг авч, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг боловсруулан 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
7/Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг
тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам, ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг шинэчлэн боловсруулах, эдийн засгийн хувьд үр ашигтай дагалдах ашигт малтмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах эрх зүйн орчныг бий болгох;
8/үүсмэл ордоос олборлосон ашигт малтмалын
бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувиар ногдуулж байгаа хуулийн заалтад үр дагаврын үнэлгээ хийж, холбогдох саналыг боловсруулан 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах;
9/ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх,
тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч өөрчлөгдөхөд төлөх татвар ногдуулах суурийг тооцох аргачлалыг боловсронгуй болгох;
10/хууль бусаар ашигт малтмал олборлогчийн үйл
ажиллагааг таслан зогсоох, эвдрэлд орсон, орхигдсон талбайн байгаль орчинд учруулсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх, нөхөн сэргээх, төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбоог сайжруулах;
11/уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн хаалт,
нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, хаасны дараа орон нутагт хүлээлгэж өгөх асуудлыг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх;
12/бичил уурхайгаар ашигт малтмал олборлох эрх
зүйн зохицуулалтын талаар дүн шинжилгээ хийх, холбогдох саналыг боловсруулан 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах;
13/Монгол Улсын нийт газар нутгийн эрдэс баялгийн
хэтийн төлөвийг тодорхойлж үнэлэх, зохистой хэрэглээг хянах зорилгоор геологийн суурь судалгааны ажлыг эрчимжүүлэх;
14/Монгол Улсын ашигт малтмалын нөөц, орд, илрэл
болон газрын хэвлийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хуульд заасны дагуу шинэчлэх, тухайн ордын ашигт малтмалын нөөцийн үнэн зөв байдал, тоо хэмжээ, чанар, орших нөхцөл, судалгааны түвшин, эдийн засгийн ач холбогдол, ордыг олборлолтод бэлтгэсэн байдалд магадлан шинжилгээ хийж, үнэмшлийг тогтоох;
15/уул уурхайн биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр
төрөл, тоо хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх;
16/Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим нь хуулиар
эрх олгоогүй журам, маягт баталж, түүнчлэн уг танхимаас Монгол Улсаас экспортолж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээг олгож байгаа үйл ажиллагааг таслан зогсоох талаар холбогдох хуулийн төслийг боловсруулан 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах.
2.Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хяналт
шалгалтаар байгаль орчны нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй, хууль бусаар газрыг эвдрэлд оруулж, талбайн дүгнэлт гаргуулж, түүнд үндэслэн бичил уурхайгаар ашиглуулж байгаа талаар илэрсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг холбогдох хуулийн дагуу шалгаж, шийдвэрлэхийг Монгол Улсын Ерөнхий прокурор /Б.Жаргалсайхан/, Авлигатай тэмцэх газар /З.Дашдаваа/, Цагдаагийн Ерөнхий газар /Т.Сүхболд/-т тус тус зөвлөсүгэй.
3.Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хяналт
шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээг авч, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түр хорооны үйл ажиллагаанд саад учруулсан албан тушаалтан, нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэрчид хүлээлгэх хариуцлагын асуудлыг 2024 оны 3 дугаар улиралд багтаан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх.
4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Цэрэнпунцаг/, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Ж.Батжаргал/, Хууль зүйн байнгын хороо /Д.Цогтбаатар/-нд тус тус даалгасугай.
5.Энэ тогтоолыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠖ ᠳ᠋ᠣᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠕᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠖᠒ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠬᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ
ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᢈᠡᠪᠠᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ
ᠣᠯᠭᠣᠬᠣ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ᠂ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠬᠤᠷᠢᠶᠠᠬᠤ ᠲᠠᠢ
ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠲᠠᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ
ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠵᠠᠷᠢᠮ
ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᢈᠢᠨᠠᠨ
ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠲᠦ᠋ᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ᠂ ᠰᠠᠨᠠᠯ᠂ ᠳ᠋ᠦ᠋ᠩᠨᠡᠯᠲᠡ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦ᠋ᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦ᠋ᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠑᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:
᠑᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠲᠦ᠋ᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠬᠠᠶᠢᠬᠤ᠂
ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᢈᠡᠪᠠᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠣᠯᠭᠤᠬᠤ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ᠂
ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠬᠤᠷᠢᠶᠠᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠲᠠᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠲᠡᠢ
ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ
/ᠯᠣ ᠂ᠣᠶᠤᠨ-ᠡᠷᠳᠡᠨᠢ/᠆ᠳᠣ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ:
᠑/ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠤᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠠᠰᠢᠭᠲᠤ
ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠡᠷᠢᢈᠦ᠂ ᠬᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᢈᠡᠪᠠᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ
ᠣᠯᠭᠤᠬᠤ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ᠂ ᠬᠤᠷᠢᠶᠠᠮᠵᠢ
ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ᠂ ᠬᠤᠷᠢᠶᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠦ᠋ᠢᠯ᠂ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ ᠳᠠᠭᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ᠂ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠵᠦ᠂ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠬᠠᠪᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠡᠯᠵᠢᠲᠦ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ
ᠡᠷᢈᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;
Moehgo& Folo_ oa YekEt Hore& oa Doeedege&
᠒/ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠣᠷᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ ᠥᢉᢉᠦᢉᠡᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠣᠳᠤ ᠪᠠ ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠡᢉᠰᠢ᠂ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᢈᠦᠷᠲᠡᢉᠡᢈᠦ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;
᠓/ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠥᠮᠴᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠠᠢ ᠳᠠᠪᠬᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠣᠯᠭᠣᠬᠰᠠᠨ ᠂
ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠣᠯᠭᠤᠭᠰᠠᠨ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ ᠳ᠋ᠤ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠭᠠᠵᠠᠷ ᠥᠮᠴᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠯᠭᠠᠵᠤ᠂
ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠰᠤ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ;
᠔/ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠯᠤᠳᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ «ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠷᠠᠳ ᠲᠦ᠋ᠮᠡᠨ ᠦ᠋ ᠲᠡᠦᢈᠡ᠂
ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠤᠷᠠᠰᠬᠠᠯᠲᠤ ᠵᠦᠶᠢᠯ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ᠂ ᠣᠶᠤᠨ ᠤ᠋ ᠥᠪ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃» ᢉᠡᠵᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ
ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ ᠲᠠᠢ ᠳᠠᠪᠬᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠡᠦᢈᠡ᠂ ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠯᠦ ᢈᠦᠳᠡᠯᢈᠦ ᠳᠤᠷᠠᠰᠬᠠᠯᠲᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠠᠪᠴᠤ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠢ᠋
ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ;
᠕/ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠡᠦᢈᠡ᠂ ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠤᠷᠠᠰᠬᠠᠯᠲᠤ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠭᠣᠣᠯ᠂ ᠮᠥᠷᠡᠨ ᠦ᠋ ᠤᠷᠤᠰᠠᠴᠠ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦ ᠡᢈᠢ᠂
ᠣᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠪᠦᢈᠦᠢ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠤᠰᠤᠨ ᠤ᠋ ᠰᠠᠩ ᠪᠦᢈᠦᠢ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠨᠢ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ
ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ ᠲᠠᠢ ᠳᠠᠪᠬᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠤᠳᠤᠯᠵᠤ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠵᠥᠷᠢᢉᠦᠦ ᠲᠡᠢ ᠪᠠᠢᠢᠭ ᠡ ᠳ᠋ᠣ ᠳ᠋ᠦ᠋ᠩᠨᠡᠯᠲᠡ ᢈᠢᠵᠦ᠂
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᠮᠡᠯ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ
ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;
᠖/ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠷᠢ ᠡᢉᠦᠰᠦᢉᠰᠡᠨ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠢ᠋ ᠰᠤᠳᠤᠯᠵᠤ᠂ ᠥᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠯᠡᠳᠡᢉᠳᠡᠯ
᠑᠂᠑ ᠶᠡᢈᠡ ᠨᠠᠶᠤᠳ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ ᠶᠠᠭᠠᠷᠠᠯᠲᠠᠢ ᠪᠠᠷᠠᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ᠂ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ
ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠨᠠᠮᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠡᠯᠵᠢᠲᠦ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠷᢈᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠗/ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ᠂
ᠲᠥᠯᠦᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ᠂ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠳᠡᠷ᠂ ᠪᠠᠶᠠᠵᠢᠮᠠᠯ᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠦ᠋ᠪᠰᠢᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ᠂
ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠵᠠᠷᠴᠢᠮ᠂ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠤᠪᠢ ᠳ᠋ᠤ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭ ᠲᠠᠢ ᠳᠠᠭᠠᠯᠳᠤᠬᠤ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠳ᠋ᠤ
ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠵᠦ᠋ᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠪᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ;
᠘/ᠡᢉᠦᠰᠦᠮᠡᠯ ᠣᠷᠳᠤ ᠡᠴᠠ ᠣᠯᠪᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠣᠭᠳᠠᠬᠤ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋
ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠒᠂᠕ ᠬᠤᠪᠢ ᠪᠠᠷ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠦᠷ ᠡ ᠳᠠᠭᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᠵᠦ᠂ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠨ
᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠨᠠᠮᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠡᠯᠵᠢᠲᠦ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ;
᠙/ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠢ᠋ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠴᠦᠰ ᠦ᠋ᠨ
ᠥᠮᠴᠢᠯᠡᢉᠴᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠳᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠲᠥᠯᠦᢈᠦ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ;
᠑᠐/ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠰᠤ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠣᠯᠪᠤᠷᠢᠯᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠬᠤ᠂ ᠡᠪᠳᠡᠷᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠭᠰᠠᠨ᠂
ᠣᠷᢈᠢᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠢ᠋ ᠪᠤᠷᠤᠭᠤ ᠲᠠᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠥᠯᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠬᠤ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ;
᠑᠑/ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ᠂ ᠠᠭᠤᠯᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠠᠶᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ
ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠂ ᠬᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠵᠦ ᠥᢉᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦ᠋ᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠒/ᠪᠢᠴᠢᠯ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠣᠯᠪᠤᠷᠢᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠵᠦ᠋ᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠳ᠋ᠦ᠋ᠩ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ᠂
ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠨᠠᠮᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠡᠯᠵᠢᠲᠦ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ;
᠑᠓/ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠭᠠᠵᠠᠷ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠦᠳᠡᠰᠦ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠲᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪ ᠢ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠵᠤ ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ᠂ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ
ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᢉᠧᠣᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠡᠷᠴᠢᠮᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠔/ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ᠂ ᠣᠷᠳᠤ᠂ ᠢᠯᠡᠷᠡᠯ ᠪᠤᠯᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠪᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠲᠣᠭ ᠠ
ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠨ ᠵᠥᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠲᠣᠭ ᠠ
ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠣᠷᠤᠰᠢᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠦ᠋ᠪᠰᠢᠨ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠯ᠂ ᠣᠷᠳᠤ ᠶ᠋ᠢ ᠣᠯᠪᠤᠷᠢᠯᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳ᠋ᠤ
ᠮᠠᠭᠠᠳᠯᠠᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᠵᠦ᠂ ᠦᠨᠡᠮᠰᠢᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ;
᠑᠕/ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠲᠣᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᠪᠠᠷ
ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠑᠖/ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭ ᠠ᠂ ᠠᠵᠤ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠩᢈᠢᠮ ᠨᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠡᠷᢈᠡ ᠣᠯᠭᠣᠭ ᠡ ᠡᠦᠢᢉᠡᠢ ᠵᠢᠷᠤᠮ᠂ ᠮᠠᠶᠢᠬᠳᠣ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂
ᠲᠡᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠨ ᠤᠭ ᠲᠠᠩᢈᠢᠮ ᠡᠴᠠ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠡᠴᠠ ᠡᠻᠰᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠭᠠᠷᠤᠯ ᠡᢉᠦᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ
ᠣᠯᠭᠤᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠬᠤ ᠳᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠨᠠᠮᠤᠷ ᠤ᠋ᠨ
ᠡᢉᠡᠯᠵᠢᠲᠦ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠃
᠒᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠲᠦ᠋ᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᢈᠦᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠯᠲᠡ ᢈᠢᢈᠦ
ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠰᠤ ᠪᠠᠷ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠡᠪᠳᠡᠷᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠦ᠋ᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ
ᠪᠢᠴᠢᠯ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠳᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠢᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠲᠡᠢ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠯ᠂ ᠡᠰᠡ ᠤᠶᠢᠯᠡᠳᢈᠦᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠢᠯᠭᠠᠵᠤ᠂ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠫᠷᠣᠻᠣᠢᠷᠣᠷ /ᠪᠠ ᠂ᠵᠢᠷᠭᠠᠯᠰᠠᠶᠢᠬᠠᠨ/᠂ ᠠᠪᠯᠢᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ ᠭᠠᠵᠠᠷ /ᠵᠠ ᠂ᠳᠠᠰᠢᠳᠠᠧᠨ/᠂
ᠴᠠᠭᠳᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠭᠠᠵᠠᠷ /ᠳᠡ ᠂ᠰᠦ᠋ᢈᠡᠪᠤᠯᠤᠳ/᠆ᠳᠣ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠵᠥᠪᠯᠡᠰᠦᢉᠡᠢ᠃
᠓᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠲᠦ᠋ᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠢᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ᠂ ᠳᠤᠲᠠᠭᠳᠠᠯ ᠢ᠋ ᠠᠷᠢᠯᠭᠠᠬᠤ
ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᢈᠦᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ᠂ ᠲᠦ᠋ᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠭᠠᠳ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ
ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ᠂ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᠨ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ ᠰᠣᠨᠤᠰᠬᠠᠯ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠨᠳᠦᠳᢈᠡᠨ ᠦᠵᠡᢈᠦ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠢᠷᠡᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᢉᠡᠷᠡᠴᠢ ᠳ᠋ᠣ
ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ᠃
᠔᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ
/ᠴᠡ ᠂ᠴᠡᠷᠢᠩᠫᠤᠨᠴᠣᠭ/᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᢈᠦᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠦᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ /ᠵᠢ ᠂ᠪᠠᠲᠤᠵᠢᠷᠭᠠᠯ/᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦ᠋ᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ
/ ᠳᠠ ᠂ᠴᠣᠭᠲᠤᠪᠠᠭᠠᠲᠤᠷ/᠆ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠕᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠕᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠰᠦᢉᠡᠢ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ