Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 21
(1317)
— 827 —

Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай № 24

2024 оны 03 дугаар Улаанбаатар

сарын 29-ний өдөр Дугаар 24 хот

Монгол Улсын нэгдэн орсон олон талт

олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар

авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1

дэх хэсэг, Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 9 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал, дүгнэлт боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор

холбогдох хороодын өгсөн зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-г хавсралтаар баталсугай.

2.Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээгээр

хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

а/Нэгдсэн Үндэстний Байгууллагын Арьс үндсээр

алагчлах үзлийг устгах хороо, Эрүү шүүлтийн эсрэг хороо, Хүчээр алга болгохын эсрэг хороонд манай улсын иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хянан хэлэлцэх эрхийг хүлээн зөвшөөрсөн мэдэгдлийг хүргүүлэх;

б/Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын

гэрээний хэрэгжилтийг хариуцах төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, мэдээлэл дамжуулах, солилцох мэдээллийн нэгдсэн цахим санг бий болгох;

в/Монгол Улсын олон талт олон улсын гэрээ болон

холбогдох тайлбаруудыг орчуулж, хэвлэн нийтлэх, олон улсын гэрээний хэрэгжилт хариуцсан төрийн албан хаагчдыг чадавхжуулах, олон улсын гэрээний талаарх иргэдийн боловсролыг дээшлүүлэх, олон улсын гэрээний зүйл, заалтын практик хэрэглээг бий болгох зорилгоор хуульчдад зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулах, гэрээний хэрэгжилтийг тайлагнахад шаардагдах зардлыг төсөвт тусгуулах арга хэмжээ авах;

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2024 · № 21 (1317)827-р хуудас