Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай № 27
2024 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 18-ны өдөр Дугаар 27 хот
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх
үндэсний хөтөлбөр батлах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх
хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.5 дахь заалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх,
соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр” /цаашид “Хөтөлбөр” гэх/-ийг хавсралтаар баталсугай.
2.Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагаа, арга хэмжээг
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7, 6.8, 6.9 дэх хэсэгт заасны дагуу үндсэн чиглэл, хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Ёс зүйн хороо, Засгийн газрын, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо, бүх шатны томилох эрх бүхий албан тушаалтанд тус тус даалгасугай.
3.Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцож
ажиллахыг Ёс зүйн хороо /Ц.Амартөгс/-нд үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо /Б.Баттөмөр/-нд даалгасугай.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны
27 дугаар тогтоолын хавсралт
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан
сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр
/2024-2030 он/
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх,
соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, хариуцлагатай, чадварлаг, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн 2024-2030 онд хэрэгжих дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөр мөн.
Хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн
шалтгаан, нөхцөлийг судлан эрсдэлийг бууруулах, ёс зүйтэй иргэдээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх, сургалт, нөлөөллийн ажлыг идэвхжүүлэх, ёс зүйтэй ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлэх цогц ажиллагааг олон нийтийн оролцоонд тулгуурлан явуулж, ёс зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэснээр ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааны үр дүн сайжирч, ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэсэн төрийн байгууллагын соёл хэвшин, төрд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ.
Зорилго 1.Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс
урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг удирдамж заавраар хангаж, зохион байгуулалтыг сайжруулна.
Зорилт 1.1.Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх
эрсдэлийг бууруулах замаар зөрчлөөс урьдчилан сэргийлнэ.
1.1.1.байгууллага1 албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх
эрсдэлийг тооцох үнэлгээг Ёс зүйн хорооноос баталсан аргачлалын дагуу жил бүрийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.
1.1.2.ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлтэй гэж үнэлэгдсэн
албан тушаал эрхэлдэг албан хаагч ёс зүйн нөлөөллийн мэдүүлэг гаргах, шалган шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлнэ.
1 “байгууллага” гэснийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан этгээд, тэдгээрийг харьяалах байгууллагыг хамааруулан ойлгоно.
1.1.3.албан хаагчийн ёс зүйн зөрчил, хариуцлагын
бүртгэлийн хуудас нэвтрүүлж, хэрэглэж хэвшүүлнэ.
Зорилт 1.2.Ёс зүйтэй иргэдээр төрийн албаны хүний нөөцийг
бүрдүүлэх тогтолцоог хөгжүүлнэ.
1.2.1.төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн шалгуурыг
үндэсний үнэт зүйл, онцлогт суурилан олон улсын жишиг, хөгжлийн нийтлэг хандлага, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчилнэ.
1.2.2.төрийн албан хаагчийг албан тушаалд сонгон
шалгаруулж томилоход төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг мөрдөх, ёс зүйн төлөвшил, зан үйлийн хэв маягийг тодорхойлох сорил, даалгаврын агуулгаар үнэлэх үйл ажиллагааг өргөжүүлэн, төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоонд тулгуурлан хөгжүүлнэ.
1.2.3.иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулах,
томилох, төрийн албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад ёс зүйн нийтлэг шалгуурыг хангасан эсэхийг эн тэргүүнд харгалзан үзэх зарчмыг мөрдлөг болгон, ёс зүйн зөв төлөвшил, хандлагатай, шударга, хариуцлагатай, нийгмийн зорилгод нийцэх иргэн, албан хаагчийг сонгон шалгаруулж, төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх тогтолцоог бэхжүүлнэ.
1.2.4.төрийн албаны удирдах албан тушаалын
томилгооны сонсголд оролцогч этгээдийн ёс зүйн хариуцлагын талаар Ёс зүйн хорооноос санал, дүгнэлт авах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
1.2.5.төрийн албан хаагч нь төрийн албан хаагчийн ёс
зүйн хууль тогтоомжийг эн тэргүүнд чанд мөрдөн, ёс зүйн зарчим, хэм хэмжээ, шаардлагуудыг ёсчлон биелүүлж, ёс зүйн аливаа зөрчилгүй ажиллах соёлыг хэвшүүлнэ.
Зорилт 1.3.Төрийн өндөр болон томилох эрх бүхий албан
тушаалтны ёс зүйн манлайллыг төлөвшүүлнэ.
1.3.1.төрийн өндөр болон томилох эрх бүхий албан
тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг чанд мөрдөн, ёс зүйтэй, ил тод, шударга харилцаа, хандлагаар албан хаагчийг үлгэрлэн манлайлах соёлыг төлөвшүүлнэ.
1.3.2.төрийн өндөр болон томилох эрх бүхий албан
тушаалтанд тавигдах ёс зүйн манлайллын шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулж, үнэлэх тогтолцоог бий болгоно.
1.3.3.ёс зүйн зөрчил гаргасан бол сайн дураараа
ажлаасаа чөлөөлөгддөг, хариуцлага хүлээдэг байх хандлага, ёс зүйн соёлыг төлөвшүүлж, олон нийтийн хяналтыг сайжруулна.
1.3.4.төрийн албан хаагчийн ёс зүйн төлөвшил,
байгууллагын нээлттэй соёлыг хэвшүүлэх, дагалдуулах /ментор/,
чиглүүлэх /коучинг/ зэрэг хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулж, төрийн өндөр болон томилох эрх бүхий албан тушаалтны манлайлал, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн, төрийн албаны мэргэшсэн байдал, залгамж чанарыг хадгалах, хөгжүүлэх, хамтран ажиллах үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулна.
1.3.5.төрийн өндөр болон томилох эрх бүхий албан
тушаалтан нь үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнг жил бүр олон нийтийн өмнө тайлагнан, сэтгэл ханамжийн судалгаа явуулж, санал, дүгнэлт, зөвлөмжийг дараа жилийн төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлнэ.
Зорилт 1.4.Ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэсэн төрийн
байгууллагын соёлыг хэвшүүлнэ.
1.4.1.төрийн албан хаагч ёс зүй, харилцаа, хандлагаараа
олон нийтэд үлгэрлэх соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн төрийн албаны стандартыг боловсруулж, хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулах, сургах, хөгжүүлэх, үнэлж дүгнэх бодлогыг хэрэгжүүлнэ.
1.4.2.төрийн албан хаагчийн тангарагт ёс зүйг эрхэмлэн
сахих талаар тусгаж, өргөсөн тангаргаа чандлан мөрдөх соёлыг хэвшүүлэх арга хэмжээг байгууллага төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлнэ.
1.4.3.байгууллага төрийн албан хаагчийн ёс зүйн хууль
тогтоомжийг сахин мөрдүүлэх, байгууллагын ёс зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр гаргасан ололт амжилтыг хөхиүлэн дэмжих, алдаршуулан олон нийтэд мэдээлэх ажлыг хэвшүүлнэ.
1.4.4.төрийн албан хаагч олон нийтийн санаа бодлыг
сонсож, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн, иргэдэд хүндэтгэлтэй хандаж, иргэдийн итгэлийг хүлээхүйц харилцааны болон төрийн албаны нэр хүндэд нийцэхүйц соёлыг эзэмшинэ.
Зорилго 2.Төрийн албанд ёс зүйн зөрчлийг үл тэвчих
сэтгэлгээ, шударга байдлыг эрхэмлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлнэ.
Зорилт 2.1.Төрийн албан хаагч ёс зүйтэй ажиллахад дэмжлэг
үзүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг идэвхжүүлнэ.
2.1.1.байгууллага төрийн албан хаагчийн ёс зүйн хууль
тогтоомжийг мөрдүүлж, ёс зүйтэй, шударга ажиллах талаар ойлголт, хандлага, соёлын өөрчлөлт бий болгоход чиглэсэн ажлын байран дахь сургалтыг тогтмолжуулна.
2.1.2.төрийн албан хаагч бүрийг ёс зүйн багц цагийн
цахим сургалтад жил бүр хамруулж, үр дүнг тооцох ажлыг байгууллага зохион байгуулж, Ёс зүйн дэд хороо арга зүйн заавраар хангана. Ёс зүйн хороо багц цагийн сургалтын агуулга, сэдвийг тогтооно.
2.1.3.байгууллага төрийн албанд анх томилогдсон албан
хаагчийг ёс зүйн чиглүүлэх сургалтад хамруулж хэвшүүлнэ.
2.1.4.ёс зүйн хариуцлага хүлээсэн төрийн албан хаагчийг
танхимын давтан сургалтад хувийн зардлаар хамруулна.
2.1.5.төрийн албан хаагч ёс зүйн болзошгүй зөрчлөөс
ухамсартайгаар зайлсхийх, ёс зүйтэй шийдвэр гаргах болон бусад асуудлыг ёс зүйн сургалтын агуулгад тусгаж, хэрэгжүүлнэ.
Зорилт 2.2.Төрийн албан хаагч ёс зүйтэй ажиллах орчин,
нөхцөлийг бүрдүүлж, дэмжих арга хэрэгслийг өргөжүүлнэ.
2.2.1.байгууллага ёс зүй, шударга байдлыг төлөвшүүлэхэд
чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хэлбэр, төрлийг тодорхойлж, төсвийн хамт төлөвлөгөөндөө тусган, хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулна.
2.2.2.байгууллага төрийн албан хаагчид ёс зүйн
асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, удирдамж, заавраар хангах, сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөл бүхий орчныг бүрдүүлж, Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.
2.2.3.төрийн албаны ёс зүйн зарчим, хэм хэмжээ,
шаардлагыг товч, тодорхой, ойлгомжтой хэлбэрээр ангилан төрөлжүүлж, ёс зүйн тайлбар, гарын авлага, зөвлөмж, заавар боловсруулахыг Ёс зүйн хороо нэгдсэн зохицуулалтаар хангаж, байгууллага төрийн албан хаагчид түгээх, сурталчлах, мэдээлэх ажлыг хариуцна.
2.2.4.төрийн албан хаагч бүрийг ёс зүйтэй, шударга
ажиллах үүргээ сайтар ухамсарлан ойлгож, чанд мөрдөхөд чиглүүлэн ёс зүйн асуудал хариуцсан албан тушаалтантай харилцах, холбогдох
зөвлөгөөг авах талаарх мэдээллийг хүн бүрд хүргэх ажлыг байгууллага хэрэгжүүлнэ.
2.2.5.байгууллага ёс зүйн төлөвшил, шударга байдлын
талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, төрийн албан хаагчийн харилцаа, хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
Зорилго 3.Ёс зүйн хэм хэмжээг сахиулах, зөрчлийг хянан
шийдвэрлэх менежментийг сайжруулна.
Зорилт 3.1.Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн
биелэлтийг хангах чиглэлээр Ёс зүйн хороог бэхжүүлнэ.
3.1.1.Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хорооны хараат бус,
бие даасан байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлж, шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулна.
3.1.2.байгууллага Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаанд
дэмжлэг, туслалцаа үзүүлэх, мэдээлэл солилцох, уялдаа холбоо, зохицуулалтыг хангах, тайлагнах чиг үүрэг бүхий албан хаагчийг томилж, ажил үүргийн хуваарьт тусган ажиллуулна.
3.1.3.мэргэжлийн болон төрийн үйлчилгээний салбарт
тухайн мэргэжлийн ёс зүйн шаардлага, хяналт, хариуцлагыг хангуулах Ёс зүйн дэд хороог байгуулан ажиллуулах асуудлыг судалж, шийдвэрлүүлнэ.
3.1.4.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд
нийцүүлэн ёс зүйн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжид өөрчлөлт оруулах чиглэлээр санал боловсруулж, шийдвэрлүүлнэ.
3.1.5.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан
журам, бусад хуульд заасан эрх хэмжээний хүрээнд батлан мөрдүүлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг Ёс зүйн хорооноос санал авч шинэчлэн баталж, мөрдүүлэх арга хэмжээг авна.
3.1.6.ёс зүйн хариуцлагын төрлийг өргөжүүлэх, бусад
зөрчлөөс ялгагдах байдлыг тогтоох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
3.1.7.ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх чиглэлээр Ёс
зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын гишүүдийг мэргэшүүлнэ.
3.1.8.Ёс зүйн хороо Ёс зүйн дэд хороодын сайн туршлагыг
түгээн дэлгэрүүлнэ.
3.1.9.Ёс зүйн дэд хороодын эрх, үүрэг, хариуцлагыг үе
шаттайгаар нэмэгдүүлэх, ёс зүйтэй төрийн албыг бүрдүүлэх, төлөвшүүлэх ажлыг салбар, байгууллага хариуцах бодлого хэрэгжүүлнэ.
Зорилт 3.2.Төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм
хэмжээ, шаардлагыг сахиулах, хэвшүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулна.
3.2.1.төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг
чанд мөрдөж ажиллахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хяналт тавих, хариуцлага тооцох, урамшуулах зохицуулалтыг боловсронгуй болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
3.2.2.төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомж,
дүрмийг сурталчлан таниулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөвлөгөө өгөх, зөрчлийг мэдээлэх зэрэг чиглэлээр нөлөөллийн аяныг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулан үр дүнг тооцно.
3.2.3.төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг
мөрдүүлэх, хэвшүүлэх, баримтлан ажиллахад чиглэсэн үйл ажиллагааг байгууллагын удирдлага манлайлан, Ёс зүйн дэд хорооны дэмжлэгтэйгээр тогтмол хэрэгжүүлнэ.
Зорилт 3.3.Төрийн албанд ёс зүйн зөрчлийг мэдээлэх тогтолцоог
бүрдүүлж, олон нийтийн хяналтыг идэвхжүүлнэ.
3.3.1.байгууллага нь иргэн, албан хаагчаас төрийн албан
хаагчийн ёс зүйн асуудлаар гомдол, мэдээлэл хүлээн авч, ёс зүйн зөрчил хянан шийдвэрлэх үйл ажиллагааны мэдээ, тайланг олон нийтэд тогтмол мэдээлж хэвшинэ.
3.3.2.ёс зүйн гомдол, мэдээлэл, зөрчил, хүлээлгэсэн
хариуцлагын бүртгэлийг “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системийн бүрэлдэхүүн болгон хөгжүүлж, үйл
ажиллагаандаа тогтмол ашиглана.
3.3.3.байгууллага ёс зүйн зөрчилд хариуцлага тооцсон
талаарх мэдээллийг нийтэд ил тод мэдээлж, хяналт тавих боломжийг бүрдүүлнэ.
Зорилго 4.Ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхэд иргэний
нийгэм, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог хангана.
Зорилт 4.1.Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл
ажиллагааг иргэн, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын бодит оролцоонд тулгуурлан үр дүнтэй хяналтыг бэхжүүлэх үйл ажиллагааг цогц байдлаар зохион байгуулна.
4.1.1.эх орон, үндэс угсаа, ололт дэвшлээрээ бахархах,
үндэсний ашиг сонирхол, ёс зүй, хууль, төр ёсны үзлийг дээдлэх үнэт зүйл бүхий хандлагаар нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх нөлөөллийн үйл ажиллагааг байгууллага манлайлан, иргэн, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагыг татан оролцуулна.
4.1.2.төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан
сэргийлэх, нийгмийн сэтгэл зүйд эергээр нөлөөлөх зорилгоор үндэсний контентыг бүтээж, түгээнэ.
4.1.3.хүүхэд, залуучуудын шударга, зөв, ёс зүйтэй
байх үзэл, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн сэдэв, агуулга бүхий контентыг монгол хүний ахуй, соёл, зан чанарт нийцүүлэн бүтээх, түгээх ажлыг иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
4.1.4.иргэдийн ёс зүйн боловсролыг дээшлүүлэх
хөтөлбөрийг бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилт, арга хэмжээтэй уялдуулан, ёс зүйн боловсролыг дээшлүүлэх нөлөөллийн ажлыг бүх талын оролцоотойгоор гүйцэтгэж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
4.1.5.төрийн албан хаагч нийгмийг соён гэгээрүүлэгч
байх, шударга, ёс зүйтэй харилцаа, хандлагаар иргэдийг үлгэрлэн дагуулах байдлаар нийгмийн нөлөөлөгч байх бодлого, үйл ажиллагааг тасралтгүй хөгжүүлнэ.
Зорилт 4.2.Судалгаа шинжилгээний үр дүнд суурилсан ёс зүйн
үнэлгээг чанаржуулна.
4.2.1.төрийн албан дахь ёс зүйн асуудал ба зөрчлийн
талаарх олон нийтийн санаа бодлыг тандах судалгааг жил бүр зохион байгуулж, үр дүнг үйл ажиллагаандаа ашиглаж хэвшинэ.
4.2.2.байгууллага ёс зүйн зөрчлийн шалтгаан, нөхцөлийг
жил бүр судалж, нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлон зөрчлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
4.2.3.төрийн албаны ёс зүйн индексийг нэвтрүүлэх ажлыг
үе шаттайгаар зохион байгуулна.
4.2.4.ёс зүйн судалгаа шинжилгээ, хяналт, үнэлгээний
ажилд хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, судалгааны байгууллага, мэргэшсэн баг, судлаачийн оролцоог хангана.
Зорилт 4.3.Ёс зүйн чиглэлээр хөндлөнгийн хяналтыг хөхиүлэн
дэмжинэ.
4.3.1.төрийн албан хаагчийн ёс зүй, шударга байдлын
төлөвшилд өөрийн үнэлгээ өгөх, хамт олон, удирдлага, хамтран ажиллагчаар иргэн, олон нийтийн оролцоотойгоор хөндлөнгийн үнэлгээ гүйцэтгүүлэх тогтолцоог бэхжүүлнэ.
4.3.2.төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх,
албан тушаалд дэвшүүлэх, шагнах, урамшуулах, сургалтад хамруулах асуудлыг шийдвэрлэхэд төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжид заасан шударга байх зарчим, шаардлагыг мөрдөх, шударга ажилласан байдал, ёс зүйн хариуцлага хүлээсэн талаарх хөндлөнгийн дүгнэлтийг харгалзан үзэх тогтолцоог бүрдүүлнэ.
4.3.3.төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг
мөрдөж хэвшсэн болон ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ, сургалт, хүмүүжлийн ажилд оролцсон байдал, санаачилга, идэвх зүтгэл гаргах, сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр манлайлсан байдлыг албан хаагчийн үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт болгоно.
4.3.4.байгууллага, томилох эрх бүхий албан тушаалтан
төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг биелүүлэх чиглэлээр гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайланг жил бүр олон нийтэд мэдээлнэ.
---оОо---
Moehgo& Folo_ oa YekEt Hore& oa Doeedege&
᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠔ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠘᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠒᠗ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ
ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠣᠶᠤᠨ ᢉᠡᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋
ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋
ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠂᠕᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:
᠑᠂«ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠣᠶᠤᠨ ᢉᠡᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ»
/ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ «ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ» ᢉᠡᢈᠦ/᠆ ᠵᠢ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠒᠂ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ᠂ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠂᠗᠂ ᠖᠂᠘᠂ ᠖᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ᠂ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ
ᠲᠤᠰᠬᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ /ᠯᠣ ᠂ᠣᠶᠤᠨ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ/᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠨᠠᠷ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠬᠣᠷᠢᠶ ᠠ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡᢈᠢ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ᠂ ᠪᠦᢈᠦ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋
ᠲᠣᠮᠢᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠓᠂ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ᠂ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠲᠣᠭᠠᠴᠠᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ /ᠴᠡ ᠂ᠠᠮᠤᠷᠲᠡᢉᠦᠰ/᠆ ᠳ᠋ᠦ
ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠔᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ᠂ ᠰᠠᢈᠢᠯᠭ ᠠ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ /ᠪᠠ ᠂ᠪᠠᠲᠤᠲᠡᠮᠦᠷ/᠆ᠳ᠋ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋
᠒᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ
ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠣᠶᠤᠨ ᢉᠡᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ
ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ /᠒᠐᠒᠔᠆᠒᠐᠓᠐ ᠣᠨ/
ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠣᠶᠤᠨ ᢉᠡᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠨᠢ
ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠦᠯᠤᠨ «ᠠᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠷᠠᠭ ᠠ ᠒᠐᠕᠐» ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠤᠷᠲᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ
ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠲᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠣᠴᠠᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ᠂ ᠴᠢᠳᠠᠪᠦᠷᠢᠯᠢᠭ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠲᠡᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠ ᠶ᠋ᠢ
ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠷᠦ ᠳ᠋ᠦ ᠢᠲᠡᢉᠡᢈᠦ ᠢᠲᠡᢉᠡᠯ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠒᠐᠒᠔᠆᠒᠐᠓᠐ ᠣᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢈᠦ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ
ᠵᠣᠷᠢᠯᠲᠠᠲᠤ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠮᠥᠨ᠃
ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ᠂ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠰᠤᠳᠤᠯᠤᠨ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋
ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠲᠡᠢ ᠢᠷᢉᠡᠳ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠢᠳᠡᠪᢈᠢᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂
ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠲᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠥᠨᠳᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠴᠣᠭᠴᠠ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ
ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠯᠭᠠᠮᠳᠠᠭᠰᠠᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂
ᠰᠣᠶᠤᠨ ᢉᠡᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠵᠤ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ᠂ ᠰᠠᢈᠢᠯᠭ ᠠ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ
ᠦᠯᠢᢉᠡᠷᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠣᠶᠤᠯ ᢈᠡᠪᠰᠢᠨ᠂ ᠲᠥᠷᠦ ᠳ᠋ᠦ ᠢᠲᠡᢉᠡᢈᠦ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠲᠡᢉᠡᠯ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᠨ ᠡ᠃
ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠮᠵᠢ
ᠵᠢᠭᠠᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠑᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠥᠷᠲᠦᢈᠦ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠠᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ
ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠑᠂᠑᠂᠑᠂ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠑ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠥᠷᠲᠦᢈᠦ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠶᠣᠰᠤ
ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠂᠑᠂᠒᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠥᠷᠲᠦᢈᠦ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠲᠡᠢ ᢉᠡᠵᠦ ᠦᠨᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᠳᠡᢉ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ
ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢉᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠂᠑᠂᠓᠂ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᠵᠦ
ᢈᠡᠪᠰᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠑᠂᠒᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠲᠡᠢ ᠢᠷᢉᠡᠳ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠂᠒᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠦᠨᠡᠲᠦ ᠵᠦᠶᠢᠯ᠂ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠲᠤ
ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠱᠢᢉ᠂ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠬᠠᠨᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠑᠂᠒᠂᠒᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠵᠤ ᠲᠣᠮᠢᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᠯ᠂ ᠵᠠᠩ ᠦᠢᠯᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪ ᠮᠠᠶᠢᠭ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ ᠰᠣᠷᠢᠯ᠂ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠥᠷᢉᠡᠵᠢᢉᠦᠯᠦᠨ᠂ ᠲᠥᠷᠦ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠂᠒᠂᠓᠂ᠢᠷᢉᠡᠨ ᠢ᠋ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠣᠮᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ
ᠳᠡᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠰᠡᠯᢉᠦᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠰᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠡᠩ ᠲᠡᠷᠢᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠦᠵᠡᢈᠦ
ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ ᠮᠥᠷᠳᠡᠯᢉᠡ ᠪᠦᠯᠭᠠᠨ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᠯ᠂ ᠬᠠᠨᠳᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ᠂ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢈᠦ
ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᢈᠢᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠂᠒᠂᠔᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠮᠢᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠣᠨᠤᠰᠬᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᠰᠠᠨᠠᠯ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠠᠪᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠂᠒᠂᠕᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠡᠩ ᠲᠡᠷᠢᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ
ᠴᠢᠩᠳᠠ ᠮᠥᠷᠳᠡᠨ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠴᠢᠮ᠂ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠢ᠋ ᠶᠣᠰᠤᠴᠢᠯᠠᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠢᠪᠠ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠤᠢᢉᠡᠢ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠰᠣᠶᠤᠯ ᠢ᠋ ᢈᠡᠪᠰᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠑᠂᠓᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠨᠳᠦᠷ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠣᠮᠢᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠩᠯᠠᠶᠢᠯᠠᠯ ᠢ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠂᠓᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠨᠳᠦᠷ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠣᠮᠢᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠴᠢᠩᠳᠠ ᠮᠥᠷᠳᠡᠨ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠲᠡᠢ᠂ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ᠂ ᠬᠠᠨᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠦᠯᠢᢉᠡᠷᠯᠡᠨ
ᠮᠠᠩᠯᠠᠶᠢᠯᠠᠬᠤ ᠰᠣᠶᠤᠯ ᠢ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠂᠓᠂᠒᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠨᠳᠦᠷ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠣᠮᠢᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠩᠯᠠᠶᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ
ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠨᠦᢉᠦᠳ ᠢ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠢ ᠪᠦᠯᠭᠠᠨ ᠠ᠃
᠑᠂᠓᠂᠓᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠰᠠᠶᠢᠨ ᠳᠤᠷ ᠠ ᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠠᠵᠢᠯ ᠡᠴᠠ ᠪᠠᠨ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠳᠡᠳᠡᢉ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠥᠯᠢᠶᠡᠳᠡᢉ
ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠬᠠᠨᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠣᠶᠤᠯ ᠢ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠂᠓᠂᠔᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᠯ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠰᠣᠶᠤᠯ ᠢ᠋ ᢈᠡᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ᠂
ᠳᠠᠭᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠬᠤ /ᠮᠧᠨᠲ᠋ᠣᠷ/᠂ ᠴᠢᢉᠯᠡᢉᠦᠯᢈᠦ /ᠻᠣᠧᠦᠴᠢᠩ/ ᠵᠡᠷᢉᠡ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠨᠳᠦᠷ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠣᠮᠢᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ
ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠮᠠᠩᠯᠠᠶᠢᠯᠠᠯ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᠦᠨ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠵᠠᠯᠭᠠᠮᠵᠢ ᠴᠢᠨᠠᠷ ᠢ᠋
ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠷ ᠡ ᠨᠥᠯᠦᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠂᠓᠂᠕᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠨᠳᠦᠷ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠣᠮᠢᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠨᠢ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠯ᠂ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋
ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠨ᠂ ᠰᠡᠳᢈᠢᠯ ᠬᠠᠨᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠰᠠᠨᠠᠯ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ
ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠑᠂᠔᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ᠂ ᠰᠠᢈᠢᠯᠭ ᠠ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠦᠯᠢᢉᠡᠷᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠣᠶᠤᠯ ᠢ᠋ ᢈᠡᠪᠰᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠂᠔᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ᠂ ᠬᠠᠨᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠦᠯᠢᢉᠡᠷᠯᠡᢈᠦ ᠰᠣᠶᠤᠯ ᠢ᠋
ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠢ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂
ᠰᠤᠷᠭᠠᠬᠤ᠂ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠦᠨᠡᠯᠡᠵᠦ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᢈᠦ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠂᠔᠂᠒᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠩᠭᠠᠷᠢᠭ ᠲᠤ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢ ᠡᠷᢈᠢᠮᠯᠡᠨ ᠰᠠᢈᠢᠬᠤ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠲᠤᠰᠬᠠᠵᠤ᠂ ᠡᠷᢉᠦᢉᠰᠡᠨ
ᠲᠠᠩᠭᠠᠷᠢᠭ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠴᠢᠩᠳᠠᠯᠠᠨ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ ᠰᠣᠶᠤᠯ ᠢ᠋ ᢈᠡᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠂᠔᠂᠓᠂ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠠᢈᠢᠨ ᠮᠥᠷᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠣᠯᠤᠯᠲᠠ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢈᠢᢉᠦᠯᠦᠨ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠠᠯᠳᠠᠷᠰᠢᠭᠤᠯᠤᠨ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ
ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᢈᠡᠪᠰᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠂᠔᠂᠔᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠭ ᠠ ᠪᠦᠳᠤᠯ ᠢ᠋ ᠰᠣᠨᠤᠰᠴᠤ᠂ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᠷᢈᠡ ᠴᠢᠯᠦᢉᠡ᠂ ᠬᠠᠤᠯᠢ
ᠶᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᠳᠡᢉᠡᠳᠦᠯᠡᠨ᠂ ᠢᠷᢉᠡᠳ ᠲᠦ ᢈᠥᠨᠳᠦᠳᢈᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠠᠨᠳᠤᠵᠤ᠂ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠢᠲᠡᢉᠡᠯ ᠢ᠋ ᢈᠥᠯᠢᠶᠡᢈᠦᠶᠢᠴᠡ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠨᠡᠷ ᠡ ᢈᠥᠨᠳᠦ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠴᠡᢈᠦᠶᠢᠴᠡ ᠰᠣᠶᠤᠯ ᠢ᠋ ᠡᠵᠡᠮᠰᠢᠨ ᠡ᠃
ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠒᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠢ᠋ ᠦᠯᠦ ᠲᠡᠪᠴᠢᢈᠦ ᠰᠡᠳᢈᠢᠯᢉᠡ᠂ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠡᠷᢈᠢᠮᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ
ᠰᠣᠶᠤᠨ ᢉᠡᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠡᠷᠴᠢᠮᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠒᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠲᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠢᠳᠡᠪᢈᠢᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠒᠂᠑᠂᠑᠂ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠮᠥᠷᠳᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠲᠡᠢ᠂
ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠬᠠᠨᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠪᠦᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ
ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠒᠂᠑᠂᠒᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠭᠴᠠ ᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠵᠤ᠂
ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠠᠷᠭ ᠠ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠭᠠᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠠ᠃ ᠶᠣᠰᠤ
ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠪᠠᠭᠴᠠ ᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ᠂ ᠰᠡᠳᠦᠪ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃
᠒᠂᠑᠂᠓᠂ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠠᠩᠬ ᠠ ᠲᠣᠮᠢᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ
ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠵᠤ ᢈᠡᠪᠰᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠒᠂᠑᠂᠔᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠥᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠠᠩᢈᠢᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠪᠲᠠᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠒᠂᠑᠂᠕᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠵᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠬᠠᠮᠰᠠᠷᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᢈᠢᢈᠦ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠲᠡᠢ
ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰᠬᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠒᠂᠒᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠲᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋
ᠥᠷᢉᠡᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠒᠂᠒᠂᠑᠂ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ᠂ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠰᠣᠶᠤᠨ ᢉᠡᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋
ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ᠂ ᠲᠥᠷᠦᠯ ᠢ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠲᠤᠰᠬᠠᠨ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ ᠨᠥᠯᠦᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠒᠂᠒᠂᠒᠂ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠥᢉᢈᠦ᠂ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠮᠵᠢ᠂
ᠵᠢᠭᠠᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ ᠪᠦᠯᠤᠮᠵᠢ᠂ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠒᠂᠒᠂᠓᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠴᠢᠮ᠂ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠪᠴᠢ᠂ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ᠂ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠮᠵᠢᠲᠠᠢ
ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠠᠩᢉᠢᠯᠠᠨ ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ᠂ ᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠪᠦᠯᠭ ᠠ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ᠂ ᠵᠢᠭᠠᠪᠦᠷᠢ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ
ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠦᢉᠡᢉᠡᢈᠦ᠂ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ ᠠ᠃
᠒᠂᠒᠂᠔᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠲᠡᠢ᠂ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠰᠠᠶᠢᠲᠤᠷ ᠤᠬᠠᠮᠰᠠᠷᠯᠠᠨ
ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠵᠤ᠂ ᠴᠢᠩᠳᠠ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠦᠯᠦᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠬᠤ᠂ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ
ᠠᠪᠬᠤ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᢈᠥᠮᠦᠨ ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᢈᠥᠷᢈᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠒᠂᠒᠂᠕᠂ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᠯ᠂ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ
ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ᠂ ᠬᠠᠨᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ᠂ ᢈᠡᠪᠯᠡᠯ
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠥᠷᢉᠡᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠓᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᢈᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠢ᠋ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠢ᠋ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠓᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᢈᠢᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠓᠂᠑᠂᠑᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠲᠤ ᠪᠦᠰᠤ᠂ ᠪᠠᠶ ᠡ ᠳᠠᠭᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ
ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠓᠂᠑᠂᠒᠂ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ
ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠬᠤ᠂ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠦᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠮᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠠᠵᠢᠯ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢ ᠳ᠋ᠣ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠓᠂᠑᠂᠓᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂
ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠤᠯᠬᠤ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠤᠳᠤᠯᠵᠤ᠂ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠓᠂᠑᠂᠔᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠓᠂᠑᠂᠕᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ
ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠮᠥᠷᠳᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᠰᠠᠨᠠᠯ
ᠠᠪᠴᠤ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᠮᠥᠷᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠦᠨ ᠠ᠃
᠓᠂᠑᠂᠖᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦᠯ ᠢ᠋ ᠥᠷᢉᠡᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠢᠯᠭᠠᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ
ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠦᠯᠭᠠᠨ ᠠ᠃
᠓᠂᠑᠂᠗᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠢ᠋ ᠰᠢᠯᠭᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠢ ᠡ
ᠨᠣᠭᠣᠳ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠢ᠋ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠓᠂᠑᠂᠘᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠢ ᠡ ᠨᠣᠭᠣᠳ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠨ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠦᢉᠡᢉᠡᠨ ᠳᠡᠯᢉᠡᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠓᠂᠑᠂᠙᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠢ ᠡ ᠨᠣᠭᠣᠳ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠶᠣᠰᠤ
ᠵᠦᠢ ᠲᠡᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠬᠤ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠓᠂᠒᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠴᠢᠮ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᢈᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠡᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ
ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠓᠂᠒᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠴᠢᠩᠳᠠ ᠮᠥᠷᠳᠡᠵᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ᠂
ᠲᠤᠰᠠᠯᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ᠂ ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠬᠤ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠦᠶ ᠡ
ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠓᠂᠒᠂᠒᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠨ ᠲᠠᠨᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡ ᠥᢉᢈᠦ᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠢ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ ᠵᠡᠷᢉᠡ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠶᠠᠨ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠯ
ᠪᠦᠷᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ᠃
᠓᠂᠒᠂᠓᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠮᠥᠷᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠡᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ
ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠮᠠᠩᠯᠠᠶᠢᠯᠠᠨ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠓᠂᠓᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠢ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ
ᠢᠳᠡᠪᢈᠢᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠓᠂᠓᠂᠑᠂ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠡᠴᠠ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ
ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠴᠤ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠵᠦ ᢈᠡᠪᠰᠢᠨ ᠡ᠃
᠓᠂᠓᠂᠒᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ᠂ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢉᠰᠡᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠢ᠋ «ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠡ» ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᠪᠦᠯᠭᠠᠨ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
᠓᠂᠓᠂᠓᠂ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠵᠦ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠪᠦᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠔᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠲᠡᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ᠂ ᢈᠡᠪᠯᠡᠯ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠠ᠃
ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠔᠂᠑᠂ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠣᠶᠤᠨ ᢉᠡᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ᠂ ᢈᠡᠪᠯᠡᠯ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠠᠲᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠲᠡᠢ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᢈᠢᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠴᠣᠭᠴᠠ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠔᠂᠑᠂᠑᠂ᠡᢈᠡ ᠣᠷᠤᠨ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦ ᠤᠭᠰᠠᠭ ᠠ᠂ ᠣᠯᠤᠯᠲᠠ ᠳᠡᠪᠰᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠪᠠᠬᠠᠷᠬᠠᠬᠤ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ᠂
ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠦᠵᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᢉᠡᠳᠦᠯᠡᢈᠦ ᠦᠨᠡᠲᠦ ᠵᠦᠢᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠬᠠᠨᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠰᠡᠳᢈᠢᠯ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠮᠠᠩᠯᠠᠶᠢᠯᠠᠨ᠂ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ᠂ ᢈᠡᠪᠯᠡᠯ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠠᠲᠠᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠔᠂᠑᠂᠒᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠰᠡᠳᢈᠢᠯ ᠵᠦᠢ ᠳ᠋ᠦ
ᠡᠶᠡᠷᢉᠦ ᠪᠠᠷ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠻᠣᠨᠲ᠋ᠧᠨᠲ ᠢ᠋ ᠪᠦᠲᠦᢉᠡᠵᠦ᠂ ᠲᠦᢉᠡᢉᠡᠨ ᠡ᠃
᠔᠂᠑᠂᠓᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ᠂ ᠵᠠᠯᠠᠭᠤᠴᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ᠂ ᠵᠥᠪ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠦᠵᠡᠯ᠂ ᠬᠠᠨᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ
ᠰᠡᠳᠦᠪ᠂ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠪᠦᢈᠦᠢ ᠻᠣᠨᠲ᠋ᠧᠨᠲ ᠢ᠋ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠠᠬᠤᠢ᠂ ᠰᠣᠶᠤᠯ᠂ ᠵᠠᠩ ᠴᠢᠨᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢈᠦ᠂ ᠲᠦᢉᠡᢉᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ᠂
ᢈᠡᠪᠯᠡᠯ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠔᠂᠑᠂᠔᠂ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠢ᠋ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᢈᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠢ᠋
ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠲᠡᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠢ᠋ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠪᠦᢈᠦ ᠲᠠᠯ ᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠵᠦ᠂ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠥᠷᢉᠡᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠔᠂᠑᠂᠕᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠢ᠋ ᠰᠣᠶᠤᠨ ᢉᠡᢉᠡᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠲᠡᠢ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ᠂ ᠬᠠᠨᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ
ᠢᠷᢉᠡᠳ ᠢ᠋ ᠦᠯᠢᢉᠡᠷᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠔᠂᠒᠂ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠴᠢᠨᠠᠷᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠔᠂᠒᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠪᠠ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠭ ᠠ ᠪᠦᠳᠤᠯ ᠢ᠋
ᠲᠠᠩᠳᠠᠬᠤ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᢈᠡᠪᠰᠢᠨ ᠡ᠃
᠔᠂᠒᠂᠒᠂ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ᠂ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠰᠤᠳᠤᠯᠵᠤ᠂ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᢈᠥᠴᠦᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠢ᠋
ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠔᠂᠒᠂᠓᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠨᠳᠧᠻᠰ ᠢ᠋ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠔᠂᠒᠂᠔᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠵᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ᠂ ᢈᠡᠪᠯᠡᠯ
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᢉᠰᠡᠨ ᠪᠠᠭ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠤᠭᠠᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠠ᠃
ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠔᠂᠓᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᢈᠥᠨᠳᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠥᢈᠢᢉᠦᠯᠦᠨ ᠳᠡᠮᠵᠢᠨ ᠡ᠃
᠔᠂᠓᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ᠂ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠥᢉᢈᠦ᠂ ᠬᠠᠮᠲᠤ ᠣᠯᠠᠨ᠂
ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠴᠢ ᠪᠠᠷ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᢈᠥᠨᠳᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᢈᠢᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠔᠂᠓᠂᠒᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠱᠠᠩᠨᠠᠬᠤ᠂
ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠵᠠᠷᠴᠢᠮ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ᠂ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠥᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ
ᢈᠥᠨᠳᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠦᠵᠡᢈᠦ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠔᠂᠓᠂᠓᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠮᠥᠷᠳᠡᠵᠦ ᢈᠡᠪᠰᠢᢉᠰᠡᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠣᠶᠤᠨ ᢉᠡᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᢈᠥᠮᠦᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠭ ᠠ᠂
ᠢᠳᠡᠪᢈᠢ ᠵᠢᠳᢈᠦᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠰᠠᠶᠢᠨ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠮᠠᠩᠯᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠯ᠂
ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠪᠦᠯᠭᠠᠨ ᠠ᠃
᠔᠂᠓᠂᠔᠂ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠣᠮᠢᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ
ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠰᠡᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃
---оОо---
ᠵᠡᢉᠦᠯᠲᠡ :
᠑᠂«ᠪᠠᠢᠢᠭᠣᠯᠣᠯᠭ ᠡ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠢ᠋
ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠭᠤᠯᠤᠨ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ᠃